Мориноосоо буулгүйгээр ертөнцийн талыг эзлэх амархан
Мориноосоо буугаад төрийг төвхнүүлэх хэцүү
С.Баяр
Баавгай болохсон
1 week ago
Нэг л их АМАР, САЙХАН налайсан хүн яваг гэж миний аав ээж хоёр энэ нэрийг хайрлаа биз. Тэгээд л өөрийгөө шоолж алжаалаа тайлсан шиг АМАР САЙХАН суух шив. Гэхдээ хэн нэгэнтэй хуваалцахгүй бол энэ бүхэнд ямар амт байх вэ дээ...
Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates
45 comments:
Мориноосоо унаад гэх байсын биш үү
Сумъяад:
Унах гэдэг буухын нэг хэлбэр. Гэхдээ санамсаргүйгээр буух л даа.
Ер нь 2006 он шиг л болчих вуу даа
цагаан сарын барилаан Бат-Эрдэнэ
болорцомыг Монголын Авилгал Сонирхогч Залуучуудын Холбооны залуу луйварчин Мөнхбаяр авсан билүү дээ
Одоо мориноосоо унажийна даа
morinoosoo unaad mongoliinxoo emnelegt xandax xetsuu gex baijdee kkkkk
Үлэмжид:
Яг юу хэлээд байгаа учрыг ойлгосонгүй. Баяр болор цом авч, цагаан сарын барилдаанд түрүүлэх гээд байгаа сураг байгаа юм уу?
Чулуунд:
Монголын эмнэлэгт хандах ч хэцүү шүү. Сайдтанд хүртэл хүнд суртал гаргахаар нь аргагүйн эрхэнд солонгос ахан дүүсдээ хандсан байна шүү дээ
Чи нээрээ сэтгэнэ гэж сэтэлчих юм аа.
Даага сургаад адуучин болохгүй
Дарга болоод төрийг төвхнүүлэхгүй
Хөөрхий дөө. Мориноос унаад гэмтэл авсан юм чинь ямар л олигтой байхав дээ. Бие нь өвдөөд хэцүү л байсан биз. Хүний зовлонг бусад хүн ойлгодоггүй ээ гэж... "
Хүн бүрт энэрэнгүй сэтгэл бий. Гэхдээ тэр энэрэнгүй сэтгэл нь хүч муутай байдаг" Мэндээ
www.mendkhuu.blogspot.com
Магадгүй би "чувство юмора" багатай хүн юм болов уу? Энд сэтгэгдэл үлдээсэн хүмүүс бүгд л Ерөнхий сайдаа тохуурхсан байх юм.
харин эсрэгээрээ адис авсан юм болов уу? гайхаад л байна
Таны нөгөө Од болохын учир гэж бичлэг байсан даа Тэрэн шиг Баяр нээрээ мориноосоо унаснаа их юманд бодоод дөвийлгөж байгаа байх Яг энэ үйл явдал 2006 онд тохиолдсон байх гэж боддог юмаа би
Тэр жил хаана ямар л тэмцээн уралдаан болно бүгдйиг л энхрий хайрт нам засаг маань л аваад байсан юм Тэрэн шиг Баяр байс хийгээд л нэрээ гаргадаг болчиж
За за дутуу ойлгуулсан бол сорри :)
С.Баярыг суутан хэмээн нэрийдсэнд цаад чинь талархаж л суугаа даа
Мориноосоо уналгүйгээр ертөнцийн талыг эзлэсэн түүхтэй юмсан
Мориноосоо уначихаад ертөнцийн талыг эмнэлэг хэсэж өнгөрөөдөг болжээ
Морь унахаас өөр ажил байхгүй байсан юм байх даа манай Ерөнхий сайдад
Арсунд:
Сэтэртэл сэтгэгдэл бичжээ, чи бас. Хэ хэ.
Зоригтод:
Даага сургаж сурчихаад адуучин боллоо гээд ихэрхэх нь мэдээж буруу. Гэхдээ даага сургахаас адуучин болохын эхлэл тавигдах байх аа.
Мэндээд:
Яаж үзэх нь хувь хүний асуудал. Заавал тохуурхах ч албагүй. Нэг ч гэсэн хүн ерөнхий сайдаа хайрлана гэдэг сайхан л байна.
Би ч гэсэн хайрласандаа л шүүмжлээд байдаг юм шүү дээ. Мууг нь хэлж байх нь долигнож магтсанаас илүү цаад хүндээ хэрэгтэй болов уу. Ерөнхийлөгчийг ч хайрлаж л явлаа. "Ерөнхийлөгчөө хайрласан шиг хайрлая" фельетоныг уншаарай.
Дэрсүд:
Магадгүй ээ. Гэхдээ би бичээд байгааг чинь зөв ойлгосон бол шүү дээ. Өнөөдөр чинь хүний бичсэнийг ойлгодоггүй ямар бэрх өдөр вэ.
Үлэмжид:
Аа за! Одоо л ойлоо. Цаадах чинь юм дуулгах нээ. Ерөнхийлөгчийн сонгуульд. Магадгүй ээ. Ард түмэндээ огт мартагдахгүй байгаа хүн чинь.
Бадкад:
Рейтинг нь навс унасан байсан намыг аварч сонгуульд тав арван ч болов санал авахуулсан гавьяа Баярт бий. Засгийн газрын толгойд суучихлаа. Суутай л эр шүү дээ.
"Суутнууд суут үг хэлдэг" гэдгийн эхнийхийг нь үзээрэй. Суутан гэдэг үгийг хашилтад л ойлговол зүгээр л дээ. Миний блог хошин шогийн блог болохоор шилжсэн утгаар хэрэглэсэн үг их олон байгаа, хө.
Бороод:
Эзэн хаад минь босоод ирвэл наад харууслыг чинь л хэлэх байх даа.
Баяр уг нь морин дээрээ байхдаа их дажгүй байсийн, буугаад ирсэн чинь тэрэн шигээ харагдахаа больжээ, аргагүй гэцүү юм байж дээ
Бараг л энэ үгний жинхэнэ эзэн шиг л монголыг өөд нь татах байх гэж горьдож байлаа, даанч...
Баяр ч дандаа эмнэлгээр явж байх юм даа. Сайд нарын ямар эмнэлэг гэнэ үү? тэнд хэвтэж байна гэж сонсдож байсан. Монголдоо хэвтсэн нь яамай даа. Бас урагшаа явж эмчлүүлээд ирсэн гэсэн, харин одоо солонгос явчихаад ирэв ээ, хөөрхийс. Монголын эмч нар гологдоо юу? Монголын эмнэлэг гологдоо юу?
Манайхан хэзээ Монголдоо эмчлүүлдэг болох бол доо.
Алтарганад:
Нээрээ тийм шүү. Сонгуулийн сурталчилгаа хийж морин дэл дээгүүр хийсгэж явахдаа үнэхээр хийморьтой харагдаж байсан. Сэлэм гялс Элбэгийн толгой бөндгөс гээд л.
Даанч одоо мориноосоо буучихлаа даа хөөрхий. Хэцүү байна аа, чааваас.
Баярсайханд:
Эрүүлийг хүсвэл эмнэлгийг хүс гэдэг билүү? Ерөнхий сайд эрүүл бол, бид эрүүл шүү дээ. Хөөрхийс минь биднийхээ төлөө л эмчлүүлээд гүйгээд байгаа дөө.
Морин дээр мордохдоо бусдын туслалцаатайгаар чадан ядан гарсийм шиг вайгоон. Тэгээл нэг их төрөө төвхнүүлдэг хүн болох гээ л өөрөө буух гэсэн яасан. Өөрөө мордож чадаагүй юм чинь яаж бууж чадах билээ тийм үү. Тэгээд буух гэсэн биш унацан. Унаад бэртцэн. Гэмтэлтэй хүн чинь юун ажил хийж төр төвхнүүлэх манатай. Тэгээ л энэ үгээ хэлсийм уу даа гэсэн.
Их л гомдож дээ тэр мориндоо эсїїл їгэнд нь орохгїй байгаа ард тїмэндээ ч юм уу
Ene Chingis haanii helsen ug baihaa ^^
Bayart bol:
Morinoosoo unalgui yavah hetsuu,
Morinoosoo unaad nuruugaa ovdgoh ni bur hetsuu...
Бэдмэнд:
Үгүй байлгүй дээ. Монгол хүний үр сад. Ухасхийж мордоод л бие хамгаалагч нартаа ч гүйцэгдэхгүй алга болсон гэж баттай эх сурвалжууд шуугиад байгаа. Хөөрхий. Моринд эрэмгий эр байх өө
Чепакт:
Гомдсондоо уначихсан байж мэднэ хэ хэ
Мэндээд:
Эрдэмтэд С.Баяр хэлсэн болохыг баталчихлаа шүү дээ
Yeronhiilogch Enhbayar urd omno ni bas helj baisan bish biluu
Мэндээд:
Баталгаа хэрэгтэй болох байх
Pee,Nadtai adil nertei bas neg blogchin baidag yum baina. Amaraa ahaa anduurch bolohgyi shuu. keke
Мэндээд:
Аль хэдийнэ андуурчихсөөөөөн. Ха ха
энэ нэрээ төгс блогчин шүү
нэг иймэрхүү 10 залуу байвал тэр гоогл гэдгий чинь байгуулчиж болмоор санагдаад байгаан
Greetings from Italy,good luck
Marlow
Өөдөө заяат Монгол түмэн минь
Өргөн дэлгэр сайхан шинэлээрэй
Ширүүн хүйтэн өвлийг өнтэй давсаны баяр
Шинэхэн ногооны үнэртэй энх золгосны баяр XVII жарны Харшилт хэмээх Шороон Үхэр жилийн сар шинийн мэндийг хүргье.
Золгож буй ондоо элгээрээ энх амгалан төрлөөрөө төвшин амгалан байж, юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэж байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.
Өвгийн үеэс уламжлан ирсэн
Өндөр их суу билэг тань
Өлзий хутгаар мөнхөрч
Өнөд жарган орших болтугай.
Өндөр тэнгэртээ сүүгээ дээжилж
Өтгөс дээдэстээ хадагтай золгох
Өнөр Монголын минь заншил
Үеийн үед дэлгэрэх болтугай
Хурай хурай хурай
Зэлмэд:
Нэр давхардчихна, гоогл гэж нэрлэхгүй ээ хө. Шүүгэл.ком гэж байгуулна шүү. Ха ха
To Ivo Serentha:
Thank you. Happy to see your comment in mongolian blog.
Болжгонод:
Их баярлалаа. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Амараа ах Сар шинэдээ сайхан шинэлээрэй. Ирэх Үхэр жил Гэрэлт Цалиг сонин амжилт бүтээлээр дүүрэн ашиг орлогоор арвин байх болтугай!
Амараа ах САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ
Сар шинэдээ сайхан шинэлээрэй. Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын ерөөлийг дэвшүүлье!
Saihan shineleerei.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй
Буян номын гэгээ тооноор чинь цацарч
Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж
Буурал өвгөд халуун ам бүлээрэй цуглан
Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй
Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр
Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр
Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны гурамсан баяр
Шинэ нэгэн гэмээн эгнэн давхацсан дөрвөн баяраа сайхан тэмдэглээрэй
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй. Уран бүтээлийн олз хийморь арвин байх болтугай.
Amraa agaa amar baina uu? Sar shinedee saihan shinelj baina uu?
Зараа, Зоригт, Арсун, Пийкфиндер, Алтайн уулс, Док, Гансүх, Чандмань, Ганаа нартаа баярлалаа.
Уншигч, дэмжигч, блогчид та бүхэндээ сар шинийн мэнд дэвшүүлье. Ирэх он амжилт бүтээлийн он байх болтугай.
Мориноосоо унах амархан байсан
Мориноосоо унахдаа бэртэхгүй байх хэцүү байсан
С.Баяр
Анонимд:
Зовлонг ойлгож байна аа
Бидний амжилтыг нэг минүт чимээгүй зогсож хүндэтгэе....
Мориноос унаад өөрийгөө гэмтээх бол хэвийн асуудал. Өрөөлийг гэмтээгээгүй л байвал болоо. Ямар зарим нэг ерөнхий сайд шиг машин тэрэг унаж хурд хэтрүүлж чоно моно элдэж яваад аваар хийж хүний аминд хүрч байсан биш.
Какадуд:
Ерөнхий сайд бол улсын өмнө хариуцлага хүлээсэн хүн. Түүний хийж буй алхам бүр бидэнд хамаатай.
Post a Comment