Монголын шоронд хоёр хоригдол ярилцаж байна гэнэ.
-Гүй энэ Нямдорж сайдыг би ерөөсөө ойлгохгүй юм.
-Яагаад?
-Намайг зүсэм талх хулгайллаа гээд энд суулгасан. Зүсэм талхаа төлүүлэх юм байх даа гэж айсан чинь өдөрт гурван зүсэм талх, дээр нь бас шар будааны шөл үнэгүй өгөх юм.
Хичээл орж байна. Багш хүүхдүүдээсээ том болоод хэн болох вэ? гэж асуув. Юра гараа өргөв.
-Би Юрий Гагарин шиг сансрын нисгэгч болно.
-Чи сансрын нисгэгч болохын тулд одооноос юу хийж байгаа вэ?
-Одоохондоо юу ч хийж амжаагүй байна л даа.
Таня гараа өргөв.
-Би Мэрилин Монро шиг жүжигчин болно. Гэхдээ жүжигчин болохын тулд одооноос юу ч хийж эхлээгүй байна.
Вовка гараа өргөв.
-Багш аа, би Вася ах шиг архаг архичин болно. Ингэхийн тулд одооноос нэрмэл ууж сурч байгаа. Цаашдаа зөндөө их юм хийнэ гэж бодож байгаа.
Баавгай болохсон
1 week ago
22 comments:
Эхний онигоо их таалагдав. Нээрээ бодох л асуудал юм байна. Нямдорж сайдад энэ онигоог ярьж өгөх юм сан.
Ихээхэн юм хулгайлсан хүний талын авилгалд аваад, талыг нь яваад үр зарцуул гээд шоронд суудагдаггүй юм байна л даа.
Хэхэ эхнийх нь сайхан онигоо байна.
Сайд Нямдорж уншуул хорихоо болиод дробинкдоод эхлэх байлгүй
Мэндээд:
Цаадах чинь Куулээрээ бол ийм байк ёстой. Корикгүй гээд яакав дээ л гэнэ
Жагаад:
Их хулгайлснууд нь мултарчихаж байгаа
Хөөрхий зүсэм талх хулгайлснууд нь л шоронд орж байгаа дөө
Чепакт:
Тэгнэ шүү. Мэдэх л хүн
Bobka sain l baina shd, zorilgotoi zorilgodoo hurhiin tuld baga baga zuil hiij ehelj l bdag... Sain muu gej gololgui yum hiij ehleh l heregtei gdg hicheel surav kekeke.
Эхнийх нь татаагаад хаялаа байна
Онигоо.
УИХ-ийн чуулганд гишүүн Нямдорж үг хэлэв.
-Куулинд алдаа гарсан байна. Тэр алдаа нь надтай колбоотой юм байна. Ганц зүсэм талх кулгайлсан күнд өдөр бүр гурван зүсэх талх, бас шар будааны шөл үнэгүй өгч төсвийн мөнгийн кайр гамгүй зараад байсан юм байна.
Номинговьд:
Вовка сайн сайн. Хичээл зүтгэлтэй сайн архичин болно
Үлэмжид:
Харин тийм ээ. Би ч бас өөрөө уншсан чинь инээж байна
Мэндээд:
Цаадах чинь буруугаа хүлээхгүй ээ. Яаж ийж байгаад л миний зөв ингэх ёстой л гэнэ
Mendeetei sanal niilj bn. Nymdorjid unshuulah heregtei. Eruugiin huulind horih yal onooj bui gemt hergiin too heterhii ih bna. Torgoh yal gj sankts bdag yumsht bas.
Хууль тийм болохоор яах ч билээ дээ.
Харин шоронд хоригддог байгаа хүмүүс борчуул л байна гэсэн үг юмаа даа хэ хэ.
гоё онигоонууда байна
Тошилд:
Тийм шүү. Ганц хүнийг шийтгэх гэж үндэсний нийт бүтээгдэхүүнээ зарцуулах шахна.
Одоо бас цаазаар авахгүй гээд солиороод эхэлсэн. Хүн алчихаад насаараа бэлэн хоол идээд хэвтэх нь ээ? Миний халааснаас авсан татварын мөнгөөр алуурчныг насаар нь тэжээнэ гээд бод доо
Заяад:
Тэрбумтай хүн шоронд яагаад ч орохгүй л дээ
УИХ-д л орно
Энгүүнээд:
Баярлалаа
эхний онигоо жоохон хэтэрүүлэгтэй юм. гэхтээ манай монголын эрүүгийн хуулинд давтан, бүлэглэн гэхлээр хүндрүүлэх шалтгаан гээд зүйлчлэл гэж заваартуулдаг.
хуулийн ангиудад зүйлчлэл гээл багш нар нь айхтар заадаг юм билээ. хууль завхаруулагчдыг л бэлддэг хэрэг лдээ үнэн чанар нь...
1 зүсэм ч бай, тал зүсэм ч бай тэнэсэн ялтай байхдаа хулгайд баригдсан бол өнгөрөө...
Төмөр-Очирт:
Нямдоржийн цээжээрээ хамгаалдаг эрүүгийн хуулиар бол ийм л болсон доо. Хэтрүүлэггүй
Хулгайчидыг ер нь цагдаа нар барьдаг юм уу. Бараг барьдаггүй л юм шиг байна лээ ш дээ. Энэ зүсэм талх хулгайлаад баригдсанг бодвол их л том хүний зүсэм талхыг хулгайлж дээ. Магадгүй Нямдоржийн идэх гэж байсан зүсэм талхыг хулгайлсан юм болов уу хэхэ. Жирийн ардын зүсэм талхыг хулгайлсан хулгайч бол баригддаггүй л юм байна лээ ш дээ.
Оюунаад:
Тэр үнэний хувьтай шүү. Жирийн хүн хулгайд юмаа алдвал цагдаад бүртгүүлж цаг гарздах хэрэггүй болсон цаг дөө
Боловсролгүй хулгайч галттэрэгнээс бараа хулгайлдаг.
Боловсролтой хулгай галт тэргийг төмөр замтай нь хулгайлдаг.
Болдод:
Үнэн үг шүү
көөрхий муу нямдорж, бараг л монголын чапаев болчихсон...энийг сонсвол тийм мундаг хүн шиг гээд баярлаж байхаа ч ядахгүй амьтан даа. Судлаач Ганхуяг бут авсан байна лээ, өөр хүн бол ичээд үхчих биз, даанч манай ширэн нүүрт ичнэ гэдгийн мэдэх биш дээ. Хоёрдахь нь ч гэсэн таалагдав...би баян болох гэж байгаа гэхдээ одоохондоо юу ч хийгээгүй, гэхдээ бас зүгээр сууусангүй ээ мөрөөдөж байгаа хө
онигоо гэж
Алтарганад:
Ичих цаг ирнэ.
Анонимд:
Сэтгэгдэл ээ гэж
Post a Comment