Монгол ардын үлгэр: Сайн баатар дайсны хар мангасыг ялаад амарсайхандаа жаргажээ.
Орчин үеийн монгол үлгэр: Сайн баатар хар мангасын багажаар өөрийн авдраа уудална. Авдраас гарч ирсэн эрдэнэсийн 66 хувийг мангас, 34 хувийг сайн баатар авна. Гэхдээ нэг болзолтой: 34 хувийг нь сайн баатар мангасаас мөнгө зээлж эзэмших эрхтэй болно. Зээлээ төлж дуусахаараа амарсайхандаа жаргана.
Засгийн үлгэр: Сайн ухна муу ухнатай хамтарсан засгийн газар байгуулаад ойрын зуун жилд шийдээгүй асуудлыг шийдэж ард түмнээ амарсайханд нь жаргаана. Гэхдээ нэг болзолтой: үүнээс хойш түүнээс цааш бүх ухныг сайн гэж тооцно.
Америк ардын үлгэр: Дайсны мангасууд мянгуулаа хэрнээ түмэн удаа буудаад сайн баатрыг онохгүй бүгд сохор. Сайн баатар ганцаараа боловч нэг л гох дарахад зуун дайсан ташраараа унадаг хэтэрхий цэцэн. Мөөм бөгс, гуя хас нь гялалзсан нэг бүсгүй гарч ирмэгцээ сайн баатрыг харангуут дурлаад, дурлангуут сээгсдээд амарсайхандаа жаргадаг.
Монголын шүүхийн үлгэр: Хэн нь мөлжүүртэй вэ, тэр нь сайн тал. (Жич: Сайн тал нь дандаа ялж амарсайхандаа жаргадгаараа Монгол ардын үлгэртэй ижил)
Эрүүгийн хуулийн үлгэр: Эрүүгийн хуулийн ... дүгээр зүйлийн дагуу сайн баатар хар мангасын 15 толгойны 14-ийг нь тас цавчиж бие эрхтэнээр нь хохироосныхоо төлөө эрүүгийн хариуцлага хүлээж засан хүмүүжүүлэхэд орж сайхан "засраад" амарсайхандаа жаргажээ.
Рекламын үлгэр: Шинэ "Лоск"-ийг худалдан авах юм бол хар мангасын есөн төрлийн хар толбыг оргүй арилгаж гялалзсан цэвэр болгоод дэргэдээ дайсангүй дээлэндээ толбогүй амарсайхандаа жаргана шүү! Нарантуул захын 65, 79, 14 дүгээр чингэлгээс шинэ "Лоск"-оо бөөндөж аваарай. Эхний 100 хүнд 50 хувийн хямдралтай.
УИХ-ын үлгэр: Улсын их хуралд луйварчин хүн сууна. Хэрвээ луйварчныг луйварчин хэмээн үзээд хэрэгт татах гэвэл бусад луйварчнаас зөвшөөрөл авах ёстой. Луйварчин луйварчнаа хэзээ ч луйварчин гэж хүлээн зөвшөөрөхгүй учраас УИХ-ын бүх луйварчин амарсайхандаа жаргадаг.
Баавгай болохсон
1 week ago
9 comments:
Huurhun schoglochih yumaa. Ineev, gehdee gaschuun uneniig bichsen bolohoor bas guniglav. Dahiad ineelee. Danke
Амарсайхандаа жаргав
Өөрийн чинь нэрэнд л хамаг учир байх шив дээ гээд АМАРСАЙХАНДАА жаргав. ккк
амарсайхантай жаргав гээл үү хэхэ..
Амараа ах хаагуур явнааа, ямар уран бүтээлээр биднийгээ гийгүүлэх гээд байнаа...?
Өдөр өдрийн нарын зохиолыг таниар яагаад бичүүлээгүй юм бол?
үнэн гунигийн кино болжээ
гэж асуугаад амарсайхандаа жаргачий байз
Анонимд:
Ийм л болчихоод байна даа
Анонимд:
Тэгэв
Гудиггүй эрд:
Миний нэрээр бүх үлгэр төгсдөг. Бүр гадаад үлгэрүүд ч хүртэл
Даод:
Тийм
Элжигэн Дашкад:
Хэлж болохгүй олон учир бий. Үндэсний ТВ тендер зарлаад хамгийн сайн зохиолыг шалгаруулж авсан юм гэнэ лээ. Би тендер гэхээр нь оролцоогүй.
Энэ чинь үлгэр биш л байна шдээ.
Тэндэр гээч тэнд ор гэсэн үг биш байх.
Арсунд:
Хэ хэ. Тендер гэдгийг гоё хэлж шүү
тэр чонын алтан шагайг хэн бичсэн юмбэ тэр бас их үзсэн кино болсышдээ таныг ийм их мундаг уран бүтээл хийдэг гэж бодсонгүй баярлалаа сайхан бүтээлээр дайлдагт тань
Post a Comment