Хот яваад ирсэн малчин залуу нөгөөдөө үзэж харсан сониноо хуучилж байна гэнэ.
-Намайг Нарантуулаас гараад иртэл хотын овгорууд ирээд!
-Пөөх! Чи тэд нараас яаж амьд мултрав аа?
-Эхлээд нэг нь гүйгээд ирлээ. Май гээд л өгөөд тавьчихлаа. Хоёр дахь нь үсрээд ирж явна дахиад л май гээд хаячихлаа. Гурав дахь нисээд ирлээ өгөөд л явууллаа.
-Аа яа яа. Тэгээд яасан?
-Тэгээд яахав, дөрөв дэхэд нь өгөх юм байдаггүй. Мөнгө дуусчихлаа. Намайг нэгжиж үзсэнээ нэг шанаадаад, яв гэсэн.
Дотоод заслаар гайхагдсан алдартай дизайнер нэг удаа навс наргиад, өглөө сэржээ.
-Паах энэ одоо, яасан заваан интерьер вэ? Ханандаа ямар олхиогүй муухай өнгө сонгоо вэ? Ёо, инээд хүрчихлээ. Гэрэлтүүлгийг нь ээ! Савж унах нь ээ. Ийм шийдэл хийдэг дизайнер гэж байдаг аа. Би шоконд орчихлоо! гээд толгой сэгсрэв. Дэргэд нь сууж байсан улаан хамартай эр:
-Хөөш тэнэг ээ, чи шоконд биш шоронд орчихоод байна! гэлээ гэнэ.
Баавгай болохсон
1 week ago
12 comments:
hehe, hooson mantuunuudaa gej, bolgoj ogchee gesen chini borchuudiig tetgej ogson baishdee..
hehe, 2 dahi ni hogjiltei yumaa. ooroo gostuudaa ter shokond ormoor shorongoo designdtsan baisan bol yaanaa. kk..
Хахаха. Хоёр дахь нь дажгүй юм аа.
Гэгээнд:
Мэргэжлийн өвчин гэдэг хаа ч хөдөлдөг бололтой. Гарахдаа тэр өрөөг янзын болгох байх өө
Лхагвасүрэнд:
Мэргэжил бүр дээр ийм юм гарах байх аа
Эхний онигоо арай л өөрөөр дуусна гэж бодож байтал...
Хоёр дахь нь бол тасархай гоё онигоо байна.
Хэ хэ марзан юм. Та өөрөө зохиогоо юу?
hoyor dahi onigoo ni savj unamaar yumaa.
Мэндээд:
Санамсаргүй эргэлт гээд, уран зохиолын арга онигоо руу ороод ирсэн нь тэр ээ хэ хэ
Цолмонд:
Санаа аваад, монгол орчин руу оруулж бичсэн юм
Баясгаланд:
Харин хоёр дахийг нь илүү гээд эхэнд нь оруулсан бол хүмүүс бас л хоёр дахь зүгээр юм аа гэх байсан байх өө
Энэ гүүглийн учрыг олохоо байлаа. 7 комент байна гээд байх юм. Тэгээд орохоор 4 нь харагдаад байх юм. Өмнөх хүмүүсийн бичсэн гурван сэтгэгдэл хаашаа орчихов оо? УИХ-ынхан идчихэв үү? Уул нь тэднийг мөнгө л иддэг гэж сонссон юм байна
2 dahi ni chika um gej heleh geed hed honochihloo, deerh humuus bas tegj
Хо хо хо. Дажгүй болжээ.
Saihan naadaarai
Гилийн хатанд:
Би ч гэсэн хариу бичих гээд хэд хоночихлоо. Цаашдаа чика онигоо олныг олох гэж үзнэ ээ
Бэдмэнд:
Хэ хэ хэ
Ганаад:
Баярлалаа. Сайхан наадаарай
Post a Comment