Thursday, September 20, 2007

НҮХНИЙ ХОРХОЙ

/фельетон/
Бид нүх ухахдаа гаргууд. Монголчуудын нүх малтаж байхыг хараад, шүд гүйцсэн бүдүүн бурхи атаархан шүүрс алдана. Дөчин шараар дөмөж татаад хөдөлгөөгүй ургаа хадыг монгол жаал солгой гараараа булга татаад, айл гэр, авдар шүүгээ болгон тоглодог.
Хаврын урь унаж, ичигсэд хөдлөх цагаар монголчуудын ходоодны мухар дахь “нүхний хорхой” сэрнэ. Зун намаржингаа хэрүүл болж, төслийн өчнөөн төгрөгөөр өнгөлсөн талбайгаа онги татан сэндийчиж эхэлнэ. Барууны мулгуу жуулчид үүнийг ойлгохгүй “пөөх, паах” хэмээн толгой сэгсэрцгээдэг. Жон хэмээх Америкаас ирсэн ах Сүхийн талбайг гаталж Засгийн ордон хүрэх гээд шуудуунд тулчихаж. Тэр Баянзүрхийн товчоо өнгөртөл тэрэг хөлслөн давхиж нүхийг тойрсон байдаг.
Нинжа нар монгол нутгийнхаа газар шороог уушиг сархинаг болтол нүх хонгил малтан нааш цааш сүлжилддэг. Шороо л болсон юм хойно, хааяа нэг нурах нь бий. Тэгэхэд нь “CNN”-ийнхэн дэлхий даяар “Гурван монгол алт хайж байгаад нурангинд даруулж үхлээ” гээд л сүр бадруулна. Алт хайгаагүй, харин нүхний хорхой нь хөдлөөд байж сууж чадахгүй байгааг тэд ойлгохгүй. Нүхний хорхойтой хүмүүс нүхнийхээ шороонд даруулж үхнэ үү, булуулж үхнэ үү тэдэнд ямар хамаа байна аа?
Нийтийн унаанд ороод та эргэн тойрноо ажаарай. Өмнө чинь суугаа тохьтой ах суудлын бүрээс рүү долоовор хуруугаа далд ортол шаачихсан, өрөмдөх мэт холхиулж суух нь харагдана. Тэнд нэг жаал зогсоод цонхны шилийг чихруулан маажиж дотор арзагануулна. Сандал ширээ, цонх хаалга, хана туурга бүх юманд нүх байх ёстой гэж монголчууд сэтгэдгээс тийнхүү дутууг нөхөж дундуурыг гүйцээх гэж хуруу хумсаа хугалдаг.
Монголчууд хашаа хороо, хэрэм бэхлэлтдээ бөөн хөрөнгө зарж байж сайхан хаалга хийдэг. Тэгсэн хэрнээ түүгээрээ хэзээ ч орж гарахгүй. Хана хэрэмнийхээ доогуур нь газар малтан нүх гаргаад түүгээрээ мөлхөж шургална. Хашаандаа бол хаалганаасаа зайдуухан нэг банзыг хуга цохиж нүх гаргаад түүн рүүгээ гүзээгээ шалбалан зүтгэсээр орж явчихна.
Монголчууд бохирын цооногоо заавал онгорхой орхино. Онгорхой нүх энд тэндгүй харлах нь сэтгэлд өег байдаг учраас тэр. Зарим нэгэн тэнэг жуулчин хөлөө хугалчихаад, цооногийн тагийг хаасангүй гэж засгийн газартай заргалдсан удаа бий. Бохирын цооногийн тагийг заавал хаах ёстой гэсэн заалт хуулинд орох ирээдүй тун бүрхэг. Нүхний хорхойтой эрхэм гишүүд нь нүхээ харж таашаал авах гээд тийм хуулийг хэзээ ч батлахгүй шүү дээ.
Орос ах нар далан жилийн турш, хөлсөө дуслуулан байж барьж өгсөн угсармал сууцыг монголчууд цонхыг нь харлуулж хаячихаад нүх рүү шургахыг илүүд үзнэ. Нийслэлийн “доод давхарт” мянга мянган хүн байгалийн жамаараа дуртай цагтаа согтож, хүссэн мөчдөө үхэж, тааваараа тарвалзан аж төрдөг. Нүхтэй хүн нүхэндээ жаргалтай гэдэг энэ ажгуу.
Бид өнгөрсөн цагт “хөрөнгөтний нийгэм” хэмээгч хар ангал нүхэн дээгүүр харайлгаж буй цагаан морьтонг шүтэн дээдэлж, олигтой том гэсэн байшингийнхаа хананд сийлдэг байлаа. Одоо тэгтэл гэдсээ нэвт гарсан ангалаар таслагдсан хүлэг морины цээж бөгс хоёрыг шүтэх боллоо. Энэ ч их учиртай.
Хамарт хос нүх байгаагүйсэн бол хүн амьтан бүтэж үхнэ. Судас битүү юм гэхэд цус хаагуураа гүйж амьдралыг тэтгэж, хөрс сиймхийгүй юм гэхэд ургамал хаанаас нь соёолох билээ.
Монголчуудын минь “нүхний хорхой” дундаршгүй байх болтугай.

20 comments:

peakfinder said...

neeree surhii helsen baina shuu. zondoo ih ineelee.

sanakae said...

сайхан инээж авлаа tnx. Ямартай ч блогонд тань нүх гарахгүй байх болтугай. :)

lucky said...

Õàðèí òèéì ýý.
Ìàíàéõàí í¿õíèé òàëààð òóðøëàãàòàé. Îëîí æèëèéí ºìíº Îêòÿáðèéí áàÿð ãýæ ñ¿ðòýé æàãñààë õèéäýã áàéâ äàà. Ïàðàä ÿâàõ çàìä í¿õ áàéñíûã ìýäýëã¿é, áèäíèé õýäýí îþóòàí õýëõýëäýæ ÿâæ óíààä íýã íü ºñãèé㺺 õóãàëàâ. Ýãíýýíèé àðààñ í¿õ õàðàãäàõã¿é àðûíõ íü õ¿ì¿¿ñ áàñ óíààä, áèä õýä äàðãà íàðòàà áàÿð õ¿ðãý÷èõñýí òóë óíàæ áóé æàãñàã÷äûã õàðæ êàéô àâ÷ áàéòàë îðîñóóäûí (ñîâ.ñïåö) ýýëæ èðñýí ÷èíü íýã íü áóñäàäàà àíõààðóóëæ õàøãèðààä êîíåö ôèëüìà.
Sorry, èõ óðò ñomment áîë÷èõëîî.

lucky said...

Áàñ äóóñäàãã¿é ýý, íýìýýä õýëýõýä í¿õ áîë îëîí ÿíç áàéãààì. Ãàéã¿é ÿâàà íýãíèéõýý çàìä í¿õ óõààä óíàõûã íü õàðæ áàÿñäàã õ¿ì¿¿ñ áàéäàã.
Í¿õíýýñ áîëãîîìæëîãòóí !

ZAYA said...

Бид нүүдэлчин иргэншилтэй ард түмэн. Үндэсний сууц гэр маань хаалгагүй, эсгий үүдтэй. Заавал хаалгаар орж хааж байхын оронд онгорхойгоор ороод эсгий үүд шиг өөрөө "пад" гээд хаагддаг болоосой гэж ген маань мөрөөддөг юм байлгүй дээ...

A.Амарсайхан said...

Пийкфиндер, Санакае нарт:
Би хүмүүс уурлах юм биччихээгүй байгаа даа гэж айж байлаа. Блогонд маань нүх гарч л байдаг. Энэ бол постуудын хоорондахь түр амсхийлт. /Амьсгаа авахгүй бол би бүтчихнэ шүү дээ/

Лакид:
Оросууд биендээ анхааруулна. Монголчууд бол чимээгүй өөрөө тойрч гарахаа л бодно. Гэхдээ энэ зан маань өөрчлөгдөж байгаа.

Хүнд занга тавьдаг хүн яваандаа зангандаа өөрөө унадаг тавилантай. Амьдрал баталдаг юм билээ.

RE: //Харин тийм ээ.
Манайхан нүхний талаар туршлагатай. Олон жилийн өмнө Октябрийн баяр гэж сүртэй жагсаал хийдэг байв даа. Парад явах замд нүх байсныг мэдэлгүй, бидний хэдэн оюутан хэлхэлдэж явж унаад нэг нь өсгийгөө хугалав. Эгнээний араас нүх харагдахгүй арынх нь хүмүүс бас унаад, бид хэд дарга нартаа баяр хүргэчихсэн тул унаж буй жагсагчдыг харж кайф авч байтал оросуудын (сов.спец) ээлж ирсэн чинь нэг нь бусдадаа анхааруулж хашгираад конец фильма.
Sorry, их урт сomment болчихлоо.

Бас дуусдаггүй ээ, нэмээд хэлэхэд нүх бол олон янз байгаам. Гайгүй яваа нэгнийхээ замд нүх ухаад унахыг нь харж баясдаг хүмүүс байдаг.
Нүхнээс болгоомжлогтун !//

Заяад:
Харин тийм. Хашааныхаа банзыг суллаж ороод байгаа маань эсгий үүдээ санагалзадгаас болдог байх.

БумЭрдэнэ said...

Их, бага гэрийн минь хана нүхтэй энэ нь сайхан харин эх орны минь хил хязгаар нүхтэй болчихвий дээ ...

Б.Батзориг said...

Их гоё бичжээ. Бид нээрээ л нүхний соёл ихтэй хүмүүс бололтой. Машинтай яваад байхаар энд тэндхийн нүх их цээжлэх юм билээ. Нээрээ бас гялгар ууттай боовны амсрыг тайлж суухаар гээд цоолоод идчихдэг шт хэхэ

A.Амарсайхан said...

Бум-Эрдэнэд:
Хил хязгаараа нүхгүй байлгах талаар өвөг дээдэс минь их юм хийсэн. Бидний муулаад байдаг Цэдэнбал ах хилээ нүхгүй болгох гэж зүтгэж байсан шүү дээ. Бид хилээ нүхгүй байлгах тухай хэзээ ч мартах ёсгүй.

Батзоригт:
Бас нэг гоё санаа байсан байна. Нэг зүйл болоод /3-4 мөр/ өгүүллэгт орчих л байж. Сүүлд ном болгож эмхэтгэхдээ энэ нэмэлтийг хийнэ ээ. Баярлалаа.

Энэ фельетон маань өнөөдөр "Ардын эрх" дээр гарсан. Оллоогийнхон аль хэдийнэ копи пэйст хийчихсэн байна.

Confidence of Youth said...

Ta goy faltion bichjee. Udahgui ulger bichihee boliod tanias faltion yaaj bichih talaar zaalgay. Tantai neg holbogdmoor bh yum. Utasiig tani tag sanjee. ta nad ruu confidence.youth at gmail dot com geed ooriin utasaa yavuulaach. Gants hoyor sanaa bna uulzaj baigaad yariltsval yamrav?

Peace,
Confi.

Э. Баярсайхан said...

Батзориг->Улсын маань хил өчнөөн том нүхтэй шүү дээ. Нүхгүй байсан бол Увс аймгийн хилээс дотогш зуун километрд айл амьтан дураараа нүүдэллэн нутаглаж байх байсан сан.

artagnan- артаньян said...

Амарсайхан ах ойрд яагаад шинэ юм нэмэлгүй ингэж удав аа. Хэхэ нүхээ гэж. Хүн бүр л гадуур -аа нүхээ малтанаа, эртхэн нүхээ мартсан нь дээр шүү л гэж ярихын байлээ. (мэдэхгүй царай гаргасан)

Uunee said...

Нүх, их сонин өгүүллэг байна шүү. Нүхээ малтана, нүхээ хийнэ, нүх гаргах, нүхээ олох гээд л нүх гэдэг үг ч их л хэрэглэгдээд байна даа. Манайхан л гэж заавал хаалгаар гарчих юмыг хаалгыг нь олдоггүйдээ ч юм уу эсвэл хаалга олохоос залхуурдагтаа ч юм уу нүх гаргах, гаргасан нүхийг нь олох, нүх малтах сонирхолтой болчихоо юу даа.

A.Амарсайхан said...

Дөлгөөнд:
Утсаа явуулна аа. Чиний бичлэгүүд фельетоны өнгө аястай байдаг шүү дээ.

Баярсайханд:
Наад нүхнээс чинь болж Орос, Монгол хоёулангийнх нь толгой өвдөж байгаа. Тувачууд ч, манайхан ч хоёр тал хоёулаа хил давж хулгай хийж, буудалцдаг юм билээ. Түүнээс зөвхөн тувачууд Монгол улсын хилийг дураараа зөрчөөд байгаа юм биш гэдэг.

Артаньянд:
Нээрээ наад хэвшмэл хэллэгийн чинь талаар өгүүллэгтээ дурдах хэрэгтэй байж. Баярлалаа.

Үүнээд:
Яг үнэн хэлжээ. Яам тамгын газрын хаалгаар нь орохоор ажил бүтдэггүй л байхгүй юу даа. Тэгээд л дэд сайдын өрөө рүү нь нүх ухахаас өөр аргагүй болно.

Anonymous said...

Хүмүүсийн санааг тусгаад дахиад бичвэл бүр илүү гоё болох бтш үү

A.Амарсайхан said...

Анонимд:
Өгүүллэгүүдээ би хэд хэд дахин засаж бичдэг. "Наян шилдэг улстөрч"-ийг лав 20-30 удаа засаж бичсэн санагдана. "Нүхний хорхой"-н хувьд бол нилээд сайн бодож тунгааж байгаад засвар хийе гэж бодож байна.

Anonymous said...

Нэг шинэ зүйл бичиж энд тавьчихаад хүмүүсийн санаа оноог уралдуулж байгаад илүү сайжруулаад авах боломж гарч байна. Олны хүч оломгүй далай.

A.Амарсайхан said...

Анонимд:
Тийм шүү. Уншигчдын санаа бодол гэдэг маш чухал. Ямар ч номын эхэнд "редактор" гээч эрхмийн нэр байдаг. Ямар ч том зохиолч редакторгүйгээр ном гаргадаггүй. Энэ нь хүнтэй зөвлөж хүнээр зохиолоо уншуулж алдаа оноогоо шүүлгэнэ гэсэн үг. Миний хувьд уншигчид хамгийн том редактор. Надад уншигчдын хайрласан санаанаас эх авсан олон өгүүллэг, шог зураг бий. Санаа урам хайрлаж, дэмжиж тэтгэж байдаг мэргэн уншигч танаа мэхийн ёсолмуй.

Муланка said...

Хэхэ,баахан инээлээ. Нүхний хорхой гээд яаг оноод хэлчихэж.

A.Амарсайхан said...

Муланкад:
Омойтов.

Эршүүд:
Бас л фельетоныг баяжуулах санаа байна. Их баярлалаа.

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates