Нэг нөхөр архиджээ. Туугаад байж, туугаад л байж. Нэг мэдтэл хөл дээрээ ч зогсож чадахаа болив. "Миний хэмжээ хэтэрчээ, гэртээ харья" гэж бодов гэнэ. Баарнаас гарах санаатай алхах гэсэн чинь яагаад ч хөл дээрээ тогтдоггүй! Дүүрсэн хэрэг гээд мөлхөв. Жаахан мөлхөж байгаад дахиад л өндийх гэж үзтэл буцаад л уначихлаа гэнэ. Мөлхөөд байж, мөлхөөд байж. Арайхийж гэртээ ирээд авгайдаа баригдахгүйн тулд сэмхэн хувцсаа тайлаад унтжээ. Өглөө нь авгай нь сэгсэрч сэрээгээд,
-Өмхий гуйлгачин чинь ахиад л ногоороо юу? Битгий уу, гэж хэд хэлдэг юм бэ, чамд! гэж чарлав. "Шөнө ирэхдээ огт хар авахуулаагүй л юмсан. Шулам чинь хаанаасаа мэдчихэв ээ" гэж нөхөр бодоод,
-Би уугаагүй ээ. Чамд хэн хэлээв? гэж гүрийв.
-Баарнаас утасдаж байна, ногоон оо! Чи тэнд дахиад л тахир дутуугийн тэргэнцрээ мартсан байна гэж эхнэр нь чарлалаа гэнэ.
Шөнө дунд. Нэгэн эр гэртээ шал согтуу ирэв гэнэ.
-Хөөе эхнээр. Хүүе гэм! гэж хашгирав. Чимээ алга.
-Хөөе хүүр ээ! Би дахиад л уучихлаа. Харааж зүхээд өгөөч! гэж дахин хашгирав. Эхнэрийн тэвчээр барагдаад,
-Өмхий ногоон минь, хол очоод үхэж далдраач!
-Ээ ашгүй дээ. Ор наана чинь байгаа юм уу? Хөгшин чинь ороо хайгаад олдоггүй ээ. Ойртохоор дахиад нэг хараагаад орхиорой, орны толгой мөргөчихнө шүү!
Баавгай болохсон
1 week ago
17 comments:
oroo ingej barimjaa avdag bol ketsuu l yum bainadaa
хэхэ
Хахахаха
Сүүлийнх нь супер байлаа
хэхэ...
Чулуунд:
Черный юмор гэх үү дээ. Хар талдаа инээд гэмээр юм уу
Анонимд:
Хохо
Дэндэвт:
Ямар ч гэсэн ороо олсон л байгаа биз?
Зоригтод:
Хаха
Над шиг гаруудын онигоо л байна даа. Мөдхөн миний нэр оролцсон шинэ онигоо гарч нтр :D
Эмэгтэйчүүд архи уусан тухай онигоо байгаа болов уу? Муу эрчүүдийгээ дандаа явуулж байхын...
Бадмаад:
Онигоо гаргана аа. Гэхдээ судалгаагаа хэзээ хийх вэ?
Заяад:
Эмэгтэйчүүд архидсан тухай бүр супер онигоонууд бий. Санаж байгаад нийтэлнэ ээ
Яг сарын өмнө иймэрхүү явдал болсон л юм даа.
Онигоо бэлтгэхийн тулд хамтдаа нэг сайн уухым уу тэгүүл.
whahhahahahhaha
Мэндээд:
Үгүй, хоёр сарын өмнө
Бадмаад:
Тэгье. Гэхдээ би сок, жүүс л ууна
Мийшаад:
Хэ хэ
Yamar aimaar uudiin be. Hehe, Ingej uudag nuhurtei bol ch balrah nee. hehe
Мөрөөдөгчид:
Онигоо гэдэг чинь худлаа байх аа. Хэ хэ. Амьдрал дээр ингэж уудаг хүн байдаггүй байх өө
huush teed iim humuustei amidrah emegchid bas oldood bdag ni hamgiin sonirholtoi shw hehehe
Яагаад заавал архи, архичидтай онигоо оруулаад байна? Манай нийгмийн сөрөг тал биш үү? Энэ онигоог уншаад хүмүүс бас архи уух сэдэл авч байгаа ш дээ :P
Гэгээнд:
Сайхан сэтгэлтэй бүсгүйчүүд байдаг байх өө
Эрхэмээд:
Танаас айгаад хайрын тухай нэгэн бүтээл шууд нийтэллээ. Хэ хэ
Post a Comment