Monday, January 12, 2009

Нисдэг тэрэг, Симба Батаа хоёрын шинэ онигоо

Улаан сайдыг анд явъя гэж Симба Батаа удтал ятгаж, зөвшөөрүүлжээ. Хоёр анчин нисдэг тэрэг хөлслөөд, ойн цоорхойд буув. Ангаа хөөцөлдөхөөр явахад нь нисгэгч:
-Нисдэг тэрэг маань дөрөвхөн суудалтай. Тийм учраас ганцхан бодон л унагаарай. Түүнээс илүүг даахгүй шүү гэж анхааруулжээ. Удалгүй хоёр анчин гурван бодонтой ирэв. Нисгэгч үглэж яншиж, хоёр бодонгоо хаяхыг шаардав. Хайран сайхан бодонгоо хаяна гэхээс Улаан сайд ихэд харууслаа гэнэ. Симба Батаа сайд руу нүдээ ирмээд,
-Би наад муугийн чинь занг мэднэ. Ингэхээр гурав байтугай дөрвийг ч аваад нисчихдэг юм гээд, нисгэгчид 1000 доллар атгуулав. Ингээд гурван бодонгоо ачин хөөрөв. Нэг их холдоогүй явтал нисдэг тэрэг муухай орилон уул мөргөн дэлбэ үсрэв гэнэ. Хэмхэрхий, сэгэн доороос гурвуул мөлхөн гарч ирээд, Батаа асуув:
-Бид аль уулыг мөргөчихөв өө, нисгэгч ээ?
-Ноднингийн дөрвөн бодонтой нисч яваад мөргөсөн уулаа мөргөчихлөө, Батаа ах аа.

19 comments:

Anonymous said...

Уучлаарай, манай сонин электрон хэлбэрээр шинээр мэндэлж байна. Та бүхэн үнэгүй демог нь харж мөн үнэгүй бүртгүүлэн орж бидний сониныг нэг сарын хугацаанд үнэгүй уншина уу. Мөн өөрийн сэтгэгдлийг харамгүй илгээж бидэнд тусална уу.

http://www.unen.mn/

Anonymous said...

Ulaanii sanaa zovhuu? Gui l bolvuu gej taanam...

xvv said...

haha :D

A.Амарсайхан said...

Үнэнд:
Уучлаарай, үнэн юм бичдэг үнэн сониноо уншихгүй бол өөр юуг унших вэ?

Анонимд:
Улааны санаа бодонгоо авч явж чадахгүй нь яанаа гэж л зовсон байхгүй юу.

Хүүд:
Хи хи

Unknown said...

haha. neeree im yum bolson bol yana aa.

tn192 said...

хаха :D :p

A.Амарсайхан said...

Мэндээд:
Би дандаа "үнэн" явдлыг үнэнээр нь бичдэг ш дээ.

Тн192-т:
Хо хо

Mendee黒川 said...

Ene nisdeg tereg-nd sanaa zovj baigaa zuil algaa. kk
Tegeed 3uulaa amid uldeed aihtar yumaa

ЗОРИГТ8 said...

Симба Батаа үнэгний эрлэг.
Хийтэй Улаан бодонгийн эрлэг.

A.Амарсайхан said...

Мэндээд:
Юун нисдэг тэрэг. Улс шинийг авчихна шүү дээ. Гол нь бодон л няцраагүй байх нь чухал.

Зоригтод:
Нээрээ симба ах ертөнцийн гуравт ороод л мөнхөрч байна шүү.

Idea said...

Тэр бодонгуудад арга хэмжээ авах хэрэгтэй шд, улсын өч төчнөөн өмч хөрөнгө унагаахаар том зовлоготой байгаа нь буруу байхгүй юу. Аягүй бол ганц нэг бодон нь уналтад шидэгдэж хэргийн газраас зугтсан даа.

Тэр нисгэгчийг ч гэсэн авлигатай тэмцэх газар шалгуул таарна. Эсгүүл хөдөлмөрийн чадвартай байсан эсэхийг нь эрүүл мэндийн яам тогтоох ёстой.

Аан харин Батаа, Улаан нарыг аюулт ослоос амьд гарсанд нь баяр хүргэж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, онгоцны дүрс бүхий өргөмжлөл гардуудах хэрэгтэйм байна.

За тэр нисдэг тэрэг яахвээ, төсөвт тодотгол хийгээл, зээлээр ч юмуу засгийн газрын нөөц хөрөнгөөр авчина.

Аа нээрээ мартахжийн, онцгой үед гаргах ёстой нисдэг тэргийг жирийн үед гаргасан албан тушаалтантай ажлын хариуцлага тооцож шоронд хийхгүй вол ёстой болкүү.

Arsun said...

Bodon l buten bol busad ni yahaw.

A.Амарсайхан said...

Айдаад:
Бүх зүйлтэй санал нэг байна. Та наад хариуцлага алдсан нөхөддөө арга хэмжээ авч болно.

Гарын үсэг

Арсунд:
Бодон л чухал. Яриан байхгүй.

Anonymous said...

uguulgee bicheechee Amraa ahaa

tumee 33 said...

yamar arga hemjee avbal zohistoig, Idea tun zuv heljee:)

A.Амарсайхан said...

Анонимд:
Өгүүллэгээ бичнэ ээ. Ойрдоо янз бүрийн ажилд их дарагдаад байна аа. Сэтгүүлч коллежоос гарч байгаа болохоор удахгүй завтай болчихно. Уран бүтээлээ хийхийн тулд ийм шийд гаргачихаад, ажлаа цэгцэлж хүлээлгэн өгч байна.

Түмээд:
Тийм шүү. Цаад Айдааг чинь УИХ хөлсөлж, "Нисдэг тэрэгний асуудал шийдэх тухай" хуулийн төсөл хийлгэж байгаа гэсэн.

Admin said...

Харин нисдэг тэрэг нэг нь гэхэд 800 сая доллар биздээв гэхдээ онигоо болохоор ккккккк

Nugjii said...

Дараа жил дахиад 2 бодон хайран болох нээ...

A.Амарсайхан said...

Баатарт:
Хувьсгалын нисдэг тэрэг яах вэ, шинийг авчихна. Хувийн бодон л хайран шүү дээ

Нугжийд:
Тэгнэ. Харин хэн сайд байх бол?

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates