Thursday, December 3, 2009

Машиныг нь зараад мөнгө явуулчихлаа

Аравдугаар ангийн хүү Ланд-200 унаад гэртээ ирлээ гэнэ. Эцэг эх хоёрынх нь нүд орой дээрээ гарав.
-Хажуугийн орцны Дулмаа эгч л мянган төгрөг өгөөд Дорж ахынхаа машиныг авбал ав гэсэн шүү дээ гэж байна гэнэ. Ээж нь баян захирлын авгай Дулмаа руу гүйж очив.
-Нээрээ юм уу даа, Дулмаа?
-Нээрээ нээрээ. Өмхий Дорж өчигдөр томилолтоор явлаа гээд гарсан. Тэгсэн чинь мисс хүүхэн тэврээд Сингапур нисчихэж. Тэгээд яаж байна гээч, тэндээсээ утасдаад машиныг минь зараад мөнгийг нь явуулаач гэнэ ээ. Тэгэхээр нь би машиныг нь зараад мөнгийг нь явуулчихлаа, муу өмхийд гэж байна гэнэ.

Нэг эр найзынх руугаа залгасан чинь хүүхэд нь утсаа маш түргэн авч байна гэнэ.
-Аав нь байна уу?
-Завгүй байна аа гэж шивнэлээ гэнэ.
-Тэгвэл ээж нь?
-Ээж бас завгүй байна аа.
-Өөр том хүн байна уу?
-Гал сөнөөгч ах, цагдаа ах хоёр байна.
-За тэгвэл тэр хоёрыгоо ч болов яриулаад өгөөч, Ганаа, миний дүү?
-Тэр хоёр бүр ч завгүй байна аа.
-Гүй одоо, юугаа хийгээд байгаа улс вэ тэд чинь?
-Чш чимээгүй ээ, намайг хайгаад байгаа юм аа.

32 comments:

Leaders of Tomorrow said...

Ажил жаахан бүтэлгүй ярвайгаад сууж байтал таны блогт update хийгдэж байна гэсэн дохио ирэв. 2 онигоо уншиж жаахан мушилзав.

Amgaa said...

Дулмаа эгч шиг хүнтэй таарчих юмсан

bluefire said...

мушилзахаар барахуу :)

serenade said...

хахаха, инээдтэй юм аа.

A.Амарсайхан said...

Баянмөнхөд:
Мушилзчихад л болоо. Ажил бүтчихнэ дээ

Амгаад:
Дулмаа эгчүүд олон шүү. Зам дээр кэвтэж байгаа голио шиг тэдэнд дайрагдах л хэрэгтэй

.-т:
Баянмөнхийг ойлгоорой. Тэр чинь бүтэлгүйтээд, ууртай байсан хүн. Ууртай хүнийг мушилзуулна гэдэг чинь том юм шүү дээ

A.Амарсайхан said...

Серенадад:
Хариу бичиж байх хооронд сэтгэгдэл ороод ирж. Хэ хэ. Инээдтэй юм олж бичих гэж зовох юм байна шүү дээ.

Rhea said...

хэхэ тэр хүүхэд нь юун зэрлэг гар вэ хэхэхэ.

ЗОРИГТ8 said...

онигоо гэж...сайхан ярьж суруул...

ЗОРИГТ8 said...

онигоо гэж...сайхан ярьж суруул...

Dreamer said...

Ёстой гоё онигоонуудайна :)) ганцаараа мангар царайлж баахан инээлээ шд

A.Амарсайхан said...

Рийд:
Үгүй хөөрхий минь, нуугдаж л байгаа биз дээ?

Зоригт:
Ярьж сурна гэдэг хэцүү шүү. Би яагаад ч ярьж чаддаггүй юм.

Ариунаад:
Ганцаараа инээх гоё шүү

Von voyage said...

2 дох онигоог нь уншсан чинь багадаа бас гэрийнхнээсээ нуугддаг байсан маань санагдчихлаа. харанхуй өрөөнийхөө дээд талийн таазны шүүгэнд нуугдаад гэрийнхэн хайгаад олохгүй ярьж байгааг нь сонсоод баярлаад оройн хоол болтол суусан. одоо бодохнээ яаж тээр дээшээ гарсын болоо. хэхэ

бж said...

Эхний онигоо үнэхээр таалагдлаа. Муусайн илүү харж билүү долоосон эрчүүдийг тэгж л байвал таарна... хэхэ

бж said...

Хоёр дахь нь миний тухай онигоо юмаа даа... хэхэ

A.Амарсайхан said...

Чинсээд:
Би бас багадаа найзындаа очиж нуугдаж тоглоод. Тэгтэл том ах эгч нар нь намайг диванаа өргөж байгаад доогуур нь оруулчихлаа. Тэгтэл эсрэг талынхан хэн нь ч олдоггүй ээ. Би гүрийгээд чимээгүй хэвтээд л байлаа. Тэгтэл нэг мэдсэн унтчихаж. Амьсгал бачуураад л сэрлээ шүү. Тэгтэл том хүмүүс л яриад байна. Нөгөө тоглож байсан хүүхдүүдийн чимээ алга. Чимээгүй хэвтэж байсан чинь дотор луу юм огшиод уйлмаар болж байна. Енгэнэтэл уйллаа. Найзын аав ээж, тэднийд ирсэн зочид нүд нь орой дээрээ гарчихсан, диванаа өргөж, намайг гаргаж ирж байж билээ. Бөөн онигоонд орсон.
Аав ээж нь ирэхээр хүний өөрийн нийлсэн баахан хүүхдүүд диванаа өргөхөөс айгаад гараад гүйлдчихсэн байсан юм билээ.

Ганаад:
За тэгвэл Амгаа Ганаа эгчээсээ Ланд-200 авбал таарах юм байна.

Муусайн гэхээр сайн эр бас байдаг байх нээ

MW said...

Насны ялгаа л байгаа болохоос биш хоёулаа хэргийн эзэн, хэнгэрэгийн дохиурууд юм аа даа.

Unknown said...

Муу машинаа өөрөө л зардаг юм шүү.

A.Амарсайхан said...

М Даблюд:
Эхний хэргийн эзэн Сингапурт машиныхаа үнэ гээд 1000 төгрөг аваад яаж уурласан бол доо хөөрхий. Нүдэнд харагдаад байх юм

Баярсайханд:
Мисс биш юм аа гэхэд гайгүй биетэй хүүхэн тэврээд Эрээн яваад үзэхгүй юу. Тэгвэл машиныг чинь авгай чинь л зарж таарна даа

amor said...

хэхэ, мушилзав.
нээрээ нэт-р нөгөө Хэцүү ангийг чинь хүлээж үзээд бүүр орцон байгаа ш дэ.
их гоё, таньдаг хүний минь бүтээл гэж бусдад хэлцэн хэхэ, танихгүй байж..
гэхдээ бүтээлээр таньдаг болцон , улам ихийг бичээрэй!, бүтээгээрэй!

Чепак said...

Bolj muu umhii Dorjiig gechuul hun tavlasan boldiin bolov uu hehehe

haha saihan onigoo bailaa gsnees ta ene jiliin shine jild irne biz dee 19-nd gsn shuu

A.Амарсайхан said...

Аморт:
Их баярлалаа. Бид танил шүү дээ. Байнга мэнд усаа мэдэлцэнэ. Бас хууч хөөрч сууна. Их ойрхон танилууд шүү

Чепакт:
Аан? 19-нд манай ангийнхан цуглана гээд байгаа. Хугацааг нь зөрүүлж зохион байгуулалт хийхээс.

Хэн зохион байгуулж байгаа вэ? Бүртгүүлье.

ganga said...

Bayachuud ue ue ingej hereldej buyan uildej baimar gej 'eruumuur' yum bolj, ehni onigoo ih taalagdlaa.

A.Амарсайхан said...

Ганга эгчид:
Хэрэлдэхийн тулд өөрөөр хэлбэл буян үйлдэхийн тулд Дорж ах заавал мисс тэврэх хэрэг гараад байх л золиг юм даа. Мянгаа ах Дорж ах хоёр нийлээд монголын бүх миссийг дуусгах болох нээ. Түүнээс биш санал нэг байна

алтаргана said...

хаха эхнийх бол үнэн тас...Доржид дахиад машин байгаа бол уу мэдвэл хэлээрэй хө, хоёр мянган төгрөгөөр ч хамаагүй авна шүү

A.Амарсайхан said...

Ганга эгчид:
Ерөөлөөр болтугай

Алтарганад:
Хүмүүс үнэ өсгөөд байна аа. Гурав болчихлоо

Фрискад:
Хүмүүс месенжерт орж ирээд 3000 аар авъя танд арван хувийг нь өгнө гээд хахуульдаад болдоггүй ээ, яах вэ?

ilmaren said...

Ho yasan goyii kk tgeed neg 200 tai bolchuul ch gehgu yu kk
onigoo yarij surna gedeg ch avyas yum bileeldee bi neg bagiihandaa yarij ugdug baatar tugdren bj duusagsan hen ch ineedgui uu harin ch neg ni duustsan uu gj asuudiin bi ch baraagaal suuj bsanaa gent uu duusaaguin bna gsn chin duramchhan tegeed tsaashaa yu gedeg yum geheer ni urgeljleliig ni daraagiin dugaart geed tanii ongots nisegdeg onigoonii tugsguliig avaa haysan ha ha tegeed ashgu neg yum ineelegleeshd kk

Чепак said...

yanzagkhan.blog.gogo.mn ene deer burtgej bgaa

Ta zuruulj Zohitsuulalt hiigeed jaahan tevdeh ni dee hehehe

A.Амарсайхан said...

Илмаренд:
Онигоог ярина гэдэг урлаг. Би бас ярихдаа муу.

Чепакт:
Аа за. Баярлалаа

Жаагий said...

Хэцүү анги их хөөрхөн кино болжээ.Ийм сайхан кино зохиол бичсэн танд маш их баярлалаа.Хэлж байгаа үг бүр нь хүнд нэгийг хэлэх гэсэн нь киног үзэх бүрд анзаарагдаж байнаа.Ангийн дарга хүртэл авилга авдаг болсон цаг үе, нөхөргүй залуу хүүхнүүд их байх юм гэх мэт яг одоогийн нийгэмд түгээмэл болсон үзэгдлүүдийг ярианы далимаар шигтэж өгсөн энэ тэр нь таныг хэр сайн зохиолч болохыг мэдрүүлж байдаг.Энд би зөвхөн сая үзсэн ангиас санаж байгаа жишээг авлаа. Мөн кино зураг авахдаа Улаанбаатарын аль гайгүй, өнгөтэй өөдтэй газруудыг сонгосон нь нүд баясгах юм. Хагас бүтэн сайнд www.voodoo.mn сайт дээр кино тавигдахыг их хүлээдэг болсон. Таны уран бүтээлд улам их амжилтыг хүсье!

A.Амарсайхан said...

Жаагийд:
Их баярлалаа. Нэг дор үзчихээр гоё байгаа байх даа. Би хоёр гурав хоног Бор-Өндөр, Иххэт гээд хөдөөгүүр явж байгаад ирлээ. "Киногоо хүлээнэ гэдэг чинь л тамтай юм, цаг өнгөрч өгдөггүй" гэсэн улс байцгаана. Кино гарч байхад сум суурин тэр чигтээ нам гүм болж байна шүү дээ. Хүмүүс их өндөр сэтгэгдэлтэй угтаж, их сайхан явж байгаад ирлээ.

Jagaa said...

Муусайн ийм Доржууд ингүүлж байхдаа таарна хэхэ. Сингапурт 1000₮-р олон хонох байх даа гээд байхгүй юу хэхэ.

Манай нөхөр хүү бид 3 хэцүү ангийн улаан фэн нь шдээ. Манай хүү 1хэн нас гарантай, тэгсэнээ нээх хөөрхөн үзээд суугаад байдагын. Өнгө будаг сайтай кино болохоор үздэг байх хэхэ. Кино үзэнгээ хүүгээ өхөөрдсөөр байтал аймаар амархан дуусчихна хэхэ

A.Амарсайхан said...

Жагаад:
Баярлалаа. Хүү нөхөр хоёртоо бас баярлалаа гэж дамжуулаарай.

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates