Monday, February 5, 2007

ЭЗЭНТЭЙ ШОГ

Шог зохиолч Цэрэнжамц гуай нэгэн суманд очоод байж. Гудамжинд зогсож байтал нь их гоё жийп унасан баян хүрч ирээд,
-Хөөе, хүн гуай. Улаанбаатар ортол хэдэн өдөр явах вэ? гэж. Мань эр дуугарсангүй. Жийптэй нөхөр амандаа хараагаад цааш ухасхийн алга болов. Тэгтэл Цэрэнжамц гуай араас нь малгайгаараа даллаад гүйж байна гэнэ. Баян буцаж ирвэл,
-Улаанбаатар ортол арван цаг явна гэж.
-Түрүүнийгүй хэлэхгүй яадаг годил вэ?
-Чамайг ингэж давхидгийг түрүүнийгүй мэдээгүй байсан ш дээ годил нь.

Ш.Сүрэнжав гуай хэлж байна гэнэ. Энэ Цэрэнжамц миний талаар янз бүрийн юм гаргаад байгаа дуулдана. Намайг:
Ном уншихдаа цагаан шилээ зүүдэг
Ноймор зарлахдаа ягаан шилээ зүүдэг
Нойрноос сэрэхдээ ногоон шилээ зүүдэг гэж хэлсэн байна. Би хариуд нь тэгэхээр бас гурван мөрт гаргалаа.
Дагз нь үсээ барихаа байсан
Давсаг нь усаа барихаа байсан
Данс нь балансаа барихаа байсан гэлээ, энэ болох уу?

Цэрэнжамц гуайгаас энэ манай монголын яруу найрагчид чинь ямаршуухан төрхтэй шүлэг бичдэг юм бэ дээ гэхэд:
Ухаан ихэдвэл Чойном шиг шүлэг бичдэг
Улс төр ихэдвэл Гайтав шиг шүлэг бичдэг
Уянга ихэдвэл Явуу шиг шүлэг бичдэг
Ур ихэдвэл Пүрэвдорж шиг шүлэг бичдэг
Уур ихэдвэл Дашбалбар шиг шүлэг бичдэг
Ус ихэдвэл Сүрэнжав шиг шүлэг бичдэг
Уураг ихэдвэл Лхагвасүрэн шиг шүлэг бичдэг
Ууш ихэдвэл Лхамсүрэн гуай шиг шүлэг бичдэг гэсэн гэдэг.


2 comments:

М.Огоо said...

Arai jaahan orchin ueiin ezentei shog bii yu? Ene humuusiin nom zohioliig zondoo l unshij harj bsan ch amid seruund ni yadaj zuragtaar ch baraag ni harsan hun tsoohon ym aa.

A.Амарсайхан said...

Цэрэнжамц гуай амьд сэрүүн, энэ жилийн Болор цом дээр хошигнолоо уншсан. Сүрэнжав гуай ерөнхийлөгчөө хамгаалаад л явж байна.
Харин сүүлийн хэдээс олон нь бурхан болжээ. Пүрэвдорж гуай "Монголын нууц товчоо" дээд сургуулиа захиргаадаад, Лхагвасүрэн гуай жүжгээ бичээд л тамхиа татаад л сууж байгаа шүү дээ.
Гэхдээ саналыг чинь хүлээж авна аа. Орчин үеийнхний тухай юм нийтэлнэ.

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates