Дагдан, Довдон хоёр зохиолын дуунд нугасгүй дуртай гэнэ. Шинэ тоглолтыг алгасалгүй үзэж, нэг нэгнийгээ ээлжилж даана. Дагдан Довдон руугаа залгаад,
-Ирэх хагас сайнд Жавхлан тоглоно гэнэ ээ. Хөгшин чинь хоёр тасалбар авчихлаа гэв.
-Үгүй ээ, хөгшин чинь амжихгүй хагас сайнд Лувсан тоглолттой гэсэн гэж найз нь хариулжээ. Дараагийн хагас сайн дөхөж байтал Дагдан дахиад л Довдон руу залгав.
-Энэ хагас сайнд Батсүх гавьяат дуулна гэнэ ээ. Үзэх үү? гэж асуув.
-Ээ, хөгшин чинь амжихгүй. Хагас сайнд Лувсан дахиад л тоглолттой гэв. Түүний дараагийн хагас сайнд Хишигбаяр, Дэлгэрмаа хоёрыг үзэх санал тавьтал Довдон дахиад л Лувсан тоглолттой гэв. Дагдангийн тэвчээр алдрав.
-Лувсан гэж хэн юм бэ? Мэдэхгүй л юм байна зүгээр гэж уурлав. Довдон нь харин сэмхэн шивнэж,
-Чш чимээгүй. Би ч гэсэн мэдэхгүй ээ. Лувсанг тоглолтоо хийхээр явахаар нь хөгшин чинь эхнэртэй нь уулздаг юм байхгүй юу гэжээ.
Давхцал
3 weeks ago
17 comments:
хэхэ Довдон амжуулдаг эр байх нь. Гурван долоо хоног Лувсангийн тоглолтын ачаар нахичихсан байна ш дээ... Гэр бүлтэй хүнтэй учирах нь, ялангуяа эр нөхрийг ардуур нь хуурах нь нэг л тиймхэн байдаг байхдаа...
ха ха ха
энэ чинь онигоо юм байна ш дээ
шалиг муу золигов
Довдоон чи эр хүн шүү хэхэ.
хаха, тоглолт хийдэг хүмүүсийн тоо эрс цөөрөх вий дээ.
Чандманьд:
Хөөрхий минь хууралгүй зүгээр л гэмгүй уулздаг ч юм билүү хэн мэдлээ. Би уулзана л гэж бичсэн болохоос юу яана гэж бичээгүй ээ
Баатарт:
Болсон явдал ч байж мэднэ
Зоригтод:
Хэ хэ
Энзод:
Эр хүнийг болохоор сэргэлэн гэнэ. Эмэгтэй хүнийг болохоор муухайгаар хэлдэг гээд л жендерийн тэгш эрхийг ярьдаг ТББ-ын эмэгтэйчүүд ууртай байдаг юм билээ
Төгөлдөрт:
Довдон сайн ажилласан тохиолдолд цөөрөх магадлал өндөр шүү
Эр хүнийг эзгүйчилж уулзах нь но-тойгийн шшинж тэмдэг мөн байхаа... Тэгээд ч тэр тухай ярихдаа чимээгүйхэн шивнэж нууж хаасан шинжтэй байсан kkkkk
DELL ийн i3 процессортой нөтбuuк 600 доллар w w w 1000zahia c o m Өөр дэлгuuрт илuu хямд байвал, бид uнээ бууруулна DELL ийн i3 процессортой нөтбuuк 600 доллар w w w 1000zahia c o m Өөр дэлгuuрт илuu хямд байвал, бид uнээ бууруулна DELL ийн i3 процессортой нөтбuuк 600 доллар w w w 1000zahia c o m Өөр дэлгuuрт илuu хямд байвал, бид uнээ бууруулна DELL ийн i3 процессортой нөтбuuк 600 доллар w w w 1000zahia c o m Өөр дэлгuuрт илuu хямд байвал, бид uнээ бууруулна DELL ийн i3 процессортой нөтбuuк 600 доллар w w w 1000zahia c o m Өөр дэлгuuрт илuu хямд байвал, бид uнээ бууруулна DELL ийн i3 процессортой нөтбuuк 600 доллар w w w 1000zahia c o m Өөр дэлгuuрт илuu хямд байвал, бид uнээ бууруулна
Хахаха
Агаа онигооны ном гаргах болоогүй юу
Хааяа зурагтаар л агаагаа харах юм даа
Чандманьд:
Но-той но-той. Би түрүүнд тоглосон юм. Но-гүй байсан бол Лувсанг байхад нь л уулзана шүү дээ. Үгүй ер нь, эр эм хоёр уулзана гэдэг чинь л но-той шүү дээ, бодоод байсан чинь.
Зуун захиад:
Пөөх яасан хямдхан юм бэ? i3-тай хэрнээ юу?
Дэндэвт:
Ном гаргана аа. Одоо бас л завгүй л суугаад байна. Яаж нэг юм Хэцүү анги-аа хэвлүүлж амжив аа.
Зурагтаар хааяа гарахын тухайд бол, хааяа л гарсан нь зөв. Үргэлж гараад байвал Дэндэв залхана шүү дээ.
Хэхэх
за тоглолт хийдгүүд ба тэдний авгай нөхрүүд уншмааргүй юм байна, хэхэ санаа авчихч юм бил үү.
киногоо үзэж дууссан. Тэмүүний аав шиг нөхөртэй, Дөлгөөн шиг хүүтэй, Сүнжид багш шиг авгайтай болохсон гэж хүссэн хүмүүс надаас аваад байгаа л биз. Нээрээ арай яараад төгсчихөв үү дээ.
Гэрэлийн аавыг ажил төрөлтэй болоод өнгө засчихсаныг хармаар л байлаа. Янжин ямар хурдан "аав"-ын орчихов, манай авилгалтай тэмцэх газар маш сайн л ажилладаг юм байна ш дээ, нэг муу машины мөнгө саасан авгай бол дороо л нарсанд. Харин Сүнжид эргэж очсонд их баярласан, тэр бол тэгэх л хүн. Эхлээд Нарантуяа, дараа нь Сувд урмыг маань хугалав, гэхдээ хүн үргэлж сайнаараа байдаггүйм чинь тэр бол яахав ээ байх л асуудал.
Билгүүний аав нөгөө балай хүүхэнтэй эргээд нөхцсөнд дургүй хүрсэн, тэр ер нь хайшаа толгой нь эргэсэн эр вэ. Миний муу хөөрхөн даруухан Гэрэл, уйлахад нь хамт уйлж зовоход нь хамт зовоод харин сайхан төгслөө.
За за энэ киноны тухай бичээд байвал дуусахгүй нь ...дахиад баярлалаа гэе. Нээрээ манайхан машин барихдаа бүсээ зүүдэггүй хэвээрээ харагдаж байна лээ. Уг нь кинон дээр зүүлгэсэн бол...энд бол хэдэн зуун доллараа хаямаар байвал жолооч зорчигч 2 бүсгүй явж болно
хамт явсан найз нь бүсээ хийгээгүйн улмаас нүдэн дээр нь амиа алдсанаас насан туршаа өөрийгөө буруутгаж сэтгэлийн хүнд шархтай яваа нэг найз надад бий. Одоо ч хүртэл шүүрс алдан "тэр үед бүсээ зүү гэж хэлэх юм яав даа, тэгсэн бол өдийд амьд л байгаа" гээд харуусдаг юм.
Дараагийн кинон дээрээ жолооч нартаа бүсийг нь зүүлгээрэй, хүмүүс киноноос их юм тусгаж авдагш дээ
Күарэлд:
Хо хо х
Алтарганад:
Бүгд туршлагагүй байсан болохоор надаар их урт бичүүлээд байсан. Би энэ чинь бараг л бүрэн хэмжээний кино болчихоод байна гээд байдаг. Найруулагч нар болохоор хүрэхгүй л гээд байсан. Гэтэл монтажлаад хөгжим шумаа тавиад ирсэн чинь баахан анги илүү гараад. Намайг 51 дүгээр анги дээр явж байтал одоо дуусга гэж шахсан. Тэгээд л хэдэн өдөр толгойгоо гашилгаж байж, шахаж дуусгах болчихсон юм.
Хамгаалах бүсний тухайд дараагийн кинондоо л бодъё доо.
Ёстой хөөрхөн болжээ
Сайн байна уу. Би Алтангадас сэтгүүлийн сэтгүүлч байна. Таны уран бүтээлийн ажлын бүтээмж өндөр байгаа биз дээ. Бидний хамт олон таныг манай сэтгүүлийн Соёл урлагийн буландаа зочиноор урих хүсэлтэй байна. Ярилцах сэдэв маань таны уран бүтээл болоод , телевизийн олон ангит киноны тухай байх болно. Аль болох хурдан хариугаа өгвөл сайн байдаг. Тантай яаж холбоо барихаа мэдэхгүй, байнга блогоор чинь зочилдог болохоор хамгийн хурдан саналаа тавих арга нь энэ байлаа... Та Миний email хаяг руу өөрийн дугаараа явуулж болох уу? zolo_0702@yahoo.com
хүсэлт илгээсэн сэтгүүлч Ц.Зол
Post a Comment