Ээ улаан туг. Нэг мэдсэн чинь цагаан сар өнгөрчихөж.
Ууц нийлүүлнэ
Цагаан сараар хэдхэн хоног хэрэглэсэн бараг шинэ шахуу ууцыг хямд үнээр хуушуурын гуанзны тосны хэрэгцээнд яаралтай нийлүүлж байна. /Яарахгүй бол үнэр орох гээд байгааг анхааруулъя/
БЗД-ийн өндөр настан А.Амарсайхан
Хаяг: Сэгс цагаан богд уул
Утас: 9900....
Оймсыг тэвш тэвшээр нь авна
Цагаан сарын бэлгэнд цугларсан хужаа оймс, цамцыг НЭГ тонныг нь НЭГ зуун төгрөгөөр авч байна. Өөрийн унаагаар очиж авъя.
Сэргэлэн сумын уурын зуух
Шинээр бооно
Олон хүний халаас дамжиж цаас нь муудсан чихрийг шинэ цаасаар боох үйлчилгээ явуулж байна.
“Ороомог” ХЭАА
Бурзайлгаж үйлчилнэ
Цагаан сараар өндөр настнуудын “бурзайсан” мөнгийг дараагийн цагаан сар хүртэл хоёроос гурав дахин өсгөж бүр бурзайлгаж үйлчилнэ.
“Бүр бурзай” хадгаламж зээлийн хоршоо
Эрэн сурвалжилна
Цагаан сарын үеэр айлд мартсан эд зүйлсийг эрэн сурвалжлах үйлчилгээг хөнгөн шуурхай хэрэглэгчдийн сэтгэл ханатал явуулж байна.
“Чоно” эрэн сурвалжлах алба
Өндөр шагналтай
Шинийн нэгний өглөө гэрээсээ зүгээ гаргахаар гарсан, улаан торгон дээлтэй, метр далан сантиметр өндөртэй, халамцуу эмээг харсан хүн 99-99 дугаарын утсаар мэдэгдэнэ үү? Өндөр шагналтай.
Жич: Зарын бодит үнэнийг би хариуцахгүй. УИХ, Засгийн газар бүр хариуцахгүй!
Баавгай болохсон
1 week ago
14 comments:
Хахаха
Уахахахахахахахаха. Амраа ах нээрээ алаахаясаан. Нэг сайхан инээж авлаа.
Хамгийн эхний зарлал таалагдав.
neeree uutsaa idej bardaggui shd, hehe
Төгөлдөрт:
Хо хо хо
Бадмаад:
Инээдэм биш ханиадам болоод байна аа. Хаях гэхээр буянаа арччихмаар санагдаад, идчихье гэхээр амиа зольчихмоор бодогдоод
Хэцүү байна аа
Мэндээд:
Таалагдаад байгаа бол ууц аваач дээ
Гилийн хатанд:
Харин тийм ээ. Хөргөгчинд ууц, хатсан боов харагдаад л. Гэргий минь надаас нууцаар хаях гэж байгаад баригдаж, бөөн инээдэм болсон. Хамаагүй хаяж болохгүй байх гэж айгаад байх юм аа
oon yaduu ah duu olontoi, tsagaan sar hiidgui ulsuud olniig tanidag ailiin tomuud bol ch hoorhii, boov, tavgiin idee, uutsnaasaa ail bolgond booj ogood l oorsdoo hooson sh dee hehe.
buuz, salat buzgai ih beldeed ch hurdgui, nemj hiigeestei l yavjeeshd
асуудлыг хөгжилтэй болгох нэн таатаймаа
Ойрын хэдэн жил айл хэссэнгй ээ. Оймс ч болтугай авахымсан
nice boljee
Хаха. Гоё онигоонууд байна. "Зарын бодит үнэнийг би хариуцахгүй. УИХ, Засгийн газар бүр хариуцахгүй!" гэдэг хэсэг нь бүр инээдтэй байна.
"ӨӨХӨНД ХУЛДСАН ЕГӨӨ" ШИГЭЭ НЭГ НОМ ГАРГААТАХААЧ ТА. УНШМААР БАЙНА ХЭХЭХ
Гэгээнд:
Би чинь айлын том шүү дээ хөөрхий. Гэхдээ манайд гурван айл л ирдэг. Хоёр нь Брижпортоос утсаар ярьдаг хэ хэ. Цомхон шинэлдэг дөө
Зоригтод:
Асуудал нь өөрөө хөгжилтэй асуудал л даа
Санакаед:
Монголоо алдсан золиг вэ чи. Цагаан сараар ахдаа ирж золгож бай
Монгол бүсгүйд:
Танк юу
Мөрөөдөгчид:
Онигоо биш ээ. Болсон бодит явдал. Бодит байдал хэ хэ
Одгэрэлд:
Миний нэр Амар сайхан шүү дээ. Амар сайхан ааг зоог гээд л сууж байтал нэг л өдөр баахан ном гарна даа
Хахаха
Тийм өндөр эмээгээр яахнуу та
Дэндэвт:
Өнөөх алдартай Өндөр ээж чинь байхгүй юу даа. Сүүлийн үед эмээ нарыг золгож бурзайх ажилд авахдаа 170 см-ээс дээш өндөртэй гэж шалгуур тогтоодог болсон
Post a Comment