Wednesday, April 7, 2010

ОЙЛГОЖ БАЙНА УУ, ААН?

Михайл ЗАДОРНОВ

(хөгжилтэй тохиолдол)
Калининградад тоглолтоор явж байлаа л даа. Нэлээд уудаг болов уу гэмээр царайтай нэг нөхөр соёлын төвийн хувцас сольдог өрөө рүү минь орж ирлээ. Тэр:
-Манай Оросод хэнд ч хэзээ ч тохиолдохооргүй юм тохиолдож байдаг гэж таны ярьдаг нээрээ мөн үнэн юм аа. Өөрөө өөрийнхөө амьдрал дээр мэдэж авлаа. Би саяхан бараг л архинд орчихсонгүй. Тэр юу ч биш, бүр амьдралд итгэх итгэлээ алдчих шахсан гээч. Ойлгож байна уу, аан? гэлээ. Тэгээд доорх тохиолдлыг ярьж өгсөн юм.
Хадам ээж минь амралтаа аваад яваад өглөө. Би өөрийнхөө ногооны талбайнхаа задгай байсан талыг нь хааж хашаа барихаар шийддэг юм байна. Эвхдэг метрээрээ талбайнхаа уртыг хэмжиж үзвэл яг арван хоёр метр байх юм. Ингээд л дөрвөн метрийн урттай гурван далбаа захиалчихлаа. Хашаагаа ачиж ирээд далбаа бүрээ зэрэгцүүлэн биен рүү нь сайн шахаж тавив. Тэгтэл бүтэн хагас метр уртадсан байгааг би гэнэт олж хардаг юм байна. Талбайгаа дахиад хэмжээд үзтэл яг арван хоёр метр хэрнээ эгнүүлэн тавьсан далбаанууд маань бүтэн хагас метр илүү гараад байдаг. Бүх далбаануудынхаа уртыг нэг бүрчлэн хэмжлээ, бүгдээрээ л дөрвөн метр байх юм. Дахиад л нэг бүрчлэн эгнүүлээд тавилаа. Дахиад л илүү гарч байна. Бүр гайхаш тасарлаа. Бүх юм зөв баймаар тэгтэл хашаа яах аргагүй бүтэн хагас метрээр илүү гараад байдаг! Аргаа барсандаа дөрвийг гурваар үржих үйлдлийг бага ангийн хүүхэд шиг багана болгон бичиж байгаад хийж үзлээ. Арван хоёр байна! Хашаагаа өрөөд үзлээ дахиад л метр тавин сантиметр илүү гарлаа! Ингээд л би анх удаа мал болтлоо архи ууж үзлээ. Ойлгож байна уу, аан? Орос хүнд шийдэж болохгүй байгаа асуудлыг шийддэг ганц л арга байдаг юм шүү дээ.
Маргааш өглөө нь архи гарахлаар нь найзуудаа дуудлаа. Яаж хэмжээд ч яаж зэрэгцүүлж өрөөд ч хашаа бүтэн хагас метрээр уртадсан хэвээр. Орой гэхэд бүгд мал болцгоосон байлаа. Аргагүй шүү дээ. Би танд чин үнэн зүйлийг ярьж байна шүү дээ, ийм тохиолдолд л амьдралд итгэх итгэл алдагддаг юм билээ. Үржүүлэхийн хүрд өөрчлөгдчихсөн байдаг. Гэтэл хэн ч чамд энэ талаар хэлэхгүй байгаа ч юм шиг.
Тэгээд юунаас болсон байсан гэж санана? Хадам ээж амралтаараа явахаасаа өмнө тааз будсан байгаа юм. Тэгээд эвхдэг метр дээр минь будаг асгачихаад надаас нуух гээд, будаг болсон тавин сантиметрийг нь хайчилж хаячихаад нийлүүлээд маш эвтэйхэн наачихсан байсан гээд л бод! Ойлгож байна уу, аан?

Хөрвүүлсэн А.Амарсайхан

17 comments:

Anonymous said...

xaxax, bi bas neleen gaihlaa sh :))

Anonymous said...

kkkk:P

Tsatsral said...

anzaarahad hetsuu l yum baina

Von voyage said...

хэхэ . тэгнээ тэр. тэгж л таараа . заримдаа энгийн зүйлийг ч анзаарахгүй байх үе гардий шүү. Шүүрик дээр түлхдэг хаалгыг татаад л зогсоод байдаг шиг.

Anonymous said...

Ойлгож байн ойлгож байна. :D

A.Амарсайхан said...

Анонимд:
Би ч гэсэн орчуулах гээд уншихдаа нэлээн гайхсан юм.

Анонимд:
Хэ хэ хэ

Цацралд:
Тийм шүү. Архинд орчихдоо шахсан байна шүү дээ

Чинсээд:
Хадам ээж бол толгой нь сайн ажилласан байгаа биз. Метр будагтай байснаас тавин сантиметр дутуу байсан нь дээр байна ш дээ.

Төгөлдөрт:
Ойлгож байна гэдэг чинь хааяа уудаг гэсэн үг дээ хэ хэ

Номинговь said...

hehe hoorhon yumaa, gaihaal unshaad bailaa shd :))

soulmate said...

хахаха

үхтлээ инээв

ойлгохгүй үедээ ингэж аргалах хэрэгтэй байдгийм байна :р

Javkhlan said...

manai hun metrendee ih itgedeg baij dee. tegeeguisen bol oor yumaar hemjeed uzeh baisan daa.

Д.Цэрэнбат said...

ha ha Hadam eh bas hurgeneesee hurgadag baih ni. Orosod neeree l hezee ch tohioldohgui yum tohiolddog yum baina shuu gej :D

A.Амарсайхан said...

Номинговьд:
Үржүүлэхийн хүрд өөрчлөгдсөн юм болов уу гэж гайхав уу?

Сөүлмэйдэд:
Хичээлээ ойлгохгүй байна гээд л уугаад эхлэв зэй. Орос ах нарын бие өөр шүү

Жавхланд:
Өөр юмаар хэмчжихээр архи уух шалтаг олдохоо байчихна

Цэрэнбатад:
Оросод тэгдэг юм шүү

Oyuna B said...

хэхэ... эхлээд уншиж байхдаа аймар гайхаад бас дотроо нөгөө далбаануудын урт нь өөр өөр байсан юм бол уу энэ тэр гээд л тэрүүхэн хооронд уншиж дуустлаа хөөрхөн хэд, хэдэн хувилбар дэвшүүлээд бодлоо ш дээ :)))))))

A.Амарсайхан said...

Оюунаад:
Тэгтэл бодсоноос шал өөр байдаг

A.Амарсайхан said...

Гэхдээ их боловсон. Хүргэнээсээ айдаг хадам эх. Сайн хадам

алтаргана said...

хаха архи уухад сайхан шалтаг байна, харин ч тооны шинэ томьёо, теором нээлээ гээд давхичаагүй нь яамай даа, энэ задорнов Амраа 2 элэн төлж өгөөрэй

алтаргана said...

элэг шүү,

Монгол Улс said...

манайхаа энэ чинь угаасаа алдаатай байна ш дээ. Метр ч тэр, банз ч тэр алдаатай байна. Яагаад гэвэл Тэр Иван банзаа ч тэр, газраа ч тэр хоёуланг нь хэмжиж үзсэн урт нь адилхан байсан шүү дээ. Энд өөр шалтгаан байна.

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates