Tuesday, January 20, 2009

Гэрэл гэгээтэй сонин мэндэллээ












Сонины тухайд

"Уншдаг, сэтгэдэг оюунлаг хүмүүний сонин" гэсэн танилцуулгатай манай сонины хоёр дахь дугаар уншигчдын гар дээр очиж байна. Хов жив, тулга тойрсон хэрүүлээр сонины талбайг дүүргэх болсон энэ бараан цагт өчүүхэн ч атугай гэрэл гэгээ түгээхийн төлөө өөрийгөө хүндэлдэг, гэгээлэг уншигч олон түмэнд зориулан энэ сониныг гаргах болсон билээ. Экологи, эдийн засаг, шинэ технологи, парапсихологи, виртуал сонин, түүх соёл, уран зохиол гэсэн тогтмол булангуудтай манай сонин нийтлэлийн бодлогоо цэвэр танин мэдэхүйн чиглэлд хандуулах юм.

Сониныг сэтгүүлч Б.Галаарид болон миний бие тэргүүтэй цомхон редакцийн хамт олон хөтлөн гаргана. 14 хоногт нэг удаа гарах, таны оюуны талх болсон "Гэрэлт Цалиг" сониноо хэвлэл борлуулах цэгүүдээс авч уншаарай. Сонины шинэ дугаарын тоймыг блогтоо нийтэлж байх болно.

Эрхэм танаа мэхийн ёсолсон А.Амарсайхан


Шинэ дугаарын тойм

Зарим нийтлэлээс хэсэгчлэн авч сонирхуулъя.

Эдийн засаг нүүрт:

Нефтийн үнийн хэлбэлзэл: Хөшигний ар дахь нүцгэн үнэн


1980-аад оноос хойш дэлхийн нефтийн үнэ тогтоогч нь нефть, нефтийн бүтээгдэхүүн борлуулдаг Нью-Йорк, Сингапурын барааны, Лондонгийн нефтийн бирж гурав болж хувирчээ. 24 цаг тасралтгүй худалдаа явуулдаг энэ гурван биржээр дэлхийн нефтийн нийт борлуулалтын 1 хүрэхгүй хувь зарагддаг. Тэгээд ч энэ гурван бирж дээр бодит бараа биш, харин нефть нийлүүлэх гэрээ л зарагддаг. Тэгэхээр дэлхийн нефтийн үнэ өнөөдөр бодит арилжааны үр дүнгээс биш, харин санхүүгийн арга хэрэгслээс хамаардаг байх нь ээ.

Нефтийн үнэ огцом өсөх тохиолдол болгоны ард улстөрийн нөхцөл байдлын өөрчлөлт оршдог. Дурын мэдээ маш богино хугацаанд нефтийн үнийг огцом өөрчилж чадаж байна. Жишээ нь, 2005 онд Нигерт байгаа Элчин сайдын яамаа ажилтнуудынхаа аюулгүй байдлын үүднээс түр хаах шийдвэрийг Герман, Англи, Америк гурав гаргасан тухай мэдээлэх төдийд нефтийн үнэ огцом өсч байжээ. Гэтэл нефтийн үнэд үүнээс хавьгүй илүүгээр нөлөөлөх ёстой нөхцөл байдал огт үйлчлэхгүй нь бий. Жишээ нь “Кэтрин” хар салхины улмаас АНУ-ын нефтийн үйлдвэрлэлд ноцтой хохирол учирчихаад байхад үнэ нь огт хөдлөөгүй билээ.

Нефть олборлогч томхон орон болох ОХУ яаж хичээгээд ч нефтийн үнэд нөлөөлж чадахгүй байна. Орос сүүлийн арваад жил нефтийн экспортоо нэмж буй, Ойрхи Дорнотын орнуудын олборлолт ч нэмэгдсэн зэрэг хүчин зүйл дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ урт хугацаанд өссөөр байгаад нөлөөлж чадаагүй юм.

Хөнгөн онгоц уу, хар зам уу?

Хувийн онгоц гэхээр саятан тэрбумтан л сан
аанд буудаг байсан цаг улиран одлоо. Хуучин жийпний үнээр онгоц авдаг боллоо. “Шадивлан зуугаар ниснэ” гэх хүүхдийн мөрөөдлийг бодит амьдрал болгох шинэ зууны дэвшил хаалга тогшиж байна.

Зуслан руугаа ниснэ гэж ярих нь Канад, Америк зэрэг орнуудад хэвийн үзэгдэл. Нисгэгчийн лицензтэй 1.3 сая хүн хувийн нисэх онгоцоороо төрөл бүрийн үйлчилгээ явуулж, бага нисэх хүчин Америкийн эдийн засагт жил тутам 150 тэрбум доллар оруулж байгаа тухай Онгоц эзэмшигч, нисгэгчдийн холбооны “www.aopa.org” цахим хуудсанд бичжээ.

Хойд хөршөд ч малая авиация буюу бага нисэх хүчин хөгжиж, түүний харилцааг зохицуулах хууль, тогтоомжууд гарч эхлээд байна.

Манайх шиг өргөн уудам нутагтай, хүн ам сийрэг суудаг нутагт хамгийн тохиромжтой унаа бол хөнгөн онгоц гэдэгтэй маргах хэрэг гарахгүй л болов уу. Алтайгаас Ховд ортол 12 цаг сэгсчүүлж, тоосонд даруулж, тамаа цайхын оронд зүгээр л 2 цаг нисчихчихдэг болох гээд үзвэл ямар вэ.


Экологи нүүрт:


Сүрлэг Хангайн ой хөвч-зэрлэг хэрэглээний золиос
Монгол орны ойн эзлэх талбай хоёр дахин хорогдчихоод байхад нэмж устгасаар л байна

Дэлхийн хуурай газрын гучин хувь нь л ой модон хучлагатай. Гэхдээ сүүлийн 200 жилд энэ бүрхүүл хоёр дахин багассан гэж байгаа. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 10 хүрэхгүй хувийг ой эзэлдэг гэдэг байлаа. Гэтэл сүүлийн 50 жилд Монголын ой модны хэмжээ хоёр дахин буурчээ. Өөрөөр хэлбэл мод муутай монголчууд ойгоо устгах гэж дэлхийн дунджаас дөрөв дахин илүү хүчээр чармайжээ.
Үүний цаана төрийн бодлогын алдаа, иргэдийн экомэдлэгийн түвшин, эдийн засгийн хүчин зүйл, нийгэм-эдийн засгийн үр дагавар гээд асар олон асуудал бий.

Энэ талаар өгүүлэхийн өмнө дэлхийн ногоон бүрхэвч хэдийнээс хэрхэн сүйдэж ирсэн талаар түүхийн хуудас сөхье. Хүн төрөлхтний ололт, технологийн хөгжил дэвшил болгон өөрийн гэсэн гэрэл сүүдэртэй байлаа. Синантропууд 400 мянган жилийн тэртээ гал хэрэглэж сурсан тэр цагт байгаль орчин анхны том хохирлоо амссан гэдэг. Тэр цагийнханд байгаль орчноо хамгаалах хэрэгцээ үнэндээ байсангүй. Гал алдаж түймэр тавьчихаад зугатан одох хүн сүргийн хамгийн том золиос нь ой мод, ургамлын бүрхэвч болдог байж.


Парапсихологи нүүрт:

Психотроны хүүхэлдэй

1980-аад оны эхээр ЗХУКН-ын төв хоро оны онцгой чухал гишүүдийг дуу чимээний аргаар “боловсруулсан” гэдэг. Түлхүүр үгийг утсаар, эсвэл радиогоор сонсгоход л тэр хүн өмнө нь далд ухамсарт нь суулгаж өгсөн дурын даалгаврыг биелүүлэхэд бэлэн болдог байв. ЗХУ задарсны дараа онц чухал мэдээлэлтэй харьцдаг байсан томоохон албан тушаалын найман хүн нэг өдөр цонхоор үсэрч амиа хорлоцгоосон. Хүн бүр амиа хорлохынхоо өмнө хэн нэгэнтэй утсаар ярьсан байдаг. Тэд дэндүү ихийг мэдэж байсан учраас амьд үлдээх нь аюултай байсан учраас "амиа хорлох" аргаар устгасан гэж үздэг.


Пси-генератор

Пси-зэвсэг нь “үүсгүүр-өсгөгч-цацруулагч-хүн” гэсэн схемээр ажилладаг. Алдарт зохион бүтээгч, анагаах ухааны доктор, ийм зэвсэг бүтээсэн анхдагчдын нэг Яков Рудаков психотроникийн асуудлаа р хийсэн хурал дээр “Миний төхөөрөмж овор бага ч 150 метрт цохилт өгөх чбдвбртай туяа цацруулдаг. Тодорхой нөхцөлд энэ туяаг өргөжүүлж том танхимд нөлөөлж болно. Нөлөөллийн хувьд янз бүр. Нойрсуулна. Янз бүрийн, зарим тохиолдолд өөрт нь аюултай байж мэдэх үйл хөдлөл рүү хүнийг хөтөлнө. Үнэхээр хүнийг биоробот болгож болно” гэж мэдэгдэж байв.

Шинэ технологи нүүрт:


Ус өөрийгөө өргөнө

Монгол нутгийн хот хөдөө, хаа сайгүй ногоо тарьдаг өрх айл элбэг болжээ. Өрийнхөө хэрэгцээг хангаад, өрөөлд илүүчлээд борлуулчих багахан ч болов ногоо авчихна гэдэг аштай юу.

Бас манайд барилга үсрэнгүй хөгжиж байна. Томхон амбаар барьчихаад түүнийгээ зуслангийн байшин гэдэг байсан үе улиран одлоо. Хүмүүс зуслангийн сайхан орд харш бариад, түүнийхээ орчныг цэцэрлэгжүүлэх, цэцгийн мандлаар хүрээлэхэд их анхаардаг боллоо.

Ногоо тарих, орчноо цэцэрлэгжүүлэхэд нэгэн том бэрхшээл гарч ирдэг нь усжуулалт билээ. Чухам усыг хаанаас, хэрхэн яаж хямд төсөр аргаар татаж ирэх вэ гэдэг асуудал хүн бүхний толгойн өвчин болж байдаг.

Холгүй урсан өнгөрөх голоос ус ирүүлэхийн тулд хоёр километр дээрээс суваг шуудуу татах болно. Эзэнгүй алга дарам ч газар олдохгүй болсон өнөө цагт хүний газар дээгүүр шуудуу татах гээд “за” гэсэн хариулт сонсоно гэдэг юу л бол. Зөвшөөрчихлөө гэхэд нэгнийхээ байгалийн хийг нутаг дээгүүрээ өнгөрүүлсний төлбөр тооцоо хийх гэж байнга хэрүүл хийж байдаг Орос, Украин хоёр шиг байдалд удахгүй орохыг хэн мэдэх вэ. Насосоор татах гээд үзвэл өчнөөн шатахуун эсвэл цахилгаан зарцуулж, бөөн мөнгө төлөх болно.

Бид энэ дугаартаа усыг өөрөөр нь өөрийг нь өргүүлдэг хэмнэлттэй технологийг танилцуулж байна.

Эрчим хүч зарцуулдаггүй энэхүү насосыг орос инженерүүд зохион бүтээжээ. Ямар нэгэн хөдөлгүүргүй бөгөөд, нэмэлт эрчим хүчний эх үүсвэр шаарддаггүй. Голын савын өөрийнх нь хэвгийн түрэлт, эсвэл 1 метр өндөртэй жижиг далангийн түрэлтийг ашиглан ус өргөдөг. Ашиглалтын хугацаа нь 10 – 15 жил байдаг юм байна.



Виртуал сонин нүүрийн тухай


Энэ нүүртээ бид, блогчдын бичлэгээс, болон блог ертөнцийн сонин хачнаас нийтэлж байх юм. Эхний дугаарт Микагийн "Утаагүй зуух", Баатарын "Худам монгол бичиг-бидний дархлаа", Санакае-гийн "Яахоогийн шилдэг хайлтууд", Баярсайханы "Виндоүсээс Лайнакс руу шилжсээр" бичлэгүүд гарсан.

Энэ дугаарт Гансүхийн фото зурагчдад зориулсан зөвлөгөө, Бум-Эрдэнийн "Зүрх" өгүүллэгийг нийтэлсэн шүү.


"Гэрэлт Цалиг" сониноо уншина уу


43 comments:

Anonymous said...

ямар гоё юи бэ, хүнд хэрэгтэй , санаа өгсөн, гэгээлэг сонин байна даа, болдог бол захиалж уншвал сайхнаа. Дандаа хар мэдээ уншсаар залхчихлаа

A.Амарсайхан said...

Алтарганад:
Дараа улирлаас захиалгад орно. Америкт ч хүргэх талаар бодно оо хө. Чи ингэхэд АНУ-ын аль хотод байгаа билээ? Мундаг гүүртэй, Сан Франциско билүү? Тийшээ явуулна аа.

Чепак said...

Сайхан сонин байна
Амжилт хїсье Амараа ахаа

Anonymous said...

Дөнгөж сая сонинг обдоос авч үзлээ. сайхан сонин

Anonymous said...

Амжилт гүсий. Олон мянган уншигчтай болоорой.

Unknown said...

Сая Монгол шуудан руу ороод авах санаатай харсан чинь өдөр тутмын хэдхэн сонин тавьчихаад -Манайх сонин зарж л байна шүү дээ, гэсэн янз муутай эмэгтэй байж байх юм. Сонинг Монгол шуудангаас авна гэсэн ойлголт байхгүй болсон бололтой.
"Виндоүсээс Макинтош руу шилжсээр" гэдэг чинь ямар Баярсайханых вэ?

Оогий said...

Амжилт хүсье

A.Амарсайхан said...

Чепак, Кент, Гамп нарт:
Их баярлалаа. Ерөөл бат орших болтугай.

Э.Баярсайханд:
Э.Баярсайхан гээд их сайхан залуугийнх аа. Зарим нь овогтой, зарим нь овоггүй харагдах гээд байхаар нь бүгдийг нь овгийн эхний үсэггүй биччихсэн юм аа. Хүлцэл өчье өө.

Оогийд:
Баярлалаа. Ерөөлөөр болог.

A.Амарсайхан said...

Э.Баярсайханд:
Өө балар аа. Андуурчихаж. Лайнакс руу гэж байна. Одоо засаад орхиё. Сонин дээрээ бол Лайнакс гэдгээрээ байгаа.

ЗОРИГТ8 said...

За ямар ч байсан Амараа ахдаа ОЮУНЫ ҮР тарьж эхэлж байгаад талархая. Шинэ ажил-Шинэ уран бүтээл. Сонинг тань тогтмол захиалж уншиж байнаа. Захиалганд хэзээ орох вэ? Цалиг гэсэн үгийн тухайд хэдэн үг хэлээрэй.

Unknown said...

А. Амарсайхан ахад:
Аан. Ойлголоо.
Зоригт-д: Я.Цэвэлийн толь дээр "онгод" гэж байна. Тэгэхдээ сонины эрхлэгч өөр зүйл хэлэх байх аа.

Док said...

Амараа ах аа, намайг бодоорой гсн хэхэ.
Гэгээлэг гэрэлтэй туяатай цацарсан сайхан сонин гарч байгаад туйлын ихээр баяртай байна.
Амжилт хүсье!

ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ

Badka said...

Сонины ажилд тань амжилт хүсье.

A.Амарсайхан said...

Зоригтод:
Цалиг гэдэг бол хүзүүнээс зүүж явдаг шүтээнийг нэрлэдэг байсан жинхэнэ монгол үг. Одоо мартагдчихсан болохоос. Оюунлаг хүмүүний шүтээн, шүтээн шүтээндээ гэрэл гэгээтэй шүтээн нь байг гэж энэ нэрийг өгсөн юм аа.

Э.Баярсайханд:
Дахиад хүлцэл өчье. Цалиг гэдэг үгийг тайлбарлачихлаа, дээр. Сонинг асуухын хувьд байхгүй газар бүрээс "Ийм шинэ сонин гарсан, танайд яагаад байхгүй байгаа юм бэ?" гээд асуугаад байгаарай.

Док-д:
Ерөөл шингэх болтугай. /Манай хадмын нутагт шингэх болтугай гэдэг юм билээ/

Бадкад:
Баярлалаа.

Бүх хүмүүстээ

Энэ сонины хамт олон та бүхний хүндэлж, шимтэж уншдаг Гэрэлт Шүтээн гэсэн нэрийг өндөрт өргөхийн төлөө, бодож сэтгэж, үг үсэг бүрээ цэгнэж ажиллах болно. Нийтлэл бүрээс уншигч шинэ санаа, шинэ бодолтой үлддэг байлгахын төлөө чармайна.

soulmate said...

баярлалаа олж уншиж байхыг бодноо
солонгос руу бас илгээж байгаарай
Амжилт хүсье

jagdag said...

Галаа, Амараа нарт баяр хүргэж амжилт хүсье!

Arsun said...

Гэгээлэг сайхан сонин байна, энд эрэлт ихтэй байна. Амжилт хүсье.

Малая авиация миний бүр шуналыг хөдөлгөчихлөө.

sanakae said...

Амжилт хүсэеээ. Олон олон уншигчтай сонин болох болтугай.

Док said...

гоё юм аа. Хүн хийсэн юмтай байх сайхан шүү. Миний харж байгаагаар таны өмчинд 2 дахь зүйл гараад ирлээ.
1. Мэдээж хийсэн бүхнээ бидэнд хүргэж, санаа оноо, талархал, шүүмж авч тэр хэрээр сэтгэл чинь өөдрөг байдаг блог
2. Сонин. Үргэлжүүлэх...

3apaa said...

За Амараа ахдаа амжилт хүсье. Чадлаараа дэмжнээ.

Hawk said...

Амараа ахаа. Гэрэлт Цалиг сонинг виртуал хэлбэрээр унших боломж байгаа юу. Би гадаад сурдаг.

Эх хэл дээрээ ийм сонирхолтой нийтлэл унших болж байгаадаа их баяртай байна. Гамп ахын хэлдэгээр далайд шанага шанагаар ус хийх сонин байна даа.

Hawk said...

Захиалгад ороогүй юм уу. Гадаададаас захиалж болохгүй юм уу

Anonymous said...

Сайхан сонин болжээ. Та хоерт баяр хүргье

A.Амарсайхан said...

Сөүлмэйтэд:
Бүх шугамаар л тараалт хийдэг болохоор судалж, хүмүүстэй ярьж байгаа. Дараа улирлаас захиалгад орно.

Жагдагт:
Их баярлалаа. Ерөөл бат оршиг.

Арсунд:
Тийм дээ. Нутаг руугаа явах гэж яаж ядардаг билээ дээ. Хувийн онгоцоороо 5 цаг нисээд л, авга нагацынхаа шууд, гэрийн хаянд нь буухад юу нь болохгүй байх вэ.

Докт:
Тийм шүү. Галаарид бид хоёр ярьсаар яваад л ажил хэрэг болгож буй нь энэ.

Зараад:
Баярлалаа.

Хаук-д:
Захиалгад дараа улирлаас оруулна. Бид гадаад руу хүргэж болох сүлжээг судалж, аль болох олон хүнд хүргэх болно оо.

Анонимд:
Баярлалаа.

Jenni said...

Amaraa akhdaa ehleed amjilt husie. :) goy sonin bolson bn. biti tegeed ovoo gargaj bgaad dundaas n hayachihaarai. zarim setguul soninguud chin tegdegiin bn lee.

avch unshij bnaa :)

A.Амарсайхан said...

Женнид:
Баярлалаа. Дундаас нь хаяхгүй тууштай явна гэдгээ амлаж байна. Ер нь л чин зорилго их ашиг олохдоо биш хүмүүс гэгээрэл өгөх л гэсэн зорилготой сонин. Ашиг багатай байсан ч л яаж ийж байгаад цааш нь явуулна.
"Хэрүүл шуугиан, ор хөнжилтэй сонин хийвэл л ашиг олдог юм. Та хоёр наадхаа дэмий дээ" гэж хэлэх хүн байгаа.
Яахаараа монголын бүх хүн ам ор хөнжил, хэрүүл уншиж байх ёстой гэж? Нэг ч гэсэн гэгээн сонин яагаад байж болохгүй гэж? гээд л зүтгэж байна даа.

Anonymous said...

Сайхан ажил эхлүүлжээ. Танд амжилт хүсье!

A.Амарсайхан said...

Цолмонд:
Их баярлалаа.

Mendee黒川 said...

Amjilt husey ^^

A.Амарсайхан said...

Мэндээд:
Их баярлалаа

MW said...

Amjilt husie Tanid. Medeellin cangaa gargah sain sonin baih boltugai.

A.Амарсайхан said...

MW-д:
Их баярлалаа. Ерөөл бат орших болтугай

peakfinder said...

Hojuu ch gesen bayar hurgeye. Saihan ajil ehluuljee. Iimerhuu hevlel dutagdaad baisan sanagdah. Amjilt huseye.

БЭ said...

авъяаслаг, гэгээлэг, оюунлаг, ирээдүйлэг, мэдээллэг, чанарлаг, мэргэжлийнлэг, царайлаг, боловсонгуйлаг...

лаг лэг

өөр хэлэх үг олдохгүй л байна, амжилт хүсье!

A.Амарсайхан said...

Пийкфиндерт:
Их баярлалаа. Хүмүүс харин наад үгийг чинь их хэлдэг. Унших юмтай сонин хэрэгтэй, дутуу байна гэж.

Болжгонод:
Их баярлалаа. Юу юу гээд магтчихав аа. /Нүүр улайв, хи хи/

Anonymous said...

СОНИНГ АМЬДААР НЬ БАРЬЖ БАЙГААД УНШСАН. САЙХАН БАЙСААН.
ХҮМҮҮСТ НЭГ ЮМ ХЭЛЭХЭД ЦАХИМ ЕРТӨНЦ РҮҮ ХЭТ ИХ ТАШУУРАХ БИШ ЦААСАН ХЭЛБЭРИЙН СОНИНД АНХААРЛАА ХАНДУУЛЖ ТҮҮНИЙГ ҮДЭЭД ЦУГЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ ЮМ БИЛЭЭ. ХОЖИМ НЬ ХЭРЭГ БОЛНО.
ЭНЭ ТИЙМ Л СОНИН.

Anonymous said...

Иссто зүв юм хийжаагаа хүүхэд вайндаа чи.Сайн сайхан гэрэлтэй юм бодооол хийгээл байхаар тэр нь жинхэнээрээ биелдэг гэсэн.Даанч тэвчээр хүрэхгүй дундаас нь өөрий мэдэлгүй сааралтаад сүүлдээ бүр харлаад эхэлдэгийн би.
За амжилт амжилт.Амраа хүү минь

A.Амарсайхан said...

Анандад:
Урам өгсөнд баярлалаа. Дундаас нь хэзээ ч шантрахгүй гэж байгаа. Үзсээр байгаад сониноо босгоно доо гээд л зүтгэцгээж байна бид.

Anonymous said...

Гоё сонин байнаа. Өвийн өндөр амжилт хүсий!!!

A.Амарсайхан said...

Артагнанд:
Бав баярлалаа.

Anonymous said...

Маш сайхан сонин байна. Амжилт хүсье.
Гадаадад байгаа монголчууддаа хэрхэн хүргэх вэ?

A.Амарсайхан said...

Анандад:
Онлайнаар захиалга явуулах гээд, бэлтгэж байна. Их баярлалаа

Bridget Allan said...

Сайхан сонин болжээ. Та хоерт баяр хүргье

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates