За энэ чинь, блогтоо юм бичихээ байгаад удлаа. Уучлаарай. "Хэцүү анги" гэж нэг хүү маань мэндлэх гээд эцэг нь ихэд ажилтай, аахилж байна. Өдөр шөнөгүй зохиолоо бичиж байна.
Юу хийгээд шог өгүүллэгээ бичихээ байчихав гэж загнах байх гээд, фото зургаар тайлангаа тавихаар шийдлээ. Мартсанаас Ардын хувьсгалын түүхт ойн мэнд хүргэе. Нэг мэдсэн наадам өнгөрчихөж.
Зураг 1. Киноны маань анхны "мотор" командыг МҮОНТВР-гийн ерөнхий захирал М.Наранбаатар өгсөн юм
Зураг 2. Киноны Ерөнхий продюссерээр МҮОНТВ-ийн захирал Ц.Оюундарь ажиллаж байна
Зураг 3. Ерөнхий найруулагч Л.Ариунжаргал
Зураг 4. Шог зураач Ц.Байды ах маань, бас уран бүтээлийн анд зохиолч сэтгүүлч Б.Галаарид нар. Зайсан толгойд сэрчим өргөсөн болой
Зураг 5. Хэцүү ангийн хүүхдүүд
Зураг 6. Энэ нүдэндээ шилтэй нүүрэндээ галтай хүү чинь киноны зохиолч
Зураг 7. Зураглаач Нямсүх. Цаад талд нь байгаа цоглог бүсгүйчүүд бол найруулагч Ариунжаргал, Киноны санааг анх гаргасан найруулагч Л.Навчаа, МҮОНТВ-ийн хүүхдийн редакцийн ерөнхий редактор Эрдэнэцэцэг нар болой
Зураг 8. Гол дүр багш Сүнжид хүүхдүүдтэйгээ. Жүжигчин Сарангэрэл тоглож байгаа
Зураг 9. Энэ цагаан самбар барьсан бүсгүй бол Мөөгий, мундаг ажилсаг хүн дээ
Баавгай болохсон
1 week ago
36 comments:
Пөөх, MNB-ийн хүүхдийн редакцийн таньдаг ах эгч нарын зураг байх чинь...
Зааа ажилд нь амжилт хүсье. Нэг сайхан үзэх юмсан даааа
Ажлынхаа ард гарсан бололтой. Үзэх юмсан :)
Монгол кино үзээгүй хэдэн жил ч болчихов доо.
Ашгүй, ТВ-ээр дандаа со цувралууд гараад байдгаа одоо болих юм байна даа.
Мэндээд:
Тийм ээ, таньдаг эгээ нартай чинь кино хийгээд байна.
Оогийд:
Баярлалаа. Удахгүй гарна аа. Хоёр сар үлдлээ дээ.
Чандманьд:
Ажлын ард гарах болоогүй ээ. Зураг авалт дундаа л орж байгаа. со цувралаас шал өөрөөр үнэмшилтэй жинхэнэ монгол амьдрал харуулах гээд л үзэж байна
Goyo kino baihaa uzhiinsen :)
Kinonii tovch aguulgiig unshsan. Aytaihan kino bolno gej naidaj bna.
manai kino goy kino bolnuuuuuuuuu. kino gehese iluu huhduudde aimar dasaad navchaa egch ariunaa egch 2iho uuriig zunduu bardag ch gsn ene kinond ih olon dursgaltai mochuud uldeh bhaaa. amarsaihan ah zohioloo yag bid nariin dund bdg hun shig neeh goy bichsen bdgiiin ug ntr n yag bid nariin l heregledeg ugnuud. tand amjilt husiii
Демонд:
Хоёр сар үлдлээ дээ. Хүлээж байгаад баярлалаа.
Түмэннатад:
Өө тийм үү. Хаанаас уншсан бэ? Найдлага тавьж байгаад баярлалаа.
Анонимд:
Хэцүү ангийн хүүхдүүдийн нэг үү? Хэн нь вэ? Ерөөл бат орших болтугай.
DVD-нхээ саналыг тавьсан биз дээ.
Үзэгчидийн сонирхолыг татах болтугай, ингэж их ажиллаж байгаа юм чинь тээ :-)
Дестинид:
Есөн сард нэг сануулаарай. Хи хи
Жагаад:
Ерөөл бат орших болтугай. Хичээнэ ээ.
Hi amraa ahaa... Bi ene kinond Moron gd huuhdiin durd togloj bgaashdee. Ih goyo zohiol bna lee shvv. Ene huuhed tsaashdaa yaadag boloo. Aimar ih dogdolj bgaa shvv. Zohioloo aimar ih huleej bgaa. Uneheer sain zohiol bna lee. Navchaa egch, Ariunaa egch 2too hairtai shvv. Ih chadvarlag. Ene kino olon hunii sonirhliig tataj solongsiin savangiin duuriudaas ilvv amjilt oloh boltugai. 60 angiin tsaana garah moch oirtsoor l bgaa. Bid nar ch ih l ajillaj bgaa. Tegeed amjilt huseye. Zohioloo sain bicheerei.. AMJILT-- Hetsuu angi-- Morongoos
Сайн байна уу
Блогын баннераа солилцох уу?
blog.tedycenter.com/?option=com_blog&view=show&pid=49
Мөрөнд:
Зохиолчоо лоббидож байгаа юм биз дээ. Хэ хэ.
Сувдад хайртай хүү. Нэг газар нилээн их гарч юм ярьчихаж байгаа биз дээ?
Тэдид:
Бололгүй яах вэ. Би холбоос оруулчихъя
Hehehe. Lobidson ch yum bhgui l dee. Zugeer l... Neteer hesch bgaad l tanii blogiig olj harsan yumaa. Bid nar odoo amarch bnaa. Hagassainaas 21-30-r angi ruugaa ornoo. Tiim blohoor Suvdtai tsaashaagaa yaadgiig medq l bna. Dolgoon bas Suvd -d sain yum bna lee shdee. Goyo goyo yum ih boloh bhdaa. Hehe
Анхаад:
Ангийн масстай сцен бичиж байхад чиний Мөрөн нэр их санаанд орж ирээд байдаг болсоон.
Hehe. Anh ch bi ooriigoo narantuyad sain boloood l araraas ni davhiad bdag bh gj bodson shvv. Tegtel Suvdad sain yum bna lee. Suvdiig zodoh gej ochood l hehe...
Namaig Ariunaa egch suuldee galzuurch duusdag geed bsan unen yum bolvuu? Esvel nadaar togolj uu?
Навчаа эгчээр удирдуулж урлагын үзлэгт орж байсан юм байна Таньд амжилт хүсье
Мөрөнд:
Галзуурахгүй ээ. Гүйсээр байгаад л дуусна даа.
Үлэмжид:
Пөөх тэгвэл чамайг кинондоо тоглуулдаг байж. Найруулагчаа сайн мэдрэх нь байна шүү дээ
Solongosiin serial uzeh bish bid uursduu hiij ehleh ni chuhal ene uyed ta ene ajliig ehluulj baigaad talarhaj uran buteeliin undur amjilt huseye!
Сайнбаярт:
Баярлалаа
Өөөө та чинь ийм мундаг хүн байсын бий вий. Хүмүүс багш багш гэж хөл алдаж гүйгээд байсан нь ийм учиртай байж шүү дээ. Аваргыг танилгүй ёс алдсанд хүлцэл өчье.
Ангаахайд:
Зүгээр дээ. Хэ хэ
нэг юм асууяа
"оч" АХЛАХ сургууль гэчхээд яагаад нэгдүгээр ангийн багш явж байдаг юм?
23 зочинд:
Анх зохиол бичигдэхдээ "Залгамж" цогцолбор сургууль гэж байсан. Найруулагч нар маань массовкны хүүхдүүд дандаа ахлах анги болчихоод байна яах вэ гэж ярилцаад "Оч" ахлах сургууль болгосон байсан. Би ч болох юм байна гэж бодсон. Тэгэхдээ тийм алдаа гарчихаж байгааг анзаардаггүй юм билээ. Зун би 5 цагт босоод шөнийн нэг цаг хүртэл суухад зохиолоо бичиж амжихгүй л их ачаалалтай байсан.
Кино маань "гэрлийн хурд"-аар буюу нэг зуны дотор хийгдсэн. Тийм болохоор ийм алдаанууд олонтой болчихсон. Нэг ангит кино хийхийн тулд бүтэн зуныг зарцуулдаг юм шүү дээ.
Цаашаа гоё юм гарна биз дээ. Муухай гунигтэй юм гарвал би лав аймар гутарнаа. Ганц ч гэсэн гэгээлэг кино үзмээрайна
Памблхүүкерт:
Гэгээлэг төгсөнө өө. Гэхдээ 60 анги шүү дээ. Сүнжид багш, Захирал, хүүхдүүд 60 ангид "их юм үзэж" байж кино дуусч таарна аа даа
Duunii klipend gardag buu ntr garku bizd
oroi tesen yadan hulej uzjagam chin hagassain butensaind garkun joohon ontsgui bnaa
Анонимд:
Харин ч оройд ганц ангиар явуулах гэж байсан юм шүү. Хэдийгээр 1 цагт хоёр анги хоромхон зуурт юм шиг дуусчихаад байгаа ч кино гэдэг асар их хөдөлмөр хүн хүчээр бүтдэг эд шүү. Ариунаа найруулагч, монтаж дууныхан маань монтаж дээрээ өдөр шөнөгүй сууж байгаа
Uneheer goe kino bolson bainaa, udur bolgon unudur yu boloh bol gej huleej baigaa, iim saihan kino hiisen ta nart bayarlalaa
Дажгүй хөөрхөн кино байна лээ шүү. Бага зэрэг дутагдалууд байна лээ Тэр банкний реклам гээд л гэхдээ та хэдийн зовлонг ойлгож байна өө. Цаашдаа гоё болох байхдаа. Тэр Гэрлээгийн дүрд тоглосон охин хөөрхөн юмаа.
ene yostoi goy kino bi 30r angi hurtel ni netees uzsen tsaashaa olddoggui haanaas uzeh ve ain... undesnii tv-eer uzeh bolomjgui ee bi gadaadad baidag bolohoor. 30-aas tsaashaa angi ni baigaa site baival helj uguuch.....
Туулд:
Урам өгсөнд баярлалаа
Амгаад:
Банкны реклам байгаагүй бол энэ кино байхгүй гэсэн үг. Хас банкны хамт олонд баярлалаа гэж хэлэх ёстой
Одноод:
МҮОНТВ вүүдүү сайттай гэрээ хийгээд сайтад нь байршуулж байгаа. Өөр газар байхгүй байх аа
Huurhun kino bolson bnalee. Anhandaa toohgui baisan chin manai naizuud ih huurhun kino uzeech geheer ni yadargaatai olon angitai yum bol gej gej, ehleed neg uzsen chin ih huurhun sanagdaad suuldee haluuraad netees salhaa baisan shuudee. Huuhduud ch mundag togloj,aviyaslaga ohid ,huvguud bnalee. Sunjid bagsh ch sain togoljee. Ta buhend tsaashidiin ulam ih undur amjiltiig husiye! Zohiolchdoo 2 dugaar bulgiin saihan bicheed,ulam ih huniig tatsan amidrald oirhon kino hiigeeree gej uram hairlayadaa..
huuh ene tanii zohiol baisan yumuu.. tvrvv zun mgld amraltaaraa ochihdoo baahan reklamiin vzej goy kino bolh bhdaa gseer bgad l irsen. Say sanaandgvi google deer haij vzdeg yumuu sanaatai yawj bsn chin iishee orood irdeg bsht.. wow mundag yumaa ehnii 10 angi vztsen bga vneheer goy sedewvvd hundsun bnlee. Amjilt
Post a Comment