(уриалга)
Хэдэн зууны тэртээд Ньютон гуай залхуурч суутал толгой дээр нь алим унаснаар бүх ертөнцийн таталцлын тухай хуулиа нээчихсэн гэлцдэг шүү дээ. Ньютон ажилсаг хүн байж таараад модны сүүдэрт залхуурч суух бус эхнэртээ гурил элдэн гал тогоондоо зогсож байсан бол хүн төрөлхтөний оюуныг урагш үсэргэсэн суут нээлтээ хийж чадахгүй байж. Аймаар байгаа биз! Энэ тухай би эхнэртээ үргэлж хэлдэг хүн.
Гэвч алтан сургаалыг минь тэр нэг чихээрээ сонсоод нөгөө чихээрээ шал руу унагамагц хамаад хогийн савандаа хийчихнэ. Намайг сонин гарчиглаад түр зуур суугаадахъя гэхээр л авгай:
-Чи арай дэндүү залхуу юм аа гээд л үглэж эхэлнэ. Бөхийхөөсөө залхуураад тавгаа буйдан дээр тавилаа л гэнэ. Тавиур өөд зүтгээд шампунь авчихгүй залхуураад үсээ барааны савангаар угаачихаж, бүрзийгээд хэрэг алга л гэнэ. Над шиг залхуу хүн хорвоо дээр байхгүй юм байх аа. Заримдаа би тэвчээр алдаад:
-Тэгж ярих юм бол байгууллагын хөдөлмөрийн аварга хүн шүү, би чинь гэж хэлэх боловч хүүхдүүд энэ үгийг сонсоод:
-Юу гэнэ ээ, хөдөлмөрийн аварга гэнэ үү? Ийм залхуу байж уу… хэмээн савж унан инээлдэж намайг шоолно.
Бодоод байхнээ нь залхуу хүмүүс л дэлхий ертөнцийг хөгжүүлж, хүн төрөлхтнийг чирч явдаг байх юм. Хэрвээ эрхэм Ерөнхийлөгч маань ажилсаг хүн байж таараад барилга дээр борви бохисхийлгүй тоосго зөөгөөд гүйсэн юм гэхэд хэн улсыг удирдах вэ? Тэр залхуурахдаа ширээний ард суудаг яршиг төвөг багатай ажил руу зүтгээгүйсэн бол хөөрхий бид удирдагчгүй байх нь.
Монголчууд их залхуу хүмүүс. Явган таваргаж явахаасаа залхуураад морь унаж давхихыг сэдсэнээр тээвэр холбоонд үсрэнгүй хөгжлийг авчирсан юм шүү. Их хаадын үед баруун европт байгуулсан ялалтын мэдээ морин өртөөгөөр оройдоо л Онон мөрний хөвөөнд хүрдэг байсныг хүн төрөлхтөн одоо ч шагшин гайхсаар л байна.
Үгүй тэгтэл европчууд биднээс илүү залхуу хогнууд юм. Хашин морины шогшоонд элэг бөөрөө унагачих шахан ондогонож явахаасаа залхуураад газрын тос идээд өөрөө явчихдаг тэрэг зохион бүтээчихээд намалзуулж явдаг болсон байгаа юм даа. Тэр бас юу ч биш, дараа нь 1905 онд ах дүү Райт гэж хоёр залхуу америк “УАЗ-469” тэрэгний хонины хонхорт сэгсчүүлж явахаасаа бас л залхуураад анхны онгоцыг зохион бүтээгээд өөрсдөө ниссэн байдаг.
Намайг ийнхүү бодолд автсан шиг хоолоо ганц хоёр сэрээдэж суутал, эхнэр:
-Чи арай ч дээ, махаа зажлахаасаа залхуураад том томоор нь залгичихаж байна шүү дээ. Үгүй чи минь яана даа гээд л үглэж эхэллээ. Би тэссэнгүй:
-Тэгж ярих юм бол чулуун зэвсгийн үеийн хүмүүс түүхий мах удаан зажлахаасаа залхуурч ялз чанасан мах иддэг болсноор оюун санаа нь үсрэнгүй хөгжсөн юм шүү дээ гэлээ. Хүү тэгтэл:
-Ха ха, аав аа, чулуун зэвсгийн үеийнхэн чинь таныг дагуулахгүй ажилсаг хүмүүс. Ээжүүддээ мах авчирч өгдөг байсан гэж байна.
-Тэр жил намайг нэг удаа дэлгүүр лүү сүүнд гүйхэд та хоёр өлгийтэй байсан, хүүхдүүд минь. Тэгж яривал, чулуун зэвсгийн үеийн эрчүүд эхлээд жад шидэж махаа олдог байсан юм. Тэгтэл нэг залхууд нь суганы булчирхайгаа цочоон жад шидэлж байх төвөгтэй санагдаад нум сум зохион бүтээчихсэн юм шүү дээ. Нум сум гэдэг чинь хүн төрөлхтний оюуны үнэт өв гэж би хариу барилаа.
Намайг ийнхүү алтан сургаалаа айлдаж суух зуур авгай тоос сорогчоо асаалаа шүү. Зочны өрөөний шал тавхан хоромд л цэмцийх нь тэр.
-Тэгж ярих юм бол, наад тоос сорогчийг чинь нэг залхуу япон эр зохион бүтээсэн юм шүү дээ. Наадах чинь байхгүй байсан юм аа гэхэд чи шүүр бариад яаж зовж энэ өрөөгөө цэвэрлэх байсан бол? гэж би хашгирлаа.
-Эргэн тойрноо хар! Энэ зурагтыг сонин уншихаасаа залхуурдаг хүн хийсэн юм. Тэр угаалгын машиныг бүтэн өдөржин цамцаа нидрүүлгэнд үрж суухаас залхуурсан хүн бодож олсон!.. гээд цааш тойруулан тоочих гэтэл авгай хүүхдүүд нэгэн зэрэг цагаан тугаа өргөлөө.
Нээрээ, хүмүүс залхуурдаггүй байсан бол яана аа. Хадан агуйдаа түүхий махаа зулгаагаад л сууж байх нь шүү дээ. Аймаар!
Жич: Миний ууц өвдөөд. Эмч тэгтэл суудлаас болсон байна. Өдөр бүр гүйж, дасгал хийж бай гэсэн. Залхуурал минь, буйдан минь баяртай гээд энэ өгүүллэгээ нийтэлж байгаа юм шүү. Доор байгаа зураг энэ өгүүллэг хоёр ямар нэгэн шижмээр холбоотой болохыг уншигч авхай та анзаарах биз ээ.

14 comments:
Хүйсээр ялгаварлан гадуурхахаа болиёооо!!!Эмэгтэйчүүд ч гэсэн залхуурмаар байна ш дээ гсн.
Залхуурал сайн муу 2 талтай юм шиг санагддийн.Сайн талыг нь та сайн тодорхойлжээ.Харин надад залхуурлыг жоохон муулахыг зөвшөөрнө үү.
Би нэг хүнсний дэлгүүрт кассчин хийдэг байлаа.Хичээлийнхээ хажуугаар хийдэг байсан цагийн хөлсний ажил л даа.Гэтэл тэр дэлгүүрт үйлчилүүлэгчиддээ талархдаг эзний сэтгэлийн бэлэг болгож(хожим нь захиралтайгаа тэр талаар нь асууж ярилцах завшаан тохиосон юм)худалдаалсан хүнсээ уутлаж өгөх үйлчилгээ нэвтрүүлж эхлэвээ.Үнэндээ үйлчилүүлэгчидийг татах гэж сэдсэн арга ч байж магадгүй л дээ.Тэр ажил нь кассчидын ажилыг 3 дахин нэмж орхив.Урид нь 8-н кассаар хангалттай үйлчилчихдэг байсан бол 16 касс зэрэг ажиллаад ч уртаас урт дараалал тасрахаа болив.Эгч хөлсөө бурзайж хөлөө гуйвтал ажиллаж байсан ч эхэндээ шинэ үйлчилгээнд баярласан үйлчилүүлэгчидийн талархлын үгээр урамшаад зүтгээд л байв.Удалгүй 7 хоног өнгөрсөн үү яасан нөгөө үйлчилүүлэгчид чинь аажим аажимаар үүнийг дээр нь оруул,хэвтүүлж хий босгож хий,2 торонд хувааж хий гээд л заавардаж өгдөг болов.Өчигдөрхөн л баярлаад магнай нь хагарчих гээд духаа дараад бөхөлзөөд байсан хүмүүс.Гэтэл өөрсдөө уутандаа хийх боломж бол нээлттэй хэвээрээ л байгаа шүү дээ.Эндээс ""хүн залхуурлаас зайлж чаддаггүй""хүмүүс талархах сэтгэлээ залхуурлаараа устгадаг""хүмүүсийг залхуу болгох шалтгаан нь бусдын төлөөх сайхан сэтгэл" гэсэн дүгнэлтийг хийх болсон юм.Бодоод байхад амьдрал дээр ийм жишээ маш олон байдаг.Үйлчилүүлэгчидийн сэтгэл ханамжийн төлөө(зах зээлийг татах) гэсэн үйлчилгээнүүд эцэстээ үйлчилүүллэгчидээ ч алж өөрсдийгөө ч хохироодог гэдгийг "мөнхийн залхуурал"гээч байгаа цагт санаж явмаар санагддийн.
bichne ch gej yostoi helhiim bish. mori nohoi shig zutgeh bish, zlahuursnii undsen deer bodoj setgesnii ur dund garsan amjiltuud shuu dee.
Gehdee l zalhuurah saihan shuu, laglaital zuv zugeer suujiih ch yostoi saihan daa, hehe.
Цахирмаа, Нана хоёртоо зориулж залхуу эмэгтэй юу бүтээдэг тухай юм бичнэ ээ.
Гялайлаа.
Тийм шүү залхуурах хэрэгтэй, гэхдээ зөв залхуурах. Хөдөлмөр хөнгөвчлөх залхуурах 2 өөр. Бага залхуугаас их залхуу бил үү, их залхуугаас бага залхуу билүү нэг үг бий биз дээ. Дээр би нэг ийм бичлэг бичсэн юм, мэргэжилтэй холбоотой эд л дээ.
http://ochko.blogspot.com/2007/01/blog-post_11.html
Yagaad hunii emzeg sedev hondood bnaa. Odoo onoodorjingoo ym hiihee boliod yaj ajlaa hongovchloh uu geed bodood suuchihna sh dee. SHUTIS-d baihdaa hunii yarij bgaa ymiig shuud bichchihdeg mashin zohion buteeh sen gej lektsen deer bodoj suusaar bgaad yu ch bichij chaddaggui baij bilee. hehe.
Огоо чиний лекцэн дээрээ бодож суусан зүйлийг чинь аль хэдийн нэг залхуу зохион бүтээчихсэн зүйл. Тэрийг нь дуу хураагч ч бил үү, recorder ч бил үү нэг юм байдаг даа. Микрофон аманд тулгаж байгаа л бичээд авчихдаг хэхэ
Ogoo ahiin heleed baigaa yum bol duu huraaguur bish, shuud l devter deer bichdeg yumiig helj baigaam aa.
Ugui ee ter duu huraaguur chini tsaasan deer buulgaj bagshid uzuulj boldoggui baihgui yu daa. Tegeed ch tsaasan deer buulgahdaa minii gar bichmel shig baih heregtei
Америкийн нууц албад яриаг шууд ВОРД руу оруулдаг программ ашиглаж байгаа гэнэ лээ
Нэг залхуу монгол сонирхсон чинь 300 сая доллар огчих хийгээд огье гэсэн мэдээллийг би баттай эх сурвалжаас сонссон
Hehe. Zalhuu hureed comment bichij ugdug mashintai bolhiimson geed suuj bn aa.
Залхуурна гэдэг бас сайхан эд шүү. Гэрээ цэвэрлэхээсээ залхуураад ер хог тарьдаггүй, хувцасаа хар болгохоос залхуураад дандаа хар хувцас өмсөж явдаг за тэгээд нойлийн өрөөнд өмдөө шувтлахаас залхуураад дэлгүүрээр морь хардаг гээд л залхуурах юм их байна аа.
Уул энэ эдтэй тэмцэлдээд л байгаам, үр шим нь гарах байлгүй дээ...
Dugnelt:
Amraa ahiin ene bichleg jinhene
laitai jalhuuchuudiig tsugluulj unen dur turhiig ni ilchilj ugsun saikhan bichleg bolloo.
Ogoogiin ter muruudul miniihtei yamar ih tudseim be, bi bagshiig orj irehees unmu daalgavraa huulah geed, yadaj baihad bas zalhuu hureheed yag tegj boddog baisiishtee.
Яг бичгийн хэвийг чинь дуурайгаад хуулан бичлэг хийчихдэг машинаа зохион бүтээчихгүй дээ, тэгээд.
Би харин багадаа шугам зураг зурах захиалга их авна. Ангийнхаа хүүхдүүдийн зургийг шөнөжин сууж зурдаг байж. Багш нарын үзүүлэн ч их хийнэ. Шугам зураг зурчихдаг, үзүүлэн хийчихдэг машин хийх юмсан гэж их мөрөөддөг байж.
Post a Comment