Tuesday, December 27, 2011

Интернэт, Дамба-Очир хоёрын ач

Интернэтийн ач
Сууж байтал шарсан тахианы шүлс гоожим сайхан үнэр анхилна. Гэхдээ чи тахиагаа шарах гэж бус чанах гэж тавьснаа гэнэт санана.

Дамба-Очирын ач
Дамба-Очир гишүүний өрөө рүү залуухан загвар өмсөгч бүсгүй гүйн орж ирээд тэврэв. Сэтгэл догдлолоо барьж дийлэхгүй байгаа бололтой.
-Эрхэм гишүүн ээ, танд хязгааргүй их баярлалаа гэж хэллээ гэнэ. Гишүүн гайхаж байснаа асуув.
-
Юу билээ, та чинь манай тойргийн сонгогч билүү?
-Үгүй ээ. Өв залгамжлагч!
-Юу..?
-Баян хужаатай суугаад, хэзээ үхэх бол доо гэж шаналж байтал ашгүй таны тавьсан Лүнгийн замын цоорхой тус боллоо.

14 comments:

Anonymous said...

Пахахаха, Дамба-Очир гишүүний тавьсан лүнгийн замын цоорхой залуу загвар өмсөгчийг баян болгож дээ.

Anonymous said...

Лүнгийн замын цоорхой yu yum be?

ZAYA said...

Ганц хоёр хүмүүсийг баярлуулж байгаа бол яамай даа. кккк

Энзо ба Эрх чөлөө said...

Нэг хужаа үхчдийн байж. Дамбуушка замаа хүлээлгэж өгмөөрийн. Одоо хүртэл хүлээж аваагүй байгаа гээд байгааз.

Anonymous said...

Buten 1 honoj baij oilgolooschdee. Ter hugschin hujaa ni samyn osold orood majiizan jumaadaa. Manai garga talyg ni avvaa, tanai garga taly ni avvaa tegeed iim zam bolsonschdee gedeg onigoony zam jum bolov uu?

A.Амарсайхан said...

Төгөлдөрт:
Иргэн баян бол улс баян шүү дээ

Анонимд:
Тийм. Өөрөө бодвол олон жил гадаадад байгаа хүн бололтой.

Дамба-Очирын тухай нэвтэрхий тольд ийн бичсэн буй.
-...Сүүлийн хэдэн жил Дамба-Очир /Хоч нь Зам-Очир, бас Молиго-Очир/ гэх айхавтар ороолон Монгол улсад тодроод байгаа. Замын бүх тендерийг авдаг, тэгээд зам тавьдаггүй ЗЭМ тавьдаг эр бөлгөө.

Заяад:
Харин тийм ээ. Ганц ч болов сайн үг дуулаг гэж санаад ийм онигоо зохиочихлоо.

Энзод:
Хүлээж авах ямар ч үндэслэлгүй юм чинь яаж хүлээж авах вэ? Далан хэлбэртэй жаахан шороо овоолоод, дээр нь 1 мм асфальт түрхмэр аядчихсан болохоор түүнийг нь хүлээж авах зоригтой аавын хүү олдох уу?

Анонимд:
Хэ хэ. Ойлгосон нь яамай даа. Би Орос орноор хэдэн жил хөндлөн гулд тэнээд, 1994 онд ирж байлаа. Дөнгөж хилийн дээс даваад, машин хүлээх зуураа Хэнтийн Улханы боомтын нэгэн айлд ТВ үзэж суутал нэг нөхөр гараад л, тэнд сууж байсан бүх хүн нирхийтэл инээгээд л байна. Тэр нь одооны энэ гавьяат Сосорбарам ах юм л даа. Тэгтэл би "энэ хэн бэ?" гэж асуусан. Тэнд байсан хүмүүс бүгд над руу эргэж хараад, нүд нь бүлтэрч унатлаа гайхсан удаатай.

Gunba R. said...

saihan onigoo bn. amaraa ah tanai tsalig hebleliin gazriin talaar delgeruulmeer bn. mon hamtran ajillah huseltei bn .

ta buhend shine oni mend hurgii...

A.Амарсайхан said...

Содон Монголд:
Хамтран ажиллаж бололгүй яах вэ. Мэйл хаягаа үлдээчих

Док said...

Амараа ах аа, Шинэ оны мэнд!
Ёстой гого онигоо байна аа, сайхан инээж авлаа

A.Амарсайхан said...

Докт:
Шинэ оны мэнд

Gunba R. said...

gunarcheo@yahoo.fr

UNSHAARAI said...

ANONYM-D bolon busdad

Yu ch medehgui baij bitgii tsuuraach. Bodwol ta nar Erdenetiin irged bish bololtoi. Tegeed ch Lungiin zamiin uyed Mongol baitugai Delhiin hemjeend hyamral gej modoo barisan olon campani baigaa shuu dee. Tegehed Ochir tuv uil ajillagaa hewiin yawuulaad, zamaa duusgah ni duusgasan. Ta nar zam tavih baitugai tseverlesen zam deer hogoo hayahgui alhaj chadahgui baij bitgii ingej baigaach, mongolcuudaa. Manai mongoliin hugjild ZAM bish bidnii iim ZAN mash tom GAI bolood baigaag oilgoj ur huuhdee zuv humuujuuleesei gej bodoh yum. Gishuun maani oron nutagtaa hiisen ajiltai hun shuu. Erdenetiin zam bol Mongoliin ali ch aimag khotod baihgui zam shuu

Margaritacxfg said...

ANONYM-D bolon busdad Yu ch medehgui baij bitgii tsuuraach. Bodwol ta nar Erdenetiin irged bish bololtoi. Tegeed ch Lungiin zamiin uyed Mongol baitugai Delhiin hemjeend hyamral gej modoo barisan olon campani baigaa shuu dee. Tegehed Ochir tuv uil ajillagaa hewiin yawuulaad, zamaa duusgah ni duusgasan. Ta nar zam tavih baitugai tseverlesen zam deer hogoo hayahgui alhaj chadahgui baij bitgii ingej baigaach, mongolcuudaa. Manai mongoliin hugjild ZAM bish bidnii iim ZAN mash tom GAI bolood baigaag oilgoj ur huuhdee zuv humuujuuleesei gej bodoh yum. Gishuun maani oron nutagtaa hiisen ajiltai hun shuu. Erdenetiin zam bol Mongoliin ali ch aimag khotod baihgui zam shuu

Myricks said...

Төгөлдөрт: Иргэн баян бол улс баян шүү дээ Анонимд: Тийм. Өөрөө бодвол олон жил гадаадад байгаа хүн бололтой. Дамба-Очирын тухай нэвтэрхий тольд ийн бичсэн буй. -...Сүүлийн хэдэн жил Дамба-Очир /Хоч нь Зам-Очир, бас Молиго-Очир/ гэх айхавтар ороолон Монгол улсад тодроод байгаа. Замын бүх тендерийг авдаг, тэгээд зам тавьдаггүй ЗЭМ тавьдаг эр бөлгөө. Заяад: Харин тийм ээ. Ганц ч болов сайн үг дуулаг гэж санаад ийм онигоо зохиочихлоо. Энзод: Хүлээж авах ямар ч үндэслэлгүй юм чинь яаж хүлээж авах вэ? Далан хэлбэртэй жаахан шороо овоолоод, дээр нь 1 мм асфальт түрхмэр аядчихсан болохоор түүнийг нь хүлээж авах зоригтой аавын хүү олдох уу? Анонимд: Хэ хэ. Ойлгосон нь яамай даа. Би Орос орноор хэдэн жил хөндлөн гулд тэнээд, 1994 онд ирж байлаа. Дөнгөж хилийн дээс даваад, машин хүлээх зуураа Хэнтийн Улханы боомтын нэгэн айлд ТВ үзэж суутал нэг нөхөр гараад л, тэнд сууж байсан бүх хүн нирхийтэл инээгээд л байна. Тэр нь одооны энэ гавьяат Сосорбарам ах юм л даа. Тэгтэл би "энэ хэн бэ?" гэж асуусан. Тэнд байсан хүмүүс бүгд над руу эргэж хараад, нүд нь бүлтэрч унатлаа гайхсан удаатай.

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates