Wednesday, February 23, 2011

Боожгооны үзүүр дэх нүүр!

Бага ангид эцэг эхийн төлөөлөл мянгат малчин Балдан гуай ирж, нээлттэй хичээлд суув. Урнаа багш хүүхдүүдэд амьд жишээтэй бодлого бэлдсэн байв.
-Сумын заан Дорж цагт 5 сав жимс түүдэг. Бага эмч Мядаг цагт 3 сав жимс түүдэг. Тэд хоёулаа ой руу яваад 2 цаг жимс түүжээ. Нийт хэдэн сав жимс түүсэн бэ? гэж багш асуув. Хүүхдүүд 16 гэж зэрэг хариулав. Балдан гуай толгой сэгсрээд,
-Хн, ганц сав жимстэй ирвэл их юм! Донтой Доржийг дуртай Мядагтай эзгүй ойд оруулчихаад байхад яг жимс түүж харагдаач! гэж дүрсхийтэл уурлав гэнэ.

Африкийн дунд сургуульд зааны тугал, могойн зулзага хоёр нэг ангид сурдаг байв. Могойн зулзага нэг өдөр зааны тугалыг,
-Нүүрэн дээрээ боожгоотой! Еэ еэ бөөвөө, гэж шоолов. Зааны тугал эргэж хараад,
-Чи тэгвэл, боожгооны үзүүр дэх нүүр! гэжээ.

16 comments:

Chandmani said...

Ядаж байхад заан Дорж, бага эмч Мядаг хоёр... айн ... хэхэ...

Anonymous said...

Boojgoin deeree nuurtei he he.

Гилийн хатан said...

haha, Baldan guain zuv bna shd

ZAYA said...

Тэр боожгой моожгойг чинь та дээр яриад (бичээд)байсан биш билүү

Unknown said...

Хэ хэ хэ хэ, газрын хаанаас ийм марзан марзан онигоонууд олоод байдаг байна аа. баахан инээв, баярлалаа.

Badman said...

хэдэн сав жимс түүх биш хэд нахих вэ гэж асуусан бол онох байжээ. Ха ха ха.

A.Амарсайхан said...

Чандманьд:
Амьдралтай, сонирхолтой хичээл орох гэж буй нь тэр

Анонимд:
Заан мундаг ухаантай амьтан байгаа биз?

Гилийн хатанд:
Математикаар бол багшийн зөв. Амьдрал дээр бол УИХ-ын 76-гийн баталдаг хуулинцар байтугай, математикийн хууль ч худлаа байдгийн жишээ юм уу даа

Заяад:
Хааяа боожгоо бичих нь бичдэг. Гэхдээ энийг бол анх удаа бичиж байгаа онигоо

Дамдаад:
Гадаад онигооноос системийг аваад монголчилно, заримдаа зохионо. Заримдаа өөрт тохиолдсоноо бичнэ. Янз бүр дээ

A.Амарсайхан said...

Бадмаад:
Хүүхдүүдийн дэргэд болохгүй. "Хэд юу яах вэ?" гэх зэргээр л, хоолой засалттай асуух юм уу даа

Дэндэв said...

Хахахаха
заавал сумын заан, бага эмч хоёр байхдаа яахав дээ
хахаха

Anonymous said...

bokhchud iim geju

A.Амарсайхан said...

Дэндэвт:
Санаандгүй л сонголт л доо. Хоёр эмэгтэй хүнийг явуулчихаар хүүхдүүд сонирхохгүй ш дээ.

Анонимд:
Бөхчүүд биш ээ. Сумын заан Дорж ах л ийм байхгүй юу даа

Anonymous said...

Хахах. Сүүлийн онигоог олон уншиж байсан ч бүүр элэг аваад хаялаа

www.gegeen.com said...

hahaha, onol paraagchig zornoo gej ene buyu.

uul shugamandaa bol dorjiig baldantai yavuultsan bol gomodchihgui l bol dohuulen tuuh busuu etr hahahaha..


za ter ooriigoo harahgui bj, oor hunws shoolood bdag ulsuud suuliin onigoog harjiigaa beez kk. yamraa medjiigaanuud ni duugai..

A.Амарсайхан said...

Төгөлдөрт:
Сонссон онигоог гоё ярих гоё шүү. Намайг гоё ярьж байна гэж бодоод л уншчих. Хэ хэ

Гэгээнд:
Өөрөө өмдгүй байж өмд нөхөөстэйг шоолдог нөхөд бий шүү

anjigai said...

АХ тавтай сайхан уу? миний ком хаяг байхгүй болсон тул миний холбоосыг www.anjigai.bblog.mn болгоод өөрчилчихөөрэй.

Энэ онигоонуудыг хаанаас олдогийн. ккк

A.Амарсайхан said...

Анжигайд:
Өөрчиллөө. Тэр нууц ха ха

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates