Амралтаараа хөдөө яваад, алтан медаль угаагаад, айраг эргүүлээд, айлчин гийчин хийгээд завгүй байсныг минь уучилж ажаамуу.
Амралт дууслаа. Удахгүй шинэ бичлэгүүд нийтэлж эхэлнэ.
Амралт дууслаа!
Баавгай болохсон
1 week ago
Нэг л их АМАР, САЙХАН налайсан хүн яваг гэж миний аав ээж хоёр энэ нэрийг хайрлаа биз. Тэгээд л өөрийгөө шоолж алжаалаа тайлсан шиг АМАР САЙХАН суух шив. Гэхдээ хэн нэгэнтэй хуваалцахгүй бол энэ бүхэнд ямар амт байх вэ дээ...
Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates
8 comments:
Аштай юу даа сайхан амраад ирэв үү. Одоо муу хэдэн дүү нартаа унагаа мунагаа яриад л байдиймштээ
Сумьяад:
За тэгье ээ.
сайхан амраад ирэв үү?
ахын блогоор ойрд эргэлдээгүй, дизайн нь гоё ногоон болчиж, бас фудволк нь хүртэл ногоон. Мэдрэмжтэй байшүү ;)
------------
За тэгээд орон нутгаар сонин хачин ихтэй л биз дээ? (яриа өдөв) Хаагуур явав, зуншлага намаржаа сайхан байна уу?...
Хүмүүс амраад, ажилдаа ороод байх юм.
Би хэзээ амрах бол доо.
За тэгээд,
Хэний айраг эсэж вэ? Хэний охин том болж вэ?
Saikhan amraad irew u? Nutgaar zunshlaga yanztai baina u?
А.Ганбаатарт:
Хүн чинь бэл суугаад ирэхээрээ машин авахдаа дээлийнхээ өнгөнд ижилшүүлдэг юм шүү дээ.
Э.Баярсайханд:
Дагдан гуайн айраг сайхан эсжээ. Дандарын охин сунайтал өсчээ.
Цолмонд:
Нутгийнхаа Хайрханы барааг алсаас хараад, сүү өргөөд өнгөрлөө. Жаргалан суманд клипний зураг авалт хийж нутаг ороод, цааш Ховд руу яваад ирлээ.
Amrangaa ajlaa bas amjuuljee de.
Цолмонд:
Уран бүтээлч хүнд хөдөөгийн томилолт гэдэг бас амралт болчихдог золиг. Нэг сумаар хоёр туулай буудна аа гэж.
Post a Comment