Бидний бүтээсэн киног шимтэн үзсэн, бас кинонд “орж” уурлаж бухимдсан, тэгснээ киноны төгсгөл рүү уужим амьсгаа авсан үзэгч та бүхэндээ баярлалаа. “Хэцүү анги” киног үзэж байсан тань, хүлээж байсан тань, гэр лүүгээ яарч байсан тань киноны уран бүтээлч бидэнд асар их урам болсон шүү.
Ингээд киног бүтээхэд гар бие оролцсон хүмүүсийн талаар өгүүлж, тэдэндээ баярлалаа гэж хэлье. Хүлээн авна уу.
Ирээдүй гэрэлтүүлсэн гарын үсэг
Бичигдээд бүтэн жил дарга нарын ширээг дамжсан “Хэцүү анги” кино зохиолоор маань бүтээл эхлүүлэх шийдвэрийг МҮОНТВ-ийн захирал Ц.Оюундарь гаргасан. Энэ шийдвэр, энэ гарын үсэг олон залуу жүжигчид, уран бүтээлчдийн ирээдүйг гэрэлтүүлсэн гэдэгтэй хэний ч санал нийлнэ. Баярбатыг Тэмүүн, Наранмөнхийг Билгүүн, Батсайханыг Дөлгөөн, Бадамцэцэгийг Гэрэл, Ганчимэгийг Зул, Уянгыг Сувд нэрээр нь олон түмэн мэддэг, ярьдаг, магтдаг боллоо. Хүмүүс МУГЖ Жаргалсайханыг “Хасар Жагаа” гэж дууддаг болсон шиг МУСТА Саранцэцэгийг “Сүнжид багш” хэмээн нэрлэдэг болох биз ээ. Тэгж дуудаж, хоорондоо ярьж эхэлснийг би өөрийн чихээр сонссон.
Албанаасаа байрны зээл авсан даргын тухай сонсож байснаас, улсын ажлыг явуулахын тулд хувийнхаа мөнгөнөөс хувьсгалд зээл өгдөг захирал байдаг болохыг би анх дуулж гайхаж билээ. Киноны санхүүжилт орж ирээгүйгээс бэрхшээл гарахад, Оюундарь захирал хувийн хадгаламжнаасаа мөнгө гарган албандаа зээлж, ажлыг цааш явуулж байгааг хараад, бишрэх сэтгэгдэл төрж, үнэн сэтгэлээсээ бахархаж байсан. Уран бүтээлчийг ойлгож, сайн уран бүтээлийн төлөө сэтгэлээ өгч ажиллахын үлгэр жишээ гэвэл үүнээс өөр юуг хэлж болох вэ?
“Хэцүү анги”-ийн ерөнхий продюссер, авьяаслаг сэтгүүлч, сайн захирал Ц.Оюундарьдаа баярлалаа.
Намайг сонгосон найруулагч
Ерөөл.МН, Ньюс.МН сайтуудад зориулан сэтгүүлч Г.Солонгод ярилцлага өгч байхдаа би, “Хэвлэлийн хүрээлэнд багш байх үе юм. Навчаа намайг олж ирж, кино хийе, хөдөөний багш, хотын элит хоёр хүүхдийн зөрчил байх юм гээд санаагаа надад ярьсан л даа. Тэгээд л нүдэнд харагдаад явчихсан. Яагаад гэвэл манай аав ээж хоёулаа багш, би багш нарын орон сууцанд багш нарын орчинд өссөн, хожим нь өөрөө хөдөө суманд ч, аймагт ч, дээд сургуульд ч багшилж байсан, сургууль багш нарын амьдралыг дэндүү мэдэх учраас тэр.” хэмээн хэлж байсан. Монгол бол яруу найрагч, зохиолчдын эх орон. Мянган зохиолчийн дундаас намайг хармагц таньсан, намайг гэж ирсэн, намайг сонгосон Б.Навчаа найруулагчдаа баярлалаа. Навчаа маань энэ киноны гол дүрүүд, хөгжмийн зохиолч, зураач, зургийн дарга, нүүр хувиргагч гээд бүх багийг сонгосон. “Тэмүүн аав дүү хоёртойгоо тоглосон юм гэнэ, Билгүүн чинь Жаргалсайханы хүү юм гэнэ лээ” гэсэн цуу яриа гадуур тарсан нь жүжигчдээ яаж сонгосныг харуулдаг. Дүрүүдээ яв цав сонгосноор, нүдэнд харагдаж сэтгэлд хоногшсон, хайрыг татсан, өшөө хорслыг хөдөлгөсөн дүрүүд амилан босч ирсэн.
“Хэцүү анги”-ийн найруулагч, авьяаслаг найруулагч, жүжигчин, Янжин захирлын дүрийг бүтээсэн Б.Навчаадаа баярлалаа.
Тайван найруулагч
Нэг ангит киног хийхийн тулд нэжгээд жүжигчидтэй ажиллах гэж найруулагч уураа барж дуусгадаг. Тэгтэл “Хэцүү анги”-д жүжигчид, хүүхдүүд, зураг авалтын багийнхан гээд хэдэн зуугаар тоологдох хүмүүсийн хөл толгойг нийлүүлэх гэж найруулагч хэр их бухимдаж, тэсэрч, дэлбэрч, багтраа бол? Сургуулиар дүүрэн хүүхэд, багш, захирал, эрхлэгч нар орилж хашгирч, зодолдож, тоглож, дэвхэрч цовхорч байсан гээд бод доо. Тэгвэл манай “Хэцүү анги”-ийн ерөнхий найруулагч Л.Ариунжаргал тайван амгалан, хөөрхөн инээдээр хүмүүсээ хөдөлгөөд л гүйж явсан. Хоёр найруулагч маань зохиолын зарим нэг давс ихэдсэн зүйл дээр хөөрхөн найруулга хийж, чихэр багадсан газарт нь амт нэмж байсан. Ангийн 31 хүүхдээс 31 янзын ааш, дүр төрх харагдсан нь манай найруулагч Ариунжаргал, Навчаа хоёрын бярыг харуулж, ухаан ур, авьяасыг нь илтгэлээ.
“Хэцүү анги”-ийн ерөнхий найруулагч, хүүхдийн редакцид олон жил ажилласан туршлагатай, олон улсын телевизийн хэд хэдэн их наадмаас тэргүүн байрын шагнал хүртсэн авьяаслаг найруулагч Л.Ариунжаргалдаа баярлалаа.
Багтаа итгэсэн редактор
МҮОНТВ-ийн Хүүхдийн нэвтрүүлгийн редакцийн ерөнхий редактор Д.Эрдэнэцэцэг эгч маань энэ зохиолыг дэлгэцэнд амьдруулахын төлөө МҮОНТВ-ийн асар том байшингийн түмэн шатыг өгсөж уруудан, хөндлөн гулд гүйж, дарга нарын өрөөгөөр орж гарч, хэдэн мянган километр зам туулж, хэдэн арван гоёлын шаахай элээсэн хүн. Нүдээ чилтэл зохиолыг минь уншиж, зааж зөвлөж байсны ачаар түмний сэтгэлд хүрсэн олон үзэгдэл төрсөн. Бид дурсан ярьж, инээлддэг нэг сонин зүйл бол Эрдэнэцэцэг эгч захиралдаа анх танилцуулахдаа “Нийт 60 ангийн зохиол бэлэн байгаа” гэж хэлсэн байдаг. Бөх зүрх шүү. Нэг талаараа уран бүтээлийн багийн хамт олон бидэнд л итгэсэн хэрэг. Бид ч итгэлийг нь эвдээгүй. Миний бие 6 сарын 22-нд зураг авалт нээхэд эхний 20 ангийн зохиолоо өгсөн. 7 сарын 22-нд дараагийн 20 анги бэлэн болсон. 8 дугаар сарын 22-нд сүүлийн 20 ангийн зохиолыг дуусгасан.
Надад зааж залсан, надад их итгэл хүлээлгэсэн “Хэцүү анги”-ийн ерөнхий редактор, МҮОНТВ-ийн туршлагатай редактор Д.Эрдэнэцэцэгтээ баярлалаа.
Бурхан зураглаач
Олон жилийн өмнө намайг Алтай нутагт телевизийн сурвалжлагч байхад Ж.Нямсүх гээд хөөрхөн зураглаач хүү, телевиз радиогийн бурхан редактор Д.Амбасэлмаа эгчтэй хамт сурвалжлагаар ирж танилцаж байж билээ. Тэгтэл одоо энэ хөөрхөн хүү маань МҮОНТВ-ийн бурхан зураглаач болчихсон, хамгийн хариуцлагатай ажилд томилогдоод явж байна.
“Хэцүү анги”-ийн ерөнхий зураглаач Ж.Нямсүхдээ баярлалаа.
Олон талын авьяастай залуу
“Guys 666” хамтлагийн дуучин А.Төгсбаяртаа баярлалаа. Энэ авьяаслаг залуу киноны хоёр дууны шүлгийг, хөгжимтэй нь бичсэн. Киноны хөгжмийг бас хийсэн. Сугар эрхлэгчийн дүрийг бүтээсэн. Бас киноны зургийн даргаар ажилласан.
Жүжигчдийн багтаа баярлалаа
Жүжигчид их сайн ажилласан. Сүнжид багшийг өрөвдөж, хайрлаж, түүний төлөө санаа зовж, үзэгчид сар илүү шаналлаа. МУСТА Саранцэцэг чадалтай хэрнээ түүнийгээ дотроо нуучихсан, амьдралд нухлагдсанаас өөртөө итгэлгүй болчихсон эмэгтэйн дүрийг сэтгэлд хоногштол бүтээлээ. МУГЖ Д.Жагдаг эгч дүр дээрээ ажиллах, үгээ өөрийн болгохын үлгэр жишээг харуулсан. МУГЖ Б.Жаргалсайхан ахын хүүхдийнхээ төлөө шаналаад сургуулиар алхаж, багшийнх нь өмнөөс харж байгааг хараад биширсэн. Нүдний харц, алхаа гишгээ, бүр хурууны хөдөлгөөн нь хүртэл хүүгийнхээ төлөө санаа зовсон эцгийнх байсан. МУГЖ Ж.Сүххуяг ахыг хараад олон хүн архинаас гараа биз. Гавьяатуудын тоглолтыг хараад аргагүй л Монгол Улсын Гавьяат юм даа гэж биширч байсан. Гол дүрүүд Баярбат, Наранмөнх, Батсайхан, Уянга, Бадамцэцэг, Ганчимэг, Ариунтөгс нараа магтъя. Зулд тоглосон Ганчимэгийг би бусдаас илүү магтах ёстой. Үгээ яг таг цээжилдэг. Зохиолоо өөрөө бичсэн мэт мэдэрч тоглосон. Үгийн нюансыг мэдрэх талдаа гаргууд. Миний нүдэнд харагдаж байсан охиныг яг тэр чигт нь босгож ирсэн, авьяастай охин. Энэ охин хол явна даа. Ангийн хүүхдүүдийн сайн тоглосныг хүн бүхэн магтаж байсан. Хүүхдүүдийг ингэж сайн тоглох юм гэж хэн ч зүүдлээгүй байх. Мэргэжлийн жүжигчдээсээ илүү байна гэж олон хүн сэтгэгдэл бичиж үлдээсэн.
МУСТА Б.Нармандах, Н.Отгонтогос, Д.Оюунтуул, жүжигчин А.Энхбаяр, Б.Даваа, Н.Гантөгс, Б.Гантулга, Д.Түвшинтөр, Л.Гантөмөр, Т.Уранчимэг, А.Бат-Эрдэнэ, Л.Уянга, Б.Магсаржав, Д.Сүхбаатар нар болоод, киноны нийт жүжигчид, ангийн хүүхдүүддээ баярлалаа.
Киноны уран бүтээлчдэдээ баярлалаа
Дахиад л өөрийн хэвлэлд өгсөн ярилцлагаас иш татъя. “Давчуу хугацаанд амь бие ар гэрээ үл хайхран ажиллаж байсан киноны багийн хамт олон маань хэдий ядарсан царайтай ч нүдэнд нь жинхэнэ уран бүтээлч хүний гал цог гялалзан ажиллаж байгааг харж байсан маань үнэхээр сайхан дурсамж болж үлдэж дээ”
гэж би хэлж байсан. Киноны уран бүтээлийн багийнхан гэдэг далд фронтын дайчид билээ. Тэднийг минь гудамжинд явж байхад хүмүүс тэр бүр анзаардаггүй. “Хөөе Сүнжид багш явж байна ш дээ” гэж дуу алддаг шиг сүйд болдоггүй.
Зураглаач Б.Чинбат, Д.Хэрлэн, М.Төрманлай, дууны найруулагч Д.Цэнд-Очир, Н.Батбаяр, ассистент найруулагч А.Амарбаясгалан, эвлүүлгийн найруулагч О.Энхболд, компьютер графикч Г.Булгантамир, Д.Сүхбаатар, эвлүүлэгч Г.Мөнхтөр, гүйцэтгэх продюссер Л.Эрдэнэтуяа, дууны оператор Б.Цогцолмаа, гэрэлтүүлэгч Д.Отгонбаяр, Б.Ганбаатар, туслах найруулагч Б.Мөнхчимэг, зураач О.Чулуунбаатар, Ж.Мөнх-Оргил, тайз чимэглэлч Ч.Гантулга, нүүр хувиргагч Ц.Дэлгэр, Б.Эрдэнэчимэг, инженер Б.Норов, Г.Данзанням, Д.Дондовравдан, жолооч Ч.Наранбат, үсчин Б.Буянбат, тогооч Д.Сүхбаатар нартаа баярлалаа. Та нарын минь хөлс хүчээр энэ кино боссон шүү гэж хэлье.
Давхцал
4 weeks ago
93 comments:
ТВ-ээр гараад дуусчихсан уу. Гацаж байна гэж бухимдан барин Voodoo-р үзэж суусаар 40 анги хүргэсэн үргэлжлүүлэн үзэж бгаа. Тэр Зул-д тоглосон охин надад бас их таалагдаад бгаан. Эгдүйтэй бяцхан хэвлүүхэн этэр ...
Дөнгөж сая сүүлчийн ангий нь үзэж дуусаад, нээх гүнзгий амьсгаа аваад сууж байна. Энэ киног бүтээхэд асар их хөдөлмөр орсон нь ойлгомжтой. жүжигчдийн ур чадвар ч ерөнхийдөө сайн байлаа. Санаанд оромгүй сонин, сонин зоригтой шийдлүүдэд сэтгэл хөдлөв. Амарсайхан танд энэ уран бүтээлийг хийсний чинь төлөө хүндэтгэл илэрхийлье. Нэг өгүүллэгийн нэг дүрийг бодож олохын тулд асар их нерв зарцуулдаг. Тэгтэл энэ киноны маш олон хүний дүрийг бодож олсны чинь төлөө танд гүн талархал илэрхийлэх ёстой. Таны цаашдын уран бүтээлд амжилт хүсье. Би дараа дахиад сэтгэгдэл бичнээ.
Сериал гэж ийм байдаг юм гэж бусад кинонцар хийдэг хүмүүст харууллаа. Мэдээж шүүмжлэлтэй зүйлс гарсан л байх гэхдээ маш их таалагдсан. Сүүлчийн ангин дээр их гэгээлэг зүйлс гарлаа. Үргэлжлэлийг нь бичнэ гэдэгт найдаж байна. Амжилт хүсье
yunii umnu bayarlalaa gej helmeer bn ih huurhun kino bolson, uriinhuu surguulid bsn veteigee hairtsuulaad l odoo iim bolson bhdaa geed l shimten vzdeg
voodoo deer 50 hvrtel tavigdsan bolohoor duustal ni vzej chadaagui :(
tand chaashdiin uran bvteeld chin ulam ih amjilt hvsie
Оогийноод:
Солонгост маш сайн интернэттэй гэж сонссон. Яагаад гацаад байгаа юм болоо? Би эндээс Солонгосын шинэ ерөнхийлөгч рүү залгах уу? Удахгүй бүх анги нь тавигдчихна аа.
Зул нээрээ магтмаар сайн тоглосон.
Дэндэвт:
Баярлалаа. Цаашаа үргэлжлүүлэх тал дээр судалгаа хийгээд л гүйж байна.
Баярсайханд:
Урам өгсөнд баярлалаа. Шүүмжлэлтэй алдаанууд бий. Бид дүгнэлт хийж байгаа.
Дулмаад:
Их баярлалаа. Удахгүй сүүлийн 10 анги тавигдчихна аа.
Маш их хөлс хүч хөдөлмөр шингэснийг мэдэрч байнаа, Танд цаашдын ажил үйлсэд чинь өндөр амжилт хүсэе
киноны төгсгөл сайхан байсаан.
Дам сураг сонсохнээ хөдөөний хүмүүс ийм аймар хүйтэнд хэдэн уул давж явж байж энэ киног үздэг гэсэн шүү. Тэгэхээр хүмүүст дотоодын ийм олон ангит киноны эрэлт хэрэгцээ, оронзай байсан байх нь Хэцүү анги кино ч энэ оронзайг сайн нөхсөн кино болсон гэж бодож байна.
Нас насны хүмүүс үздэг болсон байналээ.
Баярлалаа. Дараа дараагийн уран бүтээлд тань амжилт хүсэе.
Оюутануудын сэдвээр кино зохиол бичвэл таньтай мэдээлэл хуваалцахад бэлэн багйаа шүү кк.
Hero-д:
Сумочдын хэлдгээр хичээнэ ээ
Бороод:
Хүмүүс их хүлээж, догдолж үзсэн байна лээ. Энд тэндгүй л бөөн яриа байна өө. Бид урамшаад л.
За юуны өмнө ийм сахйан кино бүтээсэн бүх уран бүтээлчиддээ танвдагаар нь Амараа ах тандаа баярлалаа
Үнэхээр сайхан кино болсон. Хүмүүс энэ киног үзэх гэж их л юм болж байна лээ дээ.
Дараагийн анги гэхээсээ илүү оюутан залуусын тухай, эсвэл залуучуудын тухай сайхан бүтээл хийгээсэй гэж хүсэж байна.
Танд дараа дараагийн уран бүтээлд тань амжилт хүсье. 60 биш 120 ангитай хийхгүй төгсгөлийг нь нь их хурдан өрнүүлчихлээ гэж харамсалаа.
9 цаг 20 минутыг тэсэн ядан хүлээж үздэг байлаа... Сүүлийн ангий нь л үзэж чадсангүй...
Гоё кино болсон шүү, манай гэрийнхэн бол улаан фен нь болсон. Гоё ч төгслөө. Гэрлээгийн аавыг үхүүлчихлээ гээд харамсаж байсан чинь эсрэгээрээ болсон гоё шүү. За таньд ажлын өндрөөс өндөр амжилт хүсье. Олон сайхан ийм кино бүтээгээрэй. Ивээн тэтгэгчид их байх болтугай, Амжилт
Чепакт:
Дараагийн анги хийх гэж байтал энэ хүүхдүүд чинь өсөөд тэртэй тэргүй залуучууд болно. Тэгээд л залуусын тухай болно. Их санаандгүй байдлаар хийнэ дээ.
Жагаад:
Баярлалаа. Гэрэлийн аав шиг байвал нохой шиг гудамжинд үхнэ гэдгийг хүмүүст нэг мэдрүүлэх гэснээ больчихлоо шүү дээ. Хэ хэ
Зоригтод:
Баярлалаа. Одоо дараачийн ангийг нь тэсэн ядан хүлээгээрэй. Сүүлийн ангийг нь Вүүдүүгээс үзээрэй
Одоо өөрт тохиолдож байсан явдлуудаасаа улбаалуулаад нэг юм хэлэхэд, багш нартайгаа тэгж муухай харьцсан хүүхэд олигтой дүн авдгүй л байлаа. Энэ тал дээр бодолцвол яасын бэ?
Тэр түр саатуулах байрууд хэтэрхий цэвэр цэмцгэр байгаа юм бишүү. би хэдэн жилийн өмнө Дэнжийн мянгад хамаатнаа очиж эргэхэд арай өөр дүр зураг харагдаж байсан.
Хэцүү ангиасаа гарч чадахгүй л байна. Бодогдоод л. Та нар үргэлжлэлийг нь заавал хийгээрэй. Австралид Хөршүүд гээд 20 жил гарч буй сериал байдгийн. Австралийн бүх том одууд нь тэр сериалыг дамждаг гэсэн. хэ хэ хэ Тэрэн шиг үргэлжлүүлээд байж яагаад болохгүй гэж? Нээрээ сүүлийн хэсгийн арай хурдан өрнүүлчихвүү дээ? 58-р анги дуусахад үйл явдал яагаачгүй байлааш дэ. Дахиад элбэг 10 ангийг л 2 ангид товчхон шиг дурдаад өнгөрөв. Ийм гоё зохиол бичин, ийм гоё хүмүүс олж тоглуулан, ийм гоё кино хийсэн та нартаа баярлалаа.
Дэндэвт:
Үйл явдлыг яах аргагүй л тусгаарлан хорих байранд авсан. СХД-ийн нэгэн цагдаагийн тасаг шүү дээ. Манай Төгсбаяр зургийн дарга маань очиж ярьж хөөрч энэ газар зураг авалт хийгдсэн. Тэгэхээр улс хөгжиж дэвжиж буй хэрэг юм болов уу?
Сүнжид багш өөрөө их сайхан сэтгэлтэй хүн шүү дээ. Хэзээ ч хүүхдэд хувийн сэтгэгдлээр хандах хүн биш шүү дээ.
Ариукад:
Гарч чадахгүй бодогдоод гэдэг чинь үнэн шүү. Өнөөдөр авгайгийн ажлын ня-бо бүсгүй одоо хүлээх зүйлгүй, орой гэр лүүгээ яарах юмгүй гээд бодохоор сэтгэл хоосроод эвгүй байна гэж ярьсан гэнэ. Надад ч гэсэн бодогдоод л байна үнэнийг хэлэхэд.
Дахиад 10 анги явчих тухайд бол гаргасан үйл явдлын дарааллын дагуу зураг авалт хийсэн бол нээрээ л кино маань тэгж үргэлжлэх байсан. Сүүлдээ хугацаандаа баригдаад төлөвлөж байсан зураг авалтууд хийгдээгүй. Яагаад ч амжихгүй болчихсон байсан. Хэтэрхий давчуу хугацаанд, бага хүн хүчээр хийсэн бүтээл юм шүү дээ. Том оронд, том хөрөнгө гаргаад, хүн хүчээр зодоод хийчих байсан байж болох юм.
Хоёр зэрэг зураг аваад байгаа хэрнээ л яагаад ч амжихгүй байсан юм шүү дээ. Зураг авалтын баг нойр хоолгүй ажилласан. Бат-Үүлд баатар өгсөн шиг баатар өгсөн ч багадна л гэж би хэлнэ дээ.
Цааш үргэлжлэхийн тухайд би судалгаагаа эхэлчихсэн зохиолын ерөнхий араг яс гарах гээд л байна. Шал өөр салбар болохоор судалгаа их шаардана.
voodoo дээр тавигдсан сүүлийн ангиуд нь гацаад үзэж амжихгүй л байна. Дүрд тоглох жүжигчдийг маш сайн сонгосон байна лээ.Нэг инээдтэй зүйл ажиглагдсан нь Мандухай цэцэн хатан киноны Батмөнх даян хаан маань уурандаа газарт булж орхидог Алтжинтайгаа эхнэр нөхрийн дүрд тоглосон байсан.Сүххүяг жүжигчний тоглож байгаа дүрийг хараад эр хүн туг ч барина тугал ч хариулна гэдэг үг санаанд орсон шүү.Цагтаа улс тэргүүлж явсан хаан маань адгийн архичин болчихоод туулын шавартай ус уугаад сууж байхыг харахад эвгүй л байлаа.Гэхдээ жүжигчин хүн ямар ч дүрд хувирахыг алийг тэр гэхэв дээ.Дүр бүхний хэлж байгаа үг бүр чимхээд авмаар утга илэрхийлж, нийгэмд тодорхой мессежийг илгээсэн сайхан кино болсон байна лээ.Хүн чанар, ичих, айх эмээх, хүнийг хүндлэх гэсэн эрх чөлөөгөө эдлэх гэсэн хэт их хөөрөлд алга болчихоод байгаа хүний нандин чанаруудыг дүр бүр дээр харуулсан нь их таалагдсан. Дахиад үүн шиг уран бүтээл олныг хийгээрэй гэж хүсэх байна. Танд болон кинонд хамтран ажилласан бүх хүмүүст сайн сайхныг хүсье!
Аа тийн нэг юм асуух гэж байгаад мартчиж.Сүнжид багшид тоглосон жүжигчин Говь-Алтайнх уу? Ярианы аялганаас нь тэгэж санагдаад байгаа юм.
ӨӨ маш сайн киго болсон байна лээ. Таны цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсье. 2-р анги нь гарч магадгүы гэж байсан хэрвээ гарвал энэнээс олон хүн үзэж, энэнээс олон залуусыг байлдан дагуулна гэдэгт итгэлтэй байна шүү!!!
Жаагийд:
Урам өгсөнд их баярлалаа. Үг бүхэндээ нийгэмд хандсан мессеж хийх гэж оролдсоныг минь анзаарсанд баярлалаа. Шог зохиол гэдэг дан нийгэмтэй холбогдож байдаг зүйл. Тэгээд л кино бичихдээ ч хүртэл нийгэмдээ хандаж юм хэлэх гэсэн хэрэг.
Цаашаа зогсохгүй ээ. Одоо өчнөөн туршлага хуримтлагдлаа. Бүр илүү кино хийнэ ээ.
Сүнжид багшийн хувьд "яадгүүлээ" нь Говь-Алтайн зохиолчийн хамаатны дуу алдалт болохоор Говь-Алтайн хүн шиг санагдаж байгаа байх. Сараа эгч сайн жүжигчин. Үгээ яг зохиолоороо явж байсан.
Сараа эгчийн яг аль нутгийнхыг нь мэдэхгүй.
Золжаргалд:
Тэгнэ. Бид хийх гээд л байгаа. Үзэгчдээс их хүсэлт ирж байна. Би судалгаандаа орчихлоо.
Хэцүү анги-2 бас дахин байлдан дагуулна аа. Одоо бид туршлагатай болчихлоо шүү дээ.
Үнэхээр гоё кино болсон шүү. Манай ангийнхан бүгд л гарыхаа алгаар биш нөгөө талаар цохидог, бити айн гээд бай л даа нтр гээд л дан хэцүү ангийн хуулбарууд болцгооцон шд. Бас Хэцүү ангийн Ананд кинонд нээх онц дүр болоогү ч манай ангийг айхтар хэцүү анги болгодог оюутан шд хэхэ. Энийг харчихвал намайг боож ална даа. за өнгөрсөн. Ийм гоё сериал бүтээсэн та нарт баярлалаа.
Дажгүй кино шүү, арилжааны ТВ-р гарсан бол ч ........... ? шүүмжлэх юм гарч байсныг сайн сонсоорой гэж найдья. Энэ олон магтаал дунд төөрчих вий. Энэ кино бол доод ангийн хүүхдүүдэд нийгмийг ойлгох, үлгэр дууриал авах маш том эх үүсвэр болсон гэдгийг хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. АНУ-д Немогийн эрэлд киноны эсрэг шүүх хурал болж байсан гэж дуулж байсан юм байна. Цаашдын ажилд чинь улам их амжилт хүсье.
Монголд байгаа манай гэрийнхэн бол улаан фен нь болсон байна лээ. Өчигдөр гэхэд л гэр лүүгээ залгахад ёстой гоё кино гараад сая дууссан гээд л хэхэ, чамайг ирэхээр чинь олж үзүүлнэ л гэсэн хүмүүс байна лээ. Очиж байгаад үзнэ ээ. Танд баярлалаа.
За, юуны өмнө Амараадаа маш том ажлын (одоохондоо) ард амжилттай гарсанд баяр хүргье. (Цаашдаа асар ихийг бутээж, туурвих учраас одоохондоо гэж хаалтанд хавсаргав)
Хэцүү анги киноны уран бүтээлчид ч гэсэн баяр хүргэх ёстой байх. Кино зохиол сайхан болсон. Мэдээж өөлөөд, хараад байвал юм байж л таарна. 60 анги байтугай 60 минутын кинонд алдаа байж л байдаг. Гэхдээ тийм өнцгөөс харамгүй байна. Бид, дөнгөж саяхан монгол зохиолчийн, монгол сериал үзэж дууслаа гэхэд сэтгэлд нэг л ялан дийлсэн эсвэл хэн нэгнээр (Амараагаар) бахархах сэтгэл төрснөө нуугаад яахав. Шинэ юмны эхлэл амжилтын тавин хувь нь байдгаа гэж үг байдгийг санасан ч, нөгөөтэйгүүр өнөөдрийн монголын нийгэм "Хэцүү анги"-ийг хэрхэн хүсэн хүлээж, догдлон үзэж байсныг бодсон ч энэ бол яах аргагүй цагаа, орон зайгаа олсон (нүдээ олсон ч гэдэг дээ) бүтээл болсон. Болох болохдоо бүр сайн бүтээл болсон гэж бодож сууна даа. Нэг жишээ дурдахад манай эхнэр, охин хоёр бүүр
- Орой, киноноос өмнө ... гэсэн яриатай байсан. Санаа нь киноноос өмнө хийх ажлаа амжуулна гэсэн үг юм л даа. За тэгээд тэр хоёрыг хэлэлтгүй би ч гэсэн хүлээдэг болсон шүү. Хүнд л тэр хоёрыг яриад байсан болохоос. Бас нэг жишээ хэлэхэд манай Галааридын Шар тэнгисийн тарчлаан гэдэг жүжгийн нээлтийг үзчихээд хувцсаа авах гээд дугаарлаж байхад миний ард зогсож байсан залуухан хоёр хосын залуу нь
- Залга л даа. Одоо юу болж байна? гэхэд охин нь залгаад (бодвол гэрлүүгээ л бололтой)
- Хүүеээ, хурдлах юмсаан. Билгүүн Тэмүүн хоёр чинь баригдаад баларч байна гэнээ гэсээр дороо дэвцэх нь холгүй байсан гэж байгаа. Яахав, тэр үед буюу жүжиг тарж байх тэр агшинд Хэцүү анги гарч байсан хэрэг л дээ. Ард түмэн ингэж л уг киног догдлон хүлээж байсан даа.
Кино гарч байх үед зохиолчийг нь таньдаг (гэрээр нь орж гардаг андын хувьд) бахархахын зэрэгцээ зарим нэг чимхлүүр зүйлийг ч гэсэн орхилгүйгээр шигтгэж хийж чадсаныг анзаарахдаа "Энэ Амараа мөн алдаг хог шүү" гэж шүүрс алдан суудаг байв. Магадгүй цагаахан атаархал байсан байж болох. Нуугаад яахав дээ. Ямартай ч гэсэн сурагч, оюутан, цэцэрлэгийнхэн, миний үеийнхэн цөм л ам уралдан ярьцгааж, бүтэн сар гаран энэ киногоор амьсгалцгаалаа. Тэр ч байтугай хөгшчүүл маань хүртэл
- Харин тийн, Тэр муу хүү тэгээд... гэж ирээд л хошуу дэвсцгээж
- Үгүй тэр захирал, үгүй мөн ч тусгүй хүүдээ гэж ирээд л толгой сэгсрэн сууцгааж байсан шүү дээ.
Тийм ч учраас би "Хэцүү анги" нийгмийг хамарсан кино гэж хэлэх гээд байгаа юм. Дуусах ёстой юм болохоор дууссан. Түүнээс биш ч . . .
Энэ кино нь киноны уран бүтээлчдэд, за ер нь юм оролддог хүн бүхэнд, мөн үзэгчдэд "Манайхан бас ийм юм хийж чаддаг юм байна, зоригловол болдог юм байна" гэсэн итгэл найдвар, зориг, зорилгыг өгсөн сайхан зүйл боллоо гэдэгт итгэлтэй байна. (Яг л олимпоос медаль авч байх үед хүмүүст төрсөн омогшол шиг) За ингээд Амараадаа улам ихийг хийж бүтээх урам зориг дүүрэн байхыг ерөөе. Мөн ядарсан цагт нь аяга хоол, сайхан цайг дээжилж, аагалсан цагт нь ая эвийг тааруулж, задарсан цагт нь "алганы амт"-ыг үзүүлж, энэ киноны хамгийн анхны уншигч, зөвлөгч нь болсон Цэнгээдээ (Амараагийн хань), усны дусал мэт хоёр хөөрхөн үрд нь энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсье. Үзэгч, уншигч бид чинь ямар ханаж цадахыг мэдэх биш дээ Амараа минь, уран бүтээлийн дараагийнхаа их аянд дөрөө сэтэртэл зүтгээрэй. Ихийн их харгуйд чинь сүүн цацал өргөмөй.
Эми Хатагтайд:
Баярлалаа. Өө тийм үү? "Аан аан" моодонд орчихлоо гэж сонссон. Ананд тэгдэг гэнэ ээ, сонин хэрэг байна. Хэ хэ
Зоригоод:
Баярлалаа. Бид шүүмжлэх зүйлээ маш сайн нягталж, дүгнэлт хийж ярилцаж байгаа. Дэндүү богино хугацаанд бага хүн хүчээр дайрсан болохоор алдаанууд мэр сэр явчихсан. Бид дүгнэлт хийж байгаа. Хүмүүсийг их сонсож байгаа. Дараагийн анги хийхдээ тун няхуур хандана гэсэн бэлтгэлтэй байгаа.
Бид магтаал дунд төөрөхгүй ээ. Амлаж байна.
Dulleyes-д:
Тэндээ үзэж болно оо. Хэцүү анги гэсэн зар зурагт хуудас дээр дарчих дээр нь сайт нь гараад ирнэ. Ер нь үсгийг нь томруулъя байз.
Баярлалаа.
Бумаад:
Хариу бичиж байх зуурт сэтгэгдэл чинь оржээ. Баярлалаа. Ерөөл бат орших болтугай.
Хэ хэ. Манай авгай шинэ авгайлгатай болжээ. Авгайг ажлынхан нь Цээгий гэдэг. Хадмын талынхан, манайхан Цээмаа гэдэг. Би болохоор Охион гэдэг. Галаа, Цогоо хоёр Цээмээ ч гээд, Цээмаа ч гээд, Цээгий ч гээд байдаг юм.
Amaraa tanid chin setgeleesee bayar hurgej bas bayarlasnaa ilerhiilye. zunduu olon serialuud uzej bsn bolovch minii setgeld hamgiin ih hursen ni Hetsuu angi bailaa. Jujigchid ni mash sain jujiglej bsn. Yag l oorsdiihoo ugeer yarij ooriihooroo baigaa met setgegdel torson. Angiin huuhduud ni mergejluun jujigchid shig l bsn. Mon Sunjid bagshiin uulga alddag ug, Dulguunii haracter geed yer ni zohiolch duruudiig todotgoson ter chimeg ugsiig mash sain gargasan sanagdsa.
Bi bol az jargaltaigaar urgeljluuleed uzeed l bmaar sanagdsan. bas neg sain dur ni Angiin darga ohinii dur bsn. yag neg tiimerhuu ohid bdag shdee. Yostoi huurhun kino bolsoon.
Deer bichsen Anon bnaa. neg zuil asuuya: kinonii shtorkuud deer : bi ene etseggui huuhdiig chin harj chadahgui geed Gerliin eej heldeg heseg halit gardag. Ene yamar uchirtai ve? Omno ni gartsiimuu esuul haschihsiimuu?
Hamgiin togsgold Temuun Gereltei niilj bgaa heseg /aawiig ni suvilald hevtuulj Gerliin setgeliig hodolgodog/, Bilguunii genet Sunjid bagshiind ireed usruu ni us hiideg heseg geed mash huurhun bolsoon. Bas hamgiin ineedtei heseg ni: Sunjidiin Hurgeen gedeg geseg bsn.
Manai 3 nastai huu Temuuntei ih tostei tsaraitaimaa. tegeed bi Minii huu Temuunee shig huu bolohnee gesen chin: Uguiee, temuunee arhi uudag. bi Dulguunuu shig huu bolno gesn shuu dee. ene kinog 3 nastai huugees min ehleed 70 hurch bgaa emee maani hurtel shimten uzsen.
Өө тээл муулаал магтаал үзэж дуусгасан. Надаа лав зарим зүйлийг эс тооцуул хөөрхөн л кино. Би гэрийнхнийгээ уриалаал үздэг байлаа шт. ккккк. Та 2-р ангийг нь хурдан хйигээрэй. Амжилт.....
Анонимд:
Бидэнд урам өгсөнд баярлалаа. Манай гол дүрийн болон ангийн хүүхдүүд нээрээ маш сайн тоглосон. Би баяр хүргэж утасдаад л сууж байдаг юм.
Анонимд:
Тэр загнаж байгаа хэсгүүд дундуур нь гарсан байхаа. Чи хичээлээ хийхгүй гиюүрээд цонхоор хараад зогсоод байна. Тэгж байгаад эцэггүй хүүхэдтэй болно доо чи гэж ээж нь загнадаг юм.
Давкад:
Тэр муулсан зүйлээ надад хэлээрэй. Чи чинь миний мессенжер хаягийг мэдэх байх аа. Баярлалаа
Сайн кино болсон бн лэ. та нарт Амжилт шүү :D
үзэж байхад хүмүүс нь энгийн яриагаар яриад л, бас энгийнээр жүжиглээд байгаа нь их таалагдсан. захирал бол их зэвүүн жүжиглэлтэй. яг л жинхнээсээ юм шиг. күүл эмэгтэй.
бас хүүхдүүдэд хүмүүжлийн талын зүйлүүд оруулж өгсөн нь мааш сайн, бараг 110 оноо өгчмөөр санагдаж байсан шүүү. манайхан үзчихээд "хогоо газар хаяж болохгүй" эн тэр гэсэн чинь ёстой онц гээд байсан.
авууштай санаанууд их байсан шүү. хүмүүст ч тэр нь нөлөөлж үлгэр дууриал болсон байх гэж боджийна :)
DVD-ээр гаргаад зараач. Тэгэхдээ үнэтэй биш шүү. хэ хэ.
Баяр хүргэе. Амжилт ерөөе.
Хэрэв DVD гарвал, би худалдаж аваад төлбөрөө АМАР үйлчилгээгээр хийж болох уу? хи хи.
Neeree oroi uzeh yumgui bolchihson chin sonin sanagdaad bhiin, urd n kinoonoos onmo geel hamag yumaa amjuulaal, kino duusanguut 2 huuhedteigee 4uulee untdag gorimd shiljtsen bsan. Odoo deglem aldagdlaashde :P. kkk
Реад:
Их баярлалаа. 110 оноо авчихлаа. Захирал маань хүн үзэн яадахаар тоглосон шүү. Гудамжинд явж байвал хүүхэд чулуу шидэхээр болсон байх аа.
Баярсайханд:
Ерөөлөөр болог. ДВД гаргавал авах сонирхолтой хүн нэг байгааг цааш нь уламжилъя аа. Амар үйлчилгээгээ насан туршдаа мартахгүй ээ. Тэгээд ч миний нэртэй адилхан. Миний амьдаа гэдэг юм уу даа
Анонимд:
Харин тийм ээ. Нээх дотно найзыгаа хол газар үдээд явуулчихаар хоосон оргиод байдаг даа. Тийм л болчихлоо гээд байцгаана. Урам өгсөнд баярлалаа.
ямар нэг юмыг бүтээнэ, бий болгоно гэдэг сайхан юм аагэж бодож бахархаж байна. киног үзээгүйээ, мэдээж өө сэвгүй юм гэж хаана ч байдаггүй, юу ч хийж бүтээгээгүй хүмүүс юмыг их өөлж шүүмжилдэг байх гэж боддог, ганц удаа ч гэсэн ямар нэг юм хийж бүтээж үзсэн хүмүүс бол ямар нэг зүйлийг бүтээхэд ямар их хөдөлмөр хүч сэтгэл шингэснийг ойлгож, үнэлдэг гэж боддог.
ярьж байгаагаас минь өөр болчих гээд байгаа ч
яагаад үзээгүйгээ хэлдэг юм билүү дээ, хэтэрхий их хэрүүл, уруултай нв төвөгтэй санагдаад үзээгүй.
Том ахын маань кино сайхан болжээ. Баяр хүргэе.
Тэр Сугар багшаас бусад нь яг жинхнээсээ болоод байгаам шиг жүжиглэж байсан. /бусадтай нь харьцуулахад/
Бумаа ахын хэлдэгээр киноноос өмнө тэрийгээ ч хийнэ, энийгээ ч амжуулна гэдэг байлаа. Тэгээд кино гарангуут нөхөртөө "хүүгээ ав, кино эхэлчлээ" гээд бүүх ажлаас өөрийгөө чөлөөлчихнө. Сайхан байсөөн..
Үнэнийг хэлэхэд би 30-р ангиас нь үзсэн лдээ. Хүүхдээ цуг гаргадаг байрны хүүхнүүд эхний хэсгийг нь ярьж өгөөд "оруулцан" гэхэд болно. Сүүлийн хэдэн жилд хүмүүсийн үзэж залхсан солонгос сериалаас шаал өөр кино хийж, ангаж цангаж байсан мэдрэмжийг өгсөн гэж бодож байна. Саайхан кино.
Энэ киног хийхэд оролцсон бүзх хүмүүст би бас баярлалаа гэмээр байна. Саайхан сэтгэгдэлтэй үлдээсэнд. Амжилт шүү ооол.
Анонимд:
Танд тусад нь зориулж хэрүүлгүй кино хийнэ ээ. Хэ хэ
Дүүдээ:
Аль дүү минь юм бол доо. Баярлалаа.
Микад:
Баярлалаа. Өмнөх ангиудыг нь заавал үзээрэй. Нэтээс нөхөөд үзчих хэ хэ.
Миний өнцгөөс харахад, Сүнжид багш Янжин захиралыг эргэж очиж байгаа нь уг киноны хамгийн гоё хэсэг нь байлаа. Бараг амин сүнс нь гэж болохоор. Бусдыг бут цохих хамгийн шилдэг зэвсэг бол уучлалт юмаа гэж хаа нэгтээ уншиж байсан минь санаанд оров.
Туурвиад байгаарай. Амжилт хүсье
Дэндэвт:
Өчигдөр би Эрдэнэбат гээд 4 дүгээр ангиасаа хойш найзалж буй найзтайгаа жаахан ярьж суусан. Мань эр "Хөөе Амараа кино амьдрал юм уу, эсвэл амьдрал кино юм уу? Би Сүнжид багш захирлыг эргэдэг, бас Тэмүүн хоёр багшаасаа уучлалт гуйдаг, сүүлд нь хүүхдүүд багшийгаа ирж авдаг дээр уйлчихлаа" гэсэн. Том биетэй сайхан гудиггүй, хэнэггүй монгол эр хүн бий.
Одоо хөргөгч засварын ажил эрхэлдэг юм.
истоо гоё..
бүүр догдолцон хүлээцэн нэт-р 40 ангийг үзсэн бгаа.
бүтнээр двд энэ тэр байгуул бүгдийг аваад дахиад үзсэн ч уйдахгүй, бас охиндоо үзүүлнэ гэж бодсоор бгаа.
бүгд мундаг шүү!!,
хүмүүс их үзэж байгаа гэсэн шүү... манай гэрийнхэн лав бөөнөөрөө цуглаад үздэг гэсэн...би чигсэн нетээр эхлүүлнээ...гоё кино хийсэнд баярлалаа :р
Аморт:
Баярлалаа. ДВД болгооч гэсэн хүсэлт их ирж байгаа. Энэ талаар дарга нар маань ямар бодолтой байдаг юм бол, асууя байз
Сөүлмэйтэд:
Баярлалаа. Үзээрэй.
Yostoi huurhun kino bolson shu.Ter heruul uruul ih gardag gej helj baigaa huntei sanaa niilehgui bnaa.Harin ch odoo ene olon tv-eer garaad baigaa Solongos serial-uud deer hend ch hereggui baahan heruul gardag shuude
Анонимд:
Их баярлалаа. Би ч гэсэн санаа нийлээгүй ээ. Тэгэхдээ тусгайлан тэр хүнд зориулаад ийм кино хийе гэж бодсон. Хүүхдүүд нь багш руугаа инээгээд л, тэгсэн чинь захирал нь орж ирээд хүүхдүүд рүүгээ ч, багш руугаа инээгээд л. Тэмүүн хичээлээ тараад явж байхдаа гудамжаар явж байгаа бүх хүн рүү сайхан инээмсэглээд л. Гэртээ яваад орсон чинь ээж нь бас л инээгээд л.
Ug tani uran uzeg tani hurts baihiig yurooy!!! Anhnii hamgiin olon angit serial uchiraas asar ih davaa tuulsan n oilgomjtoi.
Barimalch
Гараас чинь чамбай бүтээл гарна гэж итгэдэг ээ. Манай гэрийнхэн хэцүү анги дуусаад үзэх юмгүй эвгүй оргиж байна гэсэн гээч.
Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
Барималчид:
Баярлалаа. Ерөөл бат орших болтугай.
Арсунд:
Урам өгсөнд баярлалаа.
$5-r suuliin 10 angiig uzvel uz, baival bai genee teneg Voodoo-n Mishka, bitgii xuts gej damjuulaarai! Gadaadad bgaa Mongolchuudiig yalgavarlachix yum bnal doo...
Сайхан кино болсон, дахин баяр хүргэе. Сайхан кино болсны баталгаа нь хүмүүс бүгдээрээ л үргэлжлэлийг нь нэхээд байгаа явдал байх. Хүн бүр л 10 жилийн дурсамжтай, тэр нь хамгийн гэгээн сайхан дурсамж учраас энэ киног бүр ч дуртай үзсэн, дотор дотроо үргэлжлэл хувилбарыг нь хийчихсэн л байгаа. Би байсан бол тийм зүйл оруулах байсан гээд... Харин үргэлжлэлийг нь сургуулийн эргэн тойрондоо хийвэл бүр гоё. Яагаад гээч. 1. Сургуулийн хамгийн сонирхолтой, дурсамжтай үе нь Шинэ жилийн баяр, төгсөлтийн өмнөх үе, олон баярууд, хаврын эффект, тэгээд хонхны баяр. Тэр бүхнийг алгасаад шууд оюутан болчихвол нэг л дутуу харамсалтай санагдана.2.Суворовын сургууль киноны үргэлжлэл Кремлийн сонсогчид нэг л уйтгартай болчихсон.
Гэхдээ, ер нь Монголын сериалууд гаргавал эрэлт байгааг харуулж байна. Олон хүний сонирхлыг татаж байгаа нь ч яах аргагүй үнэн шүү. Хэтрүүлэн зүйрлэвэл, Халтар царайтыг л ингэж олон хүн үзэж байсан байх. Киног шүүмжлэх юм байлгүй л яахав. Анхны юм гэхэд хангалттай, энэнээс илүү яах вэ дээ?
Могартад:
Үгүй байлгүй дээ. Вүүдүүд шууд тавина л гэж яриад байсан шүү дээ. Юу болчихсон юм бол оо, асууя байз.
Болдод:
Үргэлжлүүлэх тухайд одоогоор судалгаа л хийгдэж байгаа. Хамгийн оновчтой, "Хэцүү анги-1" киногоо унагаачихгүй хувилбарыг л бодоод байна. Зохиолчид, кино судлаачид биднийг зоригжуулаад Америк, Австрали гээд олон оронд 20-30 жил үргэлжилж буй сериал байдаг л гээд байна.
Энэ шийдвэр судалгааны эцэст гарна. Үргэлжлүүлэхгүй байлаа гэхэд "Хэцүү анги"-аасаа дутахгүй шийдэлтэй, үйл явдалтай, гэгээн дурлалтай сериал хийнэ. Бид чинь овоо туршлагатай, хийе бүтээе гэсэн ид ирэн дээрээ байгаа уран бүтээлчдээс бүрдсэн баг болчихлоо шүү дээ.
http://www.voodoo.mn/hetsuuangi энэ линкээр оронгуут ингэж бичсэн байгаа: Хэцүү анги киноны сүүлийн 10 ангийг МҮОНТВ, Вүүдүүгээс HD хувилбараар төлбөртэйгээр гаргах боллоо. 2009.12.30аас эхлэн 10 ангийг нийтэд нь 5 ам доллараар үзэх боломжтой.
Урд өдөр нь л маргааш гэхэд оруулна гэж байсанаа шууд муридаг байна ш дээ, HD байсан байгаагүй зүгээр л гараад байсан түрүүчийн 50 анги... ер нь Монголын вебсайтуудыг хараад байхад байнга ингэж байгаа, баахан хэрэглэгч татаж бүртгэл хийлгэчхээд нэг л өдөр өглөө босоод ирэхэд төлбөртэй болчихсон өөдөөс мөнгө нэхээд үнэхээр зэвүүнээ, муу юмыг сурахдаа гаргуун гэдэг нь...
Unheer goy serial buteesend bayarlaj bain oo. Boldog bol DVD eer gargaad ogooch, tegvel bi zailhsgui hudaldaj avna shuu.
Тэмүүн Билгүүн, Дөлгөөн гурвыг хэрэгт холбогдож байх үеийн Сувдаагийн биеэ авч байгаа байдал үнэхээр гоё болсоон. Сайн хүнээс муу хүн болон хувирахад хичнээн амархан болохыг эндээс харж болохоор байлаа.
Могартад:
Англи субтитр хийлгэх зардал олж авна гээд байсан тэгээд тэр юм болов уу даа
Сүхбатад:
Баярлалаа.
Дэндэвт:
Сувдад тоглосон Уянга жүжигчний авьяастай охин гэдгээ харуулсан. Одоо Их сургуульд зохиолч болохоор суралцаж эхэлсэн.
Хайр сэтгэлдээ харалган болсон охины дүр сайн гарсан. Хайрыг зүрхэн доторх шүдний өвчин гэдэг шүү дээ. Тэгэхээр шүдний өвчин ч хүний ухааныг балартуулж болох нь. Хэ хэ
Бүгдийг нь үзэж амжаагүй ээ. Гэхдээ сүүлийн ангиудыг алдалгүй үзсэн. Манайд хийгдэж байгаагүй тийм кино болсон байна лээ.
Киног манай охин бүгдийг нь үзсэн. Дараагийнх нь ангийг хүлээгээд байгаа.
Ирж буй шинэ ондоо улам ихийг бүтээж киногоор байлдан дагуулахыг хүсье.
Шинэ жилийн мэнд хүргэе!
___________________☆
________________☆Hello,´♥`
_______________☆I Have....´♥`
______________☆Come Here´♥`
_____________☆To Wish You ´♥`
____________☆Merry Christmas´♥`
___________☆And Also, A Happy´♥`
__________☆New Year To You For´♥`
_________☆2010... I Hope The New ´♥`
________☆Year Brings You Loads Of ´♥`
_______☆Happiness And Good Health. ´♥`
_____☆I Hope You Have A Nice Day On ´♥`
____☆Christmas Day, Filled With Lots Of ´♥`
___☆Family Time.....And Of Course Eating ´♥`
__☆Lots Of Nice Foods, And Candies. I Hope´♥`
_☆That Santa Is Good To You As Well And He´♥`
.☆Brings You lots Of Presents On Christmas Day´♥`
☆____________Merry Christmas_______________´♥
☆____________Happy New Year!_______________´♥
Шинэ жилийн мэнд Амараа ахаа.
Ирэх ондоо уран бүтээлийн олз омог улам их байх болтугай. Кино гоё байлаа.
Танд шинэ жил мэнд хүргэе. Шинэ оноо сайхан угтаарай..
Би алдаг оног үзсэн,
Хүн бүр яриад үзээд байсан болхоор үзээгүй алгассан анги зөндөө байсан ч ойлгохоор байсан шүү. Одооны 10 жилийн хүүхдүүд ямар болсныг киноноос сайн мэдэж авсан даа.
Танд баяр хүргэе, амжилт хүсье
Happy New Year
happy new year
Заяа, Жаагий, Санакае, Ганзо, Нарны туяа, Болжгоно нартаа болон бүх блогчид, уншигчид та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе! Шинэ он щинэ санаа, шинэ сэдэл, шинэ бүтээл авчрах болтугай.
өнөөдөр шууд 31-р ангиас нь 45 хүртэл үзэв. үнэхээр зихол сайтай, хоорондоо авцалдаатай дажгүй кино болсон байна аа. бас 10 жил шууд бодогдож үгүйлэгдэв. Жүжигчид ер нь муу жүжиглэчихлээ гэх юм ёстой алга. үнэн тасссссс тэр Хажид багш энэ тэр бол жинхэнэ юм шиг л байлээ.
нэг жаахан гайхсан зүйл гэвэл тэр хүүхдүүд хүнтэй 5 үг солихийн завдалгүй нүүр нүдгүй зодоод хаядаг жаахан панаалтай тээ. тийм юмандаа санаа зовохгүй байгаа хүмүүс хүүхдийн тоглоомын төлөө санаа зовох уу. тэр хэсэг жаахан эгдүүцэл хүргэж, хуурамч санагдсан. зүгээр Цагдаа дуудчихаад өөрсдөө тойроод явчих газар тэгж байгаа нь нэг л амьдралгүй санагдсан.
Ангийн багш бас лайтай жүжиглэж байлээ. Яагаад ийм сайн жүжигчдийг мэддэгүй байсан юм болоо гэж бодогдсон
Танд амжилт хүсье
You Rockssssss babe
Хэнхэг Гэндэн
Bagshdaa tsaashdaa bur olon sain uran buteel hiihiig husye! Hetsuu angiig ch yostoi buh ajlaa hayaad uzdeg bailaa shuu. Oird oroid ajlaa hiigeed suuhaar neg yum dutuu yum shig sanagdaad sain tuwlurch suuhgui bolchihson baina. Tegeheer ni demii l TV-n udirdlaga bariad heden suwgaa erguulj baigaad butsaad suudag bolood baigaa. Ter DVD gargaach gedeg yostoi zuw sanaa bainaa. Tegwel bi law awch bgaad bugdiig ni neg dor uzej ih bayarlanaa.
Шинэ оны мэнд
Амжилт, сайхан бүтээл туурвисан 2009 оноо сайхан үдсэн үү?
Шинэ ондоо улам ихийг хийж бүтээгээрэй.
Шампанскны бөглөөнд толгойгоо цохиулаагүй ч
Шинэ ондоо азтай хийморьтой яваарай..
Гэндэнд:
Их баярлалаа. Саранцэцэг эгч сайн жүжигчин. Сүнжид багш нэрээрээ ард түмэндээ танигдах зурагтай байсан юм байлгүй дээ.
Цолмонд:
Их баярлалаа. Шавьдаа ажлын амжилт хүсье. Баян-Уулын дунд сургуульд байсан шигээ хөдөлмөрч хэвээрээ шив дээ.
Эми Хатагтайд:
Их баярлалаа. Ерөөл бат орших болтугай.
Londongiin mongolchuud ene kinogoor ovchilj baina. Bygd l neg negneesee vzsen uu geed l, onoo ogloo nadtai tsug ajilladag zaluu nadad yarij ogson, ih l setgel ondor baina lee. Yldsen angiig n' mongiig n' tolood yzne. Mongolchuud neg negniihee xodolmoriig yneleh heregtei geed l yariad baisan... tegsen atlaa minii nomiig hudaldaj avaagyi l hyn shyy dee hehhee. Bi xarin manai naiz bichsen geed jaaxan ooriigoo tomruullaa. Itgexgyi l baix shig baina lee. hehehe
Эрдэмбилэгт:
Нээрээ бид найзууд шүү. Блогийн ачаар маш олон найзтай болж байна даа. Зүүдчинг л гэхэд манай доод төгсөлтийн биенээ мэддэг хүмүүс гэдгээ мэдэхгүй явж байснаа сүүлд нь мэдэж, инээлдэж ярьж суудаг болсон. Бум-Эрдэнэтэй гэхэд 2-3 жил онлайн найзууд байснаа энэ жилээс гэр орноороо орж гардаг найзууд боллоо. Цэрэнбаттай бас онлайн найз байснаа 2 жилийн өмнө гар барьсан. Хэ хэ. Монголд байдаг блогчид холбоо байгуулаад байнга уулзалт, семинар, ажил зохион байгуулж байна.
Hi, Шинэ оны мэнд. Сүүлийн 10 ангийг 5 доллар төлөөд үзсэн ч яахав дэ. Харин энэ мөнгө гол нь кино хийсэн хүмүүстээ очиж байгаа юмуу үгүй юмуу гэдэг л байна. Хэцүү ангийн багийнхан Ах дүүс гээд нэг кино хийжээ? Нээрээ кино эхлэх бүрд гардаг Сүнжид багш ягаан хослолтой, үсээ дээрээ овоолж самнасан сууж байхад ангийн хүүхдүүд гүйлдэж ирдэг хэсэг хаана гараад өнгөрчихвөө? Энэ киног амжилтад хүргэсэн нэг зүйл нь олонд нээх танил болоогүй жүжигчид сонгосонд байсан байх гэж бодох юм. Яг л тэр амьдрал, тэр хүмүүс хаа нэгтэй байгаа ч юм шиг сэтгэгдэл төрөхөөр болсон шүү. Тэгээгүй бол нөгөө л Пүрэвсүрэн ч юмуу, Ундрал ч юмуу, дуучин Болд ч юмуу тоглосон бол тэр эгэл амьдрал биш топ модел, нэвтрүүлэгч, алдартай дуучин л цаана нь харагдаад байх байсан юм шигээ. Эгэл жирийн атлаа царайлаг сайхан охидуудын дүрийг Зулаа, Гэрэлээ, Сувдаа нар сайн гаргасан шүү тээ. Зулаа амьдрал дээр хотын л охин байлгүй, гэхдээ дүр дээрээ бол цаанаа л нэг хөдөөний охины байр байдал, зан чанарыг үнэхээр гоё гаргасан шүү. Би өөрөө хөдөөний гаралтай болохоор бүүр нэг мэдрээд байгаа байхгүй юу. За Сүнжид багшийн дүрийг бол ярилт байхгүй. Энэ л дүрд тоглох гэж энэ олон жил таг байж дэ.
Ариукад:
Сүнжид багш өмнө Эрдэнэтийн театрт ажиллаж байсан, хэд хэдэн кинонд тоглож байсан. Хоёр ч киноны гол дүр бүтээсэн жүжигчин.
Ийглийн хөтлөгч ярилцлага хийж байхдаа Саранцэцэг гэхгүй "Сүнжид багш" аа гэж санаандгүй дуудчихаад байна лээ. Хүмүүс энэ дүрээр нь нэрлээд, хүлээгээд авчихлаа. Бид их баяртай байгаа.
Тэр таван долларын тухайд англи субтитр хийлгээд, гадаадын янз бүрийн наадмуудад бүтээлээ сойх гэж байгаа. Үүнийхээ зардлыг босгох гэж ингэсэн байх. МҮОНТВ-тэй албан ёсоор гэрээ байгуулсан сайт байгаа юм аа.
oshoo kino hiigeeree...
Төмөрт:
Хийнээ
Neg yum helehed, bagsh nariig jaahan dooshon hiizen yum shig. Bagsh nar l gej dandaa hov jiv yaridag, ganz bie humuus baidag gesen oilgolt avch baina.
Сүхбатад:
Аливаа зүйлийг муу талаас нь бодоод байвал юм гарч ирээд л байна.
Сүнжид багш хов жив хөөцөлддөггүй. Сугар эрхлэгч хов ярихад эрс дургүйцдэг. Энхтуул, Хорлоо, Дарам, Сүрэн гээд багш нар хов яриад гүйдэггүй. Тэгэхээр ганц Хажид багшийн дүрээр нийт багш нарыг төлөөлүүлж болохгүй.
Эмнэлэг, сургуульд ихэвчлэн хүүхнүүд ажилладаг. Үүнээс нь үүдээд жендерийн асуудал тавигддаг гэдгийг харуулсан.
Гол дүр Сүнжид багшаар нөхрөө алдсан, өрх толгойлсон эмэгтэйг үзүүлснээрээ нийгэмд ийм асуудал байгаад байгааг үзүүлэх гэсэн болохоос багш нар бүгдээрээ ганц бие гэж харуулах гээгүй юм шүү дээ.
үнэхээр гоё кино болсон шүү тоглосон бүх хүүхдүүд үнэхээр сайн тоглосон одоо бидний нийгэмд үнэхээр хэрэгтэй кино болж чадсан би германд сурдаг л даа нэтээс үзээд л заримдаа ахин дахин давтаад үздэг дуу нь бас гоё
таньд маш их амжилт хүсье
жүжиглэж байгаа нь үнэхээр сайн болсон.
таниас хэдэн зүйл тодруулж болох уу жүжигчин болох миний мөрөөдөл л дөө би одоо 5 сард 20 хүрнэ. одоо энд сэтгүүлчийн мэргэжлээр сурч эхлэж байна жүжигчидээ ямар шалгуурар сонгож авдаг вэ би хэцүү ангийг үзсэнээс хойш улам л өөрийн мөрөөддөг мэргэжлээ сонгоод явмаар байна бас ариука гийн дуулдаг хэцүү ангийн дууг сонсохоор надад яаг таарч байгаа ч юм шиг жүжигчидээ яаг мэргэжлийн хүмүүсээр сонгож байгаа юу эсвэл авъяас чухал уу та надад заавал хариу бичээрэй
Ундрам
Ундрамд:
Ангийн хүүхдүүд бүгдээрээ л арван жилийн жирийн хүүхдүүд тоглосон. Гэрэлд тоглосон Бадамцэцэг, Сувдад тоглосон Уянга хоёр бас л сурагч хүүхдүүд шүү дээ. Бид МҮОНТВ-ээр зар явуулаад хүүхдүүдээ шалгаж сонголт хийсэн. Авьяас чухал байлгүй яах вэ. Хамгийн авьяастай гэсэн хүүхдүүдийг сонгон шалгаруулж тоглуулсан юм.
Facebook deer Hetsuu Angi geed fan page neegdsen bna lee
Могартад:
Би үзэх гээд фэйсбүүкд бүртгүүллээ. Хайлтаар нь хайгаад гарч ирэхгүй юм. Хаягийг нь бичээд өгнө үү?
Баярлалаа гэсэн хүмүүс дунд чинь дууг дуулсан бичсэн, зохиосон хүмүүсийн талаар алга байх шиг. Киног амь оруулж байгаа нэг зүйл нь дуу юм шүү. Энэ дуунууд нь ч бас дажгүй дуунууд болсон байна. Дуучдад нь баярлалаа гэж хэлэхсэн.
Болдод:
Киноны дууг бичсэн киноны Сугар эрхлэгч А.Төгсбаярт баярлалаа гэдгээ хэлсэн. Дуучдадаа баярлалаа гэж хэлэх ёстой юм байна. Сануулсанд баярлалаа.
yamar uchir shaltgaantai yum be!! ene kinoogiichiin ehevchelen 10 jiliin hvvhdvvd vzej bgaa !! voodoo.mn bolhoor svvliin 10 angiin tulbur neheed bhaan 10 jiliin hvvhdvvd bid naraas yamar munguu avahgaad bgaan be!!! visa enter baihgvi mongol vnegvi olon niited garagchaad yaaj bgaan bol ! anhnaasaa vngvi enter gej helj helcheed svvlden mungu nehdeg muuhail bna daa!! ene asuudliig hurdan shiidej ugchuuch!pls
Күүл охинд:
Харин наад асуудал чинь том хэрэг мандуулаад, хүмүүсийн бухимдал их хүргэж байна даа. Өнөөдөр дарга нартай уулзана. Тэгэхдээ асууя даа.
Линк нь ийм л юм байна, та өөрөө бас Facebook дээр хаяг нээх хэрэгтэй байхаа тэгээд Search дээр Hetsuu Angi гэхээр гараад ирж байсан. http://www.facebook.com/pages/Hetsuu-Angi/288059209096?ref=nf
Могарт:
Би фэйсбүүкд бүртгүүлээд, "Хэцүү анги"-ийн бас нэг фэн болчихсоон. Хэ хэ.
yaasan nuguu !!! voodoo.mn hereg yaasan be yamar uchir shaltgaantai gej bna ! helj uguuch ene tuhai??
Suuliin angiudiig mungu tulsun hernee jaahan setgel hangaluun bish uzsen.Ye ye duun baihgui,esgui bol bichleg ni ontsgui geh met. Gehdeel uzeed duussandaa. Saihan kino hiisen ta buhend tsaashidiin undur amjilt husiye!
Вүүдүү-с нервтэж үзээд хэрэггүй ээ, манай залуус сүрхий ш дээ, эхнээсээ ХА-н ангиудыг энд тэнд өөрсдийнхөө сайтууд дээр бас Ютүб дээр тавиад эхэлсэн, Мөдхөн бүх анги ороод дуусах янзтай. Facebook-н Hetsuu Angi фэн хуудас руу ор, тэндээс мэдээлэл ав. OK?
Саак охинд:
Англи субтитрийн зардал босгох гэж байгаа юм билээ
Ануд:
Баярлалаа. Харин энэ вүүдүүтэй холбоотой гомдол ерөөсөө тасрахгүй байна аа.
Туяарганад:
Баярлалаа. Ану, Саак охин хоёр Туяарганы зөвлөгөөг уншина байх гэж найдаж байна.
Yostoi goyo kino bolson bn lee. (neteer uzsen bolhoor) Neg uzeed ehelchiheeree salj chadahgui hed honog noir dutuu yavav. he he.Gehdee medeelel ih muu baina. Jujigchdiin talaar medeelel haij 2 oroi mongoliin site-g barag bugdiig ni duusgalaa.
Iim saihan kino hiij bolson yum chin facebookiin fan huudas shig ene kinonii alban yosnii site neegeed, jujigchdiin medeellig tend taviad, zurag, videog ni taviad, bas duunii CD yumuu DVD-nii medeelel, haanaas avch boloh zereg, tiim site neeh yostoi baisan yum.
Odoo ch oroitoogui. Ter sitendaa yanz buriin reklam taviad orlogo oldog ch yumuu. Managementee joohon saijruulval daraa daraagiin kino yumuu urgeljlel hiihed bas heregtei shdee.
Jishee ni Twilight-g yahoo.com-s haihad yamarhuu site baival deer ve gedeg ni yurunhiiduu harj bolno.
Fan club baiguulval olon hun elseh yum bishu. Yapond lav (uur orond ch bas baidag l bailgui medeej) hamtlag yumuu kino, serial metiin fan clubt mungu tulj orood ter fan club-n gishuud kontsertend zereglel saitai suudal, esvel bilet turuulj avah erhtei boldog. Duuchid, jujigchdiin oroltsoh nevtruulegt studiin uzegcheer oroltsoh erh, esvel ted naraar gariin useg zuruulahaar tsuglah geh met. Tegvel kino hiisen humuust ch, jujigchiddee ch bas neg turliin nemelt orlogo bolno. Show business!!! Dan kinonii ashgaar bish hetsuu angiin zuragtai jijig temdeglelin devter ch yumuu, gar utasnii zuult ch yumuu jijig sajig edlel gargaj bolno. geh meteer zugeer busad ornoos jishee avhad zunduu l bn.
Goyo kino hiicheed terniigee tsaash ni delgeruulj chadahgui bn geheer hairan baigaa bhgui yu.
Kino garch duusaad setgel ni hoosorch baigaa uzegchid Zulaa, Bilguunee 2n zuragtai kalendar hanahdaa hadaj setgelee taitgaruulna. Temuund durlasan busguichuud Temuun gesen bichigtei zuult zuudeg ch yum uu.
Bi ch bas tiim yumnuud baival avmaar l bn. Bas DVD avmaar bn. Fan club baiguulval ormoor bn. Bi esvel fan club baiguulchih uu. Neg yosondoo tom business-nhee zohiogchin erhiig aldahad amarhan baina shdee, bodoltsooroi.
Mongol tsuuhun hun amtai ch jinhene show business hugjij bolno. Undsen orlogo (kinond togloson huls geh met)s gadna busad jijig sajig yumnaas ih yum olj baina shuu, busad gazriin jujigchid. Mongoliin uran buteelchid hairan sanagdaad baina. Kinoniihoo duug iTunes deer tseverhen bichlegtei 1$oor tavichih. olon hun download hiigeed ovoo huurhun orlogo bolishd. Za za ug oldoj uher holdloo.
Amjilt huseye, Amraa
Анонимд:
Сайт хийж байгаа. Албан ёсоор нэг фестивальд оролцох гээд, бүх уран бүтээлчдийн танилцуулга, юм юм л хийгээд байгаа.
Дагавар орлого олох тухайд МҮОНТВ гэдэг байгууллага олон нийтийнх. Хуулиндаа төсөвлөснөөсөө илүү ашиг олж болохгүйгээр заалт орчихсон байдаг юм билээ. Эхний 10 анги гарсны дараа реклам байршуулах, хамтарч ажиллах хүсэлтэй компани маш олон хандсан гэсэн. Даанч илүү ашиг олох аргагүй хуультай гэсээн. Фэн клуб фэйсбүүк дээр байгуулагдсан байна лээ.
Юуны түрүүнд баяр хүргье. Харсан чинь 1 сараас хойш сэтгэгдэл бичигдээгүй юм байна. Анх энэ киног өнгөрсөн өвөл гарч байхад би гадаадад ажилаар явж байсан.
Хамт явсан залуу маань Вүүдүү-гээр байнга үздэг, дараагийн ангийг нь тэсэн ядан хүлээдэг байж билээ. Би тэр үед нэх тоож хараагүй...
Саяхан МҮОНТ-ээр хэдэн анги үзээд тэгээд л соронзон мэт татагдав. Тэгээд бүр хэдэн өдөр интернэтээр тасралтгүй бүх ангийг нь үзлээ. Эхний өдөр шөнөжин сууж эхний 30 ангийг үзсэн хэхэ... Яг юу намайг ингэтэл татав гэвэл тэр жүжигчдийн тоглолт. Зохиолын дагуу жүжигчдийг сонгосон бус, харин жүжигчиддээ зориулж дүрээ бичсэн мэт санагдтал сайн тоглоцгоосон. Одоо бодоод байхнээ тухайн дүрүүд дээр өөр жүжигчин тоглосон бол гэж бодохоор ер санаанд буухгүй юм. Тухайн дүр бол тухайн жүжигчиндээ зориулагдсан байсан.
Мөн зохиолын хувьд сайхан болсон байсан.
Төгсөглийн ангиуд хүмүүсийн хэлдэгээр өрнөл нь их хурдан байлаа. 10 ангийг 2 анги болгоод л базчихсан. Гэхдээ зүгээрээ сайхан кино хийсэн танд баяр хүргье. Одоо ч удахгүй дараагий кино тань гарах гэж байгаа юм байна лээ. Одоо бол ном журмынх нь дагуу үзнэ шүү хэхэ... Амжилт.
Монголчууд олон ангит кино хийж сурсан байна. Одоо тэр Солонгос сериалуудыг халмаар санагдана.
Ариукад: Сүнжид багш өмнө Эрдэнэтийн театрт ажиллаж байсан, хэд хэдэн кинонд тоглож байсан. Хоёр ч киноны гол дүр бүтээсэн жүжигчин. Ийглийн хөтлөгч ярилцлага хийж байхдаа Саранцэцэг гэхгүй "Сүнжид багш" аа гэж санаандгүй дуудчихаад байна лээ. Хүмүүс энэ дүрээр нь нэрлээд, хүлээгээд авчихлаа. Бид их баяртай байгаа. Тэр таван долларын тухайд англи субтитр хийлгээд, гадаадын янз бүрийн наадмуудад бүтээлээ сойх гэж байгаа. Үүнийхээ зардлыг босгох гэж ингэсэн байх. МҮОНТВ-тэй албан ёсоор гэрээ байгуулсан сайт байгаа юм аа.
Post a Comment