Thursday, April 30, 2009

Тааврын уралдаан зарлаж байна

Төрийн ордон, Ганц худгийн шорон хоёр юугаараа адилхан бэ?

Хамгийн түрүүнд зөв таасан нэг хүнийг сайшаалын үнэмлэх, үнэ бүхий зүйлээр урамшуулна.

Monday, April 27, 2009

Эхнэртэйгээ сайхан харьцах ч сайхан шүү

Гэр бүл төлөвлөлт болоод гэр бүлийн доторх сайхан харьцааны талаар Төслийн сургагч нарт зориулсан иж бүрдэлд зориулан ийм зурагт хуудас 10-аадыг бүтээсэн болой. Та ч гэсэн эхнэртэйгээ сайхан харьцдаг сайн аав гэдэгт итгэж байна. Хэрвээ эхнэр аваагүй бол авахаараа зөв харьцана гэдэгт ч бас итгэж байна. Чи шүү!


Tuesday, April 21, 2009

Дэмбэрэл даргын онигоо

Дэмбэрэл дарга үндэсний телевизийн шууд ярилцлагад оролцож байна. Утас дуугарч түүнээс иргэн асуув.
-Улс орон хямралтай байна. УИХ-ын орон тоог арван хүнээр цомхтгож болдоггүй юм уу?
-Онолын хувьд боломжгүй.
-Яагаад?
-УИХ-д нэг ч хүн байхгүй. Дандаа луйварчид суудаг юм аа.

Tuesday, April 14, 2009

Шонхрын ченжийн онигоо

Улаанбаатар орохоор явж байсан шонхрын ченж хасаг эр замдаа байн байн зогсоод байх юм гэнэ. Зогсмогцоо тэрэгнээсээ үсэрч буугаад, битүү төмөр бүрхүүлтэй ачааны тэвшээ лантуугаар балбана. Хажууд нь сууж явсан эхнэр нь мэл гайхан, учрыг асуув.
-Яагаад зогсоод байна аа?
-Тэрэг маань коёр тоннын даацтай. Би дөрвөн тонн чонхор аччихаад явж байна шүү дээ.
-Тэгээд лантууддаг нь ямар учиртай юм бэ?
-Лантуугаар кэд сайн нүдчихээр чонхруудын тал нь үргэж нисэлдээд, ачаа коёр тонн болчихдог юм аа.

Wednesday, April 8, 2009

Шүд, гараа угаацгаая

"Эрүүл мэндийн хөгжил-2" төсөлтэй хамтраад ийм нэгэн бүтээл хийлээ. Бага насны хүүхдэд зориулсан энэ тоглоомыг эвлүүлэхэд бас ч нэлээд тэвчээр зарах болно.
Хүүхдүүд хайртай үлгэрийн баатруудаа гараа бас шүдээ угааж байгааг хараад дуурайна. Шүдээ угаах чинь хэрэгтэй юм байна гэж бодно гэж үүнийг бүтээсэн болой.

Жич: Хүмүүс их асуухаар нь нэмэлт мэдээ оруулж байна. Энэ санааг гаргасан "Эрүүл мэндийн хөгжил-2" төслийн хэвлэл мэдээллийн ажилтан Ц.Мөнхдэлгэрээс мэдээлэл авлаа. Завхан, Дорнод, Хэнтий, Баянхонгор, Өвөрхангай аймгуудад төсөл хэрэгжиж, тэндхийн цэцэрлэг сургуулиудад тарааж өгсөн юм байна. Тэгэхээр одоо энэ аймгуудын багачууд тоглож байгаа байх нь. Үүнтэй холбоотой сургалт бас явагдсан гэнэ.

Sunday, April 5, 2009

Загварууд цатгалан зарлав

Хямралаас болоод Монголын шилмэл загварын ордны захирал загвар өмсөгчдийн цалинг 30% бууруулах шийд гаргаж гэнэ. Загвар өмсөгчид үүнийг эсэргүүцэн цатгалан зарлажээ. Учир нь тэд өлсөхийн оронд цадталаа идвэл захирлаа илүү айлгана гэдгийг Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны тэргүүн Ганбаатар ах зааж өгчээ.

Өнхрүүш үхэхийн өмнө хүүгээ дуудаад алтан сургаалаа хэлэв.
-Хэрвээ хэн нэгэн чам дээр хүрч ирээд боулинг тоглох санал гаргавал тэр чиний нөхөр биш дайсан гэдгийг мэд!
 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates