Вовкагийн багш, аятайхан эмэгтэй гэрт нь ирээд, эцэгт нь гомдол мэдүүлж байна гэнэ.
-Би танай хүүг сахилгагүйтээд байхаар нь загнах гэсэн чинь өмнөөс "Олон юм яриад байвал хусна шүү!" гэж заналхийллээ. Өдий жил багшлахдаа ийм муухай юм хэлж байгаа хүүхэд үзсэнгүй гэжээ. Аав нь толгой дохиод, цонх руу очиж, хашаанд тоглож буй Вовкаг дуудав.
-Хөөе, Вовка! Чи багшийгаа хусна гэж амласан юм уу?
-Тэгсэн.
-Тийм л юм бол гэртээ шалавхан орж ирээд хусаач дээ! Багш чинь ирчихээд чамайг хүлээгээд байна.
Амьтан судлалын хичээл орж байна гэнэ. Багш:
-Гэрийн даалгаварт өндгийг нь хараад, ямар шувууны үр төл болохыг нь тодорхойлж сурах даалгавар өгсөн. Одоо шалгана аа гэжээ. Эхлээд болжморын өндөг гаргаж ирэхэд, Вовка "Мэдэхгүй" гэж. Дараа нь хэрээний өндөг гаргахад бас л эцгийг нь тодорхойлж чадсангүй. Багш дэлбэртлээ уурлаад,
-Чи хэний хүүхэд билээ? Эцгийнхээ нэрийг хэл. Дуудаж уулзана гэв. Вовка тэгтэл өмдөө тайлж боожгоогоо гаргаад,
-Тийм л мундаг юм бол та миний төмсгийг хараад эцгийн нэрийг тодорхойлчих л доо гэжээ.
Давхцал
4 weeks ago
6 comments:
Ха ха ха. Вовка нээрээ ална аа. Одоо Вовкагийн Монгол төлөөлөл нь хэн байж болох уу. Гомбоо, Артгаа гээд л байж болохын гэхгүй юу.
2 dahi ni nice kk
hahah
Гудиггүй эрд:
Вовкагийн монгол хувилбар гэвэл бадарчин гуай л юм уу даа
Чуупсд:
Харин тийм ээ. Өөрөө чадахгүй байж
Анонимд:
Хэхэх
Вполне себе "русские" анекдоты. Всё-таки русский и монгольский юмор гораздо ближе, чем русский и европейский. В Европе толком-то и смеяться не умеют: видать, жизнь слишком правильная :)
Хоёрдохь онигооны орчуулгыг өнөөдөр орос интэрнэтэд уншчээ.
Post a Comment