Monday, September 20, 2010

Тусгай салаа



Гадаадад аж төрж буй хүмүүс

www.topmongol.com

asuult.net

http://asuultserver.com/mongolduu/FLVvideo/livetv_mongol.php

justin.tv/chontogr3

гээд ороход МҮОНТ-ийг ямар ч гацалтгүй үзэж болно хэмээн Сүхзориг анд айлдмой.

Өөр сайтаар МҮОНТ үздэг хүмүүс сэтгэгдэл бичиж үлдээгээрэй.

35 comments:

Номинговь said...

Гоё болжээ. Trailer нь лав таалагдлаа. Сэтгэл догдолчихлоо кэкэкэ.

Anonymous said...

Amaraa ah aa bayar hurgeye uneheer saihan sanagdaj bn

www.gegeen.com said...

gui ee mon hodolmorch ulsuud baihiimaa

A.Амарсайхан said...

Номинговьд:
Баярлалаа. Кино маань удахгүй гарлаа даа. Хөдөөнөөс танил маань "бөөн хүлээлт" гээд л мессеж бичиж байна.

Анонимд:
Баярлалаа.

Гэгээнд:
Олон хүний бүтэн жилийн хөдөлмөр дөө. 100 гаад хүн 2009 оны 11 сараас эхлээд л хөлсөө урсгаж эхэлсэн дээ.

SUNshine said...

Баяр хүргэе
Та зэрэг зэрэг олон ажил амжуулах юм аа
ТВ-ээс хүмүүсийг салгадаггүй дахин нэг кино тань гарахнээ

Sukhzorig said...

Nadad neg xelex ug baina. Ene zurag abaltiinxaa obektiig solidoggui, neg negiigee xuulbarlasan Korea kinonuudiin xajuud Stanlyabskiin schooltai Mongolchuud yaj bichdeg yaj kino xiideg be gedgiig manai mongol uzegchiddee oilguulax tsag ni irsen shuu xu. Ene bugdiig zorigtoigoor xiij baigaa chamdaa bayar xurgeye. Elbegee eronxii manai xamaatan baisan bol mani ni chamaig shuud Turiin shagnald debshuul gej xelexgui yu... kkkk

Arsun said...

Заа нэг үзэх юмтай болж байна даа. Мэдээж Амараагийнх гэж бодохоор.

Даваабаяр said...

Za uzseen

ИРГЭН said...

Цэргийн жинхэнэ бодит амьдралыг харуулсан кино байгаасай гэж бодож байгаа. Трэйлэр дээрээ хотын амьдрал гарч байна лээ. Аврагууд хотод ирчээд таваргаад байна уу даа гэж бодлоо. Жинхэнэ цэрэг хүнд хотын амьдрал хориотой баймаар санагдадын.

Манайд л цэрэгт явсан хүүхдээ өлгийтэй хүүхэд шиг бөөцийлөөд ар өврийн хаалга танил талаа ашиглаж цэргээс хуурамч өвчиний улмаас халагдуулах, үгүй бол мөнгөөр дүйцүүлж хаадаг байх тиймүү?

Зурагт радиогоор хараад байхад энэ хангүг үндэстнүүд жирийн ардаас эхлээд "од мод" нь хүртэл цэргийн албыг өөрсөдийн заавал гүйцэтгэх үүрэг гэж боддийн билээ. Эдгээр нөхөд цэрэгт явсан лбол халагдатлаа харагдадгүйм байна лээ...

Би цэрэгт яваагүйл дээ. Цэрэгт явах боломж олдоогүй. Хэрэв шаанс нь байсан бол явах байсан гэж өөрийгөө хааяа өмөөрдийн. Миний найзууд бүгд албаа хаагаад ирсэн. Хааяадаа цуглаад ууж суухдаа хэхэ нөхдүүд цэргийн амьдралаа ярихаар би тэдэнд атаархадаг байлаа.

Anonymous said...

Үндэсний телевизийг нэтээр яаж үзэх вэ? 27-с эхлээд ТВ манаач хийсээн :D

Delgerjargal.P said...

манай аав насаараа цэргийн хүн байсан болоод тэр үү. Би эр цэрэгт эх орны хөвгүүдэд маш их хайртай, тэд нараараа бахархаж байдаг юм л даа. Харин сүүлийн үед эх орноосоо бас эр цэргийн албанаас эх орны маань хөвгүүд зутгах болсон энэ цаг үед Таны болон танай хамт олны уран бүтээл үнэлж баршгүй их хувь нэмэр оруулна гэж бодож байна.

Олон олон аавын хүүд эх орны хөвгүүдийг эх орон нь газар нутаг нь дуудсан тэднийг Монгол эр хүн хэмээх бахархалыг нь төрүүлсэн сайхан уран бүтээл болсон гэдэгт найдаж байна. Хүсэж төлөвлөсөн бүхий л ажил үйлс уран бүтээл амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөе.

A.Амарсайхан said...

Иргэнд:
Дан цэргийн хуаранг харуулаад байвал ямар кино болох вэ. Ар гэрийнхэн, амраг хайртууд нь бүгд хотод байгаа. Тэднийг бас харуулах хэрэгтэй. Тэгээд бас шагналын чөлөө гэж нэг зүйл бий.

A.Амарсайхан said...

Төгөлдөрт:
Үндэсний ТВ-г нэтээр яаж үзэж болох вэ гэдгийг сайн асуугаад хариу бичье.

Цэцгэн Эрхид:
Их баярлалаа.

Залуусдаа цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготой кино. Гэхдээ шууд муйхраар тулгах биш, залуусын сонирхол үзэл бодлоор нь дамжуулж үүнийг илэрхийлэх гэж зорьсон.
Цэрэгт ямар хүн, ямар нөхцөлд очоод яаж өөрчлөгдөв гэдгийг л харуулах гэж оролдсон. Гэхдээ аль болох амьдралтай байлгах гэж их бодсон.

Sukhzorig said...

Gadaadad baigaa xumuus www.topmongol.com ali esbel asuult.net / asuult sambar geed orood ugui bol justin.tv/chontogr3 geed orxod l MNTB tv9-iig yamarch gatsalt baixgui uzej bolno l doo. ene minii medex l xayag shuu. Ooor olon site baigaa biz dee xu

Цолмон said...

5-хан хоног үлдлээ.

A.Амарсайхан said...

Сүхзоригт:
Сүхзоригтоо баярлалаа.

Цолмонд:
Хэ хэ. Хоног тоолсон хүн олон боллоо шүү гээд л хүмүүс ярьж, мессеж бичээд байна. Ингээд бодохоор их хариуцлага юм даа.

Хүмүүс ээ, өөр ямар сайтаас МҮОНТ-ийг үздэгээ бичиж үлдээнэ үү. Би яаж үзэх вэ гэж асуугаад байгаа хүмүүст зориулж тусгай пост болгож нийтэлье.

Unknown said...

Za 27 hurdan boloosoi.

ZAYA said...

27-ныг хүлээж байна.
МН кино чинь хэдий үеэр гараад байдаг билээ? 18 цаг маг байж шогтох юм биш бээз.

A.Амарсайхан said...

Мэндээ, Заяа нарт:
Удахгүй боллоо доо. Хэ хэ. Ноднин Хэцүү ангийг 21 цагаас гаргасан. Энэ цагтаа гаргах биз дээ

Oogiinoo said...

Зааа Баяр хүргье Амараа ахаа. тусгай салааг үзэх гээд сэтгэл догдлоод киноны эхлэхийн өмнөх гэдэг нэвтрүүлэг үзээд суужийна. Асуулт.нэт-р тасалдахгүй их сайхан гарч байна.
Номхон команд аваад дэлгэцнийхээ өмнө суулаа даа

Миний блог said...

Хүсэн хүлээсэн өдөр ирж Киноны эхний ангийг үзлээ. Сонирхолтой сайхан өрнөх шинжтэй. Ямар ч гэсэн баярлалаа. Үндэсний телевизыг үүгээр үзлээ. http://asuultserver.com/mongolduu/FLVvideo/livetv_mongol.php

Sukhzorig said...

kinonii exnii 2 angiig uzsen shuuu... saixan kinoo boljee yasan ch ix xuch xodolmor orson kino be dee... mundag ed boljee xu bayar xurgeyee saixan bna shuu xu

Оюунцэцэг said...

Сайн байна уу? Юуны өмнө баяр хүргэе! Кино нь сайхан болжээ. Миний төрсөн өдрөөр гарч эхлэн давхар баярлуулав. Ажил, амьдралд нь өндөр амжилт хүсье!

Unknown said...

Ehleed bayr hurgeye. ehnii 2 angiig ni ger buleeree suuj bgaal uzlee. er ni bol Hetsuu angi setgeld bas chig hursen uchraas ene kinonoos ch mon tuunees ch dutuugui setgel hanamjiig huleej bgaa nad shig humuus olon bgaa bha. tanii bolon busad uran buteelchdiin yariag uzsen. hodolmor huch zardaggui kino gj yu bhav. tuun deer nemeed setgel setgelgee alivaag hiih harah setgeh ontsog bh yostoi. ter ni l chuham buteeliig buteel bolgodog bolov uu gj sanana.

Дэндэв said...

Эхлэээээээээээээскиййййййййй

A.Амарсайхан said...

Оогийноод:
Баярлалаа.

Би Сэлэнгэ аймагт хилийн орчимд хоёр гурав хоног амарч яваад ирлээ. Тэр нэвтрүүлгийг үзэж чадсангүй ээ. Баахан хүмүүс залгасан байна. Би сүлжээгүй газар байлаа

Лхагвасүрэнд:
Баярлалаа. Бичсэн хаягийг чинь нэмээд биччихлээ

Сүхзоригт:
Монголын зэвсэгт хүчний буян шүү дээ. Масс ихтэй кино болсон

Оюунцэцэгт:
Баярлалаа. Төрсөн өдрийн бэлэг болсон байна ш дээ

Аримад:
Баярлалаа. Цаашдаа үйл явдал их хурц болж эхэлнэ ээ. Их зөөлөн эхлүүлсэн гэх үү дээ

Дэндэвт:
Тэгвээский

Хvсэл said...

Киногоо орой болгон догдлон хvлээж vзэж байгаа шvv, энгийн хэрнээ цаанаа шимтэй болсон шиг... Гудамжаар зєрєх цэрэг хувцастай, хацар бор хєвгvvдийг харах нvдний харц зєєлєрч, олон болно байх даа :)

Arsun said...

Тусгай салаа алхана
Тугийн дор жагсана...

Оюунцэцэг said...

Харин тиймээ. Сайхан бэлэг байлаа. Оройд гэрээрээ бүгд л үзэж байна. Эртнээс таны төрсөн өдрөөр Амраа багшийн кино гарна гэж Цолмон хэлж байсан.

A.Амарсайхан said...

Хүсэлд:
Кино цаашлах тусамд бор цэргүүдэд хайр хүрнэ дээ. Бор цэргүүдийн дотор их юм бий шүү

Арсунд:
Энэ дууны клип төрөх гээд л. Найруулагч нь өдөр шөнөгүй суугаад байгаа

Оюунцэцэгт:
Хэ хэ. Халзан цагаан хонь аваарай гэдэг шиг бэлэг өгчихөв үү дээ

Delgerjargal.P said...

их сайхан кино болсон байнаа орой бүр зурагтынхаа өмнө суугаад л үзэж байна. Бүх зүйлд нь баярлалаа. Эх орныхоо төлөө цохилсон зүрх бүрийн хүчин зүтгэл араасаа хичнээн сайхан үр дүнг авчирахыг түүх харуулна бүй за.

Дараа дараагийн ажилд нь өндөр амжилт хүсье анд минь

Anonymous said...

уучлаарай гэхдээ киноны мэргэжилийн хүн байж триллер, трейлер 2 оо холиод байж болохгүй шүү. бүтээлүүд чинь бол гоё санагддаг.

A.Амарсайхан said...

Цэцгэн-Эрхид:
Баярлалаа. Ерөөлөөр болох болтугай

Анонимд:
Уучлаарай. Нээрээ тэгээд биччихсэн байна. Сэтгэгдэлд хариу бичихдээ их хайнгуут ханджээ. Дахиж лавлаж харалгүй нийтэлсэн бололтой. Дахин уучлаарай

Anonymous said...

Manai Amaraa ch zutgeltei, нэгэн зүйлийг гаргаж ирнэ л гэсэн бол хичнээн гүнд байсан ч заавал ухаж гаргана shuu. Chi shuu.

Anonymous said...

Bi gadaad baigaa uchir oroi bolgon www.mglradio.com-s tv-r garch duusaad serverlvvgee huulj duustal ni hvleej baigaad vzej baigaa. Tsergiin amidralaar tuluulvvlj hvmvvst heleh geed baigaa sanaanuud chin ih taalagdsan saihan kino bolson baina lee bayar hvrgie. Sainii hajuugaar gants neg gants neg anigiud deeree zurag avaltiin bolon logikiin aldaa mer ser garch baisan daraa daraagiinhaa kino deer teriigee anhaarah bailgvi dee. Etsest ni neg gorimiin sanal heleh gesen yum ta tvvhen olon angit kinonii zohiol bicheech ene talaar bodoj vzej baisan uu.

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates