Thursday, June 9, 2011

Таньдаг нүүр!

Самдан гуайн охин тоть авна гэж хэдэн өдөр гонгинов. Амьтны дэлгүүрт очтол торыг нь хар даавуугаар битүүлж бүтээсэн ганцхан тоть үлдсэн байх юм гэнэ. Танил худалдагч байж таараад, "Энэ тотийг янхны газрынхан тэжээж байсан юм. Шинэ тоть ирэхийг хүлээсэн нь дээр" гэж түүнд сэм шивнэв. Гэвч охин нь шалан дээр савж унаад, тийчилж чарлаад байсан тул өөр аргагүй болж тотийг худалдаж авчээ. Гэртээ ирээд, тотины торыг бүтээсэн даавууг хуулав гэнэ. Тоть:
-Пөөх, янхны газар шинэ байртай болжээ! гэж хашгирав. Тэгснээ охиныг хараад,
-Өө зө, шинэ хүүхэнтэй болчихож! Царай муутай шаримгар вэ? гэж чарлалаа. Ээж уулга алдан амаа дарахад, тоть түүн рүү харж нүдээ том болгов.
-Паах, борлуулалтын менежерийг бас сольчихоо юу?!
Ингээд эцэст нь тоть царай нь цайчихсан зогсоо Самдан гуайг олж харав.
-Өө, Самдан гуай. Ашгүй дээ, таньдаг нүүр! Үйлчлүүлэгч хуучнаараа байна! гэжээ.

29 comments:

Anonymous said...

Уахахахаха. Самдан гуай ингэж гэнэдэх ч гэж дээ.

Гудиггүй эр.

Arsun said...

хэхэ, ганц таньдаг нь.

gigi said...

ahahahahahahhahahahahahahahahahaha

Гилийн хатан said...

haha, huurhii Samdan guyai ingej genedeh gej

www.gegeen.com said...

gertee unegui heregledeg yumandaa mongo zaraa l ain kk...

Чалва Палва said...

hahaha

A.Амарсайхан said...

Гудиггүй эрд:
Харин тийм ээ хөөрхий. Өрөвдөөд байх юм

Арсунд:
Эхнэр охин хоёр нь тийшээ оролтой биш дээ, хэ хэ

Жагаад:
Хэ хэ

Гилийн хатанд:
Хашир хүн ч хазгай гишгэх тохиолдол байх юм даа

Гэгээнд:
Юм бүхнийг мөнгө санхүү талаас нь бүү бод. Хөөрхий шинэ шөл ууж, нялх ногоо амтлах л гэж мөнгөө үрэн таран хийж байна шүү дээ

A.Амарсайхан said...

Чалва Палвад:
Хихи

Anonymous said...

samdan guai ch totitoigoo hamt hoogdson bh daa hoorhii

Монгол бүсгүй said...

сахилгагүй хөгшнийг барьж өгсөн манай талын сайн тоть байна :p

3apaa said...

Тасархай...

3apaa said...

Сайхан онигоо уншуулсым чинь хариугий нь барьчихнаа.

Шивэр 3 төрөл байдаг гэнэ.
1. Гутал нэвтлэгч шивэр
2. Нүд аргуулагч шивэр
3. Салхи сөрөгч...

Anonymous said...

Хаха Самдан гуай хуучлах юмтай болж дээ.

A.Амарсайхан said...

Анонимд:
Цуг гэдэг нь зөв байх өө. Эхнэр нь тотийг ч гаргаж шиднэ. Самдан гуай хуучны танилаа хаячихаад явах чулуун зүрхтэн биш

Монгол бүсгүйд:
Танай талын тоть биш ээ. Самдан ахгүйгээр яаж амьдрах вэ? Хөөрхий минь эхнэртээ хураалгадаг хэдээсээ илүү гаргаж олдог сайн бизнесмэн

Зараад:
Цээжин дундуураа тасархай гэсэн үг үү?

Шивэрний хувьд хамгийн агуу шивэр бол хайртай бүсгүйнхээ хамрыг нэвт цоргих бус үнэртэх тусам улам дотно, илүү ялдам, бусдаас өвөрмөц, анхилуун зөөлөн мэт өөрийн эрхгүй санагдах тэр шивэр болой. Тийм шиврийг бүсгүй хүн гагцхүү агуу их хайр сэтгэлийн тэнгэрлиг соронзон орны дунд мэдэрдэг ажгуу

Төгөлдөрт:
Саяхны тэр явдлаас болж аж төрөх болсон хонгилын /траншейны/ найз нартаа хуучлах юмтай болсоон

Anonymous said...

Хэхэхэ, тэр агуу их хайр анхилуун шивэр гэдэг зүйлийг, тусгайлан захиалж хийлгэсэн, үнэртүүлэгчтэй хамрын бөглөөс хийсэн бүсгүйчүүд л үнэртдэг байхдаа.

Дэндэв said...

Эхнэр нөхөр хоёр орондоо унтаж байв.
Гэнэт хаалга хүчтэй балбахад цочин сэрээд хоёулаа зэрэг босоод ухасхийж гэнэ.

A.Амарсайхан said...

Төгөлдөрт:
Хайр нь хамрын бөглөө болчихоод байгаа хэрэг л дээ

Дэндэвт:
Эхнэр нөхөр хоёр гэртээ унтаж байв. Гэнэт хаалга хүчтэй балбахад, эхнэр нь ухасхийн өндийгөөд,
-Нөхөр ирж байна! Бушуухан шүүгээнд ор гэж хашгирав. Нөхөр нь сум шиг хурдан хөдөлж шүүгээнд орж нуугдахад, гэргий нөхөртэйгөө байснаа санав. Нөхөр нь шүүгээнд орсон хойноо,
-Ээ тэнэг ээ. Би чинь Чимэгээгийн өвөрт биш, эхнэрийнхээ өвөрт байсан шүү дээ гэж бас үглэж байх юм гэнэ.

Unknown said...

Самдан гуайн нүүр ч нэлээн түлэгдэж дээ. www.internews.mn

Toshiloo said...

ааа хаха. ямар хөөрхөн онигоо вэ. энэ онигоог аавууд сайн уншаасай ;-)

A.Амарсайхан said...

Мэндээд:
Эхнэр нь уурандаа өөр нэг юмыг нь бас түлсэн ч байж мэдэх. Сайт руу чинь орж уншлаа. Амжилт хүсье

Тошилоод:
Ээжүүдэд бас анхаарал сэрэмж өгөх юм биш үү? :-)

Лили said...

haha, emegtei toti bhaa

Unknown said...

Баярллаа. Байнга зочилж байгаарай www.internews.mn

A.Амарсайхан said...

Лилид:
Харин тийм. Олон үгтэй байгаа биз?

Мэндээд:
Зочилж байна аа

Unknown said...

хэ хэ хэ, хаанаас ийм хачин янзын онигоонууд олоод хүн инээлгээд байдаг юм бэ дээ, гялайлаа, инээдтэй байлаа.

A.Амарсайхан said...

Дамдаад:
Би чинь хайгуулчин хүн шүү дээ. Уул уурхайн сургуулийн геофизикийн ангийнх. Хайгуул хийж байгаад л онигоо олоод байна шүү дээ

Admin said...

Ёоо ажил дээрээ хамаг хүн цочитол савж инээлээ шд хахах. Амраа ах хаанаас онигоо олоод байнаа

Anonymous said...

За тэгвэл хайртай үгүйг нь шалгахын тулд тэнхээтэй шивэртэй болох хэрэгтэй юм байна шүү залуусаа. Хаха, тэгээл ганц гутлаа тайлаал ... бүх юм тодорхой болох нь байна шүү дээ.

Anonymous said...

Sain bna uu?

Avargiin Undrah bnaa. Internet uhaj bgaad tanii blog iig olchloo

Anonymous said...

Ha ha ha yooy lunchind orj bhdaa unshchihsan chin hahaad uhengee aldav.

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates