Tuesday, October 16, 2007

Интернэт худалдаа

41 comments:

Жаагий said...

Юм хөгжинөө гэж....

Anonymous said...

Зургийн утгыг сайн ойлгосонгүй. Интернэт худалдааны ач холбогдлыг харуулж байгаа юм уу эсвэл шүүмжилж байгаа юм уу? Би хувьдаа интернэт худалдааг зөв гэж боддог. Худалдан авагчийн цагийг хэмнэхээс гадна худалдагч хөлсөлж, лангуу түрээслэх шаардлагагүй тул бараагаа хямд зарах боломжтой.

Anonymous said...

ene emee yaj ym hudaldaj avah vee dee, goyo eogoodson bn. orchin ni burdeegui bhad ecommerce gej hoshuurah bas arai l boloogui ym shig sanagdaad bdiin. ehleed ter ded bitets, security, banknii credit cardnii systemee sain hogjuulcheed yuiin gehees odoo bol ene emee shig uchraa olohgui bga hun mongold zondoo l bga sh d. ecommerce ajilluulaad zah zeel ih baga shd mongold.

Anonymous said...

uuchlaarai, . ecommerce ajilluulaad zah zeel bhgui shd mongold. -- gej heleh gesiin shuu. sorry

Anonymous said...

ene backus vitamin gedgiig harsan chini ajiliin egch nariin neg onigoo sanaand orchloo. meddeg hun ni bichchine biddee.

БЭ said...

Интернет худалдаа уг нь дэмжүүштэй ч манайх шиг хүн амтай улсад нэг их хурдацтай дэлгэрч чадахгүй л болов уу, гэхдээ л юу гэдэг билээ, хөл нийлүүлэн алхана гэдэг шиг энд тэнд ийм үйлчилгээ бий болсон байна билээ. Сайшаалтай.

ZAYA said...

Эмээ ч гэсэн РС-г өөрийнхөө хэмжээнд сурахгүй бол интернет худалдаа хөгжихөд саад болоод байна гэж байгаа юм уу даа.

Pearle Deppsu said...

тиймээ тийм, юм хөгжнөө гэж хэхэ. хөгжилтэй шүү бас

Unknown said...

Нэргүй зочинтой санал нийлж байна.

A.Амарсайхан said...

Жаагийд:
Хэдэн жилийн өмнө гар утсаар ярьж буй эмээг хараад найзуудтайгаа инээлдэж, "Аатай эмээ байна шүү" гэцгээж билээ. Гэтэл одоо гар утасгүй эмээг монголоос олохгүй болж.

Эрдэнэболорт:
И-худалдааг сайшаасан зураг л даа. Гэхдээ бид бушуухан үүнд суралцахгүй бол болохгүй шүү гэсэн санааг агуулсан ухаантай.

Анонимд:
/Гурван сэтгэгдэл нэг хүнийх гэж ойлгов/
Орчин нөхцөл бүрдээгүй гээд суугаад байвал суугаад л байна. Дахиад л гар утасны жишээ татъя л даа. Анх гар утас орж ирэхэд цөөн хүн амтай, төлбөрийн чадвар муутай, ээ дээ, энэ хүүхдүүд шатна даа гэх хүн мөн ч олон байж билээ. Одоо яаж байна?

Хэдхэн сарын дараа РС-ний ард сууж байгаад Омо-гоо авчихдаг эмээ хэвийн үзэгдэл болно.

Тэлмэнд:
Өнгөрсөн жил Хэвлэлийн хүрээлэн ахмад ажилтныхаа алдрыг тэмдэглэхэд Шведэд суугаа охин нь И дэлгүүрээр дамжуулэн бэлэг өгсөн. Ямар сайхан санагдсан гээч.

Заяад:
Одоохондоо л мунгинаж байгаа. Маргааш бол арван хуруу нь ажиллаад л, тачигнуулаад эхэлнэ гайгүй.

Дэрсүд:
Өвөө: "За байз, аль дэлгүүрийн мах тарган байна вэ?" гэчихсэн РС-ний өмнө сууж байна гээд бод доо. Эмээ нь "Аль байз гэм, би эхлээд сүүгээ захиална" гэж өвөөг гуд татаад л.

A.Амарсайхан said...

Баярсайханд:
Нэргүй зочин үнэн юм хэлсэн. Гэвч бид үүнийг өөрчлөх ёстой. Өөрчлөхгүй гээд яах вэ?

Anonymous said...

Manai eej shig emee baina daa .Bi nodnin eejiigee hotod ireheer ni asuul.net -iin online beleg zahialj hurguulsen chini ih gaihaad , ene toort ni ter holoos irj baihad shiv shineeree geed baisan gesen .
Manaid hurgelt hiihed hayag, indeks , bas hotun gazrin zurag shaardagdah baih daa .

A.Амарсайхан said...

Лакид:
Хүргэлт хийдэг нэлээд олон газар байдаг юм билээ.

Anonymous said...

Хэхэ, гоё зураг байна шд. Манайд ийм юм бүр сайн хөгжөөсэй. Хааяа гаднаас юм худалдаж авах гэж бөөн юм болох юм байна шд.

meesh said...

Энэ ер нь тэгээд мэдээллийн технолгийнхонтой салшгүй холбоотой байх л даа дээр нь засгийн газар оролцоо банкуудын хоорондох харилцаа, холбоо, зээлийн систем болон карт маш их чухал.Хэрвээ АНУ Япон эд нар шиг хөгжвөл ёстой сайхан л байна даа.

A.Амарсайхан said...

Муланкад:
Тэр "бөөн" юм чинь "ганцхан товчлуур" болох цаг ирэх байх өө. Муланка эмээ РС-нийхээ өмнө "Өвгөөн, жүржтэй зайрмаг авах уу, гүзээлзгэнэтэйг долоох уу" гээд сууж байгаа нь нүдэнд харагдчихлаа.

Мийш-д:
АНУ, Япон "эд нарын" хөгжил манайд ирчихээд, биднийгээ хүлээгээд байна шүү дээ цаана чинь.

Arsun said...

Гоё зураг байнаа. Яг гар утас шиг юм болно доо. Би нэг пейжэртэй лаг гайхуулаад байсан чинь онигоо болж билээ. Тэр lucky-гийн ээж бид 2 яг адилхан сэтгэжээ. "online beleg zahialj hurguulsen chini ih gaihaad , ene toort ni ter holoos irj baihad shiv shineeree geed baisan gesen". Би мейл явуулчихаад хариу ирэхгүй болохоор, яасан уддагийн гээд ирэх очих хугацааг тооцоолоод өртөө шиг юм төсөөлж билээ.

Anonymous said...

Nergui zochin: bid hiih yostoi gedegtei Amaraa ahtai buren sanal niilj bnaa. Minii heleh gsn sanaa READINESS bidend heregtei. Yadaj l hurgeltiig hurdan bolgohiin tuld Ulaanbaatariinhaa hayaglalt, gudamjnii nershil, yadaj haalganiihaa dugaariig budaad ch boluu taviad ehleed surchih heregtei. ger horoololruu orohiin bol bur toordog baishin l gsn ug. Bid negdugeer angidaa physics, chemistry uzdeggui biz dee. medeech shine zuild ersdel, hohirol, zolios bh ni heviin uzegdel bh. gehdee bid gaigui shig tuvshinii READINESS-tei bval ecommerce tsaashaa ooroo saihan zamaa olood yavchihana. Gaitai READINESS bhiin bol bur esiin ym bolno gej bodjiino. ecommerce chini tsever technology bish bas ITGEL deer bdag uchraas. humuus neg l ITGEL-ee aldchihval moddoo ahij itgehgui bh.

Anonymous said...

gehdee yast melhii ch gsn bariandaa hurdeg biz dee. tiimees hugjino gsn devruun setgeltei bhad bolno butne ... :)

Jagaa said...

Ene emee odoo uchiraa olohgyi tolgoigoo maajaad bgaa yumuu? ali esvel unetei bna geed tolgoigoo maajaad bnuu? esvel zagatnaad bgaa yum bolvuu xexe, zaza it's funny

bayarsaikhan said...

Uneheer tasarhai zurag :D :D


Dashramd helehed; Internet hudaldaa Mongold hugjih arai l bolooguiye. Yadaj l tulburuu hiih getel Golomt, hudaldaa hugjil hoyoriin kartaar hiih heregtei. harin ted tulbur bolgonoos 4%-iin shimtgel avdag. mun davarch baigaa bizzzzzz. Uuruu shineer kart uusgeed hiivel l yadag yum geheees.

A.Амарсайхан said...

Анунд:
Хэ хэ. Би ч гэсэн анх компьютерийн багш маань "Маргааш та нарт yahoo хаяг нээж өгнө" гэхээр нь иргэний үнэмлэх бичиг баримтаа, бас хэрэг болж магадгүй гээд хоёр гурван хувь цээж зурагтай хичээлдээ ирж байж билээ. Хи хи.

Анонимд:
Санал нэг байна. Хаягжилтын тал дээр бид үнэхээр хоцрогджээ. Наад захын жишээ, ах дүүгийн харилцаатай Эрхүү хотоосоо л суралцмаар байна шүү дээ. Тэнд бол таксинд суугаад "Игощина -6" гээд л хэлчихдэг, жолооч өөр юу ч асуулгүйгээр оюутны байранд минь хүргээд ирдэг байсан.
Улаанбаатарт яадаг билээ дээ? Би Хэвлэлийн хүрээлэнг хүмүүст зааж өгөхдөө "Бага тойруу 11-Б" гэхээр хэн ч ойлгохгүй. Заавал "Яагаав дээ, зуун айлын уулзвар дээр, 11 дүгээр хорооллын ард, Магнай трейдын зүүн талд, Анд интернэшнлийн эсрэг талд" гэх мэтээр холион бантан шиг юм ярих хэрэг гардаг. Хэзээ хотжино доо, бид?

A.Амарсайхан said...

Хариу бичиж байх зуур дахиад хоёр коммент иржээ.

Жагаад:
Аа за, ойлголоо Баярсайханы хэлдгээр 4 хувийн шимтгэлтэй болохоор дэндүү үнэтэй болчихоод, толгойгоо маажаад зогсоод байгаа юм байна.

Баярсайханд:
Эмээ учраа олохгүйдээ бус, картын шимтгэл өндөртэй болохоор сонголт байхгүй толгойгоо маажиж байгаа гэж ойлгох нь зөв болж таарч байна.

Anonymous said...

Энэ эмээ шиг болоход бид нилээд замыг туулна. Интернэт худалдаа одоохондоо бидний хажууд арай л ирчихээгүй байна.

Монголын банкуудын төлбөрийн картын Clearing centre-тэй болчихвол банкууд маань бараг л үүнд бэлэн болчихно. Тэгэхээр тэр үед шимтгэл энэ тэр гэсэн асуудал үндсэндээ байхгүй болно.
Банкууд бэлэн болон боллоо ч жинхэнэ үйлчилгээг бидэнд үзүүлэх үйлчилгээний байгууллагууд аж ахуйн нэгжүүд бэлэн болох гэж удах байх. Өөрсдийн бүх бараа үйлчилгээгээ бидэнд интернэтээр өгч чадахуйц компаниуд одоо хэд билээ. Хуруу дарам байгаа. Иймээс тэдний интернэт дэх үнэ илүү өндөр. Тиймээс гараад авчихна дээр биз дээ. Гэхдээ үүн рүү үйлчилгээний байгууллагууд орох нь тэдэнд ашигтай тул энэ тийм ч их саад биш биз.
Эцэст нь Үйлчлүүлэгч бид энэ үйлчилгээгээр үйлчлүүлж сурах нь хамгийн чухал.
Гэхдээ л өөрийн гараар барьж тэмтэрч амталж үнэрлэж харж сонсож байж авах нь хамгийн найдвартай....

ZAYA said...

Нээрээ манайд и-худалдаа хөгжих арай болоогүй байгаа байх шүү. Сүрхий захиалчихаад сууж байтал, үйлдвэрийн дефект явуулчихсан байвал яанаа. Нэг хэсэг бас баахан бужигнаан болоод арай дээрдэх байхаа.

A.Амарсайхан said...

Аноним, Заяа нарт:
Барьж тэмтэрч, үнэрлэх цаг завгүй хүмүүс их л дээ.
Ер нь ямар ч худалдаа наймаа итгэл, үнэнч чанар дээр тогтдог. Сайхан шар төмс гэж байгаад хятад төмс "хулхидаад" өгчихсөн дэлгүүр лүү би хэзээ ч дахин орохгүй. И-худалдаа үйлчилгээ явуулах гэж буй этгээд цаашдаа амжилттай ажиллая л гэж бодож байгаа бол хэрэгчлэгчийн итгэлийг алдахгүй л байх ёстой.

Иргэн said...

Таны блог хуудсыг Интернет е-сонин өөрийн үйл ажиллагаараа дэмжиж байна.
Та тус сонины талаар дараах холбоосоос танилцаж болно.

http://internetnews.pbwiki.com

Танд амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе!

Хүндэтгэсэн,
Б.Энхжаргал

Anonymous said...

Амараа ахаа. Таниас нэг зүйл асуух гэсэн юм. 1 биш 3 юм байна.

1. Анна Каринина
2. Ороолон/орчуулгын ном, Цус сорогч Дракулагийн тухай ном/
3. Ш.Отгонбилэг гуайн дурсамжийн ном/Өөрийнх нь цээж зурагтай, хатуудуу хавтастай зузаан ном/

Дээрх 3 номыг олоход минь туслаач гэж гуйх гэсэн юм.

Баярлалаа.

Chariote

A.Амарсайхан said...

Энхжаргалд:
Баярлалаа. Танай сонины байнгын уншигч байх болно.

Тунгаад:
Арслантай гүүр, Урт цагааны хуучин ном зардаг хүмүүсээс асуусан нь дээр болов уу. Надад байхгүй номууд санж. Би найз нараасаа асууя.

Anonymous said...

за баярлалаа, харин би хотоор нэг яваад олохгүй байгаа юмаа. Ийм ховордсон номнуудыг хэвлэлийн компаниуд нөхөж хэвлэвэл болдоггүй юм болов уу? Төв номын санд хайгаад олоогүй. Нацагдоржиход нэг байгаа байж магад гээд найдаад сууж байгаа. Та найзууддаа байвал би копидоод буцаагаад өгсөн ч болно, эсвэл зарна гэвэл худалдаад ч авсан болно.

Тунгаа.

Anonymous said...

иргэний үнэмлэх бичиг баримтаа, бас хэрэг болж магадгүй гээд хоёр гурван хувь цээж зурагтай- yahoo hayag neelgesen ain,hehe, savj unav,hehe, hoorhon gedeg ni,hehehe

A.Амарсайхан said...

Тунгаад:
Хэвлэлийн компаниуд хуучны номуудыг их л хэвлэдэг болж байгаа. Гэхдээ хуучныгаа яаж гүйцэхэв дээ.

Нанад:
Хашир байсан байгаа биз. Удалгүй "мундаг" болчихоод нэг найздаа нээгээд өгтөл "Ингээд л болоо гэж үү?" гээд итгэхгүй надаар тоглолоо гэж уурласан гэж байгаа.

Мика /美香/ said...

Tanii ene zurag uneheer sonirholtoi sanagdsan uchir 7 honogiin sonirholtoi bichleguuddee oruullaa. Ug ni bi zunduu setgegdel bichsen bolovch neg ni ch oroogui yum shig bna..
Why?

erchuud said...

hey,
internet hudaldaa baih yostoi shuu ?
manai mongol haritsangui hurdan hogjood , baih shig, ulam bur hereglegciddee oirtoj l uilchileh heregtei baih.
minii huvid , mongolruu asuult.net eer beleg hurguuldeg tedniih itgeltei , sain uilchildeg.
internet hudaldaa hiihiin tuld , netiin holbolt hurdan baih yostoi .

A.Амарсайхан said...

Микад:
Ахыгаа од болгож байгаад баярлалаа. Коммент орохгүй байгаагийн тухайд бол эрхэм хүндэт Зян Зя Мин даргаас шалтгаалж байгаа байхаа даа.

Эршүүд:
Би хэрэгтэй л гээд байгаа. Хүмүүс ч хэрэгтэй гээд, харин хурдхан шиг дэд бүтэц хамаг юмаа жин тан болгох ёстой гэдэгт санал нэгдэцгээж байгаа.

byambaa said...

oird shagaih zavgui ,zavgui ch gej dee comment bichih zavgui guiseer bgaad humuusiin bloiig guitsej unshih gej herendee l huurhun sandarch bnaa.

yum hugjih saihan yum doo.
neeree iim bolchihvol saihnaa.

A.Амарсайхан said...

Бямбаад:
Сайхан цаг удахгүй ирнэ дөө.

Anonymous said...

Интэрнэт худалдааг дэмжиж байнаа.
Үнэхээр дээр дурдагдсан картийн төлбөр, хүамд бөгөөд хурдан тээвэр, тэгээд интернэтийн хурд гэсэн гол асуудалуудыг шийдсэн байхад хүмүүст сэтгэл зүй болон итгэл найдварийг суулгаж өгөхөд нээх их хугацаа шаардахгүй бөгөөд аандаа болно.
Харин энэ тал дээр хүмүүс хүмүүс ажиллах хэрэгтэй. Та өөрөө ажилдаг уу?

A.Амарсайхан said...

Анонимд:
Би И-худалдааг бүх талаар нь дэмжиж ийм зураг зурсан юм аа.

Anonymous said...

сайхан зурагнууд шүү

milly said...

e hudaldaa bh ni zugeer lde gehdee manaid bol jinhen utgaaraa hogjihgui bga ym shigee tsoon heden dajgui hudaldaa bdag ch gsn ihenh ni unee hoorogduultsen ym shig sanagddag

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates