Friday, November 7, 2008

“ДЭЭД ТӨРӨЛ”

/фельетон/
Хүмүүн биднийг дээд төрлийн нэгэн зүйл амьтан хуурч мэхэлсээр ирсэн байх юм. Үндсэн хуулийг уншаад үз. “Мал төрийн хамгаалалтад байна” гэсэн заалт юуг өгүүлнэ вэ?
Биднээс тэс өөр зүстэй, нүүрэндээ үстэй, духан дээрээ хос ясан ургацаг бүхий этгээдүүд бидний толгой дээр суучихаад, хүмүүнийг хамгаалах нэрийн дор өөрсдийгөө энэрсээр иржээ гэсэн үг! “Хүн төрийн хамгаалалтад байна” гэх өгүүлбэрийг хүмүүн бидний төлөө баталсан гэх хуулиудаас хайж олно гэвэл гонжийн жоо!
Зарим залуу судлаач зөвхөн энэ жил сонгогдсон далан зургаа л дээд төрлийн амьтан байх магадлалтай гэх гэнэхэн таамгийг дэвшүүлж байна. Үгүй юм аа, гэтэл.
Дээд төрөлтөн болох ухна гуай өнгөрсөн зуунаас эхлэн бидний толгой дээр гишгэлсэн байх юм. Дал наяад онд ухнуудад зориулж хашаа саравч босгож, тэдний үр төлийг бүрэн бойжуулах аянд бүх хүн амыг дайчилж, төлчнөөр хөөж, цөлж байлаа. Ишиг үхүүлсэн малчныг агаарын долгионоор улс даяар зарлаж, мууг нь үзсэн. Хүнд зориулж, цор ганц Тэрэлжийн амралт сувиллыг халтар хултар босгомор аядсан хэрнээ, ухна гуайд зориулсан эмчилгээ тэжээлийн цэгийг сум бүрт гурав дөрвөөр нь сүндэрлүүлсэн. Малчны хүү цоорхой бүрээстэй дөрвөн ханатад чичирч суухад, ухнын төл орос дүнзээр шахаж барьсан төвлөрсөн халаалттай пүнзэнд тухалж байсан юм. Энэ бүх баримт тэр үеийн Улс төрийн товчоо гэгчид ухна хэмээгч дээд төрөлт, тэнгэр язгуурт эцэг мал мэр сэр шургалж эхэлсний баталгаа болдог.
Олон улсын шинжээч нар Хонгорт төрсөн, үсгүй нүцгэн шалдан ишгийг судлаад үзтэл юу байсан гэж санана! УИХ-ын эрхэм гишүүн нүцгэн шалдан Балдан гуай “орон нутагт ажиллаж” явахдаа Хонгорын эм ямааны суурьт хоног тааруулж “ажилласан” болох нь батлагдсан билээ. Лавшруулаад судалгаа хийтэл далан зургаа бүгдээрээ номын хүчээр төрөл арилжиж хүн төрх дутуу олсон ухна болох нь тогтоогдов!
Дээд төрлийн, ухаантай амьтан юм гэхээрээ ухнууд төрийн хормойд сиймхий гарсан ерээд оныг овжин ашигласан байдаг. Одоог хүртэл Их хуралд суусаар буй, Гончигдорж, Бат-Үүл нараар толгойлуулсан хэсэг бүлэг ухна Улсын бага хуралд гараад, “Мал төрийн хамгаалалтад байна” гэх суут заалтаа үндсэн хуулинд шургуулсан түүхтэй.
Монгол улсын хуулиудыг судлаад үз. “Малыг гэмт халдлагаас сэргийлэх тухай”, “Малыг татвараас чөлөөлөх тухай”, “Малыг халдваргүйжүүлэх тухай”, “Малын удмын санг хамгаалах тухай”, “Малын бэлчээрийн тухай”, “Мал эмнэлгийн тухай”, “Ухна болон түүний төлд таван мянган төгрөгийн тэтгэлэг олгох тухай” гээд л явж өгнө! Хүний охин үрийг хулгайлж биеийг нь үнэлүүлсэн этгээдийг шийтгэх тухай тусгайлсан хууль үгүй хэрнээ, ухна гуайтай зүй бусаар харьцаж, гэмт халдлага хийсэн хүнийг шийтгэхийг онцгойлон авч үзэж тусгайд нь хууль баталсан байдаг.
2008 оны сонгуулиар дээд төрөлтнүүд луйвар хийж, УИХ-ын суудлыг нэлэнхүйд нь эзэлсэн болох нь нэгэнт илэрхий боллоо. Тэд өөрсдөдөө таван мянгыг олгох тухай хуулийг үтэр түргэн баталсан төдийгүй, цаашаа даварч, чихэндээ цахим ээмэг зүүж, арьсаа алдахаас сэргийлэхэд хүн бидний татварын мөнгийг зарахаар тогтоов. Баян-Өлгий аймгаас сонгогдож ирсэн нэгэн дээд төрөлтөн энэ хуулийг “Мал сүркийн кулгайч нарыг илрүүлэхэд ик сайн үр дүн өгөк кууль” хэмээн зурагтын суваг бүрээр магтан сайшаалаа.
Орон нутгийн сонгуулиар өөрсдийг нь сонгох гэж хүмүүс ирээгүйд ухнууд ихэд эгдүүцэв. “Сонгуульд хүн биш зөвхөн ухна оролцоно. Хамгийн том засаатай ухнууд ирж оролцсон тохиолдолд сонгуулийг хүчинтэйд тооцно” гэсэн агуулга бүхий хуулийг батлахаар одоо сэм хэлэлцэж байна.
Тэдний дараагийн алхам “Улсын их хурал” гэдэг нэрийг “Ухнын их мурил” болгож өөрчлөх явдал гэлцэнэ. “Коёр гуравхан үсэг баллуурдаж засах учраас ажиллагаа багатай. Эдийн заскийн кувьд кэмнэлттэй” хэмээн засах ажилд мэргэжсэн эрхэм дээд төрөлтөн Нямдорж гуай айлдав.
Бодоод байх нээ, бид дээд төрөлт ухнуудыг шүтсээр байх ахул их аз буяныг эдлэх нигууртай аж. Цаашдаа нэг л мэдэхэд бүх хүн номын авшиг аван бөөрнөөсөө ягаарсаар дээд төрөлд арилжина. “Тарган сайн өвөлжиж байна уу?” гэж нурших бус, “Мм-май” гэх товчхон агаад, билэг “Дэмбэрэл”-тэй үгээр “Баяр”-тайяа мэндчилдэг болцгооно!
Бодох санах юмгүй өвсөө хивж, усаа уугаад л. Үр хүүхдийнхээ улаан нүүрэн дээр эр эмийн ажлаа амжуулаад л. Таван мянган төгрөгийн тэтгэврээ буухаар зад найрлаад л. Жинхэнэ хүмүүнлэг ардчилсан, эв хамтын диваажинд энх тунх аж төрөх болно. Ёстой гоё!

35 comments:

A.Амарсайхан said...

"Аугаа" их Октябрийн баярын мэнд хүргэе.

Ухнууд ухнын тухай хуулиа буцаан хүчингүй болгоогүй цагт, ухнуудын тухай бичсээр байх болно гэж би зөрүүдэлнэм.

Ямааны синдром тусчээ гэж бүү бодоорой. Дээдэс ямааны синдромтой болчихоор доодсын бухимдал сар жилээр бугшдаг бололтой.

Unknown said...

Ах өөрөө эхний сэтгэгдлийг биччихэж. Хэ хэ.
Таныг дэмжиж байна. Сүүлийн үед бүр даврах болж.

Unknown said...

Ингэхэд наад баяр чинь хэзээ болдог юм бэ? Юуны баяр юм бэ? Хэн тэмдэглэх ёстой вэ?

A.Амарсайхан said...

Баярсайханд:
Аа энэ баяр, дээр үеийн ухнууд тэмдэглэдэг байсан баяр юм аа. Ухнуудын баяр л гээд ойлгочих.

Сүүлийн үед бус дээр үед ч даварч байсан, одоо ч даварч байна.

Хойшид яахыг хүмүүн бидний сэтгэлийн чин зориг мэдмой.

Anonymous said...

би л лав монгол улсын иргэн болж төрөөд бас ч үгүй хэдэн жил ажиллаж хувь нэмрээ оруулж явсан, харин улсаас нэг ч мөнгө авч үзээгүй болохоор азтай ямаанд атаархаад ч баршгүй нь , тэгсэн ийм учиртай дээд төрөлтэй амвтан юмсанж, харин энэ оросууд гахай юм уу тахиандаа хөрөнгө хуваарилсан түүх байдаг болов уу

Anonymous said...

"Demberel"-tei getsgeekh "Ukhniin ikh muril"-daa demberelgui ayzaar mailaldsaar, "Bayar"-tai getsgeekh "Zalisgiin gazart"-taigaa bultaaraa niilj bayargui zuils guitselduulegch ukhnuud den buudal, dengui pub-d "tevrelden" uchirch demberelteig -demberelguituulj, bayartaig-bayarguituuilen baij olson khiigeed olokh byaluu yugaa khuvaan avakh undsen ajiltai bolsnoor, khumuun zayaagaa ukhna toroloor ariljin khoor khogjilteigoor den dun bologsod todiigui, khodoodniikhoo khemjeend zakhiragdan khuleen zovshoorogsod ni khonog odroor bus khorom buriid oson nemegdseer khorvoogiin enekhen oron zaid khuviin, geriin, niigmiin, ulsiin ukhna, yamaa, ishig gekhchlen "Maljikh khotolbor"-t khamragsdiin khuree telekh ajguu.

gegeen said...

hehe, harin tiimee. yamaagaa l baraadii daa, kkk. buyant mal ruu buzar gar yavaad l

A.Амарсайхан said...

Алтарганад:
Энэ далан зургаан ухна шиг ийм тэнэг шийд гаргах парламент дэлхийд өөр хаана ч байхгүй байлгүй дээ.

Анонимд:
Сайхан сайхан нэртэй хүмүүс байх юм. Нэр шигээ сайхан байж чадахгүй юм аа.

Гэгээнд:
Ямаачин болох гээд байсан, амжаагүй л явна уу?

ganga said...

"Мал төрийн хамгаалалд". Хүн ямар ч хамгаалалгүй. Хүний оюуны бүтээл бас хөсөр хэвтэнэ. Ер нь мал болох нь дээр юм байна.

БЭ said...

амраа шинэ гүүгл акоунтынхаа(email) хаягаа misstelmen@yahoo.de рүү явуулаарай.
шинээр урилга илгээмз. хэхэ

A.Амарсайхан said...

Гангад:
Харин бодоод байхад мал болчихвол илүү эрхтэй, ядахдаа л чулуу шидлээ гэж шоронд ачигдахгүй болж таарч байна.

Болжгонод:
Еэ ашгүй. Ах нь танайх руу орж чадахаа байгаад удлаа.

Док said...

Яг үнэн. 2 хашгирснаас болж 2 жилийн ял авахгүй байх

БЭ said...

kkk, за одоо орж болно байх аа, веелком баак

A.Амарсайхан said...

Док-д:
Тийм дээ. Ухныг эзнээ мөргөлөө гээд шоронд хийх биш дээ.

Болжгонод:
За мэйлээ шалгая аа.

Anonymous said...

Амраа ахын бичлэгийг зууны мэдээ дээрээс уншиж блог нь сэтгэгдэл бичив.

Нээрээ л Их хурлын гишүүн болход жоохон амьтанлаг, бас тэнэг байх ёстойм болуу гэж бодоод байгаа шүү

MW said...

Золигийн сайн бичих юмаа, Та. Амжилт хүсье.

Arsun said...

2004 онд УИХ-ын хаврын чуулганы нээлтэд Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди "Эдийн засгийн єнгєр¬сєн оны єсєлтийн дийлэнх хувийг ямаан сvргийн єсєлтєєр хангажээ. Ямаа єсєхєд Засгийн газар ямар vvрэг гvйцэтгэсэн юм бэ. Малчны хотонд очиж ямаа хээлтvvлсэн юм уу" гэж хэлж байсан vг єнєєдєр эргээд санаанд бууж байна.
Soninoos

Pearle Deppsu said...

“Улсын их хурал” гэдэг нэрийг “Ухнын их мурил”


ёоо алдын байна хэхэ

Pearle Deppsu said...

хаха, Гамп ах бол гоё хэлсэн байна шд. амьтанлаг бас тэнэг ккк

A.Амарсайхан said...

Гамп-д:
Зууны мэдээ надтай гэрээ хийсэн юм аа. Бүтээлээс амралтын дугаартаа нийтэлж байя гэж. УИХ гэдэг нэр нь өөрөө амьтанлаг нэр шүү дээ.

MW-д:
Золигийн сайн сэтгэгдэл үлдээжээ. Баярлалаа.

Арсунд:
Хэлсэн хүн нь Багабанди болохоос, үнэн үг байна.

Дэрсүд:
Алах гээд л үзээд байна. Энэ ямаа ухнуудыг. Алагдахгүй юм өө.

ZAYA said...

Энэ жилийн 76, яадаж байхад бүгд царай муутай.
Тэгээд дээрээс нь ухна царайлахаар... Солонгосын олон ангит савангийн дууриас өөр үзэх юм олдохгүй юм оо.

Anonymous said...

мал хулгайлсан малын аюулгүй байдалд гэм хөнөөл учруулахад хатуу ялладаг гэсэн шүү. Мал хулгайлахад 3 жил билүү, давтан бол 10 жил байл уу.

Гэтэл хүний амь... за за ямар жишээ авах нь ойлгомжтой ш дээ, 7-1 гээд л.

A.Амарсайхан said...

Заяад:
Царайлаг ухна байдаг гэж хаанаас сонсоо вэ? Ухна юм чинь ямар царайтай байх нь ойлгомжтой.

Бафльд:
Харин тийм ээ. Малыг хүнээс хамгаалсан хууль хэтэрхий олон байна.

Anonymous said...

Amaraa ahaa ene baabariin shilmel geed uguulleg bna. Er ni unen yum bishuu. B.B

A.Амарсайхан said...

В.В-д:
Ойлгосонгүй. Хаана өгүүллэг байгаа хэрэг вэ?

Anonymous said...

Өө уучлаарай. Хаяг нь:
http://news.gogo.mn/r/45307

Оллоо, News дээр ч гэсэн байгаа.

A.Амарсайхан said...

В.В-д:
Баабар атаманы бичлэгийг уншлаа. Гэхдээ бид өөрийгөө шоолж, шүүмжилж байж л хөгжинө. Баабар ингэж хэлсний төлөө би ухнуудыг шоолохоо зогсоохгүй. Цаадах чинь нэгэн цагт ухна байсан хүн. Ухна болох санаархал нь унтраагүй, ходоодных нь мухарт уугисаар байхыг хэн мэдлээ.

Anonymous said...

Харин тиймээ би болохоор ингэж өөрсдийг нь сайн шоолоод байвал ухна биш, шилмэлүүд нь гарч ирэх юм байх гэж бодоод байна. Баабарын ингэж бичдэг нь зөв. Өөрсдөө л эцсийн эцэст энэ ухнуудыг сонгосон шдээ. Хохь чинь гэж байна. Таны шоолдог ч зөв. Ухна дандаа гаргаж ирэх юм даа, бид чинь. Шилмэлийг нь сонгий гэсэн санаа гэж ойлгоод байгаа. Баабарын ганц буруу бол өөрсдөө сонгочихоод дуугүй бай биш өөрсдөө ухна сонгочихоод өөрсдийгөө сайн шоол, сайн ичицгээ гэсэн бол зүгээр байсан байхаа тээ. /Хэхэ арай л дэндчихлээ нэг л их зөв буруу шүүсэн хүн, Бүүр Баабарын шүү. За за миний л бодол юм чинь яадын./ Б.Б

A.Амарсайхан said...

ББ-д:
Харин тийм ээ. Ухаантай хүн байж төгсгөлөө жаахан бодохгүй дээ. Гэхдээ бусдаас заавал өөр байх гэж зүтгэх нь од хүмүүсийн өвчин юм уу даа?

Anonymous said...

Amaraagiin bichlegiig unshij yavsanaas setgegdel uldeej baisangui sanagdana.
ene heden yamaanuudiig ovoo bichjee. gehdee bugd uhna baij bas taarahgui ni em uhna haraagui uchir ter. odoo bas niislelin irgediin hurald suuh gej tegvel uhna ishignuud ni uyangalag hooloigoor mailaldaj baih shiv dee. Baabar Elbegee 2 gaigui sain maildag bsan odoo bolijee. uhna ih mailahaar chihend chiirtei baidag daa odoo humuus toohoo bolij bna.
maliig hulgaichaas hamgaalj chihend ni medeelegchtei /ingej oilgoj boloh baih/ eemeg hiih yum gej ih zutgej bna. huurhii duu udahgui chih ni nutagtaa uldej mal ni zah deer zaragdah vii gedgees aij bna daa

Dondov

A.Амарсайхан said...

Дондовт:
Малын хулгайч нар чихийг нь тайрч аваад, огт өөр айлын малын хүзүүнд зүүгээд тавьчихна. Цагдаа нар хөөрхий хэдэн өдөр чулуу хөөнө. Бөөн үргүй зардал.
Би ийм хөгтэй явдлын тухай юм бичдэг юм уу, гэснээ, ухнын тухай арай ч их дуулах нь уу даа, гэж бодоод больчихлоо.

Anonymous said...

Ах бичсэн нь л дээр дээ. Б.Б

A.Амарсайхан said...

Б.Б-д:
Ямааг магтан дуулахаа зогсоох нь дээр байх аа. Хүмүүс ч залхаж байгаа биз ээ.

Anonymous said...

Ухны их буралдаан хэхэхэ Сайхан бичжээ Амраа ахдаа амжилт

A.Амарсайхан said...

Үлэмжид:
Баярлалаа.

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates