Saturday, November 15, 2008

УИХ, Сайд нарын тэнхимийн шинэ онигоо

Сайхансамбуу гишүүн “Саятан болохыг хүснэ” нэвтрүүлэгт оролцжээ. Эхлээд “Бүргэд, хэрээ, хөхөө, болжмор гэсэн шувуудаас аль нь үүр засдаггүй вэ?” гэсэн асуулт таарсныг шууд “Хөхөө” гэж таав. Гэвч хоёр дахь асуултад бүдэрчихэв. Маргааш нь Дэмбэрэл дарга гүйж ирж, баяр хүргэж байх юм гэнэ. Тэгээд “Чи ийм хэцүү асуултыг яаж таав аа? Би л лав мэдэхгүй юм билээ” гэж толгой сэгсрэв. Сайхансамбуу: “Өө та мэддэггүй юм уу? Хөхөө чинь үүр засдаггүй, ханын цаган дотор амьдардаг шүү дээ” гэж гэнэ.

Батлан хамгаалахын сайд Лу.Болд дэд сайдтайгаа хамтран дайсны онгоц хулгайлжээ. Ниссээр нутаг руугаа орж явтал онгоц нь муухай дуугаран унаж эхэллээ гэнэ. Сайд, дэд сайд хоёрын хооронд ийм яриа болов гэнэ.
-Хянах самбараа хараарай!
-Мм... мм. Гучин зургаа!
-Гучин зургаа гэж юу юм бэ?
-Харин хянах самбар гэж юу юм бэ?

35 comments:

Chandmani said...
This comment has been removed by the author.
Chandmani said...

хэхэ таарсан онигоо байна. Сониноос Сайхансамбуугийн ярилцлагыг их уншдаг болсон ш дээ. Мөнгөтэй гишүүн сурвалжлагчид ярилцлага өгөх нь хэд нь илүү унацтай вэ?

Bilguun Turboli said...

-Хянах самбараа хараарай!
-Мм... мм. Гучин зургаа!
-Гучин зургаа гэж юу юм бэ?
-Харин хянах самбар гэж юу юм бэ?

хаха ....

A.Амарсайхан said...

Чандманьд:
Хэнд нь илүү унацтай вэ гэж үү? Хэ хэ. Хоёуландаа унацтай. Гэхдээ заримдаа PR хэтэрвэл унацгүй болчихдог тал бий. Ху намынхан 2004 оны сонгуульд яаж их донгодлоо доо. Бүх сувгаар Энхбаяр 24 цаг гараастай байсан. Гэтэл санаандгүй юм болж, сонгуульд унаагүй юу.

Биббид:
Хохо....

Friska said...

хиа хиа хиа...гоё онигоо байна.

ZAYA said...

Хэ хэ, далан худалч нарыг хараарай...
Хариулт нь "36" байхад цааш нь муйхарлаад зүтгэх улс шүү. ха ха

A.Амарсайхан said...

Фрискад:
Онигоо биш ээ. Бараг л болсон явдал шахуу. Хэ хэ.

Заяад:
Далан зургаа гэвэл яах бол.

Anonymous said...

Сайхансамбуу гэж Завхан нутгийн толь /Баабарын хэлснээр/ үнэхээр юмтай гар байна лээ. Гэснээс Завханыхан тийм архичин биш биздээ. хэхэ. Харин Лу.Болд бол ухнууд дотроо л гайгүйд нь орох нь юм байх гэж бодоод байгаа шд. Б.Б

ganga said...

Сайхансамбуу гэж Завхан нутгийн юм уу?
Монголд ерөнхийлөгчийн сонгууль яаж явагддаг вэ? гэхээр Завханых байх ёстой гэдэг. Ийм "сайхан" нөхөр ерөнхийлөгчтэй болчихвол ...

Javkhlan said...

хаха

A.Амарсайхан said...

Б.Б-д:
Хамгийн гайгүй нь "ингэж" байгаа юм чинь, гайтай нь яах бол гээд л, үүнийг бичиж байна.

Гангад:
Завханд гарахдаа хэдэн ч км юм бэ дээ, зам тавьж ард түмнийг хошгируулсан гэж байгаа. Ерөнхийлөгчид үзвэл монголыг тэр чигт нь асфальтаар бүрэх вий. Ерөнхийлөгчид үзүүлээд, замаа янзлуулаад авчихвал аштай юу. Хэн нь ч адилхан луйварчин юм чинь.

Жавхланд:
хо хо

Galzuudleo said...

тэгж мэдэх л гарууд... хэ хэ

Pearle Deppsu said...

энэ чинь онигоо биш шдээ. болсон явдал ккк

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Бас ч гэж овоо. Хөхөө цаган дотор байдгийг мэдэж л бна. УИХ-ын гишүүн ч энэ асуултыг давах байх өө. Бахархмаар

A.Амарсайхан said...

Леод:
Мэдэх биш, тэгсэн л байхгүй юу даа. Тэгээгүй бол онигоо хаанаас гарах вэ дээ.

Дэрсүд:
Тийм. Дэрсү харж байсан гэж сонин дээр бичсэн байна лээ.

Бум-Эрдэнэд:
Мэдлэгтэй шүү. Би л лав мэдэхгүй л байсан. Ер нь хөхөө гэж юу байдгийг ч мэдэхгүй.

Anonymous said...

ха ха айхтар зуснууд байна даа.

A.Амарсайхан said...

Гамп-д:
Айхтар зусаг ямаанууд гэж үү?

Anonymous said...

medekhguigee medekh l gej khorongo mongo, ed es, khor yugaa zartsuulaa bailgui dee.

Jiliin daraa:
“Бүргэд, хэрээ, хөхөө, болжмор гэсэн шувуудаас аль нь үүр засдаггүй вэ?” гэсэн асуулт-d

"Bugdiig ni uur zasdag bolgokh tosol deer ajillaad, khuuli batluulan, shuvuudiig surgakh ajillagaag tosovoos sankhuujiilekheer zarlasan tendert yalsan tul bugd uur zasakh bolomjtoi"


Батлан хамгаалахын сайд Лу.Болд дэд сайдтайгаа дайснaac онгоц belgend avchee. Ниссээр нутаг руугаа орж iruut cайд, дэд сайд хоёрын хооронд ийм яриа болов гэнэ.
-Tender tedniikh ongots bidniikh. Khuvaakh zarchmaa tokhiroltsoyo!
- 90, 10!
- Мм... мм.90, 10 гэж юу юм бэ?
- bid 2-iin khoorondiin zai

Surnaa gej...

A.Амарсайхан said...

Анонимд:
Ингэхэд тэдэнд бас нэг төсөл хэрэгжүүлж, бидний мөнгийг "сайн сайхан" юманд зарах санааг нь өгчихөв өө дөө?

Дeстини said...

Юугаа эрж Их Хуралд суудаг байна аа?

sanakae said...

Дестини дэд чинь шинэ онигоо төрүүлэх гэж сууж байгаа юм. Бас л бидний төлөө их ажиллаж байгаа гэсэн үг. Шинэ онигоо цусны эргэлтэд сайнаар нөлөөлдөг гэсэн :P

gegeen said...

zus het sainaar ergeed bainaa, kkk. kundalai, harvingiin onigoonuud bas baigaa shoo

Arsun said...

тэгээд хөхөө хаана амьдардаг юм болоо?

A.Амарсайхан said...

Дэстинид:
Онигоонд орох гэж л УИХ-д суудаг гэдэг юм.

Санакаед:
Өө, миний өмнөөс хариулчихжээ. Яг үнэн биднийг инээлгэж, баясгаж, залуужуулах гэж зовж яваа амьтад чинь тэд шүү дээ.

Гэгээнд:
Тэр муу хоёрыг л дандаа онигоонд оруулаад яах вэ гээд, өөр шинэковууд руу хандаж байгаа юм аа.

Арсунд:
Мэдэхгүй ээ. Тэр их ухаантай, мэргэн улс мэдэхгүй болохоор мань мэт тэрийг мэдэх гэвэл санасны гарз биз ээ.

Баасандаваагийн ДӨЛГӨӨН said...

хаха,
Мэргэжлийн хүн мэргэжлийн юмаа хийж байсан нь уул нь дээр л дээ. Даанч одоо бол бас л бүтэхгүй байна гэснээс 41 ангентлагт нь юу юу орсон вэ?

A.Амарсайхан said...

Дөлгөөнд:
Бялуу хуваахад мэргэжил юуны хамаа байна аа? Хи хи. Агентлаг гэснээс Блогчдыг зохицуулах хороо гэж агентлаг байгуулахаар хөрөнгө мөнгийг нь батлуулах гээд хөөцөлдөж, лоббидож байгаа сурагтай.

Anonymous said...

kk amaraa ahaar hoshuuchluulaad uursdiig ni shoolood bhaar tiim horoo bguulahaas uur argagui bizdee. Ter tusam ni shoolohiin bgaazdee geed bwal. hehe. Neeree udahgui tegj magadgui l humuus shuu. Yalanguya ene muusain HU nar uu? kommunistuud.
Б.Б

Баасандаваагийн ДӨЛГӨӨН said...

коммунистууд байнуу ардчилагчид байна уу, хийх ёстой ажлаа хийж л байвал барав. (муур цагаан эсвэл хар байх нь хамаагүй гол нь хулгана барьдаг байх хэрэгтэй гэж манай ах Мао хэлсийм шүү дээ. Ни шуо Жунгуо? хэхэ)

A.Амарсайхан said...

Б.Б-д:
Хөөрхийс минь хомунист үзлээсээ татгалзсан гэж пионер ёсны чин үнэнч үгээ хэлээд байгаа шүү дээ цаадуул чинь. Одоо Нагаржунай гэлүү, Богд Зонхов гэлүү, нэг их том хүний үзлийг дагаж байгаа юм гэсэн. Орхимжны өнгө нь Тугных нь өнгөтэй таардаг учраас гэж айлдацгааж байгаа.

Дөлгөөнд:
Хийх ёстой ажил гэдэг нь онигоонд орж биднийгээ хөгжөөж цэнгүүлэх гэж Санакае би мэтийн хэсэг нөхөр ойлгоод байгаа. Зөв үү?

Anonymous said...

ха ха нээрээ гоё онигоо байна, хөөрхий сайхансамбуу захаа ажиллуулаад л мөнгөө тоолоод явж байсан бол юу гэж ингэж онигоонд орох вэ дээ. Хүн байх ёстой газраа л байх нь зөв юм байгаамдаа

A.Амарсайхан said...

Алтарганад:
УИХ-д гарч, Улам их мөнгө тоолмоор байна шүү дээ.

Anonymous said...

http://news.gogo.mn/video/news/45769

Нөгөө ухнууд арай ч дэндэнээ. Тэрбум төгрөг авна гэнэ үү? Б.Б

A.Амарсайхан said...

Б.Б-д:
Тэрбумыг нь дан нэгтийн дэвсгэртээр өгөөд. Дараа нь боодолтой нэгтүүдээ нэг нэгээр ам руу нь чихэх юмсан.

Болорхон said...

kkkkk та арай явуулаад байна уу? Үнэхээр тийм юм уу?

A.Амарсайхан said...

Болорхонд:
Үнэхээр тийм юм аа.

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates