Цагаан сараар Гүндалайгийн охин нөхөр болох гэж буй залуугаа дагуулж иржээ. Гүндалай шинэ хүргэнээсээ хэдэн зүйл асуув гэнэ.
-За, хүргэнд нэр дэвшигч минь! Манай охин долоо хоног бүр Париж нисч үсээ засуулдаг. Чи зардлыг нь дийлэх үү?
-Ерөнхийлөгч тусална.
-Манай охин сар бүр шинэ машин сольдог. Хүргэнд нэр дэвшигч чамд ийм бэл бий юү?
-Ерөнхийлөгч тусална.
-Сайн байна. Ингэхэд чи ерөнхийлөгчийн ач нь уу, зээ нь үү?
-Үгүй ээ, хүргэн нь болох гэж байна. Та ерөнхийлөгч болно гэдэгтээ 100 хувь итгэлтэй байгаа. Би ч бас хүргэн болно гэдэгтээ 100 хувь итгэлтэй байна л даа!
Баавгай болохсон
1 week ago
18 comments:
Хэхэ, Билл Гэйтсийн охинтой суудаг онигоотой төстөй юм.
Нээрээ 4 сар болтол дэвших эсэхээ ч мэдэхгүй байгаа хүн яаж 100% итгэлтэй байгаа юм бол доо?
Сайхан шинэлэв үү?
Гантулгад:
Цаадах чинь мэдээд л хэлээд байгаа байлгүй дээ. Бөө ч юм билүү, хэн мэдлээ.
Хүргэн нь ч бас бөө юм билүү.
Баярсайханд:
Сайхаан. Сайхан шинэлэв үү? Эрхэм гишүүнтэй золгоод онигоог нь тэмдэглэж аваад ирлээ.
Дүрдээ итгэсэн гарууд байна даа, хэхэ
Saikhan shinelev uu, tanii blogt zochilohdoo setgel hangaluun bdag blaa, gevch suuliin ued bichih zav zai bagatai boltson umuu tanii bichsen zuil eronhiidoo l neg tulga toirson zuil bicheed bhiim, arai oor sedev baij boldoggui umuu. Heterhii sanal tavisan bol sorry
Сар шинийн мэнд. Эрхэм гишүүн Гүндалайгийн хүргэн нь бас нэг жижиг Гүндалай юм байна.
Док-д:
Итгэлтэй байна гэдэг бүх юм эхлэл гэдэг. Нэг нь ерөнхийлөгч, нөгөө нь ерөнхийлөгчийн хүргэн болчихоосой.
Анонимд:
Сайн, сайхан бүтээл туурвихын төлөө зүтгэнэ ээ. Нээрээ л тулга тойроод байж мэдэх л юм.
Мэндээд:
Хадам нь бөөр алаг бол хүргэн нь шийр алаг байдаг юм байлгүй дээ.
Хаха нэг стильтэй гар байна да
Их учиртай л онигоо байна. Ерөнхийлөгч тусалах байхаа.
Амгаад:
Аавтайгаа ижилхэн гэж
Аавын найзууд хэлэх юм даа
гэж үү, гэхдээ хадам аавтайгаа
Сэргэлэнд:
Тийм тусална
setgej l bna sh dee hoorhii, eronhiilogchiin hurgen boloh ireedui bna hoo he he... Ta sar shinedee saihan shinelj bna uu
Хаха,жинхэнэ хүнд гаруу гүй юу айн,харин ч нэг.
Хүнд найдаж амьдрана айн,зоригтой хог вэ яасан...
Оюунаад:
Сайхөөөөн, ахын дүү сайхан шинэлэв үү? Нэг ч гэсэн хүн амьдралын эх үүсвэрээ олчихно гэдэг улсад маань хэрэгтэй дээ. Ийм хүн олон бол ч... хи хи
Пүүж-д:
Бөх зүрхтэй бүдүүн хүзүүтэй улс олон байна өө
Сэтгэх ч гэж сэлэмдчихиймаа гэж... :)
Тэр хүргэнд Гүнзгийдалай эсвэл Гүнзгийбалай гэсэн хоёр янзын нэрнээс нэгийг өгмөөр юм бна.
Хадам аавыгаа чадаж бна гэж үзвэл эхнийгийг өгмөөр.
Харин хадмыгаа ерөнхийлөгч болчихож магадгүй гэж бодож байгаа бол удаахыг хайрламаар юм даа.
Эсвэл бүүр байчихаад Гүехэн-Ус ч гэсэн яахав дээ
Нинжид:
Баярлалаа. Бас онгиров.
Бумд:
Тэрүүхэндээ бас гүн сэтгээд байгаа юм шүү хөөрхий. Хадам болох хүнээ яалт ч үгүй хошгируулаад хаячихаж байгаа юм.
Дээр сэтгэгдэл үлдээсэн Анонимд бас нэг ганц хоёр үг нэмж хэлмээр санагдчихлаа:
Өчигдөр манайхаар шог зохиолч нэг анд минь зочилж жаал ярьж суулаа. Би сүүлийн үед бүтээл шальтай хийсэнгүй онигоо монигоохноор аядуулаад байж байна гэлээ. Тэгтэл загнаж байна. "Онигоо бодож олъё гэхээр санаа орж ирэхгүй сар жилээр шаналах үе байдаг байтал орж ирсэн онигооны санааг "онигоо монигоохон" гэлээ чи!" гэж намайг зандарч байх юм.
Түс хийтэл инээдэггүй юм аа гэхэд, ядахдаа мушийчих онигоо бодож олохын тулд.., нээрээ нилээд зовж, заримдаа хэдэн арван хоногоор бодох хэрэг гардаг юм байна шүү.
Морины уралдаанд илжгэнд мөрий тавьсан нь хождог юм бишүү?
Post a Comment