Monday, August 23, 2010

Би нэрнээсээ ичээд байна аа

Бага ангид шинэ хүүхэд шилжиж иржээ. Залуухан багш бүсгүй түүнээс нэрийг нь асуутал,
-Багш аа, би хэлэхээсээ ичээд байна аа. Хүүхдүүд шоолно гэжээ. Багш бодоод мэргэн арга олов.
-За тэгвэл чи нэрнийхээ утгыг тойруу замаар тайлбарлаад өгчих.
-Гараараа эвтэйхэн бариад, амандаа хийдэг. Өмнө талдаа том бондгортой, урт гонзгой юмны нэрээр намайг нэрлэсэн юм аа, багш аа. Багшийн нүүр час улайлаа. Шинэ охин гайхан харна.
-Ямар заваан юм бэ! Очиж очиж эр хүний бэлэг эрхтэнээр хүүхдээ нэрлээд байхдаа яах вэ дээ! Завхарчихсан эцэг эх вэ?
-Багш аа, бэлэг эрхтэн биш ээ. Миний нэрийг Халбага гэдэг юм аа.

Friday, August 13, 2010

Олгойгоо авахуулчихлаа

Хүмүүс эмчлүүлнэ гээд Хөх хот явдаг юм гэсэн. Би үндэсний үзэл гаргаад нутагтаа очиж мэс засалд ороод ирлээ. Говь-Алтай нутгийнхаа 70 жилийн ой, аавынхаа одонгийн найрт оролцоод Алтай хотдоо гурав дөрөв хоног жарган суутал гэнэт ходоодоор хатгав. Ношпа, ливомецин гээд уугаагүй юм байхгүй, дарагдах бүү хэл улам өвдлөө. Тэгтэл мэс заслын эмч Баатархүү ах маань ганц дарж үзээд л мухар олгой байна мэс засалд ор гэдэг юм байна. Ингээд эхний зураг дээр байгаа Д.Оюунбилэг эмч миний гэдсийг хагалж тэр олгой гэгч золигийг авлаа. Өмнө үрэвсэж байсныг нь би мэдээгүй юм санаж. Наалдацтай бас шүүрэлттэй хэцүү олгой таарч 2 цаг хагалгаа үргэлжиллээ. Дараа нь 10-аад хоног эмнэлэгт хэвтлээ. 10 кг турлаа. Их ядардаг юм байна.
Ингээд намайг халамжилж анхаарч, эмчилж сувилсан Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн хамт олон, их эмч Д.Оюунбилэг, Б.Ундрах, Л.Гантөмөр, сувилагч У.Цэрэндолгор, Ч.Мөнхтуул, Д.Жанар, Г.Эрдэнэхуяг, Ч.Туул, Х.Наранцэцэг, Ж.Буянжаргал, Э.Сарантуяа, Б.Нармандах, Д.Энхжил, асрагч Д.Алтан-Оргил, Д.Эрдэнэчимэг, Ц.Энхцолмон, Ж.Энхтайван, Ж.Мөнхцэцэг, Б.Бат-Эрдэнэ нартаа баярлалаа. Нэгдсэн эмнэлгийн дарга Ш.Мэндсайхан анддаа ч бас баярлалаа. Та нар минь байгаагүй бол би хэцүүдэх байлаа шүү.




Өмнө би хэзээ ч билээ найз нартайгаа хуучилж сууснаа би огт эмнэлэгт хэвтэж үзээгүй гэж томорч байсан юм. Тэгээд мод тогшсон ухаантай. Тэгтэл хүн үзээгүй юмаа үздэг л юм байна.
 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates