Monday, May 21, 2007
Subscribe to:
Post Comments (Atom)
Нэг л их АМАР, САЙХАН налайсан хүн яваг гэж миний аав ээж хоёр энэ нэрийг хайрлаа биз. Тэгээд л өөрийгөө шоолж алжаалаа тайлсан шиг АМАР САЙХАН суух шив. Гэхдээ хэн нэгэнтэй хуваалцахгүй бол энэ бүхэнд ямар амт байх вэ дээ...
Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates
43 comments:
ha ha. hi hi.ingej huuli zasdag bol ch argagui l onoo "h " gej bsniig "k" bolgoj zasah ni ortoidog shuu.
guuli zasaad baigaa yum bish ee.
Шөнийн 12 цагаас 3 цаг 5 минут болтол кууль зассан байна шүү!
>>> keke ene Nymdorj uu! ymar ch bilee kuulind dur meden nemelt uurchlult kiisen geed neg yumnas unshij baisan sanagdana ter unen boltoi!
karin ter "kuuli" "ko" zereg ugs ni UVS aimgiin durvuduudiin aylaga baikaaa Nymdorj chine bas durvud gejuugaa? "X" dandaa "K" aar duuddag sonin aylagatai uls shuu
-Дөрвөн шийр малын туурай
-Дөрвөд хүн төрийн тэргүүн...
gedeg ug sonsoj bailaa ene durvuduud duraaraa kuuli ntr zasaal bas bolchimgui kumuus yumaaa kekekeke
He he :D.
Бямбаад: Цаадах чинь боловсролтой хүн учраас тэгж будилахгүй. Харин, сонсоно гэдгийг хэлэлцэнэ болгож ялигүй хальт гишгэсэн тал бий.
Жавхланд: Тийм ээ, гууль ч биш, хууль ч биш, кууль засаад байгаа юм өө.
Хүдэрт: Харин тийм. Кууль засна гэдэг чинь ик күнд ажил.
Өсөннэмэхэд: Нямдорж л зассан. Харин тэр дөрвөд, халх гэдэгт ач холбогдол өгөх хэрэггүй. Тэгж үндэстэн хоорондын хямрал үүсгэх ямар ч санаа агуулаагүй зураг шүү.
Нямдорж бол халх байсан ч л хууль засах хүн. /Өөрийнх нь хэлснээр бол: "Зэссаар ч ирсэнэ, цаашид ч зэссаар байх болнэ. Калкийн күү Төмөр-Өчир ч зэссан, дөрвөдийн күү Нэмдорж ч зэссан" гэж байгаа ш дээ./
Жаагийд: Хо хо /К/
>>> уучилаарай! дүү нь дөрвөд халах гэж хэт үндсэрхсэн юм биш шүү! учир нь аав минь тэнд, увс нутагт арав гаруй жил ажиллаж амьдарсан хүн би бас аавыгаа дагаж их олон жил зуныхаа амралтаар очдог байлаа., сүүлд хүнтэй ч бай радио телевиз сонин сэтгүүл ч адил уншиж, хархад увс нутаг тэр дундаа дөрвөд хүмүүний яриа, хөөрөө их дотно танил санагддаг. угтаа нэлээд гайгүй мэднэ гэж боддийм, цөөхөн хэдэн ардынхаа дунд үндэстэн ястанаар нь ялгах ямар нэг шалтгаан, шалтаг хэрхэвч байх учиргүйг аав маань байнга захидаг байсан одоо ч хэлдэг! ... харин түрүүчийн үлдээсэн сэтгэгдэлд танд нэлээд үндсэрхэг санагдсан болтой, би ч тэгэж санагдхаар бичиж. элдвийг бодолгүй буулгасан эвгүй хэдэн мөрүүдэд минь тиймийн санаа ердөөс байгаагүйг эрхэм ахад хичээнгүйлэн тайлбарлав! [[гэнэт санаа зовоод нэлэд их юм биччихлээ уучилаарай Амарсайхан ахаа!]]
Өсөннэмэхэд: Зөв. Бидний цөөхөн монголчууд нэгнээ гэсэн бодолтой, эв нэгдэлтэй байх ёстой.
Өсөннэмэх, Амарсайхан нарын сэтгэгдэлд үг засмаар санагдлаа. Та нарын яриад байгаад чинь үндсэрхэх гэдэг үг яагаад ч тохирохгүй. Дөрвөд, халх мэт нь үндэстэн биш! Харин Монгол үндэстний ястангууд билээ. Тийм болохоор арай өөр үг хэлэх хэрэгтэй. Жишээлбэл нутгархах...
Аан тийм. Зарим хүмүүс бага ястан гэж ярих нь ч бий. Тэглээ ч огт гадуурхах ёсгүй юм. Бид нэг л Монгол үндэстэн шүү дээ. Бага ястан гээд төрийн өндөрлөгт алба хаагаад болоод л байна шүү дээ. Тийм болохоор бид бүгд эрх тэнцүү.
Халх, дөрвөд, буриад, барга, торгууд ч бай монгол ястангууд нийлж байгаад хужааг гадуурхаж байгаа бол, түүнийг үндсэрхэх гэнэ.
Тийм үү?
Тийм ээ, буруу үг сонгосон байна. Алдаагаа ухамсарлалаа.
Бид нэг л Монгол үндэстэн шүү дээ гэдэг үгийг бүгд дэмжинэ. Бид жалга довын үзэл гаргах ёсгүй.
Whua ha ha he looks so sexy...
-Дөрвөн шийр малын туурай
-Дөрвөд хүн төрийн тэргүүн...
Өсөннэмэхийн энэ үг чинь арай биш санагдаад байна.Ингэж хэлдэг байхаа эхлээд Халхууд жалга довны үзэл гаргаад дээр үед
-Дөрвөд хүн хүн биш
-Дөрвөн шийр мах биш гэхэд нь соц үед ихэнх сайд дарга нар баруун талаас байсан учир (одоо ч бас байгаа л даа)зөрүүлээд
-Дөрвөн шийр малын тулгуур
-Дөрвөд хүн төрийн тулгуур гэж...
>>> Bayrsaihan ahiin ug ch unen shuu "nutgarhah" geed tolgoid orj ireed baisan murtuu anhniihaa huleej avsanaar shuud buulgaad bailaa., :)
>>> Meesh
-Дөрвөд хүн хүн биш
-Дөрвөн шийр мах биш
ingej yaridag baisan yumshig baigaan tegsen hariud ni
-Дөрвөн шийр малын туурай
-Дөрвөд хүн төрийн тэргүүн...
gedeg bolson yum baih gesen chine! end bi aldaad tuurai, terguun 2iig ni buruu bichsen boltoi uuriin chine heldegeer
-Дөрвөн шийр малын тулгуур
-Дөрвөд хүн төрийн тулгуур...
gedeg ni arai evteihen yum! gehdee uund neg ih chanariin yalgaa garahgui baihooo! :)
Хөөрхий...үндсэн хуулиа л засаад эхлээгүй бол бусад нь ч одоо дүүрч дээ дүүрч. Хараад байхнээ иймэрхүү юмаар оролдох эрхтэй нөхдүүд нь шууд штрик хэрэглээд бид мэт нь алдаагаа засч байгаа юм шиг л засдаг бололтой дог шүү.
Аннонимд: Хүн л болсон юм хойно, хөөрхий секси л харагдаж таарна ш дээ. Хэ хэ.
Меечид: Анх удаа наад үгийг чинь сонсож байна. Арай өөрөөр хэлдэг байсан шиг санагдана.
Өсөннэмэхэд: Баярсайхан чи бид хоёрт гарцаагүй зөв юм хэлсэн байна лээ.
Муланкад: Штрих хэрэглэж мэдэхгүй байх өө цаад нөхөр чинь. Шууд л Бумаа авгай шиг долоовор хуруугаа шүлсдэж байгаад цаасыг нь цоортол маажчих болов уу даа.
Дөрвөд, халх байнуу тэр нь чухал биш, хууль засаад, өөрчлөөд байгаа гэдгийг нь гол сэдвээ болгоё оо хүмүүсээ. Бид нар адилхан цөөхөн хэдхэн Монголчууд биз дээ.
Амараа ахаа, УИХ даргын асуудлыг авч хэлэлцээд Үндсэн хуулийн дээр Хөх тэнгэр биш, МАХН байна гэж АН-хан хэлээд байсан. Иймэрхүү утгыг илэрхийлсэн шог зураг зурсан уу?
Ха ха
Аягүй их секси харагдаж байна шүү, нээрэн.
Таны блог ч үнэхээр дажгүй юм аа.
Дөрвөд хүний талаар хэлсэн үг ч үнэн байх албагүй л дээ.
Нутаг, нутгийнхныг ёжилсон үгүүд байж л байдаг.
Жишээлбэл: Төв аймгийнхныг Шанага нь тав, шавхруу нь гурав, Архангайнхныг танк сураар хүлдэг гээд л...
Тэрэн шиг бусад ястангуудыг юу ч гэж хэлж, ёжилдог ч юм билээ?
Би хувьдаа Нямдорж даргыг гайгүй юм хийдэг хүн гэж боддог. Харин гуулийг хууль болгох гэж л ядаж яваа нэгэн биздээ. Монголд үнэнээр явж байгаа хүн ховор бий шүү дээ.
Өнөрбатад: Чиний хэлдэг зөв. Энд дөрвөд халх нь гол биш, хууль зассан нь шог зургийн сэдэв шүү дээ.
Үндсэн хуулийн цэцийн дээр тэнгэр биш МАХН байгаа тухай зураг бодно оо. Санаа өгсөнд их баярлалаа.
Э.Баярсайханд: Манай Алтайнхныг "ОО-д сэлдэг-ийнхэн", Завханыхныг "Цагаан ямаа юу яадгийнхан", Өвөрхангайнхныг "Өмд гутлын хулгайчдынхан" гэх мэтээр нэрлэдэг. Цэрэгт очихоор нь тэгж дууддаг гэдэг байх аа.
Сайханжаргалд: Нямдоржийг ер нь гайгүй эр гээд байдаг. Гайгүй тулхтай улс төрч болохыг нь бас л нотолсныхоо дараа хэлэх хэрэгтэй болно. Хууль зассаныгаа олон нийт сэтгүүлчдийн өмнө "ингэж засдаг юм" хэмээн зарласан шүү дээ.
Амараа ахад миний нэрийг уул нь Англиар бол Мийш гэж дууддаг юм.Тэхдээ Мээч биш МЭЭШ гэж болно хэхэхэ
Шөнийн 12 цагт хот унтдаггүй юм аа. Та ч гэсэн юмаа бичээд сууж л байдаг байх
Мийш-д: Мөнх-Эрдэнэ гээд монгол нэрээр чинь блог холбоосын жагсаалтдаа оруулчихлаа. Монх-Эрдэнэ, Мееч гээд хоёр орчихсон тууж явна ш дээ. Би яагаад Мееч гээд уншчихсан юм бол оо, гэж өөрөөсөө асуулаа. Энэ нэрийг хараад л Меч буюу оросоор сэлэм санаанд орчихсон юм байна тэгтэл.
А-д: Би наад үгийг чинь цэцэрлэгийн хүүхдүүдийн дуртай дуунаас нэг мөр авчихсан юм аа. /Туучихсан гэх үү дээ/
Нийтэд дэлгэрсэн олны хэлэх дуртай үгүүдийг тэс өөр утга агуулж мэдэхээр юм руу шууд оруулж ирэхээр их донжтой сонсогддог гэх үү. Жишээ нь Баабарыг Шварцнегр гэж нэрлэвэл хүнд инээдтэй тусна биз дээ.
Кэээ кэкэ кэкэ. Хошин шог үргэлж үнэнийг хэлэх юмааа.
yamar saikhan yum bee uneniig hoshin shogiin heleer mash saikhan gargajee bayarlalaa gej helye, tumen olnoo ene meteer ulam sain uhaaruulj sereej baigaarai ajiliin unduruus undur amjilt husye. mani met n hii l buhumdahaas uuriig hiij chadahgui yum avyastai humuusch uneheer uur yum aa.
ta ene zuragaa Nyamaagiin mail hayag baidag bol yavuulaach ayagui bol baihgui ch baij medne, tegvel shuudangaar ilgeechih.
daanch ene muu hotsrogson kommunist oilgohgui l dee oilgoh uhaan n ch hurehgui.
hundetgesen Munkhbayar aus Deutschland
Төрболдод: Үнэнийг хэлжээ гэж үзэж байгаа бол боллоо доо.
Мөнхбаярт: Урам хайрласанд баярлалаа. Гэвч "Муу хоцрогдсон коммунист" гэж хүнийг шууд хэлж яаж болох вэ. Хүн лүү дайрч давшилж, боловсон бус авирлаж байгаагийн л нэг хэлбэр болох болов уу даа.
hi. Amaraa ahaa tanaas neg yum asuuy.
Bogino oguulleg ene ter ogdog hamgiin tom shagnal ni yamar shagnal baidag ve.zohiolchdod ogdog ni bish. zohiold ni ogdog shagnal. helj ogch tus bolooch. neg naizad maani hereg bolood
Бямбаад: Жил бүр "Алтан өд" шагнал өгдөг. Энэ шагналд хүүрнэл зохиолын богино хэлбэр гэсэн номинаци байдаг.
Утгын чимэг богино өгүүллэгийн наадам болдог. Энд бас нэг өгүүллэг шалгардаг.
"Вакцин" наадам энэ жил явагдаж байна. Энэ нь шог өгүүллэг шалгаруулж суудлын автомашин, 2 дугаар байртаа 1 сая, 3 дугаар байртаа 500000 төгрөг өгөх болзолтой байгаа.
Өө нээрээ уучлаарай. Хамгийн том шагнал гэхээр "Төрийн шагнал" байж таарна. Роман, тууж, яруу найраг, өгүүллэг гээд ямар ч төрөл жанрын зохиол энэ шагналд нэр дэвших боломжтой. Ц.Доржготов ах маань шог өгүүллэг, туужаараа энэ шагналыг 2005 онд хүртсэн.
amraa ahiin uran buteel uneheer yostoi duusaj shireshgui eh undargatai shuu, ta bicheel baidag, bidnuus orj ireel uneegeel baidag, tanii zevseg uzuur ir ni hurts baij, bidnii ineed talarhal munh baig ee.
Amaraa akhiin zurag goy bolsn bn. bi ch huvbidaa Nyamdorj dargiig huuliin tal deer henees ch dutehgui gej boddg shdee. Umnu n olon ch jil huulin gazr bsan hun. teged odoo inegeed baahan hel amand orchihood bgaag n ikh gaihaj bga.
Amaraa ahad ih bayarlasan shuu. Medlegiin maani huree negeer nemegdlee. hoishid asuuj lavlaj bh bolnoo.
Цаадахад чинь нэг Виагра авч өгөх юмсан. Кууль засах завгүй болтлоо ... эххэхэ
Нанад: Үргэлж зэвсэг хурцалж байдагт чинь баярладаг шүү.
Женнид: Тийм ээ, яах аргагүй туршлагатай хуульч. Гайгүй эр ч гэж ярьдаг.
УИХ-аар хэлцэгдээд нэгэнт батлагдчихсан хуулийг засна гэдэг чинь санаанд багтамгүй зүйл л дээ. Цаад 76 товарищ чинь л хууль батлах эрхтэй болохоос, нэг хүн үзэг бариад л "найруулгыг нь" засаад байх юм бол юу болох вэ?
Дөлгөөнд: Наадах чинь харин шогийн мэдрэмжтэй хүнээс гарах санаа байна шүү. Саак /залуу хүн болох гээд залуу үгийг хэрэглэв/
Саак /залуу хүн болох гээд залуу үгийг хэрэглэв/... baihdaa yahav dee, hahaha, bi bol 80 garsan ch durlal hair mini iree yum bolovuu burhanaas bi asuumaar bna geel, ipaapdaal, disko heseel ovoo nariig erguulj huilruulaal amirana geel bodood bgaashtee.
"Ипаап" чинь 60 жилийн дараа хоцрогдоод ёстой л 80 эмээгийн сонсдог хөгжим болно.
Тэр цагийн залуус "Хас хус" гэдэг шинэ төрлийн хөгжим сонсдог болчихсон байна. За тэр Диско бол бүр сураггүй..., Дооски гээд шал өөр юм руу залуус хошуурдаг болсон байна.
хэхэ, юун секси харагдах, муухай гээч... ххэхэ
хэ хэ. Монголчууд хуулиа өөрёдөө арай өөрөөр засмаар байгаамдаа..
Миний блог дээр дахин шалгалт авахгүй болсон шүү. Сануулсанд баярлалаа.
Өөрийн блог дээр таны сэтгэгдэлд хариу бичлээ (крилл үсгийн талаар)
nyamdorj darga yag adilhan baishdee, yarvaichihaad.
surtei sanaa geh ym bgaa ym u? avgai n ovoo urt tseejtei hun bololtoi. harin shog zuragnuudaas n tsagaan sariin beleg, une hanshnii bug 2 n huurhun bolson bna le. getel dor n comment barag alga..?
Док-д:
Заримд нь секси, заримд нь муухай харагдаад байгаа юм. Ямар настртай харахаасаа шалтгаалаад.
Микад:
Өөрөөр засах тухай лекц бичнэ дээ, тэгж байгаад.
Логост:
Уншсан шүү.
Анонимд:
Их өвөрмөц ярвайдаг эр шүү дээ.
Анонимд:
Цаг үедээ бол шог зураг болох шалгуур хангаж байсан юм. Яг засвараа хийж дуулиан шуугиан болж байлаа. Одоо харахад өөр болсон л доо.
Тэгээд бас МАХН-ын үнэнч гишүүд, Нямдоржийн улаан фэнүүдэд шал олиггүй шог зураг болж харагдаад байгаа юм аа.
tаntric massage HealingWhat Pοi is а Haωaiian ѕiԁe dishful whiсh іs ѕteamed
Eԁdo that is grоund into a ѕpread like tеxture.
Here is my website - homepage
Post a Comment