Баавгай болохсон
1 week ago
Нэг л их АМАР, САЙХАН налайсан хүн яваг гэж миний аав ээж хоёр энэ нэрийг хайрлаа биз. Тэгээд л өөрийгөө шоолж алжаалаа тайлсан шиг АМАР САЙХАН суух шив. Гэхдээ хэн нэгэнтэй хуваалцахгүй бол энэ бүхэнд ямар амт байх вэ дээ...
Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates
18 comments:
ЭХНЭЭС НЬ ТУУШТАЙ ҮЗНЭ. АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ
Сайн уу.
Энэ дууг арай чанартайгаар авъяаа.
itismovie@gmail.com-руу Үгтэй нь явуулж болох уу?
Амжилт хүсье Амараа ахаа энэ шүлгээ бичлэг болгоод тавьчиж болох уу?
Их сайхан гэгээ цацсан дуу бна. Эрхэм андын кино гарах дөхөж байгаад баярлаж бас андаар бахархаж байгаа. Манай шинэ үеийнхнийг байлдан дагуулсан сайхан уран бүтээл болсон гэдэгт үл эргэлзэнэ. Энэ киноны дараа олон залууст маань эх орноо хамгаалах чин хүсэл төрнөө гэдэгт итгэж бна. Уран бүтээлч андын гэр бүлийнхэнд аз жаргал, өөрт нь уран бүтээлийн дараагийн харгуй дардан байх болтугай гэж ерөөе!
Kkue ene Amaraa yu... Mon adtai damshig shuu... Amjilt kusii l gene shuu dee...
Залуу насныхаа амьдралыг харна гэж бодоод хүлээгээд л байна.
Чинсээд:
Баярлалаа
Итсмүүвийд:
За явуулна аа. Намайг баримтат киноны ажлаар хөдөө явсан хойгуур хоолойгоо бичээд үгэндээ өөрчлөлт хийлгэх гэтэл би байдаггүй. Тэгээд зарим өөр мөрүүд нэмээд дуулчихсан байна лээ. Дахиж бичнэ гэж ярьсаар байгаад амжаагүй тулгачихсан.
Дэндэвт:
За тэгье ээ
Бумаад:
Ерөөл бат орших болтугай
Сүхзоригт:
Итгэлт баян шиг дуу алдсан байх чинь вэ, хэ хэ
Арсунд:
Гурван жилийн цэргээс шал өөр болжээ гээд манай киноны зураач ах үглээд л байгаа. Хэ хэ. Ядахдаа л "асман" цэрэг гэдэг ойлголт түүх болж үлдсэн. Одоо 6 сарын өмнө ирснээ "хал" гэж байгаа.
Гэхдээ ерөнхийдөө бол бүх юм хэвээрээ
ёстой гоё санагджийна хүлээж байнаа заавал үзмээр байна баярлалаа, дуу нь ч бас их гоё юм байна, таалагдлааь амжилт хүсье
Баяр хүргэе. яаж ийж байгаад үзэхийг бодноо
Кино бичнэ, дуу зохионо, студи авч явна, зураг зурна, фельетон туурвина, хөдөө тэнэнэ, хүүхэн эргүүлнэ... Яаж амжуулдаг хүнийм байгаан бүү мэд.
Наагийрууд:
Баярлалаа. Үзээрэй
Оогийд:
Юу? Үзэхийг бодно ий? Заавал үз, хэ хэ
Айдаад:
Сайхан хүүхэн гэдэг чинь кино, дуу, студи, зураг, фельетон, хөдөө гээд бүгдийг нь өөртөө багтаачихдаг юм шүү дээ. Тэгэхээр хамгийн сүүлийн ажлыг сайн хийгээд байхаар бусад нь болоод явчихдаг юм
Би гэдэг хүн чинь нэт-р дамжуулж монгол тв-үүдийг үздэг хүн шүү дээ. Асуулт.нэт-р үздэг. Тэгээд яг гоё үзэж байтал цаад сервер нь болдоггүймууу яадгийн бүү мэд тасарчихдагийн их орон гараан ядаргаатай гоё юм эхлүүлээд л өрнөл хэсэг дээр нь ПАД болжийгоом доо. Ингэхэд Үндэсний тв-ийн сайт ажилладаггүй тв-ийг үзнэ гэж бүүр байхгүй. тэр сайтаа сайжруулж болдоггүймууу гээд асуугаад өгөөрэй хэхэ
Уг нь үзэхэд ноён нуруутай гайгүй санагддаагиймаааа гайгүй даанч асуулт нэтээс өөр сайтаар гардаггүймаа
Оогийд:
Би асууж өгье өө. Сайт дээрээ кино нэвтрүүлгээ тавьдаг болох байлгүй дээ. Ноднин Хэцүү ангийг Вүүдүү дээр тавьсан
Гоё кино, үзээд шууд цэргийн ангидаа очмоор санагдсан. Залуучуудад ч гоё үлгэр дууриал болно доо.
Тэр кино эхлэхэд явдаг тусгай салааны цэргүүд гээд дууг яаж олж авах вэ? Ямар нэртэй дууг хэн дуулсан юм бэ Амраа ахаа?
Анонимд:
Тэр дууны клип удахгүй гарч эхэлнэ. Би клипийг нь үгтэй нь нийтэлнэ ээ.
Сайхан дуу болсон байна. Киног бол зав чөлөө гарахаар нь үзчихээд л байгаа.
Амжилт гүсий. Мөн ч ажилсаг сүрхий залуу шүү.
Анжигайд:
Магтаалд дургүй хэн байх вэ, хэ хэ. Баярлалаа. Гэрийнхэн намайг залхуу гэдэг юм
Post a Comment