Tuesday, October 9, 2007

ОНИГОО

Шог зохиолч Цэрэнжамц нэг удаа шог зураач Байды найздаа:
-Ухаантай хүн нүхэнд унавал гараад ирдэг. Тэнэг хүн тэндээ үхдэг. Зальтай хүн нүхийг тойроод гарчихдаг гэж цэцэрхэв. Хоёр найз Өмнөговьд явж байтал Цэрэнжамц театрын тайзнаас хөгжимчдийн суудаг нүх рүү уначихжээ. Цэрэнжамц гэмтсэнгүй, харин цаг нь эвдэрчихсэн байв. Байды:
-Манай Цэрэнжамц ухаантай юм. Харин наад муу цаг чинь тэнэг гээд цагийг нь нүхэнд хаяулсан гэдэг.

-Чиний шүлэгт зүйрлэл дутаад байна гэж Цэрэнжамц гуай шавь найрагчийнхаа шүлгийг уншаад зөвлөгөө өгчээ. Маргааш нь,
-Биеэ үнэлэгч бүсгүй минь чи интернэт юм даа гэж шавь нь уншив.
-Дурак минь биеэ үнэлэгч интернэт хоёр юугаараа адилхан юм? гэж уурлав.
-Багш аа, тэр хоёр чинь хоёулаа аймаар олон үйлчлүүлэгчтэй ш дээ гэжээ.

Хөгжмийн зохиолч, баян хуурч Тэрбиш гуай ид залуу явж. Нэг өдөр хадам аав нь ингэж хэлж байна гэнэ.
-Хүргэн минь наад хөгжмөө аавдаа долоо хоног зээлдүүлээч.
-Та тоглож сурах гээ юу? Би заагаад өгөх үү?
-Үгүй л дээ, долоо хоног ч болов, чих амар аж төрөх гэсэн юм.

Хүрэлсүх гишүүн тойрогтоо уулзалт хийж байтал нэг өвгөн гараа өргөв.
-УИХ-ын гишүүнийг гахай гэж болох уу?
-Болохгүй. УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхэд харшилна.
-Тэгвэл, гахайны халдашгүй дархан эрхийн тухай хууль гэж байдаг уу?
-Тийм юм байдаггүй.
-Еэ гялай. Тэгвэл гахайндаа “Хүрэлсүх гишүүн” гэж нэр өгч болох юм байна.

Цагдаагийн малын хулгайн тасгийн захиалгаар ТИС-ийн багш нар хулгайчийг хараад л мэддэг робот зохион бүтээжээ. Тэгсэн чинь робот Говь-Алтайгаас 20 хулгайч барив. Өвөрхангайгаас 100-г барив гэнэ. Цагдаа нар баярлаад Увсын Тэс сум руу давхижээ. Гэвч харамсалтай юм болж, роботоо алдчихаад толгой гудгар ирцгээв.

38 comments:

peakfinder said...

yostoi ineedtei yumaa. neeree gahain aj ahuitai boldog ch yum uu?

lucky said...

ßìàð èíýýäòýé þì áý , ãàíöààðàà ¿õòëýý èíýýëýý . Áè ÷èíü èíòåðíåòýýñ ñàëäàãã¿é õ¿í ÷èíü îäîî áèåý ¿íýëýã÷èéí íàéç áîëîõ íü ýý. Öýðýíæàìö ã¿àéòàé äýýð ¿åä Áàÿíáóóðàëûí àìðàëòàíä òààðñàí, îíèãîî ÿðèõ ãýæ ¸ñòîé àìèëóóëíà äàà . ßàãààä ººðèéíõºº îíèãîîã áè÷èõã¿é áàéíà

A.Амарсайхан said...
This comment has been removed by the author.
A.Амарсайхан said...

Пийкфиндерт:
Нээрээ тэг. Бүх гахайндаа эрхмүүдийн нэрийг өг. Энхбаяр гээд бүдүүн шар бодон, Нямдорж гэхээр мэнгэтэй туранхай хөх мэгж, Гүндалай гээд үсчиж цовхочсон баастай ягаан тоорой гэх мэт.

Лакид:
Миний онигоо гэхээр их юм бий. 10 жилийн дараа нийтэлнэ.

RE:
//Ямар инээдтэй юм бэ , ганцаараа үхтлээ инээлээ . Би чинь интернетээс салдаггүй хүн чинь одоо биеэ үнэлэгчийн найз болох нь ээ. Цэрэнжамц гүайтай дээр үед Баянбууралын амралтанд таарсан, онигоо ярих гэж ёстой амилуулна даа . Яагаад өөрийнхөө онигоог бичихгүй байна//

Жаагий said...

Тэр зүйрлэлээр бол биднүүд чинь байнгын, идэвхитэй "үйлчлүүлэгчид" болох нь дээ.

Ганаа_бж said...

manai ahiinh neeree gahai tejeej baigaashd. Helnee yeruusuu

ZAYA said...

Хээх, ойрдоо инээгээгүйгээрээ инээлээ. Коментууд нь ч гэсэн дээ, Хэ хэ баастай яагаан торой ч гэх шиг...

A.Амарсайхан said...

Жаагийд:
Гэхдээ б/ү-гийн бус, и-гийн.

Ганаа БЖ-д:
Яг үнэн. Намын 17 дугаар Их хурлын шийдвэрийг амьдралд бүтээлчээр хэрэгжүүлцгээе, нөхөд өө.

Заяад:
Баастай ягаан торой гэхээр цаад нөхөр чинь санаанд ургаад ерөөсөө болохгүй байгаа юм аа.

peakfinder said...

hi hi bichlegiig unshaad daraa n' dahin dahin orj irj commentiig n' hariutai n' unshaad saihan bainaa.

ZAYA said...

Төхх, инээдээ барьж чадахгүй л байна. Яг тохирсон байна ш дээ хи хи

Б.Эрдэнэболор said...

робот Говь-Алтайгаас 20 хулгайч барив. Өвөрхангайгаас 100-г барив

ингээд биччихээр Өвөрхангайнхан уурлах юм биш биз. Би өөрөө ч Өвөрхангайнх биш л дээ /хаяагаа манав/
Худалч Нямдорж, хулгайч Хүрэлсүх нарын хувьд бол шоолж инээхээс ч дургүй хүрч байна.

A.Амарсайхан said...

Пийкфиндер, Заяа нарт:
Баярлалаа.

Эрдэнэболорт:
Цаадуул чинь гомдохгүй ээ. Өөрсдийгөө мэднэ. Урлагийн бригад Өвөрхангайд очихоор жүжигчид өмд гутлаа агуулах гэж сүйд болцгоодог гэдэг.
Ээ дээ, энэ дээдэс үү. Ард түмнийхээ дунд ийм л "нэр хүндтэй" болчихоод байгаа улс даа.

Uunee said...

Хэхэхэ. Мөдхөн "гахайны халдашгүй дархан эрхийн тухай хууль" гарах байх шүү.

Интернет чи биеэ үнэлэгч бүсгүй юм даа гэсэн зүйрлэл хэлээгүй нь их юм болж дээ.

Өвөрхангайханг өмд гутлын хулгайч л гэдэг юм. Өөрсдөө харин тэгж хэлэгддэгээ бол мэднэ шүү. Аймаг бүрт нэг тийм хоч ч юм уу юу юм нэг нэр байдаг юм шиг байгаа юм.

М.Огоо said...

Yagaad manai nutgiinhniig dormoojlood bnaa Amraa ah. hehe.
Aav maani Ovorhangainh eej maani Bulganiih. Eejiin taliin emee ovoo namaig baga bhad ohoordoj Ovorhangain omd gutliin hulgaich gej zondoo uiluuldag baij bilee. hehe

byambaa said...

humuus neeree yaj onigoo zohiodog bnaa, bas ter onigoog yaridag humuus bna. uur hun yarihaad ineed hurehgui bhad.
ter huniig yarihaar ineed hurdeg geed l.

10 jiliin daraa Amaraa ahiin onigoog unshihiig tesen yadan huleenee.

A.Амарсайхан said...

Үүнээд:
Хэдүүлээ хуулийн төсөл боловсруулах уу? Аан?

Огоод:
Даанч тийм байх аа. Блоггеруудын уулзалт дээр Гансүх ахын өмд, Ингагийн гутал хоёр алга болчихсон гэсэн. Огоо шуучихсан юм байна ш дээ.

Бямбаад:
Муу ярьдаг хүмүүс онигоо ярьсны дараа тэгээд яасан гэж их асуудаг. Намайг онигоо ярихаар бас тэгж асуух гээд байдаг шүү.

tumee 33 said...

ineedtei ch yum, emgeneltei ch yum....eleg hushoochih yumaa...

A.Амарсайхан said...

Түмээд:
Эмгэнэл нь дэндээд байна аа. УИХ, ЗГ -ыг яана даа? Муу мал бол заазалчихна гэхсэн, муу хүнийг яаж ч болдоггүй юм гэж хөгшчүүд ярьдаг даа.

Гэхдээ сайн цаг ирнэ гэж би итгэдэг. Муу хүмүүс хийсэн гэмээ хүлээх цаг ирнэ.

Муланка said...

Хаха,жинхэнэ гоё онигоонууд байна шд. Ойрдоо ийм инээдтэй юм уншсангүй. Ялангуяа тэр Хүрэлсүх гишүүнтэй онигоо бүр сак,хих.

anun said...

Гурав нь бэлтгэлд явчих шахваа

A.Амарсайхан said...

Муланкад:
Хүрэлсүх шиг сагсуу хүний онигоо саак байхаас яах вэ.

Анунд:
Бэлтгэлд явуулмаар хүн гурваар тогтохгүй шүү. 76-гаас 99 хувь, дээр нь бас нэг сүрхий нөхөр гээд л, цаашаа явж өгнө.

Jagaa said...

Uvs-iin Tes sumiinhan tiim aimaar yum baih daa, onigoo ch bas ortoi shuu dee xexexe

A.Амарсайхан said...

Жагаад:
Тувачуудыг л Монголын хил давж ирээд "юу яадаг" гээд муу хэлээд байдаг. Тэсийнхэн "юу яачихаар" хөөрхий тувачууд хариугаа авах гээд ханцуй шамладаг байхгүй юу даа.

Nana said...

amarsaikhan ah ooroo ba ba, biyee unelegchiin klient.

Nana said...

yagaad gevuul netees saldaggui, bas ta ooroo hamgiin olon klienttei blogchin ni. hehe.

A.Амарсайхан said...

Нанад:
Амараа ах минь та б/ү юм даа гэж шүлэг бичээч.

Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.
A.Амарсайхан said...

Анонимд:
Уучлаарай. Нана-д "гэжийнаа, ингэжийнаа" гэх мэтээр эх хэлээ эвдэж бичих гээд байдаг дутагдал бий. /Ер нь блог бичигчдийг эх хэлээ эвдэх гээд байгаа талаар блогчид өөрсдөө ч шүүмжлэлтэй хандаж, бичицгээж байгаа/

Нанагийн шүлгүүдийг нь уншаарай авьяастай охин байгаа юм аа. Цаашдаа хэлний соёлын тал дээрээ анхаарах биз дээ. Манай нэгэн нэр хүндтэй дээд сургуульд сурч байгаа, боловсролтой ухаантай охин байгаа юм аа. Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш... гэж үг бий шүү дээ.

Anonymous said...

Ямар хөөрхөн онигоонууд вэ? хэхэ.

тунгаа

3apaa said...

Anonymous-д: Блог бичих соёл гэж юу яриад байнаа? Хүн энд юугаа бурна хэнд хамаатай? Таалагдаагүй бол бүү зүглэ тийшээгээ. Вэб 2.0 бол ямар ч дүрэмгүй хийгээд ямар ч соёл бүрэлдэж тогтоогүй. Тогтох ч үгүй. Хамгийн гол шалгуур нь хэр олон сэтгэгдэл үлдэж байна гэдгээр нь хэр зэрэг блогчин бэ гэдгийг нь дүгнэж болох байх. Өөр нэг юм хэлэхэд anonymous сэтгэгдэл бүдүүлэг талдаа тооцогддог жишиг тогтоод байгаа гэдгийг хэлчихье...
Дахиад нэг юм хэлэхэд өөрөө нэг сэтгэгдлийг бүх блогууд дээр тавьжээдээ? түрүүн бас http://www.tseze.blogspot.com/ дээр бас энэ коммент чинь байж байлээ?!

A.Амарсайхан said...

Тунгаад:
Баярлалаа.

Зараад:
Хэлний соёл гэдэг хаана ч байх ёстой зүйл. Эх хэлээ бид л авч үлдэхгүй бол өөр хэнийг гуйх вэ? Хятадыг гуйлтай биш.
Тэр сэтгэгдэл бичээд байгаа этгээдийг хэлээ өмөөрч байгаад нь зөвтгөж болно.
Харин нэг зүйлийг энд заавал дурдах ёстой. Энэ хүн /аноним/ өөрөө Нанаг янз бүрээр хэлээд, өөрийнхөө тийм ч өндөр соёлтой хүн биш гэдгийг харуулсан.

3apaa said...

Хэл соёл гэж хаана ч байх ёстой гэдэгтэй тань санал нэгдмэл байдаг. Эх хэлээ хэнээс ч дутахгүй хайрладаг хийгээд өрөөл бусдуудаар мухарлуулахыг хүсэхгүй нь мэдээж билээ. Аа гэхдээ (DZ man-аас иш татав) Блог гэдэг бол хэт их эрх чөлөөгөөр хангадаг, хэн хүнд тэгш эрх олгодог блог бичигчийн хувийн ертөмц учраас хэн нэгэн бичигчид ийм тийм байх ёстой гэж тулгах утгагүй бөгөөд угаасаа тийм ёс байх ч үгүй. Эрхээ эдлэг л гэж анонимд хэлээд байгаам.
Бидний бахархал хэл соёлыг гажуудуулж, нийтлэг эрх ашигт үл нийцэн байгаа нь олон комментуудад сөхөгдсөн байдгийн нэг жишээ бас энд явж байна.
Хувийн орон зай учраас тэндээ мань хүн лаагаа юу яана уу луувангаа юу яана уу түүний эрх байх тийм үү?
Хүний эрхээр өөрийн эрх төгсгөл болдог гэж үг сонссон. Хэрвээ хаа нэгэн газар эрх ашиг нь хөндөгдөн сөхөгдөөд байгаа бол тэр газарлуугаа битгий зүглэ л гэсэн санаа байлаа.

A.Амарсайхан said...

Зараад:
За тэгвэл би монгол сайхан хонины махаа зооглоод, хүний мэрж байгаа лууван, лааг хараагүй юм шиг сууя. Гэхдээ ах нь та нараасаа махаа харамлахгүй. Үргэлж зочилж ирэгний сүүл хөхөж байгаарай. Ер нь тэгээд ах нь цаашдаа илүү сайхан хонь төхөөрч, Хүйсийн говийн таана амтагдсан тарган махаа олон түмэнтэйгээ хуваалцах болно. Далны хуудсыг далан хүнд гэдэг үг бий.

3apaa said...

Харьж мах чанаж идлээ. Хорхойгоор минь тоглож орхилоодоо хө.

A.Амарсайхан said...

Зараад:
Тэгээ. Яг болж байхад нь ах нь урилгагүй зочин болж очъё.

Арсун said...

Шарсан мах vнэртээд байх чинь, ангийнхуу гэсээр, Амарсайхаан нэг хvсэлт байнаа. Дээрх, нэг андыг минь доромжилсон бичлэгийг арилгаад өгөөч. Өөрт нь хэлээд болчих юмыг дэлхийгээр нэг тараасан байх юм. Бvсгvй хvний зvрх эмзэг шvv дээ.

A.Амарсайхан said...

Арсланд:
Хүсэлтийг ёсоор болголоо.

Anonymous said...

Tand gunee talarhaj baigaag huleen avna uu. Arsun.

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates