Дамба гуайг гуравдугаар ангид байхад нь сургуулиас гаргасан юмсанж. Тэглээ гээд хотойсонгүй "Улсын сайн малчин" цолтой нэр төртэй сайхан аж төрж гэнэ. Хүүгээ улам илүү сайн сайхан яваг гээд бүр нэгдүгээр ангиас нь гаргажээ. Хүү нь малаа сайн өсгөж тэргүүний залуу малчдын зөвлөгөөнд оролцоод, дараа нь Тэрэлжид сар амрахаар болж нийслэлийг зорьжээ. Хүүд араас нь захидал ирж гэнэ. Цаасан дээр бааж буй нохой, эрүүн дээр гарсан яр, нусаа нийж буй хүн, араас нь зураас татаад "гэе!" гэж бичсэн байв. Хүү огт ойлгосонгүй. Зөвлөгөөнд цуг ирсэн, хоёр дээд сургууль дүүргэсэн сумын дарга ч захидлын учрыг олсонгүй гэнэ. Хүү мөчөөгөө өгсөнгүй хотоос гэрийнхэндээ хариу захидал илгээв. Таван хуруу сарвайсан гар, асч байгаа лаа, гүзээтэй тос зураад ард нь анхаарлын тэмдэг тавив. Аав ч ойлгосонгүй, ээж ч ойлгосонгүй. Тэр хот айлын хамгийн өндөр боловсролтой хүн болох долоо төгссөн хүү ч учрыг нь олсонгүй. Тэргүүний залуу малчин хотоос буцаж ирснээр хоёр тал "бичсэн" захидлынхаа учир ухааныг тайлбарлалцав. Аавын зурсан бааж буй нохой нь "ба" гэсэн үе, эрүүний яр нь "яр" гэсэн үе байж. Хүчтэй нийхэд "хүр-р-р" гэсэн чимээ гардаг учраас нусаа нийж буй хүнээр "хүр" гэсэн үеийг төлөөлүүлсэн юмсанж. Хүүгээсээ илүү өндөр боловсролтой, гуравдугаар ангид дэвшиж үзсэн хашир толгой юм хойно "гэе" гэдгийг бичиж дөнгөсөн хэрэг. Ингээд нийлүүлээд уншихаар "баяр хүргэе!" болох байж. Харин хүүгийн зурсан захидал нь "гар-лаа тос!" гэсэн бичиг байсан гэнэ.
Давхцал
4 weeks ago
17 comments:
Сайхан л ойлголцдог гарууд байна. LOL
хахаха, би бас ойлгохгүй байв..
хэдэн дээд сургууль төгссөний хэрэг алга :P
КККК, ДЭЭР ҮЕИЙН ХОЛБООНЫ ЦАХИЛГААН ЗАРИМДАА ОЙЛГОХЫН АРГАГҮЙ ЮМ ИРДЭГ БАЙСАН ГЭСЭН.
ТҮҮГЭЭР ОНИГОО ЗОХИОГООРОЙ.
Гудиггүй эрд:
Ямар ч л гэсэн захидал бичсэн л байгаа биз?
Аморт:
Хэтэрхий дээгүүр боловсролтой улсын бичиг гэдэг бэрх эд байдаг бололтой
Заяад:
Цахилгааны тухай шог өгүүллэг байдаг юм. Хэнийх нь билээ дээ, сайн санахгүй байна. Доржготов, Барамсай, Цэнд-Аюуш гээд луугаруудын нэгнийх нь юм даг.
Мань мэт нь бол шууд ойлгож байнөө. Харин тэр аавын "гэе" гэж бичсэнийг л ойлгосонгүй :p
Хахаха
Сайххан л захидал байшд
Хятад ханз иймэрхүү захидлаас үүссэн гэдэг үнэн бол уу
хятадад сурч байхад иймэрхүү санаагаар ханз анх үүсч байсан гэдэг юм билээ хэх э
Мооцоод:
Өө тэгвэл чи хоёрдугаар ангид явж байгаа хүү байна
Дэндэвт:
Мэдэхгүй ээ. Микагаас асуу.
Би бол хятад ханз судлах нь бүү хэл эгцэлж ч хардаггүй. /Бид яахаараа ингэтлээ хятадуудад харшилтай байдаг юм бол оо?/
Тэрбумтанд:
Тийм үү? Сонин хэрэг байна. Хадан дээр сүг зургууд байдаг даа. Эрдэмтэд "уншаад" л цэцэрхээд л байдаг даа.
аааахахахаха
Эрт цагийн хэлээр ойлголцдог, мундаг мэдлэгтэй хүмүүс байна даа. хэхэ
Амараа Цалигийн рекламныхаа кодыг өгчих. Блогтоо оруулъя. atuulai@yahoo.com
Анонимд:
Хэ хэ хэ
Төгөлдөрт:
Бузгай эрдэмтэд л хадны сүг зургийг тайлж уншдаг биз дээ? Нээрээ
Болороод:
Зургаараа байгаа юм аа. Намаагаар шинийг хийлгэх юмсан
Ha ha ha too funny
Анонимд:
Түү фани гэдгийг нь Дамба гуай ойлгодоггүй ээ.
Дамба гуай, энд нэг гараа элгэн дээрээ тавьчихсан, толгойгоо өөд нь байдгаар нь гэдийлгээд амаа ярзайлгаад инээж байгаа хүний зураг байна. хэхэхэхэ
Анонимд:
Аа за. Одоо л Дамба гуай нь таныг их инээж байна гэж ойлоо
Зураг бичгээр ойлголцоно гэдэг муугүй аякүүтэй хүний л ажил байхдаа. хэхэ
Post a Comment