Эхний онигоогоо засчихлаа! Хүмүүс шүүмжлээд байхаар нь харсан чинь арай л харлуулчихаж. Алдааг минь хэлсэнд баярлалаа.
Эмч рүү мянгат малчин орж ирээд үглэж дуулав.
-Ээ эмч минь арга бодооч! Эхнэр тахиа шиг өндөглөөд байна. Одоо манайх 19 хүүхэдтэй, бүтэн бодын мах гурав хонохгүй юм. Сүйрэх нээ! гэж үглэв. Эмч хайрцаг бэлгэвч өгөв. Долоо хоногийн дараа өнөөх малчин бөөн баяр, эмчид хонины мах, дөчит айрагтай ирлээ гэнэ.
-Пөөх, бэлгэвчний ачийг долоохон хоногт яаж мэдэв ээ? гэж эмч гайхав.
-Яахав дээ, үд дээр бэлгэвчээ залгичихна. Орой тийшээ өнөөх чинь унгасаар дүүрч хөөгөөд, би агаарын бөмбөлөг дрижабль болж тооноо тойрч ниснэ. Хүүхдүүд дооглож хөхөрсөөр, унаж босч ирсээр, хоолоо ч идэхээ мартчих юм аа. Одоо манайх хонины гуяыг гурав хоног идээд барахгүй, сайхан байна аа гэж байна гэнэ.
Богд уулнаас нэг баавгай хот руу орж ирэв. Бүх телевизээр баавгайг барьсан хүнд шуудай мөнгө өгнө гэсэн зар цацав гэнэ. Хэн ч барьж чадсангүй. Сибирийн тайгаас нэг нохой дагуулсан орос өвгөн ирээд надад нэг туслах өгчихвөл би барьчихна гэжээ. Орос өвгөнд туслахаар чонын анчин Раашийг өгөв. Өвгөн Сүхийн хөшөөний өргөсөн гарын таван хуруунд зөгийн бал лаглайтал түрхээд, Рааш гуайд буу үүрүүлж, олс бариулж хөшөөний ёзоорт нохойтойгоо зэрэгцүүлэн зогсоов. Тэгээд заавар өгөв:
-Баавгай ирээд, ийшээ авирч зөгийн бал долооно. Би араас нь сэмхэн авираад гижигдэнэ. Баавгай унамагц миний нохой хоёр төмсөгийг нь суга татчихна. Баавгай паникт орно. Тэгмэгц чи бушуухан наад олсоороо хүлчих! гэв. Рааш:
-Нэг юм ойлгосонгүй буугаараа яах вэ? гэж асуулаа. Орос өвөө:
-Аа буу их учиртай. Баавгайны оронд би унаад ирвэл, нохойг бушуухан бууд гэж байна гэнэ.
Баавгай болохсон
1 week ago
25 comments:
xa xa xa
Tanii blog ikh goyo bolson bna. Amjiltttttt!
Tsogtoo
ЭХНИЙХ НЬ ҮНЭНДЭЭ ТЭНЭГ ЮМАА
Hehehe Chuckcha nar ch hoorhon shu...
Хаха 2 дахь онигоо нь гоё болжээ. Ганцаараа солиотой юм шиг инээлээ.
хэ хэ
Altain uulst:
ho ho ho
Tsogtood:
bayarlalaa. Chamd ch gesn amjilt xusie.
Javka xuud:
Ukhaantai onigoo bichixeer xun ineexgui bodlojirood baidag yum aa.
Mendeed:
Ix saikhan setgeltei xumuus shuu.
Sanakaed:
Bi ch gesen mongol orchind oruulj baikhdaa ineej baisan yumaa.
Zayad:
Ho ho
Эхнийх нь онцгүй болсон ч Амарсайхан ах байнга дургүйцэж явдаг санаагаа гаргасан байна. Тэр малчны хүүхдүүдийн нэг нь Амарсайхан ах өөрөө байхгүй юу. :)
эхнийх нь ойлгоход хэцүү юм, ядаж байхад дрижабаль гэж юу байдгийг мэдэхгүй болохоор. Англи маягийн бараан комед юмуу даа.
Хоёр дахь нь харин их аятайхан ойлгомжтой юм байна.
хэ хэ гоё л юм байна. Би хүнд дургүй хүрэхээрээ муу чукча гэдгийн, зөв л хэлдэг юм байна.
Амраа чиний Банжигийн блог зүгээр болсон шүү
Muu chukcha hehe. Muu ch gesen saihan setgeltei humuus shuu ^^
ehnii onigoog oilgosongui ee
Үхүүлж байснаас хамаагүй сайн болсон байна. Ха ха, юу ч нарийн мянгат малчин бэ?
Э.Баярсайханд:
Программистуудад сэтгэл судлал заадаг болсон юм санжээ. Сайн мэдэрсэн байна шүү.
Эрдэнэболорт:
Одоо цайруулчихлаа. Дахиад унш даа.
Алтарганад:
Банжигт блог нээсэн чинь царай хараад байсан золиг байна. Алтарганыг хүрэхээр зүгээр болчихож. Надад болохоор харагдахгүй байсан юм аа.
Таминь ээ, Чукча нар чинь их сайхан сэтгэлтэй сайн хүмүүс шүү дээ. Би хоёрдох онигоогоо бас засахаас даа. Дэрсү Узала чинь л чукча хүн шүү дээ. Оросууд соёл зан заншил, байгалиа хамгаалж шүтэх ухааныг нь ойлгохгүй тэнэг гэж үзэж ирсэн болохоос!
Мэндээд:
Чиний зөв.
Хишгээд:
За засчихлаа гэм!
Заяад:
Засч амжаагүй байтал уншчихдаг гэнэ ээ. Чиний интернэт чинь 3034 ийнх юм аа даа?
aan odoo l oilgoloo gej hehe
daxiad xa xa xa
ovgond bas yu ni heregtei aaiin, hehe. baavgainii tald bn u, henii tald bn.
www.gegeen.com
Хэ хэ хэ Орос өвөө сайн л төлөвлөж байна шүү, нээрээ бүх зүйл эсрэгээр эргэвэл хэдий өвгөн ч гэсэн хэцүүхэн зүйл амсах болно ш дээ.ккк
Алааячдын байнаа. Хэхэ дрижбаль уу ёооё Би тийм юм харуул үхчих байх. зүгээр уншихад л элгээр аймаар өвдөж байна даг хэхэх.
хэ хэ
Хишгээ, Эрхтас, Алтайн уулс, Гэгээн, Товарищ, Тн нарт:
Баярлалаа. Би Алтайд амраад явж байна. Хавьд бичлэг оруулж чадахгүй байхаа.
wow, shine deeltei nogoorood chamin haragdaj baina tany blog.
Монгол маань 2 алт, 2 мөнгөтэй боллоо.. Үнэхээр сайхан байна. баяр хүргий. 204 орноос 30-д жагсаж байгаа нь ёстой том амжилт шүү.
Бүх Монголчууддаа баяр хүргэе ээ
Болжгонод:
Дээл мялаана гэж нэг юм болдог байх аа?
Микад:
Хөдөө алтан медаль баахан угаасан. Угаасаар байтал бие гүйцэхгүй нээ.
Post a Comment