Уучлаарай. Соёлын талаар асуудалтай хоёр бичлэг оруулчихлаа.
Эмчийн анхааруулга:
Жорлонд суунгаа унших дуртай хүмүүст анхааруулъя. Таны энэ зуршил их хортой. Залуудаа баангаа уншдаг байсан хүмүүс тавь гараад ирэхээрээ эсрэгээрээ уншингаа баадаг болдог гэнэ. Өөрөөр хэлбэл унших гэхээр л баачихдаг зуршилтай болно гэсэн үг.
Онигоо:
Долоон буудлын овгор "шөвөг" Ганбаа томроод баян захирал болж гэнэ. Нэгэнт л баян захирал болсон юм болохоор буруу рультэй тэргээ, зөв рультэй "Ланд-200"-гаар солив гэнэ. Машинаа аваад хэд хонож байтал нь дэлгүүрээс утасдав.
-Сайн байна уу, Ганбаа гуай. Тэргэнд чинь ямар нэгэн асуудал гараагүй биз? Та тэргэндээ дасч байна уу?
-Дасах нь ч дасчихлаа. Зөв рулинд нэг том дутагдал байна аа.
-Уучлаарай, ямар асуудал гараа вэ?
-Цонхоороо нулимлаа л гэж санах юм. Тэгээд харахаар л эхнэрийнхээ энгэр лүү нулимчихсан байх юм аа.
Баавгай болохсон
1 week ago
19 comments:
Одоо тэгүүл нойлд ороод ном уншихаа болихоос доо. Нас явуул хэцүүдэх нь байна. ккк
hahaha
Харин 0-д ороод уншихаа болихоос. Ёстой байлай юм болох нь байна.
хаха балрахнээ тэгүл
Яанаа, жорлонд ном барьж орохоо болихоос.
balaiiiin hehehe.
Хэхэ, нөгөө шинэ орос шиг юм болж.
ugaasaa 0-r oor gazar nom unshdaggui hun hogshorood yum unshih u?
medmeeriin, thanks
Би одоо яаанаа
Гудиггүй эрд:
Зөв өө зөв, тэгэх хэрэгтэй
Чалва палвад:
Хэхэхэ
Төгөлдөрт:
Хөгшрөхгүй л байхаас даа
Лорлияд:
Балрах биш, баяжих нь ээ гээч. Айлд байгаад л. Тэр айл нь бажихаар 10 хувийн шимтгэл аваад л
Мэндээд:
Ном уншихын тулд жорлонд орохоос өөр аргагүй болох нь гээч
Гуталчинд:
Хэ хэ
Арсунд:
Харин тийм
Чуупсд:
Эмчийн бичиж өгсөн жор ч юм уу. Хүүгээсээ ирсэн мэйлийг ч юм уу, уншиж л таарна аа даа
Гилийн хатанд:
Танд ашигтай зөвлөгөө гэж гарчгаа сольдог ч юм уу
Бөбөгт:
Чамайг хөгшрөх үед номын сан, банк, дэлгүүр, аптек бүх газар нийтэд нээлттэй, тохилог цэвэрхэн 00-той болчих байх өө. Улс хөгшиж байгаа шүү
Хахаха, "Баамаар байна уу? Манайд ном бий шүү" гэсэн нэртэй номын сангууд уу.
Төгөлдөрт:
"Ахмадын номын сан" нэртэй төсөл хэрэгжүүлдэг юм билүү? Засгийн газраас ч санхүүжилт олдох найдвартай. Уншлагын танхимдаа сандалны оронд дандаа суултууртай. Суултуурандаа бараг л тулгасан агааржуулалтын соруултай.
Тэгээд реклам сурталчилгаа явуулахдаа чиний наад "Баамаар байна уу? Өвгөд эмгэд ээ! Манайд ном бий шүү!" гэсэн үгийг гол мессежээ болгоно.
Зүгээр л товчхон "Баамаар байна уу? Манайд ном бий шүү" нь оновчтой юм байна. Хулдаасан самбар гаргахад хулдаасанд хэмнэлттэй. ТВ, FM, сонинд үгэн зар өгөхөд эдийн засгийн ашигтай. Товч бөгөөд тодорхой. Тэгээд ч бас залуугаараа ийм өвчин туссан хүн олон байх магадлалтай.
Хэхэх
Emchee, turshlaga uu sudalgaa yu gehgui yu.
Atamanii ehner bish ni aznii yu, haha
Thanks for making me laugh
uuriig chin zursan shig ingej zuruulahiimsan gej sanadii shd :)
Лилид:
Судалгаа туршлага хоёр хавсруулж байж ийм дүгнэлт хийсэн юм аа. Цэвэр шинжлэх ухаан.
Тэр зуруулахад болно шүү дээ. Энэ зураг Н.Оргил гээд зураачийнх. А.Бат-Эрдэнээр зуруулсан ч болно
Sanachnaa, bodohoor ineed hureediina
Post a Comment