Monday, April 25, 2011

Булганаар аялж явмой

Булганд аялж яваа зургуудаасаа нийтэллээ. Савангийн хайрцгаар авсан зургууд шүү. Ажил амралт хослуул гээд төв хороо маань нөүтбүүкийг минь хураагаад авчихсан. Сайхан амраад л явж байна даа. Булган аймгийн ард түмэндээ "Тусгай салаа 2" киногоо хүргэж, киномеханикч Шаарийбуугийн ажлыг хийгээд явж байна. Сайхан газар үзээд, сайхан хүмүүстэй танилцаад, Сайхан сумыг үзээд, сайхан хүүхэн хараад л явж байна даа. Сайхан уул. Миний нэртэй уул байдаг гэж санаагүй явж дээ хэ хэ. Сайхан сумын Сайхан-Уул багийн төвд. Ирээдүйн тусгай салааны цэргүүдтэй. Хоёр ихэр хүү хараад өөрийн хоёр ихрээ санаад уйлах дөхсөн.Хануйн голын хуучин гүүрэн дээр гарч үзэв. Тусгай салааны үнэнч үзэгчид. Баян Агт сум. Урантогоо уул. Манай жолооч Лхам, ажилтан Дээгий хоёр. Цаана нь Хутаг Өндөр сум харагдаж байна. Лхам ах маань социализмын үед Урал мотортой, 31-ийн туслах кробтой, автобус бөгстэй тэрэг барьж, камаз чиргүүл хоёрыг чирч будаа зөөдөг байсан хашир жолооч. Би замын сүлжээний газрын зурагтай очсон чинь "Наадхаараа яах юм? Миний толгойд газрын зураг байхад чинь" гэсэн. Нээрээ л замын лавлах гэмээр тархитай хүн дээ.Миний өгүүллэгт гардаг "улаан" Балдангийн хэдэн адуу усанд орж байна билээ. Сэлэнгэ мөрөн мину Сэлэнгэ мөрний хөвөөнөө Сэргэлэн бага насаа дурсан зогсохуйд... Энэ бол Гуртын гүүр. /Гуртын гэж хэлснийг Уртын гэж эндүү сонссон байна билээ, хэ хэ/ Энэ гүүрийг миний авга ах Жамбалдорж маань барилцсан юм. Авгын минь хөлс хүч орсон гээд бодохоор бахархал төрж байна лээ шүү.

Сэлэнгэ мөрний эрэг Цагаан булангийн элс. Тээр цагаан байшингийн цаана Сэлэнгэ мөрөн бас халхад алдартай Гуртын гүүр байгаа.

Мянганы замын босоо тэнхлэг. Хатгалаас бараа зөөх гэж тавьсан зам шүү дээ. Чигээрээ давхисаар байгаад Булган ороод ирнэ шүү дээ. Ер нь Булган их сайхан нутаг юм аа. Явсан газар болгон модтой, устай нууртай голтой.
Булган аймгийн Төлүүгийн даваан дээр байдаг "Монгол хоол"-ны газрын алдар цуутай том бууз. Энэ бууз нийслэлийн зоогийн газруудын буузыг тавыг нийлүүлсэнтэй дүйцэхээр том. Тэгээд хонины ориг махыг гараар татаж хийсэн юм билээ. Амт гэж янзтай. Ороод хүний 8 ширхгийг захиалсан, менежер залуу 4-ийг, жолооч 3-ыг, би 4-ийг идээд л ямар ч зай завсаргүй цадсан , үлдсэн буузаа уутанд хийж аваад цааш явсан гэж байгаа. /Муу хүн идсэнээ гэдэг юм яадгийм/

27 comments:

Anonymous said...

idsenee bichih zugeer sh dee. Japanchuud bol dandaa l idsenee yarij baidag, TV-eer ni ch dandaa haanahiin yamar yum ni amttai baina, yaj goyo amttai yum hiih ve gesen yum l garaad baidag yum.

Гилийн хатан said...

Dunguj gerees garaad 2 huugee sanachihsan uu? hehe, eejees ni uyahan aav baina uu daa, ene Amaraa darga

Anonymous said...

Гилийн хатанд: Чулуу шиг хатууч уяхан сэтгэлтэй... гээд сайхан дуу байна шүү дээ цаад караокед чинь хэхэ.

Chimgee Mongol said...

ter unench fan-uud yamar hoorhon yum. bas buuz ih saihan haragdaj bn aa - hurdan hariad eejiihee gariin buuz idne gehees araanii shuls asgarch bn shuu.. saihan ayalal bn aa. tand ulam ih amjilt husye

Unknown said...

Хануйн гүүр ашиглалтанд орчиж сайхан мэдээ байна. Ойрын хэдэн жил хөдөө гадаа явсангүй.

Энзо ба Эрх чөлөө said...

Сайхан аялжээ. ганц нэг газраар нь очсон л юм байна

peakfinder said...

Зун бидний явсан газраар яваад байнаа даа. Нэг л дотно танил сайхан санагдлаа.

Эртний анд. said...

bulgan saihaaan...

Дэндэв said...

Амараа ах маань гялалзаж л явна уу.
Та цоглог шүү, амжилт хүсье

ЗОРИГТ8 said...

сайн явж байна уу та...

ZAYA said...

Аа аан, агаарын сайхан хөдөө нутаг шүү.
Атаархчихлаа.

Anonymous said...

Ter buuz yamar goyo yum be? Hodoo yavj baigaad hool ideh saihan shuu.Hotod gertee hool idehees shal oor amttai. BM.

Гудиггүй эр said...

Амраа ах минь сайхан аялжээ. Булган нутаг ч сайхан даа. Гэхдээ будлиантай хүүхнүүд нэлээн байдгийг хашир ах надаар хэлүүлэлтгүй мэдэх буй заа.

Light said...

Цагаан булан чинь Хутаг өндөрт байдаг бил үү.Уран тогоо уул их жимстэй шүү.

Jenni said...

Ta min saihan amraad avah heregtei :) bi tand heldeg bizdee. amarch bai geed. :P

puuj said...

Булганы Бууз нь харин будлиангүй сайхан харагдаж байна.Уран бүтээлийн их амжилт.Өөр юу гэхэв

Anonymous said...

Ochigdor Amraagiin temdegleliig unshchihaad odorjingoo buuz nudend haragdaad, ajil taranguutaa saihan uhriin mah avch (manai end honini makh ikh unetei, tegeed ter ni bas olddoggui) hariad saihan garaar tataj tom tom buuz hiij idlee sh dee. Tegsen chini ogloo bosohod hodoodond "heveeree l" baij baidag bgaa. Odoo ajil deeree yamar ch gesen 2 litr us uuchihaad l suuj bna. Shingeej baigaa ni ter.
Za Amaraa, temdeglelee bicheed l baigaarai.Oor yamar goyo mongol hool taaraldah ni ve, zurgiig ni taviarai. Baigaliin saihnig medeej hereg bahdan shagshirch l bna. Saihan havar bolj bgaa yum bna daa, Mongold. BM (CZ)

erkhembayar said...

Ta saihan amarch yavaan bainaa. Havariin ongoo gej bas goy l baina shuu

free liver said...

Би бол 8-ланг нь идэх л байсын хэхэ, шууд идсэн дээр сэтгэгдэл оруулав

www.gegeen.com said...

minii torson nutag, mgl-n sxan oron

пета said...

нутаг аа гэж..

A.Амарсайхан said...

Сэтгэгдэл үлдээсэн бүх хүмүүстээ баярлалаа. Миний аялал дуусаагүй л. Өнөөдөр Орхон суманд ирээд байна. Цас шамарч ороод л, газар дээр буунгуут хайлаад л сайхан. Орхон сумынхан орой Тусгай салаагаа үзнэ гэж тэсч ядаад л. Ийм нэгэн сайхан өдөр өнгөрч байх шив. Өмнөд этгээдэд аялсан тэмдэглэлээ сүүлд оруулна. Та бүхэндээ дахин баярлалаа

Бадрах said...

Би Хөвсгөлийн хүүхэд л дээ. Тэгээд Хутаг-Өндөрөөс наашаа явж байхад байдаг энэ гүүрийг чинь уг нь би "Уртын гүүр" гээд л яриад явдаг юм. Гэтэл манай ах дээр нэг Уртын биш "Гуртын гүүр" гэдэг юм гэж хэлсэн санагдана. Та энэ гүүрийг яг "Уртын гүүр" гэдэг гэдэгт итгэлтэй байна уу? Танай авга ч мундаг юм аа хэхэ.

A.Амарсайхан said...

Гуртын гүүр байсан юм байна. Би жолоочоосоо асуусан чинь "Чамд би Гуртын гүүр л гэж хэлсэн ш дээ" гээд зүтгээд байна. Англи, Герман, Солонгос, Энэтхэг гээд газар газрын хүн таны тухай уншжээ гэсэн чинь Лхам ах маань их баярлаж. Өөрөө интернэт кафе руу орж нүдээрээ харлаа.

Unknown said...

Булганы нутгаар зун явах ямар тансаг гээч. айраг шуугиад. тэр ногооны үнэр, хөл нүцгэн гүйхэд мөн сайхан шүү.
шууд тэнд амьдармаар санагдаж байгаам чинь.

Bold said...

Хүү, цаагуур чинь Амараа үзэгдэнэ үү? Хамгийн сүүлд Булган явсан сураг дуулдаад таг, Сураггүй алга болчихоогүй байгаа.

A.Амарсайхан said...

Мэндээд:
Харин би зун заавал очиж амрах амлалттай ирлээ.

Болдод:
Булганаас ирчихлээ. Хэд хоног амарчихлаа. Явсан амралтын дараа, хэвтэж амрах бүр гоё байдаг юм байна

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates