(шог өгүүллэг)
Өнөө жилийн өвлийн өнтэй дулааныг яана. Уул тал ухаа толгодгүй малын идэш элбэг, ундны цастай болохоор сумын дарга нарын сэтгэл тэнэгэр. Алба цуглах цаг өнгөрсөн хэдий ч, засаг даргын орлогч Пэрэнлэй хоймортоо нөмгөн суугаад тарган хавирганы зузаан өөх халуун цайнд хөшиглөн, өглөөний гүнцгээ хүртэхээр сууж байв. Нохой боргон хашааны хаалга пүн пүн балбаж, түшмэл Дугар амьсгаадан орж ирснээ мэнд ч үгүй,
-Дарга минь, цаана чинь болохоо байлаа гэж бархирлаа.
-Яав аа, чи чинь?! гэх зуураа Пэрэнлэй бүсээ бүслэн, амандаа бумбайтал чихсэн өөх махаа залгих гаргахаа үл мэдэн сандчив.
Дугарын яарч ирсний учрыг дуулангуут орлогч ухасхийж, тамгын газрын үүдэнд хоромхон зуурт хүрлээ. Муу хөлтэй, мурий хочтой Пэрэнлэйн араас эрүүл хөлтэй, эгцхэн түшмэл нь амьсгаадсаар саахалтын дайтай хоцорч ирэх зуур “Тусламжийн будааг тэгш хуваарилахын төлөө” хөдөлгөөний жагсагчид даргыг бүчиж амжсан байна. Хэсгийн төлөөлөгч шинэхэн дэслэгч авгайчуудыг бороохойдож, уур хилэнг нь улам бадраажээ. Бараашиг Галтын авгай бүдүүн Дууяа “Сумын дарга огцор!” гэсэн бичигтэй час улаан лоозонгоо доёгонуулан чарлаж байснаа,
-Ард түмэн хөрөнгөө мэднэ! гээд орлогчийн гараас хонтоорынх нь түлхүүрийг шувт татахад, мурий Пэрэнлэй хөөрхий яаж ч чадахгүй мунгиналаа. Зүрх нь хөөрсөн авгайчууд улам омогдон дайрах нь өлөгчин чоно, эмэгчин барс аятай агаад сүрдмээр.
-Наад ягаан байшин чинь ард түмнийх, за юу! Огцор! Зайл! хэмээн часхийтэл чарлалдаж байна.
Сумын тамгын газрын хурган дарга нар зайдуу очиж зогсомшоо болох нь азарганд хасуулсан морьд аятай агаад өрөвдмөөр. Мурий Пэрэнлэй “Эрээн явсан даргыг минь ирүүлж хайрла” гэж дотроо залбирна. Утасдаж хэл авалцах тухай бодохын ч хэрэггүй, холбооны залгагч жагсагчдын эгнээнд зогсож харагдана.
Тэгж байтал дэлгүүрийн эзэн тав зургаан хүн нус нулимсандаа холилдчихсон таварч ирлээ. Зарим нэгний нь толгойноос цус гоожжээ.
-Дарга аа, хэсгийн төлөөлөгч өө! Сүйд боллоо гэж тэд зэрэг зэрэг бархирлаа. Өөрсдийгөө яая гэж байгаа хүмүүс тэдэнд юугаараа ч тус болох вэ дээ. Дэмий л хэсгийн төлөөлөгчөө урдаа хийн тийш очихоор хөдлөв.
-Ээ дээ, хүү минь ширүүлж л болдоггүй юм байна шүү. Бороохойгоо далд хий гэж орлогч түүний араас салбага далбага алхлах зуураа аяархан гуйлаа.
Тохиролцооны дэлгүүрүүдийн өмнөх талбайд түүхийн багш согтуу Балдан, эмнэлгийн нярав бараашиг Галт нараар толгойлуулсан хэдэн хүн жагсаж, дэлгүүрийн эздээс булааж авсан өрийн дансыг шатааж байхад нь дарга нар очлоо. Төсвийн хэдэн байгууллагын албан хаагчид дээр сумын эмзэг бүлэг хүч нэмэгдүүлж, “Өр цайруулах” хөдөлгөөнд нэгдсэн нь энэ аж. Мурий Пэрэнлэй тэдэнтэй гучин минут эвээр ярих гэж оролдоод эцэст нь толгой руугаа тоншуулж хэлэлцээрээ дуусгалаа. Хөдөлгөөний тэргүүн:
-Нэгдүгээрт, өмнөх бүх өрийг цайруул. Хоёрдугаарт, энэ жилийн цагаан сарын барааг дахин зээл. Шаардлагыг хорин дөрвөн цагийн дотор эс биелүүлэх аваас бүх дэлгүүрийг хүчээр дайрч эзэлнэ гэж тулган шаардах бичгээ чанга дуугаар уншиж сонордууллаа.
Үд өнгөрөхөд нэмж гурван хөдөлгөөн бүртгэгдэв. Татварын байцаагч байгаад ноднин халагдсан паргиа Дампил “Садан сүлбээтнийг албан тушаалаас зайлуулах” хөдөлгөөнийг толгойлж, сумын даргын зээ, шинэ байцаагч Номингийн цонх, тархи хоёрыг ташраар нь хагалж, хүндэт самбар дахь даргын хадмын зургийг шатаасныг эс тооцвол аз болоход хөдөлгөөнүүд гайгүй тайван жагсаж байлаа. Нар жаргасны дараахан дотуур байрны хүүхдүүд бас нэг шинэ хөдөлгөөн байгуулж, сургуулийн тогооч тарган Дэлгэрмааг огцруулах, хоол нэмж байх шаардлага тулгаснаар лайтай өдөр арайхийж дууслаа.
Мурий Пэрэнлэй шөнө дугхийж ч чадсангүй. Харин цагаан сарын бэлгээ цуглуулахаар явсан сумын засаг дарга үүрээр ирсэн нь өглөөний нартай хамт дахиад нэг нар мандчих мэт Пэрэнлэйг баярлуулав. Тамгын газарт дуудагдаж ирсэн согтуу Балдан, бараашиг Галт, бүдүүн Дууяа гурав сумын даргын харцнаас далдичиж, нусаа татлан зогслоо. Өчигдрийн уур омог нь оргүй болсон харагдах бөгөөд,
-Урьд орой нь уусан юмныхаа аагаар л,.. жаахан юу яачихлаа,.. хэмээн Балдан түгдчиж, бүдүүн Дууяа даргыг ширээгээ шаамагц бондгосхийтэл цочсоноо мэгшүүлэн уйлахаас өөр юу ч хэлсэнгүй. Паргиа Дампил гуч хоног баривчлагдаж, сумын төвийн нохойн баасыг түүж цэвэрлэх захиргааны арга хэмжээ сонссон бол тэмээчин Дэндэвийн зүггүй шар хүү тэргүүтэй байрны хэдэн хүүхэд нусаа сугартал алгадуулаад хичээлдээ орлоо.
-Ингээд л болчих юмыг..! Муусайн дуракууд! гээд, сумын албан тушаалтнуудыг дарга муухай хараад, ширээгээ түсхийтэл цохилоо. Сумын даргын нүд зүгээр ч нэг нар бус, зуны үд дундын хурцын хурц нар шиг цоргиж байлаа.

14 comments:
Za yostoi ih bayarlaj bainoo... bugdii ni hevlej avaad amindaa nom bolgood havtaslaad udchlee he he. Neg mongol nomtoi bolood avav... Naizdaa ene hoorhon oguulluudiig unshuulj ineelgemeer baivch daanch ene maani mongoloor unshij medehgui, bi ooroo orchuulaad ogii geheer end baigaa shig evteihen oilguulj chadahgui yum...laitai laitai... Gantsaaraa unshaad ineegeed baihaar hamt ajildag naiz maani nad ruu ineej ireed l hurch irsnee yu unshaad ineegeed baigaam be, nadad helj ogooch geed...
Amarsaihan zohiolchiiin omnoos iim saihan avyastai baigaad ni bayarlaj amjilt husch baina.
ANU-aas Tsenguunee bichlee.
Үнэхээр сайхан бичжээ. Амжилт хүсье. Монголоос Ганбаяр.
Гайхалтай. Хүний хаанаас нь ийм их авъяас ундардаг байна аа. Таны өгүүллэгийг уншаад өдөржин өвдсөн толгойныхоо өвчнийг ч мартчихлаа шд.
Тэр дарга ирээд бүгдийг будаа болгодог нь ёстой инээдтэй. Нээрээ ч ингэдэг байх гэж бодогдлоо. :)
Америк оронд суугаа эчнээ танил Цэнгүүнээд:
Болдогсон бол англиар бичмээр л. Даанч цээжилсэн хэлээр, цээжний хэл шигээ бичих гэдэг олон жилийн хөдөлмөр шаардах биз ээ. /Ухаандаа оролдсоор байгаад, 20-30 жилийн дараа яая даа гэсэн англи шог өгүүллэг биччих ч юм билүү/ Би 70 шахаж байх нь байна ш дээ.
Ганбаяр, Муланка, Цэнгүүнээ нартаа болон блогт минь зочилж байдаг бүх хүмүүстээ хэлэхэд та бүгдийнхээ халуун дулаан үгээр шатахууны саваа дүүртэл цэнэглээд давхиад л байя. Та нар минь үгүй бол би хэн билээ...
Tsenguunee nom bolgood avchihdag chin ih zov sanaa bna shuu. bi bas chadval tegnee. he he.
Amarsaihan ahad tnx shuu. Neeree hodolgoonuud neg iimerhu,u tom boss ni ireed zohitsuulchihdag bh daa.
amjilt husey.
Saihan nomtoi bolj bainaa. Tehdee minii ene nom ih uchirtai... daraa shine oguulel tavigdval hevlej avaad nemeed udeed baihaar bolomjtoi, ulam zuzaan nom boloh baih geed goridood baigaa shuu.
Ter sumiin heden hund garuudiin tus buriih ni gert orj uzeh yumsan. Jishee ni Baraashig Galtiin gert bol aimaar l baigaa baih daa... Buduun Duuya bol ene yanzaaraa unen aimaar avgai baigaa baih... Harin Murui Perenlein avgai gej yamarshuu amitan baidag bol...
Tsenguunee
iim sain huntei echnee tanil bolsondoo ih bayartai baigaa shuu, tsaashaa ulam ihiig buteegeed baigaarai, bicheed baigaarai, ene yanzaaraa ulaan fan bolohnee amraa ahyn!
Сайн уу, Блогчид болон блог уншидаг хүмүүст зориулсан их гоё Монгол програм гарсан байна лээ. Ийшээ ороод үзээрэй. Завгүй хүмүүст их тохиромжтой эд.
http://gadaadhelblog.blogspot.com/2007/05/blogreader-101.html
Murui Perenlein avgai harin dajgui tsemtsger sumdaa l miss awgai bga bolow u? Perenleitei barag niileed sumiin dargiin orlogch hiideg bhaa da.
Наян шилдэг улстөрч, Начин найруулах комисс, Бэлгийн морь гэсэн гурван өгүүллэгээ нийлүүлээд кино зохиол, бас жүжиг болгон биччихээд байгаа. Жүжгээ тайзан дээр тавих, киногоо хийх гээд яриад үзэх бодол байгаа. Энэ их хэцүү. Ивээн тэтгэгч хайж мөнгө босгохоос эхлээд...
Энэ жүжигт маань нэг дүр нэмэгддэг. Тэр нь болохоор Мянгат малчин Галт гуайн зээ охин. Мурий Пэрэнлэйг эргүүлсээр байгаад сүүлдээ сууж байгаагаар их гэгээлэг төгсдөг юм.
Манай суманд л энэ сумын дарга шиг нэг дарга хэрэгтэй байгаамдаа одоогийн сумын дарга ч энэ хэдийгээ яаж ч чадахгүймдаа даанч
Саруулд:
Ийм дарга улаан номд ороод байна даа. Энэ сумын дарга өнгөцхөн харвал дарангуйлагч юм шиг харагддаг. Гэтэл тийм биш юм аа. Тэр хүн болгоныг загнаж чадна. Хүн болгон түүнээс айна гэдэг бол их нэр хүндтэй дарга гэдгийг нь харуулаад байгаа юм. Их шударга шулуун хяргачих гэсэн эр дээ.
Ene sumiin tov deer ochij, edgeer heden hogjiltei garuudiin dund hed honoh yumsan. Unshihaar l setgel hodlood nutgaa sanaad baidiin. Amarsaihand ulam ih amjilt husie!
Post a Comment