Thursday, October 4, 2007

МАХН

39 comments:

ZAYA said...

Хэ хэ хэ нээрээ л ард түмний нуруун дээр суугаад, шуналтай царайлчихаад, төрийн соёмбоны оронд занхайчихаад дүрээрээ мөн дөө. Мах НАМаа гэж...

meesh said...

Сайхан залүү уургаа бариад давхиж явдаг байсан одоо ч хөгширч дээ.Хөөрхий 3 4 гишүүн асуудалд орооцолдоод ард түмэнд нэр хүндээ алдаад ядарч байна дөө.Ирэх сонгуулиар харагдана даа.

oyunaa said...

Hoorhii morio ingej etseechiheed l modoor zorj tabisan bh ni l dee. Mod ch gesen udahgvi elegdej duusna doo gej...

Uunee said...

Хэхэ, манай хэд санааг нь сайхан гаргаад хэлчихэж шүү. Гоё зураг байна.

A.Амарсайхан said...

Заяад:
Сонин гаргалгаа хийсан байна шүү. Занхайчихаад байхдаа яахав дээ. Нээрээ л ийм өвгөчүүд даахгүй байж булуунд шунах гээд байдаг даа.

Мийш:
Яг үнэн. Ирэх сонгуулиар яадаг бол доо? Гэхдээ цаадуул чинь муу санаагаа тавихгүй шүү.

Оюунаад:
Нээрээ ясыг нь гартал хэллээ шүү. Мод ч гэсэн элэгдэнэ дээ.

Үүнээд:
Тийм байна. Манайхан сүрхий шүү.

Блог уншигч said...

Зайлуул их л ядарсан харагдаж байна.

Тэнхээтэй байхад тэмээгээр өргөл барьснаас
Тэвдэж явахад нь тэвнэ хаяж өгөө гэж уг нь дэмжээд босгоод ирвэл их л юм хийх өвгөн дөө наадах чинь

A.Амарсайхан said...

Блог уншигчид:
Тэвдэж байгаа нь үнэн. Тэвнэ өгнө гэдэг чинь их айхавтар санаа байна шүү. Нээрээ л буглаж бугшсан идээ бээрийг нь хага хатгах үзүүр ёзоортой зүйл хэрэгтэй. Яаралтай мэсээр хатгаж бугласан авилгалчдыг шахаж, энэ намыг авах зайлшгүй шаардлага тулгараад байгаа.
70 жил улсаа чирч явсан, буурай биднийг өдий зэрэгт авчирсан гавьяа бий энэ намд. Хэн ч үгүйсгэхгүй.

A.Амарсайхан said...

авах гэж ташаарсныг аврах гэж залруулна уу

byambaa said...

daraa jiliin songuulaar shijignesen saihan humuus garch ireesei. harj l, goridoj l suuhaas daa.

songuuli gej deer doorgui l yum boloh bhdaa.

tumee 33 said...

Sanaj yavbal butne, sajilj yavbal hurne gedeg dee...
Bi yer ny tenger burhandaa ugloo bur sain zalbirch baina aa,daraagiin songuuliar mongold eeltei humuus garch irj hairla aa...;)

lucky said...

Iim moritoi haa hurdeg yum , zaluu erch huchtei holch morior solih tsag bolj dee. Ezen ni bol haashaa yavahaa ch medehgui ,mori ni yavj chadah ch ugui (chudur tushaagaa avaagui yum chini ) , huseh ch ugui ( ulsuud uvsnuus uur yum bodohgui yum chini). Yag unuugiin Mongolin dur zurag baina daa (sanaa aldav).

zolbin kharhuu said...

neeren l ene mori chini MAXH gevel uragshgui uhaan muutai, zalhuu gertee ideh, hereldehees oor id shidgui ezneesee bolj turj etseed, bas deer ni 3 holoo chodorluulchihsen chadhiihed tun oirtojee. Ene ovoliig davj chadah bolovuu daa.
Bas ezen shuu sanaatai yum ni danhaital deer ni garaad suuchihsan uhtel ni ezegneheer shiidsen bololtoi.
Ug ni sanaagaar boldog bol MAXH gedeg ene moriig oor uhaantai, aduu malandaa hairtai, ajilsag negend ogvol bas heden honi uhree erguuleed baij chadah l baih. Odoo ch ezengui honi mal ni taliin neg taraad ene uragshgui ezentei ail ch uruudah shinjendee orjee.

havar bolj tsag delgerehiig l huleehees oor arga zam alga daa.

havar boloosoi gej l zalbiriya

Anonymous said...

Ene erchuud gej nickname-tei gar chimeegui l bai l daa
DC-d baidgaa yu gej bodoov

БумЭрдэнэ said...

Уг нь морь нь биш чөдөр нь л МАХН байсан бол. Би буруу ойлгосон ч байж болно.

A.Амарсайхан said...

Бямбаад:
Хүн болгон үүнийг хүлээж байгаа. Гэхдээ, ээ дээ цаадуул чинь зальтай. Яаж ийж байгаад л гараад ирнэ шүү.

Түмээд:
Хүн болгон саначихвал сонгуулийн үр дүн өөр л гарна. Ингэж чадах болов уу?

Лакид:
Морио ч, эзнийг нь ч шинэчлэх цаг болсон шүү. Чамтай санал нэг байна.

Эршүүд:
Өнөөгийн монголын дүр төрх ямар байхыг энэ нам шийдэж байгаа болохоор түүний балаг улс оронд маань ч нялзаад байна. Ерөнхийлөгчид миний бичсэн буддын шинэ гүн ухааныг томоор хэвлээд жаазанд хийгээд дурсгал болгочих.

Золбин хархүүд:
Зургийг санааг тэр чигээр нь биччихжээ. Нээрээ л хаврыг хүлээе дээ. Гэхдээ тэрхүү хаврын уур амьсгалыг чи бид, өөрөөр хэлбэл ард түмэн л мэднэ.

Анонимд:
ДС-д байгаагаа бардах гэж бичсэн гэж би бодохгүй байна.

Бум-Эрдэнэд:
Чөдрөө авчихвал эзэн нь уначих гээд байгаа юм. Хөгшрөөд морины гэлдрээнд ч тогтохгүй болчихсон гэсэн үг. Тийм болохоор л морио чөдөртэй нь сажлуулаад, үүрэглээд, хамаг хөдөлгөөн хөгжил дэвшилд саад болоод байгаа хүний сүг. Энэ чөдрийг авах залуус гарч ирээсэй.

Жаагий said...

МАХН-ны нуруун дээр суусан ард түмэн ч үнэхээр цөхөрчээ. Бас морьныхоо жолоог ч барих тэнхэлгүй болтлоо ядарч. Азаар морь нь чөдөртэйгээ юм.

Uunee said...

Морь нь ч хүн нь ч их ядарч дээ, хөөрхий. Чөдөргүй ч байсан явахааргүй л морь харагдаж байна.

A.Амарсайхан said...

Жаагийд:
Бас л сонин тайлал байна шүү. МАХН-ын удирдлагын сэтгэлгээ ядуурч, өвгөрсөн гэдэг санаагаар л ийм ядруу өвгөн дүрсэлсэн юм л даа уг нь.
Ард түмэн ч бас туйлдаад байгаа нь үнэн боловч, МАХН одоогоор ард түмнээ нуруун дээрээ гарган дээдлэх хэмжээнд хүртлээ улстөрийн соёлтой болсон гэхэд үнэнд нийцэх үү дээ? Яаж баяжих вэ гэсэн хүмүүс л энэ намын өнгийг тодорхойлж байгаа нь ил байдаг даа.

Үүнээд:
Тэгэхээр морио солих л хэрэгтэй болж таарч байна. Шинэчлэх гэж зүтгээд буй залуус нь намдаа шинэ уур амьсгал, шинэ эрч хүч, шинэ морийг авчирч чадах болов уу?..

Uunee said...

Харин л дээ хө. Цаг хугацаа бүхнийг харуулна гэдэг дээ. Тэгж л найдахаас даа.

тэнэмэл бүсгүй said...

jum jum l sanagdaj bna. :-)

БумЭрдэнэ said...

өө би буруу ойлгож. уг нь би эзэн нь ард түмэн юм боловуу, морь нь ард түмний урагшлах хүсэл эрмэлзлэл юм болов уу тэгээд чөдөр нь МАХН байвал гэж ойлгосон ухаантай. Би ч дээ чааваас танилын нүд муутай гэдэг шиг зургийн нүд муутай лүдээ дээ

peakfinder said...

Bodit baidaltai niicsen sanagdaad yavchihlaa shuu.

anun said...

Төрөл арилжих дөхжээ. ум маани бад ми хум

Муланка said...

Хахаха,бүр инээд хүрчихлээ. Би ч улс төрждөггүй болохоор мэдэх юм алга, гэхдээ л их инээдтэй байна,хих.

Б.Эрдэнэболор said...

Миний бодлоор бол өвгөн, морь хоёр цагтаа гялалзаж, зөндөө хол давхих чадалтай байсан боловч өвгөн өөрийгөө хөгширсөн гэж голоод, хойно сургууль төгссөн хэдэн залууст жолоогоо бариулчихсан чинь нөгөөдүүл нь морийг нь унах биш яс арьс болтол нь элдээд, сүүлд нь өвгөнийг сэг болтол нь дээрэмдээд, эрэмдэг болтол нь зодчихож. Одоо өвгөн ч хэрэггүй, морь ч хэрэггүй болоод ирэхээр нөгөө залуус, та хоёрыг аятайхан байвал ингэсгээд зөнд чинь орхино, дургүй хүргэвэл ална гэж шулуухан хэлэх болжээ. Өвгөн ч үнэндээ амьд явах хүсэлтэй эсэхээ мэдэхээ больжээ.

Э. Баярсайхан said...

Мах Намыхан ч зэвүүн улс даа.
Чих нь урт, сүүл нь охор байхыг харвал луус бололтой. Хэдэн малын хулгайчдаас айгаад юу нь ч том тамга тавьсан юм бэ дээ. Худлаа шүү дээ.
Хүлэг сайн морьдыг хэдэн сая төгрөгөөр үнэ хаялцуулж худалдаж авцгаагаадаг юм. Цалингаараа авч чадахгүй нь хэнд ч ойлгомжтой болохоор, тэднийгээ нуучихсэн хэрэг. Хөрөнгө чинээгүй мэт харагдахын тулд нэг муу луус тавьчихаад байгаа нь энэ. Дангаа ах ямар авдрыг нь онгойлгож үзэх чадалтай ч биш. Тэгээд малчныг нь хараад л байгаарай. Худлаа шүү дээ.
Цаанаа нуусан адуугаа бол УБЗ дугаартай том, том машин хөлөглөсөн, ханын шүүгээ шиг залуучуудаар харуулдаг байхгүй юу даа.
Луус нь эзнээ даахгүй ийш тийш дайвчаад байхаар нь хөдөлгөөнгүй чөдөрлөчихөж л дээ. Босоо заяат Монгол гэдэг хойно овоо л доо. Хөдлөхгүй юм чинь жолоо, цулбуур бариад ч яах билээ.
Мах Намыхан ч зэвүүн улс даа...

Ганаа_бж said...

ee, huurhiileltei yum be dee,yasan, ezen mori ali ali ni...

Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.
Жаагий said...

Oo tegvel bi anduurch.
Zurgiig haraad mori ni eznee haash ni ch yum neg gazar (bodvol hugjild l baih) hvrgeh hutuch ni. Ezen uuruu unah morio songoh buguud ene udaad buruu songolt hiisnees etsestee iim baidald hvrch. Hervee mori chudurgvi baisan bol yadarsan "uvguniig" haash ni ch avaachij medeh ni gej l oilgosiin.

A.Амарсайхан said...

Юуны түрүүнд, молхи миний чадуу бүтээлүүдийг үнэлж, санал бодлоо харамгүй хуваалцдаг мэргэн уншигч танаа мэхийе. Та бүгддээ машид баярлаж явдаг шүү.

Үүнээд:
Цаг хугацаа бүхнийг харуулна гээд зүгээр сууж бас болохгүй байх аа. Найз нөхөд, ажлынхан гээд бүх хүмүүстээ хэлж ярьж, морио солихгүй бол монгол хэцүүдлээ гэдгийг ганц ч болов хүнд ойлгуулж явбал бид өөрөө бүхнийг харуулах чадалтай.

Тэнэмэл бүсгүйд:
Их утга учиртай нэр байх даа таны энэ нэр. Би бодохдоо, блог ертөнцөөр өөрийн эрх дураар тэнүүчлэгч, эрх чөлөөг эрхэмлэсэн нэгэн гэж ойлголоо. /Жам жам гэснийхээ учрыг тайлбарлаач, би буруу ойлгочихож магад гээд хариу бичсэнгүй/

Бум-Эрдэнэд:
Чинийхээр байсан ч болно шүү дээ. Би оновчтой тайлал байна гэж бодсон. Зургийг хүн бүр өөрийнхөөрөө л унших нь зөв.

Пийкфиндерт:
Тийм ээ, шог зураг бодит байдлын инээдэмтэй тусгал.

Анунд:
Энэ хөгшнийг сайн асарч тойлж хүндлэх хэрэгтэй. Хийсэн юмтай хэлэх үгтэй хөгшин шүү, хөөрхий.

Муланкад:
Чи улстөржихгүй бол чамайг улстөрчид оролдож эхэлнэ. Ингээд л улстөржихөөс өөр аргагүй болно доо, хи хи.

Эрдэнэболорт:
Тийм шүү, өмнөх үеийнхэн нь хувьдаа юу ч үгүй, улсын байранд улсын тавилгатай суугаад төр түмнийхээ шөнө өдөргүй ажилладаг байсан. Одоо үеийнхэн нь ч улсынхаа халаас руу ханцуй шамлаад л дайраад байх юм. Бие биентэйгээ өрсөөд л.

Баярсайханд:
Өмнөх үеийнхэн дотор нь гайгүй сайн хүмүүс байсан. Одооны энэ хэд нь бүү мэд. Нэр цэвэр хүн эдний дотор байхгүй.
Гэхдээ, авдрыг нь уудлах цаг ирнэ гайгүй. Бүгд өнөөх "1 худаг"-таа очицгоох биз ээ. /Энэ ерөөл бат сайхан орших болтугай/

Ганаа БЖ-д:
Тийм дээ. Ийм л болгочихоод байна цаадуул чинь.

Анонимд:
Блог ертөнц гэдэг танай тэр "Оллоо"-гоос чинь өөр. Хараал, бүдүүлэг үгээр биентэйгээ харьцдаггүй.

Жаагийд:
Чинийхээр ойлгосон ч болно шүү дээ. Зөв л тайлал байна лээ. Шог зураг зургаараа л хүнд хүрдэг. Түүнээс биш би доор нь "Энэ морь ийм учиртай, чөдөр ийм учиртай" гээд уртын урт тайлбар бичээгүй шүү дээ.

ZAYA said...

Улс төрд оролцохгүй хүн гэж байхгүй. Сонгууль өгөх гээд очихоор бөөн өвөө эмээ нар дугаарлаад л зогсож байдаг. Залуучууд жаахан идэвх гаргавал манай улс чинь залуучуудын орон биздээ. Ирэх жил өөр үр дүн гарах болтугай. Өө нээрээ энэ кометуудыг уншахаар улам ойлгомжтой болох юмаа. Олны санаа оломгүй далай гэж.

sanakae said...

Ер нь хүмүүсийн comment-уудыг уншаад байхлаар МАХНын эсрэг байр суурьтай ч юм шиг. Би хуьдаа нээх муу хэлэх дургүй байдаг. Үүх түүхийг сайн мэдэхгүй ч ямартай ч 70 жил чирж ирсэн гэдэг бол чухал, голыг нь биччихсэн үг байна. Ер нь өнгөрсөнрүүгээ өнгийж мууг нь хаяж сайныг нь сайжруулдагаас манайхан шиг нэг хэлбийхээрээ тэр чигт нь хэлбийлэгдэг улс байдаггүй байх. Зургийн хувьд чөдөр нь их анхаарал татлаа.

A.Амарсайхан said...

Заяад:
Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэж ч хэлдэг.

Санакаед:
Би ч гэсэн МАХН-ыг өмөөрөөд л, хийсэн юмтай гээд л байгаа шүү дээ.

док said...

Чөдөр нь Энхбаяр Улаан Идэвхтэн эд нар байх тээ? Тэгээд эзэн нь жирийн гишүүд дэмжигчид нь байх. :D

A.Амарсайхан said...

Док, Санакае нарт:
Тэр чөдрийг нь би үзэл баримтлал нь мухардалд орсон, авилгалын хүлээсэнд ороод хаашаа ч хөдлөх тэнхэлгүй болсон гэсэн санаагаар хийсэн. Тэгэхээр Докын бичсэн санаа таарч байна гэсэн үг. Авилгалчид л энэ намыг хааш нь ч хөдөлгөхгүй барьж байна шүү дээ.

Anonymous said...

Khu Namdaa gol uchir ni bish baih. Kharin bidnii alivaag izej harah hyazgaarladlam yzel, huleen zovshooroh, dagan bishireh zan zanshil ni Khu Namiim noerholii ug yndes ni boldog bolov uu.

A.Амарсайхан said...

Анонимд:
Ялангуяа хөдөөгийнхөн маань энэ заншлаараа л сонголтоо хийчихээд байх юм. Ху намын ах нар нь аргагүй л буурьтай харагддаг. Хэнийг ч цохиод унагачих буурь суурь харуулдаг.

iga said...

хаха, лайтай зураг байна даа. Соёмбыг анх зурж байхдаа хэзээ нэгэн цагт ийм болно гэж бодоо ч үгүй дээ...

A.Амарсайхан said...

Игад:
Зүүдлээ ч үгүй байх өө.

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates