Thursday, December 11, 2008

Халуун усны онигоо

Ху намын гишүүн нэгэн эр ихэд гунигтай сууна гэнэ.
-Юундаа ингэж гуньж гутраа вэ?
-Намайг намаас хөөчихлөө!
-Пөөх, яахаараа хөөчихдөг билээ?
-Би ордон дотор явж байлаа. Тэгтэл халуун усны хаалгаар экс сайд Болормаагийн толгой цухуйж намайг жоготой дуудаж байна!
-Тэгээд?
-Би бушуухан хувцсаа тайчиж шидээд, үсрээд орчихсон!
-Аа яа. Тэгээд яасан бэ?
-Тэнд сайд ганцаараа биш байж!
-Паах, хэнтэй байсан хэрэг вэ?
-Халуун усанд намын үүрийн хурал болж байж.


Нямдорж сайд ромбоо угаажээ. Угаалгад уригдсан Арвин асуув гэнэ.
-Нямка хө, хуулийн сургуульд юу судлав аа?
-Логик, психологи, философи!
-Тэр юмныхаа тухай яриач?
-Хиртэй, хиргүй хоёр хүн явж байя, гэж саная. Хэн нь халуун усанд орох вэ?
-Бүү мэд!
-Тэнэг минь бодооч, хиргүй хүн яах гэж усанд орох юм? Энэ бол логикийн жишээ!
-Сонин юм аа!
-Дахиад нэг асуулт асууя! Хиртэй, хиргүй хоёр хүн явж байлаа. Аль нь халуун усанд орох вэ?
-Гүй та чинь, хиргүй нь усанд орохгүй гээгүй билүү?
-Үгүй ээ, үгүй хонгор минь хиртэй нь орохгүй! Бодоод үз. Хиртэй байна аа гэдэг чинь халуун усанд орж ч байгаагүй, цаашдаа хэзээ ч орохгүйн шинж!
-Учрыг нь олохгүй юм аа. Нэг болохоор орно гэх, нэг болохоор орохгүй гэх!
-Түрүүчийнх логикийн жишээ. Саяных болохоор психологийн жишээ байхгүй юу!

23 comments:

Unknown said...

Ха ха ха ха ха ха ха ха ха Үхэж хэвт гэж энэ муу хэдийг нээрээ сайн явуулхиймаа Амраа ах

A.Амарсайхан said...

Сумъяад:
Пөөх, ямар аймаар харааж байна аа. Хөөрхийс биднийгээ хөгжөөгөөд байж байг. Үхүүлж яах нь вэ.

3apaa said...

Хоёрдахь нь саак онигоо байна.

oyunaa said...

he he bi ch Arvin gishuun shig erguutchihiin bna l doo gesen

Хүүгий said...

Нямдорж энэ онигоо шигээ бол овоо л сэтгэдэг юм байнашдээ!

Pearle Deppsu said...

эээ хэхэ, тэр 2 дах нь уу...

ёооо, жинхэн онигоо доо хаха

A.Амарсайхан said...

Зараад:
Саак гэдгийг МҮОНТВ доргио гэж орчуулсан байсан уу? Орчуулах ч гэж дээ өөрөө монгол үг юм чинь. Сагсуу гэдгийг өхөөрдөж хэлсэн нь одоо гайхамшигтай гэдэг үгтэй дүйцдэг болж дээ.

Оюунаад:
Би бүр эргүүтсэн гээд л бод.

Хүүгийд:
Цаадуул чинь муу юмаа бол сайн сэтгэнэ. Яаж хошгируулах вэ, яаж мунхруулах вэ гэдэг тал дээр толгойгоо үргэлж ажиллуулж байдаг гэнэ лээ.

Дэрсүд:
Хамгийн амттай юмаа хамгийн сүүлд нь өгнө өө гэж.

Оогий said...

neeree l 2 daxi ni goyo onigooo bnoooo

Anonymous said...

лайтай латай танай блогт сээгийн үлдээхэд төвөгтэй юм байна даа

Anonymous said...

ха ха 2 дахь нь алаа хаясан. эхнийх нь бол эротик онигоо байшлдээ хэ хэ

Anonymous said...

ХА ХА ХА. НЭЭРЭЭ АМРАА АХАА ТАНЫГ НЭГ ЗУРГИЙ ХАРЛАА САЯХАН.
МОРЬ ГАЗАРТ ГЭВТЭЖ БАЙГАА ЗУРАГ. ТАЙЛБАР НЬ:
- SOSS SOSS SOSS
МОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛ УЛААНБААТРААС ЯРЬЖ БАЙНА. МОРЬ УГААРТААД УНАЧЛАА...
ХЭ ХЭ ХЭ. ҮХТЛЭЭ ИНЭЭСЭН. ТЭР ЗУРГАА ОРУУЛААЧ ГУЙЖИЙНА.

ЗОРИГТ8 said...

Amraa ahaa ta haanaas iim uls turiin onigoo olood bna. Ta ooroo zohiodog yumuu

moogii_kon24 said...

Ene Anraa ah gej yamar hun bnaa ah gedgiig n medeed bgaam uu

ZAYA said...

Nyamdorjiig uhaantai geed, harin arvin anaash bolood... gehdee 2-uulaa neg teregnii dugui bish uu?

A.Амарсайхан said...

Оогийд:
Түрүүлж ургасан чихнээс сүүлд цухуйсан эвэр ямар гэдэг билээ?

Мөөгийд:
Яагаад төвөгтэй байгаа юм болоо? Би элдэв янзын үсэг тоо бичүүлдэг энэ тэр юм шаарддаггүй шүү дээ.

Гампд:
Эротик уу, порно юу, би өөрөө ч ялгахгүй байгаа юм аа.

Тарчлаанд:
Тэр зураг шог зураг гэсэн ангилалд байгаа байх аа. Байхгүй бол би нийтэлье ээ.

Зоригтод:
Аа энэ их учиртай. Янз янз даа. Орос онигоонуудаас санаа авна. Муу онигоог сайжруулж шинэтгэнэ. Заримдаа системийг нь монгол орчин руу оруулна. Зарим үед зохионо. Зарим нь амьдрал дээрээ тохиолдоно.

Мөөгийд:
Хүмүүс ах л гээд байдгийм. Би бол 18 дээр насаа зогсоочихоод хорь гаран жил аж төрж сууна.

Заяад:
Аль нь ухаантай юм бол оо? Наадах чинь их ноцтой асуулт байна.

Anonymous said...

ха ха халуун усны газар хуралддаг намын хурал ...бузартсан заримыгаа цэвэрлэх гэж байгаам болов уу.

Нямдорж гуай нэг юмыг хоёр өөрөөр ойлгодог нь аргагүй юм байна

A.Амарсайхан said...

Алтарганад:
Өөртөө ашигтай бол нэг юмыг зуун янзаар ч тайлбарлаж мэдэх улс.

Arsun said...

-Киртэй, киргүй хоёр күн... хэхэ

A.Амарсайхан said...

Арсунд:
Өө нээрээ, аялгаар нь бичихээ мартчихсан байна ш дээ.

Anonymous said...

БАЙГААГҮЙ ЭЭ. ТА НИЙТЛЭЭРЭЙ.

Anonymous said...

арвин бид 2т ийм тайлбар л хэрэгтэй байх доо.. гадаад үг ойлгохгүйм чэн..

A.Амарсайхан said...

Тарчлаанд:
Байж байгаа, блогтоо байгаа зургийг үзэгчийн хүсэлтээр гээд дахиад нийтлэхээс дээ.

Сайхан санаад:
Арвин уг нь ухаантай бүсгүй. Хүмүүст тэнэг харагдаад байдаг юм аа

Tracy Collins said...

Зараад: Саак гэдгийг МҮОНТВ доргио гэж орчуулсан байсан уу? Орчуулах ч гэж дээ өөрөө монгол үг юм чинь. Сагсуу гэдгийг өхөөрдөж хэлсэн нь одоо гайхамшигтай гэдэг үгтэй дүйцдэг болж дээ. Оюунаад: Би бүр эргүүтсэн гээд л бод. Хүүгийд: Цаадуул чинь муу юмаа бол сайн сэтгэнэ. Яаж хошгируулах вэ, яаж мунхруулах вэ гэдэг тал дээр толгойгоо үргэлж ажиллуулж байдаг гэнэ лээ. Дэрсүд: Хамгийн амттай юмаа хамгийн сүүлд нь өгнө өө гэж.

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates