Юндэн Нансалмаатай дөнгөж танилцсан шинэ жилээрээ таван зуун мянган төгрөгийн үнэтэй, италийн нэхий дотортой цэвэр арьсан гутал бэлэглэв. Нансалмаа Юндэнд шууд л унав. Тэр шөнөө хүүхэдтэй болжээ. Дараагийн шинэ жилээр турк нэхий дээл бэлэглэв гэнэ. "Чи ч тэнгэрийн умдаг атгажээ" гэж ажлынх нь хүүхнүүд зэрэг дуу алдав. Ингээд тэр хоёр хуримаа хийжээ. Хуримын маргааш өглөө хэн нь хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөх тухай маргалдаж гэнэ.
-Би чамд итали гутал бэлэглэсэн, турк нэхий авч өгсөн чи хүүхдээ хүргэ гэж Юндэн хэлжээ.
-Чи яагаад хүргэж болдоггүй юм гэж Нансалмаа уурлав.
-Би идэр есийн хүйтэнд чиний эхний шинэ жилээр бэлэглэсэн сахлын хөөсийг түрхээд, дараагийн шинэ жилээр бэлэглэсэн хятад зангиаг чинь зүүгээд явах хэрэг үү? гэж Юндэн асуужээ.
Давхцал
4 weeks ago
16 comments:
kkk, Нансалмаа одоо юу ч нарийн юм билээ дээ, Юндэн ч гэсэн яг хүүхэд хүргэх болохоороо асуудал хурцдуулж новшироод....таарсан таар шуудай ккк
хэхэ
er hunii holch uhaan gej ene dee.
zaya unen ug heljee:)kk
holch uhaan ch gj dee,nugoo er hunii 13 mehniih ny neg?
Erchuud unetei beleg avch ogvol caanaa ih uchirtai baidag yum baijee kkk.. Bi odoo boltol medeegui l yavaa sh dee.
А разве подарки Нансалмы не стратегические: пена и галстук - не то же ли самое, что мыло и верёвка? Только табурета не хватает.
ёстой хөгжилтэй амьтад байнадаа хэх э
Заяад:
Нансалмаа оюутан байсан юм болов уу?
Зоригтод:
Ха ха
Анонимд:
Стратеги гэдгийг Холч ухаан гэж орчуулах юм байна, нээрээ
Түмээд:
Эр хүний арван гурван холч мэх
Пиикфиндерт:
Гэнэн байна даа. Эргээд юу билээ гээд сайн бод. Машин авч өгсөн бол бас хүүхдээ хүргүүлэх л гэж авч өгсөн байгаа
Оросд:
Нансалмаа бол Хоролмаа биш. Тийм муухай юм хэзээ бодохгүй. Чи Д.Нацагдоржийн "Учиртай гурван толгой" гээд зохиолыг мэднэ биз?
Дэлгэрмаад:
Амьдрал хөгжилтэй шүү дээ. Хөгжилтэй талаас нь харж чадвал
савж уналаа...
Мэдэлгvй яахав. Гэвч амьдрал хөгжилтэй шүү дээ
iim belguud l avdguim shoo
Өө нууц юмыг дэлгээд төлөлөгөө нурлаа гэхгүй юу. Хэхэх
Батзаяад:
Татаж босгож өгөх хүн гарна вий
Оросд:
Тийм дээ. Танай оросоор чёрный юмор гэдэг. Гэхдээ монголчууд амны билэг гэдэг зүйлийг чухалчилдаг болохоор ийм онигоо их биш байдаг
Лилид:
Авдгүйм шүү л гэж байдаг юм. Шунал хөдлөөд авчихсан л байдаг юм даа гэж хашир эмэгтэйчүүд халагладаг юм даа
Төгөлдөрт:
Хайртай бүсгүйдээ л бүү уншуул
yunden shig alsiin haraatai baival ch avgai nar yundaa gonshgonohov kk
Гэгээнд тийм шүү
Post a Comment