/фельетон/
Монголд юм бүхэн үүлний өнгийг дагана. Тэнгэрт улбар үүл гарвал Улаан сайдын ухаа хондон морь заалттай түрүүлнэ. Ов тов орог цоохор үүл нүүвэл гүрийдэг Цэнгэлийн жирийдэг цоохор цойлж цоллуулна.
Хурмастын үүл хурдны морины зүсийг хэлээд зогсохгүй дунд ангийн хүүгийн дуудах номын нэрийг бас заана.
Ногоон үүл гарвал ногоон хавтастай сурах бичиг үзэх тушаал яамнаас гаргана. Хэвлэх үйлдвэрийнхэн хөөрхий, нэг номыг долоон өөр өнгөөр хэвлэж бэлдэнэ. Хан-Уул дүүрэгт шар үүл гарч байхад, Баянзүрхэд улаан үүл хуралдаж, холион бантан хутгана. Зарим жил завсрын өнгөтэй үүл гарснаас хүүхдүүд огт сурах бичиггүй сурна.
Ерэн он гармагц айхавтар хуй дэгдэж, тэнгэрт хөрөөний ир мэт иржгэр цагаан үүл эгц өөдөө цойлов. Үүлийг шинжсэн мэргэд “Босоо монголын босоо бичиг!” хэмээн айлдсан юм. Багш нар монгол бичгээ долоо хоногт сурсан тул дэмий л “Эгц бич!” гэж шавиа зандарцгаав. Нэгдүгээр ангийн бүлтэн Болдоо “Эбүгэн имага сагав” гэж үсэглээд, багшаасаа юу уншиж байгаагаа асууна. Багш мэдэхгүй. Захирлаас асууна. Захирал бас мэдэхгүй. Гурвуул аргаа бараад, Шинжлэх ухааны академид хандана. Гурван жил нойр хоолгүй ноцолдсоны хүчинд багачууд ацгийг гэдэснээс, эврийг гэзэгнээс ялгахтайгаа болов.
Тэгтэл гайт шуурга өнөөх босоо цагаан үүлийг хөндлөн тийш нь хөөчихлөө. Үүлийг нягтлан шинжилсэн амьтан судлаач Шагдарсүрэн гуай “К-к-и-р-и-л-л гэнээ!” хэмээн орилон босч ирсэн түүхтэй. Ингээд буцаж кирил үсэгтээ шилжихийг сайд тушаасан юм. Ерээд оны туршлагын туулайнууд Монголоор нэг тарж, өнөөг хүртэл “Ману анда минү олан мөнггү абаба” гэж заргын бичгээ үйлдсээр яваа билээ.
Тун удалгүй салхи тогтож халуу дүүгэлээ. Тэнгэрт жижигхэн бор шавиа тойроод шармийсан шар гадаад багш нар зогсож байгаа дүртэй үүлс хуралдсан харагдав. Үүнийг харсан сайд “Шавь төвтэй сургалт!” гэж байдаг чадлаараа бархирсан юм. Боловсрол шавь төвтэй болох нь тэр! Энэ онолын дагуу төвд байрлах шавь бүрэн эрхтэй. Шавь “А” үсгийг арван хоромд нүдлэх үү, арван жил судлах уу гэдгээ өөрөө мэднэ. Нэг дээр нэгийг нэмээд арав гаргасан ч түүний зөв. Ер нь сурсан ч болно, сурахгүй байсан ч болно. Багш дүн тавьсан ч болно, тавихгүй байсан ч болно. Монгол орон бичиг үсэг, дөрвөн аргын тоонд тайлагдаагүй шавь нараар дүүрлээ. Данидагийн төслөөр хуралдсан тэрхүү төвийг тойрсон үүлийг тэгсхийгээд замхруулахаас өөр аргагүйдэв.
Үүний дараа Америкийн төслөөр үүл задлагч пуужингуудыг авчрав. Шар үүлсийг зад буудаж арилгаад, оронд нь “A, B, C, D, F” гэсэн таван үсгийг тодруулав. “Хуучин хэрэглэж байсан “2, 3, 4, 5” гэх орос дүн монгол хүний оюун сэтгэлгээнд таарахгүй!” хэмээн боловсролын сайд цогтой халуун үг хэлж билээ. Харин эцэг эхчүүд шинэ үсгэн дүнгийн учрыг олох гэж ухаанаа барсан юм. Мянгат малчин Балдан “Эй” дүн аваад ирсэн хүүгээ чөдрөөр ороолгоод, Хүний эрхийн үндэсний хороонд дуудагдлаа. Муу сурахаар нь аргаа барсан багш “Эй” гэж уулга алдсан байна гэж ташаа ойлгосон хэрэг.
Яамныхан Америк пуужингаараа дахин буудлаа. Тэнгэрт хэл ам хугалж, ороолдсон үг харагдлаа. Боловсролын сайд аугаа их Ленин багшийн хэл хоцрогдсон болохыг зарлав. Ингээд англи хэлний аян дайнд мордоцгоов. Бас л өөрөө долоо хоног англи хэл үзсэн багш “Ам хангри” гээд, шавь нарынхаа өмнө зогсож байлаа.
Жил өнгөрч, хүүхдүүд “Кисс юу бээби” гэж хайраа илчилдэг болмор аядаж байтал үүлний өнгө хэлбэр дахин өөрчлөгдөв өө, хөөрхий. Тэнгэрийн хаяанаа Богд Зонхов Шагжамуны хойд дүр Энхү Баяа Жүгжэмүн улаан шараар тунаран харагдах нь тэр! Хүүхдүүд Нагаржунайн онол судалж, хагархай “Га” хэмээх үсэг нүдлэх боллоо.
За тэгж байтал баруун зүгээс сэвэлзүүр салхи гарлаа. Тэнгэр дэх хар үүл зад үсэрч, шанага долоон одны байрлал аван тогтох нь тэр! Яамныхан учрыг тайлуулахаар шар зурхайчид хадаг яндар барилаа. Шар зурхайч шоогоо орхиж үзээд, “Хүүхдийг долоон наснаас сургах нь насанд цөвгүй” гэж айлдлаа. Сургуульд хүүхэд багтахаа байж, нэг ширээнд гурваараа суувал дээдийн заяа гэлцэв. Сургуулийн багш нар микроны кондуктор шиг “Хөөе тэр арын ширээний гурав! Шахаад дөрвөлчих дөө!” хэмээн хэрүүл хийх боллоо.
2008 онд мөөмтэй пионерийн дүртэй шар үүл туяаран үзэгдсэн юм. Тэнгэрт ийм муу ёрын юм үзэгдэх нь ад зэтгэрийн хорлол хүрсний шинж аж. Хүүхдийг зургаан наснаас сургавал энэ хорлол илаарших нигуур буй гэж зурхайд буужээ. Зургаан настай сурагчид хүндээр болон хөнгөнөөр бие засч болохуйц хагархай өмд заавал өмсүүлэх тухай сайд тушаалаа. Одоо 12 жилийн сургуулийн кондукторууд “Хөөе арын ширээний дөрөв өө! Шахаад тавлачих!” гэх дуу цуурайтуулж байна.
“Ирэх жилийн тэнгэрт сондгой ганц улаан үүл бүү үзэгдээсэй” хэмээн эцэг эхчүүд залбирч Алтангэрэлийн даллага авахуулж, хүүхдийн Банзрагч тахиулж байна. Сондгой ганц улаан үүл харагдвал хүүхдийг улаан нялзрай нэг наснаас нь сургаж мэдэх учраас тэр!
Баавгай болохсон
1 week ago
34 comments:
font n bolohgui bna
Мөнхбаярт:
Янзалчихлаа. Ах нь шинэ РС-тэй болсон чинь Виста гэж нэг зовлонтой орчноос нь болоод бөөн зовлонд унаад байна аа. Монтажийн программ суулгаж болохгүй юм. Зүв зүгээр байсан фонт конвентор маань учир нь олдохгүй юм. Бөөн зовлон.
Манай төрийн томчццдыг битгий муулаад бай Амарсайхан ах. Та тэрний оронд тэдний ухааны цэлмэгийг гайхан биширтүгэй. Монгол хүнийг ямар ч үед биеэ аваад явчих чадвартай болгох гэж муугаа үзэн дэлхий дахины бүх үсэгнүүдийг ядаж мэдэж байг гэж л тэр шүү дээ. Тэдний минь саруул ухаан цэлмэг байг!
Амраа ахаа та хэвлэлд өгөх гэж хуучин фонт ашигладаг юм у. Хэвлэлийн эх бэлдэхэд л юу юм гэхээс интернет орчинд бол дан юникодоор явахад болно ш дэ.
Таны энэ фельетонуудыг бүтэн зунжин уншаагүй санасан байна шүү. хэхэ
Neeree yagaad baidag yum bol gesen ingej shiidveree gargadag baih n' ee. Homrogond n' heden huuhed hohirood uldeh yum daa hoorhii.
Зараад:
Магтахаар хамраа сөхөөд биеэ тоочихдог золигнууд байгаа юм аа цаадуул чинь.
Огоод:
Хавьд уулзаагүй шүү, нээрээ. Сайн уу? Сурлага ном өндөр үү? Би харин монкеу-ээ аваад хаячихдаг юм уу? Дан ганц виндоүсийн монгол кеу-ээр юмаа бичдэг болчихвол яадаг юм бол?
Пийкфиндерт:
Харин тийм ээ. Зунжин эрэн сурвалжлага хийж байж шалтгааныг нь тогтоолоо. Ингэдэг цуснууд байж.
Ном сурах гэж сургуульд ирсэн хэсэг 6 настангууд зурагтаар "ээж ирэхгүй байна, аав ирэхгүй байна" гээд уйлж байлаа ш дээ.
Боловсролын яамны сайд үзсэн байлгүй тэр хошин шогийг...
Бэлдэнэ гээд байсан чухам юу бэлдсэн юм болоо, тодорхойгүй байгаа шүү.
Ээ дээ амараа ахаа энийг чинь л хэлээд байсан юм байхгүй юу? Бах хангав. Ёстой энэ чинь л мөн дөө. Таныг шүтэж амьдарья Амараа ахаа. /C1-ийн хөтлөгч Аршавинийг хэлж байсан шиг өнгөөр :)/ Ерээд оны туршилтын туулайны нэг Б.Б
hehe, bas l maazarsan marzan bichleguudee uildverleseer l uu. ovgon yamaa saav -g davah oor hoshin oguulberuud zondoo baidag l bailaa. holij bantagnuulsaar baih hoorond hooltoi hamt zalgigdaj
Заяад:
Манай нэг багшийн зээ сургуульдаа оччихоод баярлаад ирсэн гэнэ. Яасан гэсэн чинь, "Сургууль сургууль л гээд байсан. Тоглоод л хоолоо идээд л" гоё л юм байна ш дээ гэж авсан гэсэн. Манайхан Дөрвөөр нь суулгаж, сургуулийн ачаалал нэмж зовж, аргаа барж байхаар, цэцэрлэгийг нь түшиглээд эхний хоёр ангийн хичээлээ явуулчихаж болох л юм шиг санагддаг юм.
Б.Б-д:
Туршлагын туулай юм бол овоо л доо. Ерэгэд ону турсгагаллагын тугулайнагудын нэгү гэж бичмээр юм, уул нь.
Гэгээнд:
Би ч гэсэн бичих гэтэл санаанд орохгүй байна билээ. Уг зөндөө инээдтэй юм бий гэдэг.
Хэхэ, тийм шооо
hehe, oroh ni gedestei biluu, garah ni gedestei biluu gej baisan gedeg.
Дэрсүд:
Сайн уу? Ой тайгаараа Орос геологичдод газарчин хийж яваад ирэв үү?
Арсунд:
Би ч гэсэн дэлбэртлээ уурласан амьтан монгол бичгийн хичээлээ хаяж гарч байсан удаатай. Гэдэс гээд нэг юм зурчихдаг. Өнөөх нь эхний өдрийн хичээл дээр "о" болчихлоо. Маргааш нь тэгтэл "у" болчихсон тууж явна. Нөгөөдөр нь "т" болж бас болдог гэхээр нь уурандаа хаалга тас саваад гарсан гэж байгаа.
Наад хүүхэд зовоогоод байгаа нөхөр чинь энэ мөн үү? :)
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1135086&catid=153
Та чинь харин хаалга савдаг овоо туулай байна даа.
Бас нэг үе манайд үзэгдэж байгаагүй үүл уулын цаанаас цухуйж байгаад, ашгүй алга болсон. Тэгтэл манайхан латин үсэгний үүл гэж харчихаад л баахан тэнэг юм яриад байсан юм байна шүү дээ.
Анонимд:
Үзлээ. Зургаас яг юунаас болж үсдэлцсэн болохыг мэдэж болох биш. Гэхдээ мессеж, тайлбарыг харвал бодит зүйл бололтой.
Баярсайханд:
Тэр үүл чинь бодит байдалд амьдрал руу нэвтрэн орж мэдэх л үүл байгаа юм шүү. Миний блогт сэтгэгдэл бичиж буй хүмүүсийн бараг л 20 хувь нь энэ латин үсгийг ашиглаад байгаа шүү дээ. Дараа жилийн тэнгэрт Мөөмтэй Латин америк бүсгүй үзэгдэж ч мэдэх юм.
ха ха нээрээ боловсролоор тоглочих юм аа.Хуучин бичгийг манай ажил дээр багш урьж заалгасан юм. Тэр үед төрийн хэрэг хуучин бичгээр явах юм болоод л, тамга мамган дээрээ сийлэв дээ. Мань нь гурав хоноод мартаад нэрээ ч бичиж чадахаа байсаан.
Нээраа огт үүлгүй бол яах бол...
Манай ээжийн намайг төрснөөс хойш үгэлж дуулж явааг яг сайхан онож бичсэн байна шүү. Сүүлийн арван хэдэн жил дан туршилтын туулайнууд л монгол орны ирээдүйг тодорхойлж байх шив дээ,хих.
Алтарганад:
Огт үүлгүй болчихвол хэцүү. Боловсрол нэг дороо зогсчихно гэсэн үг.
Юмыг өөрчилж шинэчилж хөгжүүлэх ёстой л доо. Гэхдээ бидэн шиг жил бүр нэг өөр өөрчлөлт ярьж, тонгочуулж бужигнуулаад байвал хөгжил бус, юунд хүргэх бол доо?
Муланкад:
Монголын бүх ээж аавууд үглэж байгаа. Сайд дарга нар нь ч сонссон хэрнээ сонсоогүй дүр үзүүлж байгаа. Энэ бүхний цаана Тендер мендер гээд өчнөөн мөнгө хийх боломж гарч ирдэг юм шиг байгаа юм.
Сайн уу? За хө зуны цаг тааруулж чи нутгаадаа би бас нутгаадаа яваад сая Монголд очиходоо уулзалдаж эс амжив.
Сайхан шоглож ээ. Шийдвэр гаргадаг хэдийг яах вэ нээрээ.
Цэрэнбатад:
Дараа жил ирэхэд чинь хоёр уулзамз.
Муу малыг бол алаад идчихнэ гэсэн. Муу сайдуудаа алаад идчихвэл зууны сенсаац дуулиан болно
Дунд нь хэдэн багш нар хүүхэлдэй болж, үйлээ зулгаана. Бас тэд орилж хашгирч, даалгавраар зоддогийн хүчинд манайхны хүүхдүүд хагас дутуу боловч сураад гарч байна. Эндхийн багш нар дэргэд нь үнэн ямбатай гэж хэлж болно. 20 гаруй хүүхэдтэй ангид орохдоо зарим нь туслах 2 багштай байх жишээний. Нээрээ ийм байдалтай байдаг бол хэн арван жилийн багш болохыг хүснээ? Удахгүй багш нарын дутагдалд орох вий дээ.
Дестинид:
Манайх багш нарын дутагдалд орохоос айхгүй байх өө. Өндөр боловсролтой цагаан гартай хүмүүсийн л бөөгнөрөл болчихоод байна. Хүрз барих хүний дутагдал мэдрэгдэж байгаа. Барилгын компани ид ажлын үеэрээ өдрийн 20 мянга, бас хоолтой гээд ажилчин хайхад олдохгүй байна гэж найз минь үглэж байсан. Сарын 500 мянган төгрөгийн цалинг гайгүй компанийн менежер захирал л авдаг биз дээ?
Дээд боловсролтой харьцааны соёлтой 170-аас дээш өндөртэй нуруулаг охидыг ТҮЦ-ний худалдагчаар ажилд авна гэсэн зар хаа сайгүй байдаг болсон.
Тэгэхээр ТҮЦ-ний худалдагч хийснээс багш болъё гэх Диплом өвөртөлсөн хүн бишгүй байгаа.
Йамбар инийэдүтэй йум буй? Бүри өрүцэ тататал-а инийэбэ. Йимү сайихан зүйил унушигулугсун тан-ду маши йэхэ байарлал-а.
Xexexe
Бидэнү үе-э чү саийхан туршилта-ийн таулай нара болугсан шиү. Саийхан бичилэг баийна.
Мунко-д:
Хөөрхий муу хятад данжаад нар хазгай мурий монголоор ярихдаа яг үсгийнх нь дагуу туучихдаг юм байна. Бидний буруугаас хятадууд монгол хэл муу сурдаг байж шүү.
Оогийд:
Хо хо хо
Цолмонд:
Танай үеийн туршилтын туулайнууд одоо хаа явна аа? Тааралдвал танихгүй байх даа.
Uu end tal ni tal ni huduu yanz bur l bh shig bna doo. Odoo ch olon jil ungursun bolohoor neeren tanihgui ch baij magad shuu. zarim ni aaw, eej boltsgoochihsoon.
;-) Нээрээ таныг хэлсний дараа дахиад уншаад үзсэн чинь яг л "Тунгалаг Tамир" кинон дээр гардаг монголоор их сүрхий ярьдаг хужаа шиг сонсогдож байх чинь, та ч их оноод хэлчижүхүй.
Цолмонд:
Хүйсийн говьд нэг айлаас зам асуух санаатай буугаад орсон чинь нэг нь сууж байсан. "Багш өө, би айлын авгай болчихсөөн" гээд. Мал ахуйтай мундаг л аж төрж байна билээ.
Мунко-д:
Харь хүмүүс хөөрхий, үсгийг нь дагахаас яах вэ дээ.
Оросууд үсгийг нь дагаж дуудсаар хэлэндээ Арбат, Богатирь, Караул гэх мэтийн монгол үгнүүдийг оруулчихсан. Баатар гэхийг Багатур, харуул гэхийг хара-ул гэж галигладаг ухаантай юм аа даа янз нь.
Сайн уу Амраа ахаа. Ойрд яагаад сураггүй болчихов оо.
Таны дэмжээд байсан Алтайг би бас их дэмждэг байсан юм. Гэтэл сая өгсөн ярилцлагыг нь үзээд их урам хугарлаа. Ямар логикгүй ярьдаг нөхөр вэ. Өөрөө өөрийнхөө ярьсныг үгүйсгээд. Жишээ нь:
"АН их мундагтаа зөв шаардлага тавиад байгаа юм биш ээ. Хуулиа л барья гэдэг шаардлагатай нь маргах юм алга. Монгол Улсад байгаа хуулийг хэнбугай ч дагах л хэрэгтэй" гэснээ "Хуулийг хүн л гаргасан юм бол хүн өөрчилж бас болно." энэ тэр гээд
"-Тийм байна лээ. Би нэгэнт үйл ажиллагаатай нь хамаагүй болохоор хаанаас материал ирүүлсэн, хэн оруулсан, яагаад гаргасан, бэлтгэсэн, яасан ийсэн бүхнийг мэдэхгүй. Тэр явдаг журмаараа л явсан байх. Надад хамаагүй учраас би мэдэхгүй. Миний бодлого байгаагүй." гэтэл сэтгүүлч нь "-Та сая Г.Алтантүрүүтэй утсаар яриад нэг нэвтрүүлэг хэрхэн хийх талаар зөвлөж байсан болохоор телевизтэйгээ огт хамаагүй гэж бодохгүй л байна даа?" хэмээн амыг нь тагласан байх юм. Овоо юм болов уу гэж бодсон чинь бас нэг ард түмэн гэж цээжээ дэлдсэн нөхдийн нэг шив бололтой. Харин энэ ярилцлага хийсэн "Өдрийн сонин"-ы нөхөр сайн малтдаг нөхөр байна шүү.
Ярилцлагыг нь эндээс үзээрэй. http://www.news.mn/news/section=home/page=index#0.8317988855589417
Гэхдээ энэ нь би таныг буруутгах ч юм уу утгатай юм биш шүү. Зүгээр л хэн хэний маань дэмжиж байсан хүн ямар ч хүн байв даа л гэж...
Огоод:
Чи бид хоёр зарим талаараа алдаж байжээ гэж нээрээ надад бодогдоод байсан юм аа. Цаад нөхөр чинь хамаагүй авч байна шүү заримдаа. Төр түшихэд ч ийм хүн юу л хийх бол доо?
Миний энэ хүний тухай бодлыг дээрх онигооноос уншаарай.
SBN-р гардаг Comedy TV-р энэ өгүүллэг чинь гарч байна лээ шд. Та ч алдартай болжээ хэхэ
Хишгээд:
Ахынх нь их олон бүтээл энд тэнд хэвлэгдэж, ТВ, радиогоор уншигдаж байдаг юм өө.
Post a Comment