Tuesday, February 6, 2007

ОНИГОО

Пара олимпийн усанд сэлэлтийн тэмцээн болж байна. Гаргүй, хөлгүй янз бүрийн тамирчид уралдахад бэлэн болжээ. Хамгийн сүүлчийн зам дээр ганц толгой зогсоно. Гарааны дохио дуугарахад бүгд сэлж, толгой л ёроол руу живлээ. Түүнийг гарган ирж, ам хамрых нь усыг гарган, сэргээтэл нүдээ нээн:
-Би таван жил сургууль хийж чихээрээ сэлүүрдэж сурсан юм. Тэгсэн чинь олимпийн хорооны илжигнүүд надад резинэн малгай өмсгөчихөж байгаа юм даа гэж тэр уурлажээ.

*******
Залуухан хоноцод айлын арван найман настай охин дэндүү таалагдсан учир түүн рүү очихоос өөр арга байсангүй. Шөнө охины унтлагын өрөөнд сэмхэн явж орсон залуу бүхий л авьяасаа шавхлаа.
-Таныг гарахгүй бол аавыгаа дуудлаа шүү хэмээн охин айлгана. Залуу арайхийн охиныг зөвшөөрүүлэв. Гэтэл охин гэж цадаж ханахаа мэдэхгүй шулам! Залуу таван удаа “юу яагаад” охины дэргэд тэрийн уналаа. Охин дахиад л түүнийг оролдож байна. Залуу:
-Тайван байлгаач, эсвэл би аавыг чинь дуудлаа шүү! гэж уурлаж байна гэнэ.

*******
Нэгэн студид угаалгын машины рекламыг эротик, секс хэлбэртэй хийх захиалга ирэв. Сарын дараа зураг авалт дуусч телевизээр цацав. Эхлээд түмпэнтэй цагаан хэрэглэл тэвэрсэн авгай гол руу ирэн, даавуугаа угааж эхэлнэ. Гэнэт шалдан эр харайн гарч ирээд авгайг чирч одно. Авгай бутан дотроос “Туслаарай, намайг хүчиндэж байна!” хэмээн орилоход хөтлөгч хүнгэнэсэн хоолойгоор “Хүчинддэг байсан, одоо ч хүчиндэж байна. “Акира” угаалгын машиныг худалдаж авахгүй бол ирээдүйд ч хүчиндсээр байх болно” гэсэн рекламын ролик бүтээсэн байлаа.

*******
Эмийн сан руу боловсон байрын залуу орж ирэн, эмийн санч бүсгүйгийн чихэнд нэг юм шивнэн хэллээ.
-Юу яасны чинь хамгаалалтын хэрэгсэл? Манайх эмийн сан болохоос батлан хамгаалах яам биш гэж нөгөөх нь уурлав.

*******
Эмч өвчтөнөөс:
-Та чинь яахаараа халуун зунаар хатгаа авчихдаг байна аа?
-Хн, айлын балкон дээр шалдан шахам өглөө болтол зогссон юм чинь.
-Яагаад шалдан шахам гэж?
-Ганцхан бэлгэвчтэй л байсан байхгүй юу.

5 comments:

Зэлмэ said...

амарсайхан ч аргагүй шинэ үеийн сэтгүүлч юмаа. Вэбээ гоё болгочихжээ. Би уг нь таныг вимод урисан юмсан. Сураг ажиг тавиж байна.

Зэлмэ said...

Дээр асуусан байсан. Токиод дулаахан шүү. Тэгэхдээ дотроосоо жиндүү нэг л сонин. Халуун юм уучих юм бол зүгээр болчихдог юм.

A.Амарсайхан said...

Программист та бүхний минь л ач шүү дээ. Буянцогтоо ах дээр очиж хичээл заалгасан юм аа. Харин өнгөний шийдлийг нь хийх гэж бараг цаг суусан байх аа.
Магтсанд баярлалаа.
Магтсан хүүхэн хуриман дээрээ гэдэг шиг, хоцрогдсоноо илчлэн нэг юм асуучихъя. ВИМО гэдэг чинь өнөөх МОНЦАМЭ гэдэг өндөр цагаан залуугийн дүү нь билүү?

A.Амарсайхан said...

Тоглоогүй нээрээ асууж байна. ВИМО гэж юу юм бэ?

A.Амарсайхан said...

Мэйлээ шалгахгүй залхуураад л яваад байсан юм. ВИМО гэдгийг мэдэж авснаар барахгүй гишүүн болчихлоо.
Мунгинасаныг минь уучлаарай

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates