skip to main |
skip to sidebar
2009 ОНЫ ОНЦЛОХ АРВАН ХҮН, ГУРВАН ЮМ
/егөө/Оны хамгийн оновчтой орчуулгаЭнэ шалгуурт “Чанваа ба Хуньион” олон ангит сүүдэр шийний орчуулга хол тасархай түрүүллээ. Солонгос нэрийг яаж орчуулахаар Ариунаа болчихдог байна аа? хэмээн ард түмэн ангайж байгаа. Тэгвэл орчуулгыг тооны ухаанаар хийсэн байх юм. “Чанваа”-гаас язгуур гаргаад, хариугаа пий тоонд хуваагаад, ноогдворыг нь аравны орноор нарийвчлахад “Ариунаа” болдог гэнэ. “Кан Тэ Ён захирал”-аас уламжлал аваад, арвын хасах зургаан зэргээр үржүүлээд, гарсан хариуны мянганы оронг хураахад “Төрөө захирал” хэмээх сонсголонтой монгол нэр үүсдэг аж. Манай овжин сэтгүүлчид энэ туршлагыг ажилдаа нэвтрүүлэхээр шийджээ. Ерөнхийлөгч Барак Обамагийн нэрийг цаашид Баараг Оюумаа гэж орчуулна. Ерөнхий сайд Путинийг орчуулахдаа Замжав, Замтан, Замын хүн, Замын хань гэх хувилбаруудаас аль оновчтойг нь сонгохоор ярилцаж байна. Оны ширэн нүүртэй хүн“Очир төв” хэмээгч хамтралын эзэн, их хурлын эрхэм гишүүн Дамба-Очир энэ шалгуурт өрсөлдөгчгүйгээр цойлон тодорлоо. Лүнгийн замаар явж байгаа хүн болгон “Дамба-Очир үхэж далд ороосой” гэж мянгантаа харааж, түмэнтээ зүхэж байгаа боловч Дамба-Очир улам өнгөжин жавхаажаад, Улсын их хуралд сонгогдож залраад, далдарч өгөхгүй ширэн нүүрлэн суусаар л байна. Өнгөрөгч зулын хорин тавны өдөр монголын бүх ард түмэн Дуурийн ордон, Бөхийн өргөөнөө нэгэн цаг дор цугларч, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Чойжамц тэргүүнтэй мянган ламаар ширэн нүүрт Дамба-Очирт хараал уншуулах гэсэн боловч лам нар андуураад насны ерөөл уншчихсан сурагтай. Лүнгийн замыг хуулж, хорлон сүйтгээд 3 жилийн нүүр үзэж буй тул оны шилдгийг шалгаруулах зөвлөл санал нэгтэй хэлэлцээд “2007, 2008 оны ширэн нүүртэй хүн” үнэмлэх үнэ бүхий зүйл, өмдний нарийхан сойлтыг иргэн Дамба-Очирт нэхэн олгохоор тогтоов. Нэг тэрбумыг хамгийн хурдан үрсэн хүнХамгийн олон нэр дэвшигч буюу 76 мангуу үхэр энэ шалгуурт мөөрч урамдан уралдсан юм. Тэдний дундаас эрхэм гишүүн Алтай магнайдаа тоос хүргэлгүй, тувт өнгөлсөөр энэ уралдаанд торгон жолоо өргүүллээ. Тэрээр бүхэл бүтэн нэг тэрбумыг ганц шөнийн дотор үрж дуусгав. Энэ нөр их ажлыг амжуулах гэж яаж махаа зулгааж, Мянгуужингийн үлгэр зохиосноо 25 дугаар сувгаар учирлан ярьсан бөлгөө. Бусад гишүүд нэг тэрбумын сургийг эрт дуулсан тул сарын өмнөөс төсөл бичиж, үрж зарж эхэлсэн болох нь тогтоогдсон учир шүүгчид шалгуураас хасчээ. Хөөрхий Алтай л харин шоовдор учраас хожуу мэдэж, ийнхүү зовж зүдэрч, дээд амжилтын эзэн болсон байна. Оны огцом ухаажсан хүнЭнэ хүн бол яах аргагүй дуучин Жавхлан мөн болно. Эрхэм гавьяат маань зурагтын нэвтрүүлгүүдэд зочилж, хөх монголын үнэр нэвт шингэсэн, гүн ухааны шинжтэй, гүнзгий агуулгатай, ухаан уугисан үгсийг толгой сүүл холбон урсгаж байгаа. Зөрүү энгэртэй баруун зүгийн хувцас монгол хүнд зохимжгүйг ухаарч ногоон тэрлэгээр гоёх боллоо. Том улаан тэргээ хонины хээр мориор арилжина гэж ам алдсан. Таван ханатай монгол гэрт, ган тулганд уугих хөх хомоолын утаа үнэртэн, өөхөн дэнгийн гэрэлд бясалган суудаг боллоо. Түүний ингэж ухаажсаныг Чингэлтэй дүүргийн мулгуу сонгогчид даанч мэдэрсэнгүй нь харамсалтай. Хамгийн олон нугарсан наймаа Энэ шалгуурт амны хаалт, чацаргана, нэрс, аньс, аарц, адууны мах гэх мэтийн есөн хэлийн нэр дэвшигч өрсөлдсөнөөс амны хаалт тэргүүн байрт шалгарч алтан үсэгтэй өргөмжлөл авч, шилэн гүнгэрвааны цаана мөнхөрлөө. Японоос хэдэн буянтай хүүхэд гахайн ханиад аваад ирсний ачаар бид нуга хуга хийлээ хэмээн дамчид магнай тэнэгэр байна. Аарц арав, адуу хорь, аньс гуч, нэрс дөч, чацаргана тавь, амны хаалт жар нугарч бахдам сайхан амжилт үзүүлжээ. Эмийн сангийн эрхлэгч нар Сүхийн талбайг худалдаж аваад, төвд нь сүндэрлэх жанжны хөшөөг амны хаалттайгаар өөрчлөн урлаад, зэс самбарт “Жар нугарсан жартгар цагаан амны хаалт мину” гэсэн бичиг сийлж хадахаар шийдээд байна. Оны тэргүүн баянЭнэ ангилалд Буян Жагаа, Маахас Ганбаа, Жийнхоо Баттулга, Намбар Энхбаяр нарыг бараагүй хол хаяж, Пөмбөгөр төвийн аарцны наймаачин Амбаа гуай тэргүүллээ. Тэрээр ус гурил хоёрыг хольж хутгаад, дээрээс нь жаахан аарц дусааж зарсаар байгаад хоёр сарын дотор дэлхийн аравдугаарт бичигдтэлээ баяжжээ. Амбаа гуай хэдийгээр дэлхийн тэргүүн баян болсон ч эсгий гутал, хөвөнтэй хүрмээ тайлахгүй тухайгаа ярилцлагадаа дурдаж байгаа юм. Оны мартагдсан хүнЭнэ шалгуурт Буянгийн Жаргалсайхан, Гүндалай нарын арваад хүн уралдсанаас Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Баасан эгч чимээ шуугиангүй, даруухнаар түрүүлэн ирлээ. Тэр өмнөх жилүүдэд гуагалж чарлаж, үсэрч цовхорч, төрийн ордон руу удаа дараа галтай дайралт хийж, эсэргүүцлийн жагсаалыг хамаандалж, цагдаагийн энгэрийг хүү татаж, гянданд хоригдож байсан бол 2009 онд огт чимээ гаргасангүй. Хайрт баатар, шалгарсан манлай удирдагч, цогт тэмцэгчийгээ өвдөж хавдчихсан юм биш байгаа, муу юм бол дуулдмаар юм хэмээн түүний үнэнч хөгжөөн дэмжигчид санаа зовцгоож байна. Оны шилдэг дампууруулагч Энэ ангилалд Зоосын бодийг хөтөлсөн Мянганбаяр ах өрсөлдөгчгүй түрүүллээ. Мянганбаяр ах энэ жилийн бахдам амжилтаа дараа жил ч давтана гэж ярьж байна. Тэр дахин хэд хэдэн мийсийг дампууруулах ажиллагаандаа хамтран зүтгэгчээр татаж ажиллуулахаар салтаа уужим, ташаа өндөр бүсгүйчүүдийн намтар түүхийг авч, судалгаа явуулж эхлээд байгаа ажээ. Оны огт зодолдоогүй хүнӨнгөрч буй жилд огт зодоо хийгээгүй, хамгийн хүмүүжилтэй байсан улстөрчийн шалгуурт шүүгчид санал нэгтэйгээр Хүрэлсүх, Мөнх-Очир хоёрыг тодрууллаа. Энэ хоёрыг гар зөрүүлэх нь бүү хэл энгэр ч шүргэлцээгүй болохыг олон гэрчүүд баталж байна. Мөнх-Очирын дотуур өмдийг тайлж бие эрхтний нь хэсгүүдийг нарийвчлан шалгаж, цацраг идэвхийн багажаар хэмжилт хийж үзэхэд зодуулсны ямар ч ул мөр илрээгүй хэмээн сонин хэвлэлүүд бичжээ. Хамгийн “том баасан” захиралЭнэ шалгуурт Маршалын гүүрийг “барьж” буй “Хотын зам” хамтралын захирал Атарбаяр магнайллаа. Монгол улсын ерөнхий сайд гүүрэн дээр ирэхэд, өмнөөс нь “битгий донгос” гэж томорсноороо тэр “2009 оны хамгийн том баасан захирал”-аар тодорч, баярын бичиг барааны саван, сайшаалын үнэмлэх сахлын хутгаар мялаалгалаа. Бүтэхэд хамгийн ойртож очсон амлалт Энэ шалгуурт мэдээж хэрэг “Эх орны хишиг”, “Эрдэнийн хувь” хоёр өрсөлдөж, оноо тэнцсэний улмаас нэгдүгээр байрыг хуваан эзэлсэн болно. Хоёр амлалт хоёул бүтэхийн даваан дээр дэнжигнэж, ард олныг дуу алдуулж, адсага суудлаас босгож, аягатай цайг нь алдуулан, догдлоож байсан билээ. Хамгийн мартамхай хүнШүүгчид энэ шалгуурыг мартчихсан байсан тул хамгийн сүүлд хэлэлцсэн юм. Ерөнхийлөгч Элбэгдорж “Оны хамгийн мартамхай хүн”-ээр өрсөлдөгчгүй тодорлоо. Түүний юу мартсаныг уншигч авхай нар төвдөхгүй тааварлах биз. Энхрий хайрт ерөнхийлөгч маань “Шударга байцгаая л даа” хэмээх алдарт үгээ ор тас мартчихаад авилгачдаа харан ангайгаад, ботгон торомгор нүдээ эргэлдүүлсэн шиг суух болой. “Авилгачдыг залхаана!” гэж чанга хашгирч байсан Элбэгээ хүү 2009 онд нэг ч болов авилгалчийн толгойноос ядахдаа ширхэг ч болов үс сугалж чадсангүй. Хамгийн тэвчээртэй ард түмэнЭнэ шалгуурт дэлхийн олон ард түмэн өрсөлдсөнөөс монголын ард түмэн саахалтын дайтай түрүүлэн ирж, хамрын самсаа шархирууллаа. Газрыг нь онгичиж, нуурыг нь ширгээж, голыг нь тасалж, голомтыг нь самарч байхад хэнэг ч үгүй инээж л сууна. Хоёр аравны таван саяыг өгнө гэчихээд гол гараад бараагүй алга болчиход аанай л маасайгаад сууна. Буудсан ч ажрахгүй, дуудсан ч харахгүй. Талхны тань үнийг зуун мянга болгоё гэхэд цочихгүй. Татварын тань мөнгөөр ямаанд цалин тараана гэхээр тоох ч үгүй. Инээгээд л, суугаад л байна.
44 comments:
Нээрээ Жавхаа юу болцын арай л дэндүү гэгээрчихсэн байна лээ.
Донжийн Төгөлдөр донжийг нь тааруулчвуу яачив.
Hamgiin olon nugarsan naimaa ch yahiin argagui mun bailaa.
Ogtsom gegeersen hun guai ch bas goy shuu. Arai l denduu gegeersen bn lee.
Ter kinond tanii ner bhgui bn uu Amraa ahaa. Baisan bol gargalgaag ni neg heleech. Sonirhol tataad bn.
хэхэ нээрээ аарцны наймаачид л баяжаа байлгүй. Улс орон даяараа "аарц, чацарганы синдром" тусчихаад. Аяга аарц, атга чацарганы хойноос том жижиггүй үхэлдээд. хэт туйлширсан шүү. Нөг өдрийн цалингаараа ахмадууд, ажилгүйчүүдийн, эмзэг бүлгийнхэн, эрсдэлтэй бүлгийнхэн гээд л бүгдэнд нь аарц өгнө гэж тэнэгтээд байгаамдаа.
егөөдөөд дэгээдээд унадаг хүн энд ховор бнаа.
ард түмэн нь тэвчээртэй юм чинь.
тонгороод тонгороод хаяхсан ..
Нэг гар шөнөжингөө бодий ш д яаж мөнгө олох уу нтр гээд Амраа ах нэмээд ТВ хичээл оруулаач хө Болдог бол бүх сургуулиа хааж хаяаад гэр гэрт нь хүүхдүүдээ суулгачихмаар л байна шүү Бүх ТВгийн боссууд нь УИХд сууж байгаа ш д
Санакаед:
Тэрийг өөрөөс нь асуу
Асуу-уугаарааа-аа-ай /уянгалуулан дуулав/
Баянмөнхөд:
Миний нэр байсныг бүү мэд. Үздэг хүн хайсан чинь, манай Солонгост ажиллаж байгаад ирсэн охин дүү маань улаан сериалчин юмсанаж. Тэгээд л асуусан чинь хэлж өгөөд инээгээд байсан. Би бодсоор байгаад математик гаргалгаагаар орчуулсан гэдгийг нь өөрөө олчихсон.
Бороод:
Тийм шүү. Манайхны өвчигнүүр гэж яав аа
Аморт:
Удахгүй унадаг болно оо. Харж л байгаарай
Үлэмжид:
Маш гоё санаа байна. ТВ хичээл нэмье. ТВ-ийн захирлууд албаар сургууль хааж байгаад бизнес хийснийг нь
огцом ухаажсан хүн гэдэг чинь яасан оновчтой номинаци вэээ, эзэн нь ч өрсөлдөгчгүй хол тасархай түрүүлж. бас тэр Дамбааг сайхан бичжээ.
Амараа ах ширүүн бичжээ.
Оны хамгийн шилдэг Фельетон - оор үүнийг сонгомоор байна даа. Манай ард түмэн дэндүү "тэвчээртэй" юмаа
жил бүр шалгаруулж байя
Мэдэхгүй юм даа. Солонгосчууд нь Монголжоод ч байгаа юм шиг, Монголчууд нь хангүгжээд ч байх шиг.
Хэхэхэх аарц чацаргана уусаар байгаад манайхан зүгээр ханиад ч хүрэхээ больчихсон юм шиг байна шд, хамрын ханиад г.м бусад ханиад хүрсэн хүн тааралдахгүй сонсогдох ч үгүй байна , Амбаа гуайн буян уу кккк
Хамгийн оновчтой орчуулганд дотор миний нэр явж байсан шүү хэхэх би бүр цочсон гэж ...
Бусад дээр нь бичих гэсэн чинь дэндүү урт болох гээд байна хэхэ
haha, amraa ahaa ta shuu, unen tasarhai bolson baina!
Bum-yn heldgeer Оны хамгийн шилдэг Фельетон-oor songoyoo ! :hoyr garaa orgoh:
Эднад:
Харин наадах дээр чинь л их олон хүн санал өгөөд байна. Гэхдээ бас яриад байгаа юм зөв. Даанч хүмүүс "Энэ чинь яачих нь энэ вэ?" гээд огцом эргэлтийг нь хүлээж авахгүй юм аа.
Дарамбазарт:
Элбэгдоржийн хувьд бүр ширүүлмээр санагдаад байгаа юм
Бумаад:
Ха ха. Дээр үед хамгийн дайчин цогтой намч ажил зохион байгуулах социалист уралдаан зарласан чинь тэр социалист уралдаан нь өөрөө хамгийн дайчин цогтой намч ажлаар шалгарсан гэдэг юм. Тэрүүн шиг юм болох нь уу, гүй юу?
Зоригтод:
Яг ноднингийн өдийд захиралтай тар түр гээд их стресстэй байсан учраас завсарлачихсан юм аа.
Пазлд:
Үгүй ээ, чи ойлгохгүй байна. Математик гаргалгаагаар бол Монголчуудаас логарифм авчихаар Солонгос болно. Буцаагаад Солонгосчуудаас косинус авахаар эргээд монгол болчихно. Маш хялбархан
Хариу бичих зуурт хоёр сэтгэгдэл орчихжээ.
Нарны туяад:
Нарантуяа гээд үү? Тэгвэл нэрээ логарифмийн тэмдгийн ард тавиад тооцоолоод гаргаад үз дээ
Анонимд:
Ха ха. Бумаад бичсэн хариуг уншаарай. Тийм л юм болчих гээд байна.
Гүй миний жинхэнэ нэр явж байсан, гэхдээ гол дүрд биш нэг 3-4 дурдагдаад өнгөрсийн кккк
kk
Инээх ихдэж, уйлах багадсан 10 явдал ажин түжин
хэхэ, та үүнийгээ сонин хэвлэлд тавина биздээ? тавиарай гэж
Нарны туяад:
Өө яасан харамсмаар юм бэ? Гол дүр байсан бол од болохгүй юу тээ?
Төвшөөд:
хэ хэ
Дэндэвт:
Харин тийм ээ
Ганзод:
Сонин дээр тавигдана. Бас ДОЗ-ынхон шинэ жилийн баярууд дээр уншина гэж байгаа.
Өө үнэн лайтай
Ёстой гоё
үнэхээр оновчтой бас үнэн болжээ. цаашид ч гэсэн олон түмэн бидэндээ нэгийг бодуулж, хоёрыг ухааруулж яваарай. гэж ерөөв, ерөөлчөөр тодорчих вий дээ. :-0
Бэдмэнд:
Аа лаа лаа. Лайтай баярлалаа
Оогийноод:
Баярлалаа
Булагт:
Ерөөл бат орших болтугай
Пөөх, энд үг хэлсэн бүх хүн сайд юм байна шүү дээ.
Амарсайхан сайд, Булаг сайд, Оогийноо сайд, Бадман сайд, Ганзо нь хүртэл сайд гэх мэт. Хамгийн олон орон тоотой албан тушаалаар САЙД-ыг шалгарууллаа.
шар сонингууд шиг хэхэ
Баярсайханд:
Нээрээ тийм байна. Бид чинь бүгд сайдууд байж. Сайд болчихоод сайд болсноо мэдээгүй л явж байдаг, кү мөн хачин улс аа. За өнөөдрөөс авилгалаа авч эхэлнэ ээ хө.
Мөөнөөд:
Шар сониноос арай өөр өө. Чи андуураад байна уу даа
Саяхандаа, "хүмүүний манлай" гээд нэг юм хийж, түүнийг нь ерөнхийлөгч өөрийн биеээр очиж авч байж билээ. Нөгөө хуц ухна гэдэг шиг. Арсун.
Арсунд:
Ийм юмнууд хэтрээд байна аа. Ямар сайндаа л эсрэг тийш нь уралдуулж байхав
:) nudend haragdtal goyo bichjee, maasaigaal suujiina.
Хэ хэ. Яг бичжээ.Хамгийн том баасан захирал дээр Агаарын бохирдлыг 30 хувиар бууруулна гэж яриад байсан нэг нөхрийг нэмээд тодруулчихъя
Анонимд:
Баярлалаа.
Ганчимэгт:
Нээрээ ч бууруулчих юм билүү хөөрхий. Яах нь вэ? Хэ хэ. Гэхдээ л бас 30 хувь гэдэг том баасан байна шүү.
Жавхлан Арго багшид шавь орсон юм болов уу. Тэгээд ч иймэрхүү хүмүүс хэр олширч байгаагаар бид нар хаашаа явж байгаагаа тодорхойлж болох байх оо
yyyyyyyyyyyyyyyaaaaay ta neeree yag bichjee, unshhad ineedtei ch yum shig bodohod haramsmaar ch yum shig, yadag ch bsan goy bichjee, tand shine jiliin mend uridchlan hurgii
Агиймаад:
Үгүй байх өө. Жавхлангийн ярианд авах юм их бий шүү. Даанч гэнэт тийм юм яриад эхлэхээр цочирдчихсон болохоос. Би ухаантай сайн залуу гэж хүндэлдэг. Гэхдээ л огцом байсан болохоор нь шоглоод биччихлээ.
Анонимд:
Танд ч гэсэн шинэ жилийн мэнд хүргэе дээ. Хүмүүс яг зөв гээд байгааг бодоход манай шалгаруулах зөвлөл их сайн ажиллажээ. Хэ хэ
Ахиад л логикгүйтнээ. Таны ярилцлагыг уншсан, киног чинь ч үзэж эхэлсэн. Үнэмшилтэй, их гоё кино болжээ.
Ганзод:
Баярлалаа.
Аа за. Вүүдүүгээс үзээд эхэлсэн үү?
хаха Амараа ахаа сайнуу. Санаа аваагүй шүү би нээрээ (http://artanyan.niitlelch.mn/content/1126.shtml?returnFromCas=true). Гомбоог хэлэхэд нь сая орж ирж үзжийнэ. Би бүр дараагийхаар нь Баасан, Атарбаяр, аарцны наймаа энтрийг бичий гэж боджээлаа шд хаха. Нэг онгодтой болжээ хоюулаа. Гү тэгээд хэн бүхний нүдэнд ил үзэгдлүүд л юм чинь дээ...
artga
Багш нарт:
Ха ха. Орж үзье байз
"Матриц дахин ачаалагдсан нь"
Нео зөнч Пифиягийн хэлсний дагуу матрицын гол амин сүнс болсон Архитектортой уулзахаар явж байна... Байшин руу орлоо... Өрөөний хаалганы өмнө очлоо... Хаалгыг онгойлголоо... Дотогш орлоо... Гэтэл тэнд нь Элбэгээ сууж байв.
http://elbegdorj-fun.blogspot.com
Гоё хэлсэн. Хэцүү анги ч гоё кино болсон байна лээ. Баяр хүргэе. Үргэлжлүүлэх бол бүр олон хүнээс асууж, судалж санаа аваарай.
Элбэгдоржийн шүтэгчид:
Аймшгийн киноны зохиол болох шахжээ. Хэ хэ
Болдод:
Баярлалаа. Дараагийн ангийн судалгаа эхэлчихсэн явж байгаа. Сургуулиас өөр газар үйл явдал өрнөнө өө.
ene bichleg taalagdaj bna
ene bol mongoliin gaihamshig hymyys harin gamshig gej oilgood bdag hehe
bye saihan zohion baiguulalttai jil bolgon uridchilan zarlaj bgaad blogspot-chuudiin dund iim neg garaaan-pieriiii garduulah bichmel naadam zohion baiguulahad bolohgyi ch yum alga bna daa tee
yahab dee hen neg ni uradaan ehellee iim tiim nominats bna geed l harin blogspotchuud tend setgegdel bichij shalgaruulaal ain haha
za za amjilt hysie
Post a Comment