Monday, November 12, 2012

Булганаас ирчихлээ

Булганаар аялсан зургуудаасаа толилуулж байна. Болд намайг сураг тасарлаа гээд байхаар нь сураг гаргахаар шийдлээ. Тансран ламтны зүүн этгээдэд зорчсон тэмдэглэл гэдэг шиг, кинуу механикч Шаарийбуутаны өмнөд болон хойд этгээдэд зорчсон тэмдэглэл оршивай.
Өглөө 7 цагт босоод Булганы төвд байх энэ цэцэрлэгт суух сайхан шүү. Надад л лав Булганд амьдармаар санагдсан. Төвдөө ийм сайхан юм чинь, зуслангийн байшин барьж нерв мөнгөө үрэхгүй. Санаа амар. Булганаас төрсөн алдартнуудын хөшөө. Булган гэдэг анхдагч баатруудын нутаг гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэх буйзаа.
Булган аймгийн Хөгжимт жүжгийн театр. Киноны хүүхдийн сеанс эхлэхийн өмнө. /Зургуудаа эргэж хартал дандаа үзэгч хүүхдийн зураг л дараад байж дээ/
21 дүгээр зууны киномеханикч Шаарийбуу. /Гэгээн дүрээрээ заларч буй нь. Бүрэгхангай сумын Соёлын ордны их танхимд/ -Чамд Сүлд таалагддаг уу?
-Тийм ээ. Хөөрхөн залуу шүү.
-Дэндэв ч бас царайлаг шүү тээ... /Иймэрхүү яриа болж байгаа нь. Бүрэгхангай сум/
Бүрэгхангай сум. Яруу найрагч Эрдэнэсолонго андын маань төрсөн нутаг. Хүүхдийн зохиолч Дашдондог гуай бас энд төрсөн юм билээ. Бүрэгхангай сумд байх Алдарт Дандар баатарын хөшөө. Халх голын дайнд самурай нарын эрлэг болж байсан хүн энэ суманд төржээ. 4 сарын 28-ны шуурга буюу байгалийн гоц аюултай үзэгдэл болохоос гучин минутын өмнө. Дашинчилэн сумын соёлын төв. Дашинчилэн сумын Мобинетийн өндөр хурдны интернэт төв. Сумдад ийм зүйл нээгдсэн нь их хэрэгтэй байлаа. Мобинетдээ баярлалаа гэж хэлье. Гэхдээ зарим сумдаа "өндөр хурд" нэрэндээ зохицохгүй байна лээ шүү. Цаашдаа анхаарна биз. /Рекламан дундуураа шүүмжлэв, хэ хэ/Яндаг фильм студийн нэрээрээ олонд танигдсан Болдбаатар багшийн минь нутаг. Баяннуур, Чинтолгой. Надад зураглаачийн урлагийн А үсэг заасан эрхэм хүний нутаг сэтгэл хөдөлгөөд, утсаар ярьж сэтгэл хөдлөлөө дарсан. Чинтолгой гээд багшийн минь дуу байдаг юм."Тусгай салаа"-ны үзэгчид. Гурванбулаг сум. Тэр дунд юм шиншилж яваа гөлөг бас кино үзнэ гээд. Тэгэхээр нь урд хайрцганд байсан цуйвангаасаа өгч хахуульдаад буцаачихсан. Баяннуураас Гурванбулаг орох замдаа Цогт Хунтайжийн хар балгаснаа үдлэв. Чулууг хэрхэн засч, хэрхэн өрлөг хийснийг хараад өвөг дээдсээ бишрэв. Цогт Хунтайжийн хар балгасны харуулын цамхаг. Манай жолооч харуулын цамхаг гэж тайлбарласан. Харин би суварганы үлдэгдэл юм болов уу гэж бодож байснаа түсхийтэл инээсэн. Цогт тайжийн үед юуных нь УИХ-ын гишүүд байхав. УИХ-ын гишүүд л нутагтаа суварга босгож сонгогчдоо хошгируулдаг биз дээ. /Ха ха. Наргиа байлаа/Хар балгасны дэргэд байх Хар бухын музейн үзмэрүүдээс. Гурванбулаг сумын иргэн Тас гуай үдийн зоогоо барих гэж буй байдал. 4 сарын 28-нд болсон шуурга ийм гай тарьсан байна билээ. Бид Баяннуур суманд шуурга өнгөрөөсөн. Гурванбулаг сумын ЗДТГ-ын орой дээрх далбааны талыг шуурга авчихсан байна билээ. Биднийг очиход ийм байсан. Хагас сайн өдөр хэрнээ орой гэхэд бүтэн далбаа болгоод сольчихсон. Ажил сайтай сум гэж санагдсан. "Сумын буудлын өглөө" хэмээх зураг оршивай. Гурванбулаг сумын сургууль ийм хөөрхөн буудал барьчихсан, явуулын хүмүүсээс тав арван төгрөг олоод байж байдаг юм билээ. Болоо ш дээ гэмээр санагдсан даа. Би тахиа жилтэй болохоороо хар үүрээр босоод хийх байхаа олж яддаг юм. Тэгээд л энэ тэрүүгээр явж зураг дарж, хүмүүстэй уулзаж цаг нөхцөөнө шүү дээ.
Гурванбулаг сумын байрны хүүхдүүд. Ундны усаа ингэж зөөдөг. Хөдөөний хүүхдүүд ажилтай шүү. Гурванбулаг сумынхан маш ажилсаг. Соёлын төвийн үйлчлэгч эгч бүтэн сайны өглөө ажилдаа ирээд, орчноо цэвэрлэж буй байдал. Соёлын төвийн эрхлэгч Бат-Очир их сүрхий залуу гэж санагдсан. Хүмүүсээрээ ажил хийлгэж чаддаг. Үзэгчдийн танхим руу ороход үйлчлэгч сандлын тоосыг нэг бүрчлэн чийгтэй алчуураар арчиж байсан. 14 сумаар явахад ийм зүйлийг бид хараагүй. Авзага Хайрхан уул. /Гурванбулагаас Могод орох замдаа зогсож авав. 2 хоногийн өмнө болсон шуурга замын бүх жалгуудыг цасаар дүүргэсэн, нэлээд бэрх зам туулсан даа/ Хорхог хийж амрах бэлтгэлээ гэнэдээд Гурванбулаг сумаас базаасан. Мах олддоггүй. Зардаг дэлгүүр нэг ч байхгүй. Хувь хүмүүс зөвхөн бүтэн мах зарна гэдэг. Тэр нь бидэндээ бүтэн жилийн хоол болчих гээд байдаг. Нэг эгчийг гуйсаар байж ямааны өрөөл мах авсан. Тэгтэл жинлэснийхээ дараа үнийг нь 3000 гэдэг байгаа. Асуутал алтан бөгстэй, мөнгөн цээжтэй ямаа болж таарав. Давхиад Могод дээр иртэл хонины мах зарна, 2200 гээд цагаан хоолойгоор нь зарлаж байдаг байгаа. Зураг дээр: Тогооны хорхог. Мэйд бай Дээгий. Манай багийнхан амралтын өдрөө Могодын рашаан дээр өнгөрөөж буй байдал. Жолооч Лхам, ажилтан Дэлгэрхангай нар. Дээгий маань шалмаг залуу шүү. Намайг гараа халааснаасаа гаргаж амжаагүй байхад, сургуулиар орж бүх ангиудаар зарлаад, соёлын төвийн оройд гарч анонсоо өлгөөд, сумын бүх гудамжаар тэрэгтэйгээ давхиад цагаан хоолойгоор зарлалаа хүргэчихдэг хүн дээ. /Яруу найрагч Оюун эгчийнхээ нутагт ирэнгүүтээ утасдтал, нэг шил шар Чингис и-мэйлээр илгээсэн юм. Эгээдээ баярласан шүү. Манай нутагт очвол дүү рүүгээ залгаарай/Мэргэжил нэгтэнтэйгээ хууч хөөрч, яргуйны ямааны мах идэж, нэг орой сайхан суув. Пүрэвсүрэн гуай Ленинградын горный-г төгссөн хүн юм билээ. Одоо рашаан судлаач, бас лам болчихсон. Энэ нохойнд бид алтан бөгстэй мөнгөн цээжтэй ямааны махныхаа өвдөл цөвдөл, яс үсийг сэтгэл харамгүй өгсөн. Тэгтэл надтай маш сайн найзалсан гэж байгаа. Нүүр ам долоочих гэхээр нь заримдаа хөлөөрөө түлхэж холдуулах хэрэг гарч байлаа.
Миний унаган мэргэжил геофизик л дээ. Тэгтэл хаячихсан мэргэжил минь хэрэг боллоо. Хуучны геофизикийн судалгааны төвд бид байрласан. Рашаан судлаач, бас лам Пүрэвсүрэн гуай биднийг их баяртай угтаж, орон байраар хангаж хоёр хоног амрах бололцоо олгосон. Могодын халуун рашаан. Энд хоёр хонохдоо рашаанд орох гээд амжаагүй. Түүнээс биш Могодын рашаанд орсон хүн насандаа хамуурдаггүй гэдэг юм билээ. Би орсон бол хэдэн үеэрээ хамуунаас айхгүй санаа амар байхгүй юу. Даанч хүйтэн зэврүүн байсан л даа.
Булганы Могод суманд миний шүтээн уулын нэртэй уул бас байдаг юм билээ. Баян-Уул. Нутгийнхан их шүтдэг хайрхан юм гэнэ лээ.
Орхон суманд байтал цасан шамарга тавьж эхэлсэн дээ. Орхон сумын төвөөс алсын уулс иймэрхүү харагдаж байсан.
Бугат орох замд. Зун үүгээр явах юмсан. Хөхөө донгодоод л. Хүүхнүүд өсөөд л, айраг исээд л, янзтай байх даа.Бугат суманд Тусгай салаа үзэхээр ирсэн хүүгийн шүдлэн үрээ. Даахин дор хүлэг, дахан дор эр гэдэг сэн. Удахгүй хүлэг болно доо. Хүү ч хүлэг баатар болно шүү дээ.
Бугат сумын үдэш. Сайхан байгальтай газар юм билээ. Бөөн модон дунд. Зусланд байгаа билүү, юу билээ гэж бодогдож байна лээ шүү.5 дугаар сарын 6-нд цэцэг ногоо дэлгэрэх байтал Ингэтийн даваа ийм л харагдаж байлаа. Гэхдээ өдий цагийн цас гэдэг шар тос шүү дээ. Удахгүй яргуй дэлгэрнэ дээ.Зуны сар гарчихаад байдаг. Зам гэдэг өвлөөрөө. Ингэтийн давааг давах гэж нэлээд будиллаа. Машины тарамбүлүүр гээч юм руу ус ороод зогчихоод байгаа байдал. Аль утас нь нороод богино холбоо үүсгээд байгаа нь мэдэгдэхгүй зовоосон шүү. Түүнээс биш манай жолооч, тэрэг хоёр цас шаварт яг л танк шиг л явж байлаа. Тэр өдөр энэ даваан дээр тав зургаан машин шаварт суусан сураг сумын төвд дуулдаж байна билээ.Нялх тугалууд үүрэглээд л. Нялх ногооны униар татаад л. Монголын минь хавар гайхалтай. Сэтгэлд нэг л дотно. Ингэтийн хавар иймэрхүү. Траахтур тачигнаад л. Тариалалт үргэлжлээд л. Сайхан байна лээ шүү. Ажилсаг хүмүүсийг харах үнэхээр бахдам. Сэлэнгэ мөрний үдэш. Ингэт Толгой /Сэлэнгэ сум/-д очихдоо Сэлэнгэ мөрнийхөө эрэгт ирж, ариун рашаанаас нь хүртэж, адис авлаа.

26 comments:

Төгөлдөр said...

Монголдоо очихоороо тойрон аялал хийнээ гээд шийддэг байна шдэ.

Gutalchin said...

ooroo yavsan um shig l bolloo. saihan temdeglel bn. bayarlalaa

A.Амарсайхан said...

Гуталчин, Төгөлдөр нарын комментыг сэргээв. Гүүгл маань ямар дайрлагад өртөв өө? Бен Ладен амьд байгаа бололтой. Түүнээс өөр агуу гүүглийг зогсоох цөстэй аавын хүү баймааргүй.

Gutalchin has left a new comment on your post "Булганаас ирчихлээ":

ooroo yavsan um shig l bolloo. saihan temdeglel bn. bayarlalaa

Posted by Gutalchin to Amarsaikhan at May 13, 2011 2:26 AM



Төгөлдөр has left a new comment on your post "Булганаас ирчихлээ":

Монголдоо очихоороо тойрон аялал хийнээ гээд шийддэг байна шдэ.

Posted by Төгөлдөр to Amarsaikhan at May 13, 2011 1:51 AM



Гуталчинд: Тогооны хорхог амтагдаж байна уу? Ха ха

Төгөлдөрт: Заавал аялаарай

Anonymous said...

Ugluu bosonguutaa mongoldoo ochood irsen schig bolloo. Ta ch bas Bulganchuud schig ajilsan hun schuu. Uran buteeliin ih , ih Amjilt.

peakfinder said...

Нээрээ Булганынхан ажилсаг хүмүүс байна лээ шүү. Булган аймгийн төв цэмцгэр гэж...
Ажилсаг хүмүүс сайхан амьдардагийн жишээ гэж бодож явсан.Алтан цээжтэй мөнгөн бөгстэй ямаа ч бас л тансаг харагдаж байна шүү. Манай энд бол байхгүй шүү дээ.

SODON MONGOL said...

gogo zurguud bn . tsogtiin balgasnii tuhaid ali 8- 9 r zuunii ued kidan nar anhlan barj baisan tuuhtei. hojim n tsogt ahiin ued dahin sergeej baijee. tsogtiin balgasnaas tuuhiin chahal ed zuils oldoj baisan n bii.

Bold said...

Сайн уу, аян замдаа алжаалгүй сайн явж ирэв үү? Удаж удаж, сурагаа мурагтайгаа гаргадаг байна шүү.

Дэндэв said...

Амараа ах сайн явж ирэв үү?
Би зохиолч Ц.Уламбаяр гуайн түүврийг уншчихаад Чинтолгойд очиж үзэж байсышд. Бас тэр Авзага хайрханы домгийг хүргэн ахаасаа сонсоод "Ёлын гурван өндөг" бичлэгээ хийж байсан юм.

A.Амарсайхан said...

Анонимд:
Би чинь гэргий болоод хүүхдүүдийнхээ хувьд маш залхуу хүн шүү дээ. Уусан аягаа хураадаггүй. РС-ний ард хөдөлгөөнгүй сууж байдаг. Хоол хийдэггүй, аяга угаадаггүй.

Пийкфиндерт:
Мэйлээр жаахан мах илгээдэг байж дээ /амаа барин шогширлоо/

Содон Монголд:
Хотынхон бол хонгилын хүн гэж бодмоор хир даг болсон нөхөр ирж хүний 1000 төгрөг л хураадаг болохоос, музейдээ тайлбар хийдэггүй юм билээ. Гадаадынхан юу боддог бол доо

Болдод:
Мураг гаргалаа харин

A.Амарсайхан said...

Дэндэвт:
Чинтолгой, Авзага хайрхан хоёр луу зав гаргаж очиж үзээгүй. Алсаас хараад л өнгөрсөн дөө

БАЯРЖАРГАЛ said...

Сайхан бичлэг байна. Хөдөө яваад амарсан юм шиг санагдчихлаа.

Anonymous said...

http://www.erepublik.com/en/referrer/Xitiroglou

Tsolmon J said...

Сайхан явж ирсэн байна. Яг нутагтаа очоод саахалт айлын хүн манайд орж ирээд явсан сониноо ярьж байгаа юм шиг санагдлаа. Таны киног үзсэн. Хүний сайхан сэтгэл гэж тийм л байдаг даа. Уйлан байж үзсэн. Одоо үед Дэндэв шиг сайхан сэтгэлтэй хүмүүс бурууддаг болсон цагийг сайн харуулсан байна лээ.

DBD Muruudugch said...

Сайхан аялаад бас амраад иржээ. Миний Монгол орон үнэхээр сайхан шүү. Бахархахгүй байхын аргагүй. Үнэхээр гоё зурагнууд байна. Сая Монгол очоод миний аз болж "Тусгай Салаа 2" кино кинотеатруудад гарч таараад би үзсэн. Маш сайхан бүтээл болсон байна лээ. Яг л өнөөгийн нийгэмд байгаа сайхан сэтгэлтэй хүмүүс хохирч байгааг их сэтгэл хөдөлгөм бөгөөд энгийнээр харуулсан байна лээ. Надад маш их таалагдсан. Танд болон кино группынхэнд ажлын амжилт, эрүүл энхийг хүсье. Танд уран бүтээлийн амжилтыг тусгайлан хүсье.

DBD Muruudugch said...

Сайхан аялаад бас амраад иржээ. Миний Монгол орон үнэхээр сайхан шүү. Бахархахгүй байхын аргагүй. Үнэхээр гоё зурагнууд байна. Сая Монгол очоод миний аз болж "Тусгай Салаа 2" кино кинотеатруудад гарч таараад би үзсэн. Маш сайхан бүтээл болсон байна лээ. Яг л өнөөгийн нийгэмд байгаа сайхан сэтгэлтэй хүмүүс хохирч байгааг их сэтгэл хөдөлгөм бөгөөд энгийнээр харуулсан байна лээ. Надад маш их таалагдсан. Танд болон кино группынхэнд ажлын амжилт, эрүүл энхийг хүсье. Танд уран бүтээлийн амжилтыг тусгайлан хүсье.

DBD Muruudugch said...

Өө нээрээ, цаг зав тань гарвал "Тусгай салаа 2" киноны жүжигчдийн тухай мэдээллийг блогтоо оруулж өгөөрэй. Мундаг жүжигчид шүү. Бас Сүлдийн охинд их "муухай" (мэдээж хөөрхөн л дөө) охин тоглосон байна лээ. Өхөөрдмөөр. Киног үзээд Дэндэв бол яг тэгээд л явах хүн дээ гэж бодогдож байлаа.

Пета said...

Яаг бага насаа онгороосон нутаг сумын тов харагдаад ихэд догдлов.. Би чинь хояр сум дамнаж сургуульд явдаг байсийн гоя зураг узуулж дурсамж сэргээсэнд баярлалаа

Dashravdan B. Eljigen said...

Та яах гэж "Тусгай салаагаа" хуулийн цагийн жүжиг шиг юм болгочихоо... Үзээд тийм л сэтгэгдэл төрлөө. Сайн яваад иржээ

ZAYA said...

Гэгээлэг уран бүтээл бусдад үлгэр дуурайлал болно гэж итгэнэм.
Сүүлийнх нь хэсгийг үзэж амжаагүй сууж байна.
Цаашдаа, олон олон сайхан бүтээл гаргахыг хүсье.
Зурагнуудыгхарсан чинь, бага нас минь санаад орчихлоо.

A.Амарсайхан said...

Баяржаргалд:
Замын зардал хэмнэчихэв үү? Хэ хэ

Анонимд:
Танай шинэ улсад иргэн болох гэснээ хойшлуулав.

Цолмонд:
Булганы Могод суманд аймгийн арслан Баатар гэдэг сайхан монгол эр хүн биднийг гэртээ урьж хоолоор дайлсан. "Дэндэв минь мөн дөө. Хүний ээжийг хүртэл ингэж хайрлаж чадаж байна шүү дээ. Гэтэл хотын та нар бол тэнэг л гэнэ шүү дээ" гэж хэлж байна билээ.

Мөрөөдөгчид:
Баярлалаа. Жүжигчдийн тухай мэдээлэл оруулах гэхээр бүгдтэй нь уулзах хэрэгтэй болоод байдаг. Надад тийм зав гарч өгдөггүй. Надад зав гарлаа гэхэд жүжигчид маань энэ жил их эрэлттэй болсон. Их завгүй байгаа. Тэгж байгаад бичнэ дээ.

Петад:
Булган сайхан нутаг. Сайхан нутагт өсчээ чи

Дашравданд:
Хүмүүс өмнөх хөглөдөг, гэнэн цайлган Дэндэвээ хүлээсэн сэтгэл зүйтэй байгаа юм аа. Гэтэл 5 жилийн дараах Дэндэв арай өөр байдаг. Энэ зөрөөнөөс болоод л үргэлжлэл маань зарим хүний санаанд хүрэхгүй байгаа

Заяад:
Архангайн хүн Булганыг хараад бага нас санаанд ордог чинь юу вэ? Өлзийтөөс орой гарч давхиад Могодод ирж найз хөвгүүнтэйгээ уулзаад, үүр цайхад буцаад гэртээ оччихдог байсан адтай охин явсан хэрэг үү? /Хэ хэ тоглоом шүү/

Dashravdan B. Eljigen said...

íàäòàé õàìò ÓÁ-ÝÒ-èéí àâòóóñàíä ¿çñýí õºãøºí ¿ç÷ýýä á¿¿ð á¿òýí 3 öàã óóðëàñàí çàéëóóóë

Монгол бүсгүй said...

Цагаан машин, нохой, та гурвын ард байгаа цэнхэр байшин нүдэнд тусаад юу билээ гэж бодоод байсан чинь геофизик гэдэг үгнээс тэр байшинг танилаа шүү (би андуураагүй бол). хэдэн жилийн өмнө тэр байшинд очиж байсан юм.

Jeff Palmer said...

Сайхан явж ирсэн байна. Яг нутагтаа очоод саахалт айлын хүн манайд орж ирээд явсан сониноо ярьж байгаа юм шиг санагдлаа. Таны киног үзсэн. Хүний сайхан сэтгэл гэж тийм л байдаг даа. Уйлан байж үзсэн. Одоо үед Дэндэв шиг сайхан сэтгэлтэй хүмүүс бурууддаг болсон цагийг сайн харуулсан байна лээ.

Anonymous said...

ta umne ni eniig oruulj baisan bish biluu
ungersen jil ch biluu

casanovinna.com said...

Сонирхолтой тэмдэглэл санаандгүй явж байгаад уншчихлаа. Бүр сэтгэл өдлөөд бушуухан хөдөө явж цэвэр агаар амьсгалах хүсэл төрлөө.

quarelle said...

harahaar l nutag haragdah yum...

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates