Баавгай болохсон
1 week ago
Нэг л их АМАР, САЙХАН налайсан хүн яваг гэж миний аав ээж хоёр энэ нэрийг хайрлаа биз. Тэгээд л өөрийгөө шоолж алжаалаа тайлсан шиг АМАР САЙХАН суух шив. Гэхдээ хэн нэгэнтэй хуваалцахгүй бол энэ бүхэнд ямар амт байх вэ дээ...
Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates
15 comments:
Иймэрхүү юм харахаар дэмий л харамсал төрөх юм. Тэглээ гээд юу ч хийж чадахгүй.
Инээх ч хэцүү, уйлах ч хэцүү боллоо ш доо
хөдөөгүүр ухсан шороо харж бухимдсаар байтал замын алжаалаас илүү зовдог шүү
Энэ хоёр жоохон хожимдочлоо доо. Эрт ирсэн бол халтайсан юмнууд ухалцжаагүй юу хэхэ. гэцүү насссн
Амараа ахаа, та бас хажууд нь атомын цахилгаан станцийн түлшний хаягдал зурахаа мартсан байна шд
Well come-дсоор байтал юу л болоод байна даа. Нээх сайхан сэтгэлтэй, гэнэн хүмүүс well come гэсээр...
Төгөлдөрт:
Миний энэ зургийг төр засгийнхан хараад юу ч бодохгүй гэж бодохоос бас харамсал төрөх юм даа
Дашкад:
Хаа сайгүй ухсан шороо л байдаг болсон доо. Энэ зураг дээрх шиг болоход ойрхон доо
Энзод:
Нээрээ шүү. Лиценз олоод авчихсан үзэж тарж байгаа
Мэндээд:
Тэр хаягдлыг зурахаар хүн ойлгохгүй. Торхтой бензин гэж бодно. Эсвэл энэ хоёр эксковаторын өвөл нөөцөлсөн түлш гэж бодно
Заяад:
Харин тийм. Велком гээд л өгөөд байх юм, өгөөд байх юм. Хэзээ нэг цагт дуусна даа
Ta нийтлэлүүдээ facebook тэй холбочихвол хүмүүс "like" хийгээд байвал үүнээс олон хүнд хүрнэ дээ
Анонимд:
Холбоё доо. Би ч нэг их олон юм руу орох гэхээр залхуу хүрээд байдаг юм өө. Фэйсбүүк рүү долоо хоногт нэг удаа л ордог байх өө
iD-gaa ogooj blog jin taalagdlaa nzud blii??
Сайхан зуржээ. Та ямар програм дээр зурдаг вэ. Энэ зургийг зурахад хэдий хугацаа зарцуулдаг вэ. Их ажиллагаатай санагдаж байна.
би чамд баярлалаа гэх гэж орж ирлээ. Юу гэвэл...би "хэцүү анги" киног хүүхдийнх гэж бодоод тоохгүй л яваад байлаа, тэгээд Орлоо дээр чиний романаас оруулсан хэдэн өгүүлбэрийг уншаад сонирхол төрөөд үзэж эхэллээ. Одоо дуусаагүй бүүр талдаа ч ороогүй л дээ, гэхдээ маш шимтэн үзэж байгаа.
Энэ киноны гол баатрууд хүүхдүүд ч гэлээ хүмүүсийн тухай амьдралын тухай маш сонирхолтой үзүүлж. Ялангуяа даруухан, дөлгөөн, зөөлөн сэтгэлтэй, зөв бодолтой, нүдэнд дулаахан Сүнжид багш бол монголын амьдралыг нуруун дээрээ үүрч яваа мянга мянган жирийн эмэгтэйн нэг, энэ кинонд намайг хамгаас уруу татсан хүн бөлгөө. Жинхэнэ монгол эмэгтэй...найруулагчид яаж энэ жүжигчинг сонгож олж тоглуулаа вэ. Навчаа бол миний дуртай жүжигчин гэтэл энэ кинон дээр харахаараа л уур хүрээд байхын.
Монголчуудыг дэлгэцний өмнө уяж байна, со савангийн дууриас илүү сонирхолтой байна, үзэгчдийн амнаас Ким, Сон, Пак, Су гэсэн түн танхийсэн харь нэр биш Билгүүн, Тэмүүн, Гэрлээ, Сүнжид багш, Сувд гэх зэрэг сонсголонтой нэрс салахаа байлаа гээд л сайтуудаар бичээд байсан нь аргагүй юм байна. Би л хоцрогдсоноороо хамгийн сүүлд үзэж байгаа байхаа.
Гэсэн ч ийм сонирхолтой киног зохиосон хүнд оройтсон ч гэсэн баяр хүргэх нь зөв гэж бодлоо. Харин бусад уран бүтээлчид жүжигчдэд ч бас талархаж байгаа ч даанч блог, сайт, хаяг энэ тэрээг нь мэдэхгүй, бас танихгүй тул ганц таньдагтаа л хэлье дээ. Тэгж байгаад нөгөө цэргүүдийг бас нэг өдөр үзээд л ороод ирж магадгүй шүү. Амраадаа ураг бүтээлийн амжилт хүсье.
яасан урт юм болчив оо, Сүнжид багшид дурлаад, хэхэ нөгөө юу муу гээд буруу ойлговоо, сэтгэл хөдлөөд л энэ. Нээрээ багш дэндүү даруу хүлцэнгүй, би байсан бол тэгж үзэлцээд ингэж уралцаад л гээд өмнөөс нь бухимдаад сууж байна даа
Анонимд:
Өмнөх ID гаа хакдуулчихаад энд тэнд хаягаа тавина гэхээр айдас хүрээд байдаг болчихлоо. Уучлаарай
Уншигчид:
Фотошопыг л ашигладаг дөө. Өөр янз бүрийн сайн программ байдаг л гэсэн. Фотошопдоо дасчихсан хүн дээ
Алтарганад:
Сүүлчийн үзэгч биш байх өө. Монголд очихоороо үзнэ гэсэн зөндөө хүн байгаа. Хэцүү анги гэсэн ангилал руу ороод сэтгэгдлүүдийг хараарай. Хэ хэ. Урам өгч байдагт их баярладаг шүү
Шог зурагнууд чинь тасархай болж байна шүү. Төр засгийнхан чинь юм бодох завгүй ухалцаж байгаа юм биш үү? Тэр хоёр шанага "том ах" нарын л шанага байна.
Болдод:
Тасархай гэж магтсанд баярлалаа. Хэрэг дээрээ би суусаар байтал хэвлий хавиараа бүдүүрээд юуных нь тасархай байхав дээ. Энэ янзаараа таалиараа тасрах шинжгүй ээ.
ym bodogdoh l ym
Post a Comment