Хайртай хосууд ажил хийж байна. Бүсгүй нь баярлан орь дуу тавина. Хөрш нь хаалганд нь чихээ наагаад шимтэн чагнаж байна гэнэ.
-Аа-аа. Оо-оо! Өшөө хүчтэй. Аах..! Уу-аа. Ямар гоё юм бэ?! Дахиад жаахан хөдлөөд өг! Мм-мм. Яагаад зогсчихов оо?
-Би ядраад байна аа!
-Одоо ганцхан!
Хөрш энэ бүх яриаг чагнан бүсгүйгээс дутахгүй догдлон зогсоно. Яг л өөрөө өнөө юу хийж байгаа мэт бие нь хөлөрч, амьсгаа нь өндөрсжээ. Гэр дэх хоёрын ажил цааш үргэлжлэв. Гэхдээ энэ нь хөршийн бодож буй өнөөх ажил бус хосууд угаасан даавуугаа мушгиж байх ажээ.
-Ухайс даа. Оо-оо! Оо ее-ээ! Аа-аа. Өшөө хүчтэй! Бүр хүчтэй! Аа-аа-аа... Мм-мм-мм!
-Болсон уу?
-Болчихлоо. Миний хайр мундаг хүчтэй шүү. Чамдаа баярлалаа.
-Энэ сүүлчийн удаа шүү. Дахиад би ийм залхуутай, заваан ажил хийж чадахгүй!
-Юу гэнэ ээ? Би бүх хөнжил дэвсгэрийнхээ даавууг ганцаараа угааж байна. Чи ингээд мушгилцаад өгөхөд юу нь болохгүй байна аа?
Давхцал
3 weeks ago
4 comments:
Yamar asgui huuhen be? Ugaalgyn maschin-aar jumaa ugaachihaad goyo jumaa ene zagtaa hiij baihgui. Haramsaad, tomoor sanaa aldav.
haha Amaraa chi uuruu ailiin haalga chagnaad zogsood baisiin bish biz?! magadgui nuhur shuu bagiin yum bii dee chamd!
Баяр хүргэе, шагнал авсан тухай чинь Диваажингийн хоригдол блогоос л мэдлээ. Галаа, Бумаа та хэд ч бужигнуулж байгаам бнаа
Анонимуудад:
Удаж хариу бичиж байгаад уучлаарай. Угаалгын авах нь байтугай зөвхөн баяраар л талх иддэг айл өрх олон болжээ. Судалгаагаар ядуучууд 40 хувь болчихож. Томчууд нь бензиний үнээр сонгуулийн шоу хийгээд л. Талх гурван зуун төгрөгний үнэтэй гэж тооцоо бодоод л.
Багын юм гэхээр таньдаг хүн үү? Манай байрныхан сахилгагүй байсан шүү.
Бид Цалиг нэрийнхээ доор нэгдээд, цалиглуулж байна аа. Баярлалаа.
Post a Comment