Tuesday, September 4, 2007

“НОГООН ТОЛГОЙ” битгий л олдоосой

Сайн шог зураг гэдэг санаанаас гарах биш дээ. Ийм нэг шог зураг үзсэнээ би тод санадаг юм. Шинэ он гарч морин чаргаар өвлийн өвгөн айлчлан ирж явна. Гэвч нийслэлд орж ирүүт морь нь ухаан алдан унав. Орчин цагийн өвлийн өвгөн юм чинь гар утсаа гарган “Монголын нийслэлээс ярьж байна, морь маань угаартчихлаа” хэмээн цааш нь мэдээлж байх юм. Бас нэг зураг дээр муур хулганыг хөөгөөд гүйцсэнгүй. Гэтэл гөлчгийнүүд нь “Ээжийг минь яаж гүйцэхэв дээ” гэж хоолой нийлүүлэн дуулж байна. Ерөөс шог зурагт дандаа хачин юм дүрслэгдэж, шог зураач хачин юм сэтгэж байдаг хойно доо. Нэг үнээнээс эвэртэй унага гарчээ. Эзэн нь хачирхан гайхаж, халзан толгойгоо базаж байна. Харин үнээний цаанаас азарга цухуйн “Азарга үнээ хоёр зөвшилцөж болохгүй юу, тэнэг ээ” гэж хэлж байгаагаар дүрслэгджээ. Энэ мэтчилэн Алтангэрэлийн Амарсайханы шог зургууд сэтгэлд буусаар байх юм.
Шог зураач Амарсайхан бас шог өгүүллэг олныг бичсэн хүн. “Наян шилдэг улс төрч” гэдэг шог өгүүллэг зүгээр нэг марзан яриа мэт аясаар бичигдсэн гэмээр боловч одоо цагийн улс төр зохион байгуулалт гэгчийн цаад маапааныг эвтэйхэн чимхжээ. Сүүлийн үед юм бүхнийг л шалгаруулдаг явдал газар авсан. Үүний дотроос шилдэг улстөрчийг ямар шалгуураар шалгаад тодруулаад байгаад эрхгүй эргэлзэл төрсөөр. Амарсайханы энэ өгүүллэгт нэг сумаас наян шилдэг улстөрчийг шалгаруулж нэр хүндийн хонжоо хайсан сумын даргын тухай өгүүлнэ. Ямар ч байсан өнөөгийн шилдгүүдийг шалгаруулах явдал даамжирсаар ийм байдалд хүрэх юм билүү хэн мэдлээ. Ер нь энэ улстөрчийг шалгаруулна гэдэг нь хэнд хэрэгтэй юм бэ гэсэн бодол уншигчдад төрнө. Уг өгүүллэгт сүүлдээ шалгаруулах хүн олдохгүй сандарцгаана. Хэлгүй, дүлий төрөлхийн гажигтай хүн ч тоонд нь орчихсон явж байна. Эрүүл саруул сэтгэдэг тав зургаан хүн сумын даргад маш их төвөг уддаг бололтой. Иймээс тэднийг жагсаалтаас хасаж дахин өөр улстөрчдийг хайж оруулах гээд бөөн цаг үрнэ. Тэгээд “Даргын хадмын тулман хөхт цагаан ямааг шилдэг улстөрчдөд шалгаруулъя” гэсэн усан тэнэг санаа гарна. Гэвч хачин юм болж тэр нь дэмжигдэж, “Буянт мал ямар элдвийн хэл ам гаргах юм биш. Ерөөсөө малаасаа шалгаруулъя” гэсэн шийдэлд хүрч, хурдан зээрд азарга, шигшмэл малын улсын үзэсгэлэнгийн алтан медальт Дугарын улаан ухна хүртэл шалгарлаа. Хамгийн сүүлд хэлгүй Нямаа орсноор шилдэг улстөрчид бүрдэнэ. Сүүлд нь шилдэг улстөрчийн шагнал гардуулах ёслол болжээ. Шилдэг улстөрчийн алтан медалийнхаа эрээн туузыг улаан ухна амтархан идэж, даргын хадмын тулман хөхт цагаан ямаан дээр үе үе харайж байсныг эс тооцвол уг шагнал гардуулах ёслол сүр жавхлантай сайхан болж өнгөрлөө хэмээн өгүүллэг дуусаж байна. Хэл ам татлахгүй, ухааран сэтгэхгүй л байвал тэр сумын даргын санаанд нийцэж байгаа нь тэр!
Уран зохиол бол он цагийн тусгал байдаг. Шог зохиолч Амарсайхан цаг үеийнхээ өнгө төрхийг тун гярхай харж зохиол бүтээлээ туурвидаг ажээ. Амарсайханы “Ногоон толгой” гэдэг шог өгүүллэгийг уншихад цоо шинэ уран шог санааг дэвшүүлсэн байдаг. Толгойгоо гээнэ гэдэг бараг хүн бүхний л амны уншлага. Гэвч Амарсайханы тэр өгүүллэгт толгойгоо гээснээр амьдрал дээр хожиж байгааг дүрсэлжээ. Тийм юм гэж байх уу? гэвэл Амарсайханы өгүүллэгийг уншихад байж л таарлаа. Ногоорч тэнэгттэлээ архи ууж явдаг нэг нөхөр аль байдгаа гээгээд сүүлдээ толгойгоо ч гээжээ. Толгойгоо эрээд олсонгүй. Харин толгойгүй юм чинь толгой ангалзаж, шартана гэж байсангүй. Архины найзууд нь ирж шараа тайлахад нэгд амгүй, хоёрт өвддөг толгой нь байхгүй юм чинь уусангүй. Ингээд ажил дээрээ тогтвортой сууж, сайн алдрыг олжээ. Архины найзууд нь ч уулзахаа больжээ. Одоо болохоор тэр муу ногоон толгой битгий л олдоосой гэж хүсэж суудаг гэнэ.
Амарсайхан зохиол шог өгүүллэгийнхээ уран санааг тун чамбай бодож олжээ. Тэрбээр Монголын хошин шог бүтээлийн индэр болсон “Тоншуул” сэтгүүлд ажиллаж адармаа ихтэй шог хошин урлагт дурлаж шог зураг, шог зохиол туурвиад л байна. Олон жил урлагт авьяас билгээ зориулсан ахмадууд нь түүний бүтээлийг маш их үнэлдэг юм билээ. Төрийн шагналт зохиолч, зураач Ц.Доржготов “Амарсайхан гэдэг бидний туурайг хатаах сайн хүү “Тоншуул”-д гарч ирлээ” гэж ярьж явсан байхад, нэрт яруу найрагч, шог зохиолч И.Цэрэнжамц “Бидний хойч үе гараад ирж. Жишээлбэл, энэ Алтангэрэлийн Амарсайхан Тоншуулын Доржгогов юм уу даа. Өгүүллэг бичнэ, бас зурна” гэсэн байдаг юм билээ. Насны нар нь хэлбийж хэр баргийн юм санаанд нь таарахаа больсон тэр зөрүүд егзөр ахмад буурлуудад тоогдоно гэдэг тун ховорхон заяа биз ээ. Нөгөө талаар Амарсайханы бүтээлийг үнэлсэн том үнэлэлт болой.

Ц.БАЙДЫ
/"Улаанбаатар Таймс" сониноос/

33 comments:

Arsun said...

Алтай нутгаас нэг авъаслаг хүү төрлөө гэж сураг гараад байсымаа. Амжилт хүсье.

Anonymous said...

Ц.Байды гуай байж л байгаа юм уу хө? 1975 оны хавар 11-хэн настай жаахан хүү би том санаатай нэгэн шог зураг өөрийн чадлаар зураад очсон юмсан. Ээжээрээ үззүүрсгэн дээл хийлгээд хоймроо аягатай цай барин заларсан нэгэн бүдүүн эрийн зургийг чадан ядан эвлүүлсэнсэн. Уг зургийн тайлбар нь гол нь байсан юм. Тайлбар нь:
"Төрсөн бие
Таны буянаар боллоо
Төлийн бэлтгэл
Таны буянаар болно биз" нэг иймэрхүү тайлбартай цаг үеийн гэх үү дээ. Эхний удаад бичгийн цаасны хэмжээгээр "Хар тушь"-ээр зураад ир гээд буцаасан, дараа нь хэлсэнээр нь хирэндээ л их хүч болгоод зураад очсон чинь "Ийм том хэмжээтэй зургыг чинь тавьчихвал Тоншуулд өөрт нь зай үлдэхгүй гээд бас л буцаасан юм. Мөн л хөдөлмөр болгон яг өөрийнх нь заасан хэмжээгээр зураад иртэл "Ээж нь гараараа дээл оёсон юм шиг харагдаж байна, оёдлын машин нэмээд ир", Оёдлын машинжуулаад ирсэн чинь "Малчны гэдэс нь хэтэрхий том байна, малчин ардыг гутаасан болчихно" гэж янз бүрийн шалтаг хэлсээр байгаад 11-хэн настай жаахан хүүгийн урмыг сайхан хугалсан даа. Айдаа, алдарт социалист нийгмийн цензур ч хэцүү шүү. Тэр дундаа Ц.Байды гуайн цензур уу?

БЭ said...

Mash saihan kritik bichsen baina, yur n uran zohiol baina uu, uran zurag baina uu hunii hiisen zuiliig ingej dugnej bichne gej bas ih ayas heregtei baidag baih, baidy guaidaa talrhav, amraa ahygaa bishrev. ajiliin undu amjilt husey, muu duu n!

Anonymous said...

Øîã çóðàãíààñàà áëîã äýýðýý òàâüæ áîëîõ óó. Ýýæèéã ìèíü ÿàæ ã¿éöýõýâ äýý...¿çýýã¿é áàéõàä ë èíýýä õ¿ðýýä áàéõ þì.

A.Амарсайхан said...

Анунд:
Баярлалаа. Хэ хэ, тэр сураг гараад байсан нөхөр чинь биш ч байж мэднэ. Алтайн зохиолчдыг тоолж барах биш.

Анонимд:
Тэр үед Тоншуулд зураг тавина гэдэг маш том шалгуур тавигддаг байсан үе. Хөвсгөлөөс бүтэн цүнх дүүрэн зурагтай ирээд ганцыг нь ч гаргаж чадалгүй буцаад, дараа жил нь дахиад бүтэн цүнх дүүрэн шинэ зурагтай ирж байж хоёрхоныг нь нийтлүүлж байсан жишээ ч байдаг. Энэ нөхөр хожим нь сайн шог зураач болсон. Байды гуай өөрөө ч уйгагүй зүтгэсээр Дундговиос шуудан бүрт 4-5 зураг Тоншуулд илгээсээр байгаад шог зураач болсон хүн шүү дээ.

Байды гуай амьд сэрүүн, уран бүтээлээ туурвиад явж байна.

Тэлмэнд:
Баярлалаа. Байды ахад дамжуулна аа.

Лакид:
"Ээжийг минь яаж гүйцэхэв дээ" гэдэг зураг маань Шог зураг гэсэн ангилал дотор бий. Энд дурдагдсан зураг, өгүүллэгүүд бараг бүгдээрээ блогт байгаа. Өмнөх нийтлэлүүдээс ангилал руу нь ороод хайгаарай.

Anonymous said...

Õ¿¿øýý, áè á¿ãäèéã íü óíøñàí ìºðòºº ÿàãààä çóðàãíóóäûã ¿çýýã¿é þì áîëîî .Äàðàà ¿çíý ãýýä ë ìàðòàæ äýý. Èõ áàÿðëàëààâ

Бат-Отгон said...
This comment has been removed by the author.
A.Амарсайхан said...

Лакид:
Нээрээ би сүүлийн үед зураг ердөө нийтлээгүй юм байна. Одоо зураг оруулна аа.

Отгоод:
Байды гуайн зураг биш. Арнайн Гүрсэд гэдэг шог зураачийн бүтээл. Улсын төв номын сан, эсвэл Тоншуул сэтгүүлийн редакци дээр очоод 1960-аад оны Матар сэтгүүлийн дугаарууд шүү.

meesh said...

my blog updated

Gansukh.N said...

Хошин шогийн ном санаануудаа хошин шогийн продакшнуудад зарвал яах бол? Ном чинь одоо зарагдаж байгаа юу? Надад нэгийг зараач. Нэгээс мянга эхэлдэг юм чинь нэг л мэдэхэд дуусана даа

Uunee said...

Алтай руу асуултгүй сайн яваад ирсэн биз дээ.
Ц.Байды гуай үнэхээр сайхан шүүмж бичжээ.
Алтай нутгийн авъяаслаг хүүд амжилт хүсье. Бичээд, зураад, хошигноод, шоглоод байгаарай.

A.Амарсайхан said...

Мийш-д:
Ок

/Англи хэл мэддэггүй хүн нэг англи хүнтэй яриад зогсоод байна гэнэ. Очоод чагнасан чинь, "Ок ок" гээд л толгойгоо дохиод зогсож байсан гэдэг/

Гансүхэд:
Санаа зарах ч гэж дээ, цаадуул чинь "Өгүүллэгийг чинь тайзан дээр тавина" гэдэг. Үзэхээр шал өөр алиалсан марзаганасан юм болгочихсон байдаг юм.

Үүнээд:
Сайн явж ирлээ. Ерөөл бат оршиг. /Архины нэр хэлчих юм даа/

Зэлмэ said...

Амарсайхан анд өөрийгөө магтсан өгүүллэг тавиад л :)

Anonymous said...

Çóðàãíóóäààñ õàìãèéí èõ òààëàãäñàí íü ýýæèéã ìèíü ÿàæ ã¿éöýõýâ äýý. Áîäîõîîð ë èíýýä àëä÷èõäàã, õàìò àæèëëàäàã õ¿í ãàéõààä ë . ßàæ èíãýæ øóóä óòãààð íü ñýòãýæ ÷àäàæ áàéíàà . Ýíý äóóã çºí人 ë ñîíñîæ ÿâàõäàà Áàÿñãàëàíãèéí ýýæèéã òèéì õóðäàí ãýæ åð人 áîäîîã¿é ø äýý

A.Амарсайхан said...

Зэлмэ /Хишгээ/-д:
"Доржготов болохоор дүлийгээ мэдэхгүй, намайг хүн магтах нь уу гээд л, цаг үргэлж "Аан аан" гээд хүний аманд чихээ нааж явдгийм. Би бол шууд өөрийгөө магтчихдаг. Яадгийм" гэж шог зохиолч Цэрэнжамц ах хэлдгийм. Би энэ хоёрын гаргасан замын дундуур нь явж байгаа ухаантай. Өөрийгөө магтаагүй, хүний магтсаныг санаандгүй явж байгаад блогтоо /огт санамсаргүй/ оруулчихсан. Ха ха ха ха

Лакид:
Энэ зургийн талаар хүмүүс их олон удаа сэтгэгдлээ илэрхийлж байсан. Тоншуул дээр гарсны нь дараа олон ч хүн утасдаж байсан.

RE://Зурагнуудаас хамгийн их таалагдсан нь ээжийг минь яаж гүйцэхэв дээ. Бодохоор л инээд алдчихдаг, хамт ажилладаг хүн гайхаад л . Яаж ингэж шууд утгаар нь сэтгэж чадаж байнаа . Энэ дууг зөндөө л сонсож явахдаа Баясгалангийн ээжийг тийм хурдан гэж ердөө бодоогүй ш дээ//

byambaa said...

hoshin shogoo gej. tuundee shog zurag goy shuu.

shog zohiol ch gesen dee.

magtaal ch heregtei shuu. neg yosondoo uram bolno.
bie biendee uram hairlanaa gej.

shal hundlun yum asuuy. Zelmee blog ruu chin oroh geheer bolohgui bh yum. haaj maachihsan yum bish biz dee.

Anonymous said...

Zuv sh dee, uuriiguu magtah heregtei. Bi USA-d ireed estoi uuriiguu magtaj surj bainaa. Yalanguya ajild orohdoo ... Bi Mongold iim todorhoilolttoi baisan bol lav engeree hed hed tsoolsoon , daraa ni ugaah gej shataad l ...

meesh said...

Тийм мундаг хүн магтаж шүүмж бичсэн байхад оруулалгүй яахав дээ.Ер нь шүүмжийг нэг бол сайлах үгүй бол муулах гэж л бичдэг гэж боддог шт.

Jagaa said...

Taniig ali deer TV-geer harsan shuu, haay ajliin zav zaigaar orj irj tolgoigoo sergeej bnaa, holboos hiilee, miniihiig bas add-leerei xexe
Good luck for u :-)

A.Амарсайхан said...

Бямбаад:
Тиймээ урам гэдэг бөөн энерги юм даа. Баярлалаа.

Шал хөндлөнгийн юмны тухайд Хишгээгээс өөрөөс нь асуу. Зэлмээс гэх гэж байгаад хальтирчихлаа уучлаарай.

Лакид:
Төрд хэрэгтэй л зайран бэлтгэгдэж байгаа юм байна.

Мийш-д:
Бас муулаад ч, сайлаад ч тэнцвэртэй бичиж болдог. Байды ахад намайг гомдчихно гэж бодолгүй алдааг минь хэлээрэй гэсэн чинь Хүрээ Тоншуулдаа /УБ таймс-ын дагуул сонин/ ингээд биччихсэн байна лээ. Би алдааг минь хэл гэсэн яасан бэ гэтэл "Муу юм цухуйлгачихвал биднийг хөлөө жийлцээд эхэллээ" гэж санана шүү дээ гэж байсан.

Жагаад:
Баярлалаа.

A.Амарсайхан said...

Маргаашийн онгоцоор дахиад л Алтай нутаг руугаа нислээ. Лодойдамба зохиолчийн ойд оролцохоор явж байна. Сономын Лочин, Санжийн Пүрэв, Далхаагийн Норов гээд дан томчуултай. /Өөрийгөө лаг Пи Аардчихлаа. Томчуултай явж байгаа хүн чинь бас жижиг биш гэж цаагуураа хэлээд ч байх шиг, хэ хэ/

Дараагийн Мягмар гаригт ирнэ. Түр баяртай.

ZAYA said...

Ц. Байды гуай сэрүүн тунгалаг, унших дуртай блогын эзэнд сайхан шүүмж бичиж өгсөнд маш их талархаж байна. Нээрээ сүүлийн үед шог зураг оруулахгүй байна уу аа. Танд уран бүтээлийн өндрөөс өндөр амжилт гаргаж, олон уншигчдыг баясуулж явахыг хүсье.

Anonymous said...

Bagsh maani ch ug ni daruuhan hundee yagaad oird uuriiguu PR-daad bnaa. hehehe. Gehdee ch awyastai chadaltai baigaa yum chin yadag yum te. Uran buteeld ni unduur amjiltiig husye.

Төрболд said...

Миний хувьд блог бичдэг болсон цагаасаа л Амарсайхан ахыг мэддэг болсон. Хошин урлагт их нэр хүндтэй шигээ блог ертөнцөд их нэр хүндтэй нэгэн гэдгийг хэлмээр байна. Сэтгэгдэл бичиж үлдээхэд дандаа л хариу бичдэг, шинэ оруулсан бичлэгийг нь уншихаас илүүтэй миний сэтгэгдэлд ямар хариу бичсэн бол гэдгийг л мэдхээр орж ирдэг хэхэ. Энэ нь ч үнэхээр сайхан байдаг шүү. Ер нь би хүн магтах дуртай, энэ нь цаагуураа өөрийгөө л магтуулах гээд байгаа санаа хэхэ тоглсий. Амараа ахдаа уран бүтээлийн арвин их ургац хураасаар байхыг хүсье. Таны ОНГОДЫН ХУР АСГАРАХ БОЛТУГАЙ. /энэ үгийг та хэн нэгэнд хэлж байсан шиг санаж байна. Харин энэ үгийг танд хэлэх нь тохиромжтой мэт/

A.Амарсайхан said...

Заяад:
Байды ах маань урт наслах байх өө. Насаараа хүн инээлгэж, сайн сайхан энергийг дэлхийгээр нэг түгээж, буян их хийсэн хүн.
Шог зураг оруулна аа. Энэ зун хэтэрхий халуун байсан болохоор нозоороод зураг зурж чадаагүй хэ, хэ.

Цолмонд:
Багш нь "2008 онд үздэг" юм уу гээд, уяа сойлгоо эртхэнээс оруулах санаатай, хэ хэ. Одоо чинь "2008 онд үзэх үү" гэж хоорондоо мэндэлдэг болоод байна шүү дээ. Лодойдамба гуайн "Энэ хүүхнүүд үү" дээр "Энэ жил наадмаар ноцолдоно биз дээ" гэдэг шиг.

Төрөөд:
Ерөөлөөр болог. Аманд нь шар тос түрхэе.

Төрболд said...

Билэгтэй сайхан үг хэлсэнд баярлалаа.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

за тэр хэлээгүй юү. Амраа чи шүү

Anonymous said...

Turuu yag zub hellee. Blog ni ih sonirholtoigoos gadna unshigchdaa hundeldeg, comment burd hariu bichdeg ni saihan sanagddag aa.Bodood baisan chini bi lav uur bloguudad comment bichdeggui yum baina.
Za uran buteeliin amjilt husie.

Монголын шударга, эгэл ард түмэн said...

manai http://avilgachid.blogspot.com
blogiin linkiig blogtoo bairluulj tuslaval olon tumen ard chini bayarlah yum bish uu

A.Амарсайхан said...

Төрөөд:
Шар тос гэдэг чинь бөөн билэг шүү дээ.

Бум-Эрдэнэ, Лаки нартаа урам хайрласанд баярлалаа.

Эгэл ард түмэнд:
Бидний зорилго нэг шүү дээ. Шог зохиолч, зураач гэдэг тэр авилгал гээч мангастай чинь коммунизмын үед ч тэмцсээр байсан, капитализмын хөгжил цэцэглэлтийн өнөө үед ч тэмцсээр л байна.

Нийт уншигч нартаа:
Та бүхэн блогт минь зочилж урмаар тэтгэж, алдааг минь хэлж байдагт чинь үргэлж баярладаг шүү.

gegeen said...

hehe, marzan yum. blog list-nd chini www.gegeen.com -g yaj burtguuleh ve. cheers

A.Амарсайхан said...

Гэгээнд:
Янз бүрийн бүртгэл, хураамж байхгүй ээ. Чөлөөтэй. Холбоос хийж болно оо.

dagun said...
This comment has been removed by the author.
 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates