Monday, June 21, 2010

Шар тэнгисийн тарчлаан комикс

МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Галааридын "Шар тэнгисийн тарчлаан" жүжиг хүүхэд залуучуудад зориулсан комикс ном хэлбэрээр дахин мэндэллээ. "Цалиг" хэвлэлийн газраас хэвлэн гаргаж буй уг номд Швейцарийн хөгжлийн агентлагийн Цөлжилтийг сааруулах төслөөс санхүүгийн дэмжлэг үзүүлсэн юм. Номын зургийг миний бие гүйцэтгэлээ. Зураач А.Баярсайхан зарим нэг хэсгийн зургийг хийсэн. Номын дизайнераар Ц.Намбаяр ажиллалаа. Зургийн өнгө тавих, зарим ажилд миний хоёр хүү мөн тусалж байсан. Энэ номын хэсгээс та бүхэндээ толилуулж байна.





27 comments:

Дэндэв said...

Зургийг сайн гүйцэтгэжээ.
амараа ах ч ажил ихтэй байгаа юм байна даа. Хааяа зурагтаар гэгээн дүрий тань харах юм хэхэ

Sukhzorig said...

Zu Zuu. Galaarid ax maani uran buteeliin arbin ix yrgatstai baigaa yum baina daa. Saixan medee chinii blogoos uzex yumaa. Amaraa. Martsanaas bi bas xuuxed baixdaa Zaluu texnikchdiin ordonii nisex zagbariin duguiland Myagaa basghiin udirdlaga dor gants neg jil yabsan uxaantai. Amixandaa nisej surax nee dee yanz ni bi... kkkk amjilt xusiye and mini

Anonymous said...

Энэ зохиолыг хаанаас олж уншиж болох вэ? Та туслаач

A.Амарсайхан said...

Дэндэвт:
Ном бүртээ л ганц нэг алхам урагшаа зүтгэх гээд л үзээд байна. Одоо эргээд харахаар энийг ингэчихдэг байж гэх юм зөндөө. Болоогүй л байна дөө. Би чинь яг мэргэжлийн зураач бол биш шүү дээ. Хар параачикийн хүн

Сүхзоригт:
Галааридын энэ жүжиг Гэгээн музагаас гран при авсан шүү дээ. Би нисэх загварын дугуйланд бүр багшилж ч үзсэн. Над шиг аравдугаар ангидаа багш хийж цалин авсан хүн тэр үед бараг л байхгүй биз дээ. 86 он. Говь-Алтайн Залуу техникчдийн салбар станц гэж байлаа

A.Амарсайхан said...

Төгөлдөрт:
SDA Цөлжилтийг сааруулах төсөлд хандахад үнэгүй өгөх ёстой. Хүүхэд залуучуудад тарааж байгаа.
http://www.greenmongolia.mn/mn.html
Энэ хаягнаас утас мэйлийг нь олоод хандчих

Гилийн хатан said...

Энэ номыг арван жилийн хүүхдүүдэд танилцуулбал зүгээр юм тээ? Цөлжөлтийг сааруулахад хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй гэдэг үүднээс бичлээ.

БОРОО said...

Амараа ах, Галаарид ах 2-т амжилт хүсэе. ИРЭЭДҮЙ ХОЙЧИД МААНЬ ХЭРЭГТЭЙ САЙН ҮЙЛС ХИЙЖ БАЙГААД ТАНЬ БАЯРЛАЛАА. бас SDC-д.

A.Амарсайхан said...

Гилийн хатанд:
Тийм ээ. Хүүхдүүдэд цөлжилтийн аюулын тухай мэдлэг олгох гэж, юм бодоосой гэж хийсэн ном байгаа юм аа

Бороод:
Ерөөл бат орших болтугай. Баярлалаа

Уйгаржин said...

Зөвхөн цөлжилт гэхгүй байгаль орчиноо хамгаалах талаар ойлгуулах хэрэгтэй байна. Үйлс арвин байг!

Anonymous said...

Баярлалаа.

A.Амарсайхан said...

Уйгаржинд:
Усаа гамнаж, байгалиа хамгаалахгүй бол биднийг ийм мөхөл хүлээж байгаа шүү л гэсэн санаа явж байгаа л даа

Төгөлдөрт:
Зүгээр ээ

amur said...

Уг нь сэдэв, нэр хоёр нь их гоё байсан юм. Даанч хүлээлт их байсан болоод ч тэрүү санаанд минь сайн хүрээгүй. Гэхдээ ус мусаа лаг хэмнэдэг болсон байна лээ ш дээ.

Anonymous said...

siakhan jujig bna lee. komik bas sain bolj

A.Амарсайхан said...

Амурт:
Хүмүүст сайн нөлөө үзүүлж байгаа шүү нээрээ. Энэ жүжиг үзсэнээсээ хойш би л лав нүүрээ угаахдаа англи маягаар угаадаг болсон.

Анонимд:
Баярлалаа. Сүмочдийн хэлээр хичээнэ ээ. Галаариддаа баяр хүргэе дээ

vlmedeh said...

Сайхан болжээ. Амжилт хүсье. Байгал дэлхийгээ хайрлацгаая

A.Амарсайхан said...

Үлмэдэхэд:
Баярлалаа. Байгаль дэлхийгээ хайрлая

Болорхон said...

Zovhon tsoljilt gehgyi iimerhyy comics manha-nyydiig sonirholtoi zov sedweer olnoor byteen tyyrwimaar bgaam. ta 2 hiigeerei kkk. oswor nasniihan hyyhed zaluuchuudiig nomond ilyy dyrlyylj tatah shine maygiin arga

Номинговь said...

Munhuu, Burmaa 2 uchirtai baigaaguimuu? Yagaad suuld ni Sarnai orood irev? Esvel Munhuu Burmaag usnii soliond yavuulchihaad Sarnaitai uchir urguulvuu? Nomiig ni buhleer ni olj uzehgui bol iim l bna daa hehe.
Amaraa ahad bayar hurgey. Zurag sedev ni goy boljee.

A.Амарсайхан said...

Болорхонд:
Өсвөр насны хүүхдүүдийн харьцаа, шилжилтийн насны онцлог гээд хэд хэдэн ном өмнө хийсэн байдаг юм. Энэ чиглэлд овоо ажил хийх санаатай байгаа. Одоо өсвөр насныханд ДОХ-ын тухай мэдлэг олгох зорилготой зурагт ном хийж байна. Удахгүй гарна

Номинговьд:
Хэ хэ. Аргагүй ээ. Энд тэндээс нь ганц хоёр хуудас байгаа шүү дээ. Бурмаа гэдэг чинь тэр эмээ. Мөнхөөгийн ээж, 35-тай бүсгүй боловч экологийн сүйрэл, усны дутагдлаас 70 харагддаг болсон хүн. Баярлалаа

Номинговь said...

Hehehe tegiishd yaj oilgoh ve dee teguul. Burmaa ni hairtai Munhuu geel bodood suuhaar ni hairtai ni l yum bh gej oilgoson. Za zaaval olj uzey ee tanii nomiig, hot orohoroo.

A.Амарсайхан said...

Номинговьд:
Цөлжилтийн төслийнхөн үнэгүй тарааж байх ёстой. Дууссан болов уу яагаа бол. Бас Зууны мэдээ сонин цувралаар нийтэлж байх ёстой

SUNshine said...

Та нээрээ ямар авьястай юм бэ?
Сүүлийн үед хүүхэд залууст хамааралтай сэдэвтэй бүтээлүүд дээр ажиллаж байгаа чинь маш их таалагдаж байна. Кино, ном гээд л...
Амжилт хүсье

A.Амарсайхан said...

Нарантуяад:
Хэ хэ. Багадаа л авьяастай байсан, хөгжүүлж чадаагүй юм өө.

Хүүхдүүдээс энерги авч урт наслах гээд л зүтгээд байна хэ хэ.

Ерөөл бат орших болтугай

Я.ОДГЭРЭЛ said...

ЭНИЙГ НЬ АВЧ УНШДАГ ХЭРЭГ ЭЭ ХЭХЭХЭ

byambaa said...

Амараа ахааь би бас энэ номыг охиндоо олж өгнөө, хаанаас олж болох вэ? Дэлгэрэнгүй тайлбар хийвэл ихээ баярлана шүү, гуйж байна.

A.Амарсайхан said...

Одгэрэлд:
Тэгээрэй

Бямбаад:
Энэ сайтнаас хаяг утсыг нь аваад номыг хаанаас авч болохыг асууж болох байхаа. Олон түмэнд тараах л гэж хэвлүүлсэн юм уул нь.

http://www.greenmongolia.mn/mn.html

gegeen said...

boajyamniihan boonooroo ochij jujgiig ni uzsen

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates