Thursday, September 30, 2010

Тусгай салаа киноны дуу

Хайрын зарлан

Дуучин Г.Тэмүүжин
Шүлгийг А.Амарсайхан
Хөгжмийг Б.Бат-Эрдэнэ (Аранзай)

Зүсрэх бороотой, яргуйн дэлбээтэй хавраар
Зүглүүлж над руу учрал илгээв үү
Зүүдлээ ч үгүй тэр л харц
Зүрхний хайрын гэрэл байв уу

Дэрвэсэн хөвгүүний гэнэхэн сэтгэлээр
Дэгжин бүсгүйг ухаангүй ширтэв үү
Харц тулгаран чамтай учрахдаа
Дэврүүн хайрын баланд уусав уу

Бурмын амттай нойронд минь чи инээнэ
Булигласан энэ зүүд биелэх мөчийг мөрөөднө
Дугираг сарны толионоос хайр мишээнэ
Дурлалд ээрүүлсэн сэтгэлд чи минь хургана

Зөвхөн чамдаа зүрхээ өгөхөөр
Зөөлөн харцыг удтал хүлээв үү
Бусдаас чамайг харамлах сэтгэлийг
Бодол санаанд минь чи авчирлаа

Бурмын амттай нойронд минь чи инээнэ
Булигласан энэ зүүд биелэх мөчийг мөрөөднө
Дугираг сарны толионоос хайр мишээнэ
Дурлалд ээрүүлсэн сэтгэлд чи минь хургана

/клип нь энд байгаа/

Monday, September 20, 2010

Тусгай салаа



Гадаадад аж төрж буй хүмүүс

www.topmongol.com

asuult.net

http://asuultserver.com/mongolduu/FLVvideo/livetv_mongol.php

justin.tv/chontogr3

гээд ороход МҮОНТ-ийг ямар ч гацалтгүй үзэж болно хэмээн Сүхзориг анд айлдмой.

Өөр сайтаар МҮОНТ үздэг хүмүүс сэтгэгдэл бичиж үлдээгээрэй.

Friday, September 17, 2010

Тусгай салаа киноны дуу



Хоол болтол шийр зугаа. Киногоо гартал клипээ үзэж бай даа. Тусгай салаа кино 9 дүгээр сарын 27-ноос МҮОНТ-ийн эфирт гарч эхэлнэ. Хэдхэн хоног үлдлээ дээ.

Wednesday, September 1, 2010

Миний багын ярианаас

Намайг бага байхад ээж бид хоёрын хооронд ийм л яриа болдог байж дээ. /Гэж байвал яах вэ, хэ хэ/

-Ээж ээ, манай цэцэрлэгт өнөөдөр томууны вакцин тарьсан.
-Өө тийм үү. Миний хүү уйлаагүй биз?
-Уйлаагүй ээ. Сувилагч, эмч, багш гурвуулаа нийлээд намайг хөөгөөд гүйцээгүй юм чинь.

Гэр бүлээрээ ширээ тойрч суугаад хоолоо идэж байлаа.
-Ээж ээ, би танд нэг юм хэлэх гээд.
-Хоолоо идэж байхдаа битгий ярьж бай гэж чамд хэд хэлэх вэ? Аан!
Ээж зандарсан тул хүү чимээгүй болж, хоолоо идэцгээлээ. Хооллож дууслаа. Тэгтэл ээж хэлж байна.
-За хоолоо идээд дуусчихлаа. Түрүүний хэлэх гээд байсан юмаа хэл хэл.
-Ээж ээ та жижиг өрөөнд аавын цамцан дээр залгаатай индүүгээ мартчихсан байна лээ.

-Миний хүү яваад, махны худалдагчид ямааны хөл байна уу, хараад ир.
-За ээж ээ.
Цагийн дараа хүү буцаж ирэв.
-Чи чинь юугаа хийгээд алга болчихов оо? Ямааны хөл байна уу, тэгээд?
-Ээж ээ, би махны худалдагчийн хөлийг харж чадсангүй ээ. Зөндөө хүлээлээ, тэр чинь ерөөсөө гутлаа тайлсангүй.
 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates