(шог өгүүллэг)
Готов баян нийтийн жишгийг дагаж ганц хүүгээрээ малаа харуулж, охидоо боловсролтой болгоход мөнгө хайрлаагүй хүн. Баян аарагтаа бүү хэл сум аймагт цуутай баяны царай муутай шар охид эрдэм өвөртөлж ирэхээр хойно хойноосоо цувран одсоор арав гаруй жилийн нүүр үзэв. Эцгийн зорьсон хэрэг бүтэж, таван охин бүгд дээд боловсролтой хуульч болжээ.
Гэвч энэ намар охид нь гэнэт дэрхийтэл гэртээ ирцгээв. Том охин Цэцэгийнх нь ажиллаж байсан дэлгүүр мэргэжлийн худалдагчтай болж халсан гэнэ. Харин энэ хавар төгссөн отгон охин Навчаа нь зуны гурван сар хайгаад тохирох ажил олоогүй юм байх. Эмэг эхийнхээ балгаар эрхийн балай болчихсон, дунд охин Зулаа хэл амаа хазалж, таль түл дуугаран,
-Аав гэж нэг эрваа юм, морь унуулсаар байгаад майга болгочихсон. Загвар өмсөгчид тэнцсэнгүй гэж хошуугаа цорвойлгон байн байн гунганахад эмэг эх нь аргадан авч гарна. Готовын уур дүрэлзэж,
-Загвардахад бараагүй юм бол заавардахад нь үзээд алдаг. Эцгийн буян байхад гэж дотроо үглэсээр, сумын төв рүү давхилаа. Үд өнгөрсөн тул дарга албан дээрээ байсангүй, сумын төвийг гурав тойрон сураглалаа. Улаан хүрэн үйтэн хуар дээлтэйгээ адил өнгийн хөнгөн тэрэг хослуулан гангарсан Готов баянаар хорооны авгайчууд нүдээ хужирлана. Балбарын хуульч болоод ирсэн хүүгийн улаан хавтасны найрнаас засаг даргыг сэм дуудаж гаргасан Готов олны нүднээс зайдуу Хийморь толгойн ард очиж тэргээ унтраагаад, хар “Чингис”-ийн бөглөө мулталлаа. Даргадаа хундага барих зуураа,
-Зулаа маань хуульчийн үнэмлэхтэй, гүйлгүүр ухаантай. Удирдах ажилд яг тэнцэнэ хэмээн эрхийн балай охиноо худлаа магтлаа. Найрын идээнд зориг зэгсэн чангарсан дарга:
-Готов ах нохойтохгүй шүү гэснээ хяхтнуулан хөхрөөд,
-Цэцэг чинь л сурлагатай, даргад тохирох хүн. Гэхдээ үнэнийг хэлэхэд манай сум долоон мянган үхэртэй, долоон мянга долоон хуульчтай болчихоод байгаа. Худлаа гэвэл тайлан мэдээ үз гэж байна. Дүгэрийн охин улаан хавтастай хуульч сургуулийн гал тогоонд сав угааж, түшмэл Нямын хүү хууль зүйн зэрэг хамгаалсан Болдоо сумын уурын зууханд галчаар орж байгааг дарга Готовт учирлалаа. Тэгээд,
-Дүү нь хоншоортой шүү, Готов ах минь. Хоёр жил өвлийн идшээр харж үзсэн ачийг тань хариулалгүй яахав. Танай Цэцэгийг шинэ оноос тамгын газрын үйлчлэгчээр авъя. Яваандаа дарга болно биз гэлээ.
Үдийн саамны өмнө Готов гэрийн гадаа хөмөрсөн цагаан тогоог шамшийтал дайран, тэргээ чихруулан зогсоолоо. Гэрээрээ дүүрэн, ажилгүй шаагилдах хуульчид руугаа агсарч,
-Зулаа, Навчаа хоёр гүү саа, Цэцэг чи хувин ав, усанд яв. Чимгээ, Урнаа хоёр араг үүрээд аргал түү!.. Түргэлээч, муусайн үнээнүүд! Хуульчид та нар сумын үнээнээс ч олуулаа гэл үү… хэмээн чарлалаа. Зулаа:
-Яг ш дээ, гүү сааж харагдаач гэж хэлээд тэрий хадталаа алгадуулан, ээрч муурлаа.
Маргааш өглөө нь Готовын толгой ангалзтал өвдөж, хажуугаар нь ээж, эхнэр хоёрын эрүүний шөл огиудас хүргэнэ. Хар бор ажил хийвэл охидын хуруу мойногших юм байх. Ийн сууж байтал гадаа хөнгөн тэрэг өчигдрийнхөөс ч чанга чихарлаа. Хуульч охид нь эцэгтэйгээ хуулиар үзэлцэхээр аймгаас хүчирхийллийн эсрэг төвийнхнийг дуудуулсан нь энэ аж. Готов аймаг орж, сэнхэртлээ ном сонсоод, эмэгтэйчүүдийн эрхийг хүндэтгэж, цайгаа хүртэл өөрөө аягалж уудаг боллоо.
Готовын царай муутай шар охид хотод очоод төрөл арилжаад, сум бүү хэл аймагт байхгүй ганган дэгжин болоод ирсэн тухай амтай бүхэн ярьж байлаа. Тэднийхээр нутаг усандаа сурагтай, гайгүй сайн залуус бууж мордох боловч боловсролтой охидынх нь санаанд хэрийн хүн таарахгүй. “Энэ хэдийн царай ч дээ, гэртээ л өтлөх вий дээ” хэмээн Готов дотроо үглэх боловч, гадагш үл гаргана. Эхнэр, ээж хоёр нь гэр дүүрэн хуульчдын хоол ундыг санаанд нь тохиртол бэлдэх гэж зүдэрч байлаа.
Готов баяны нанчид хүртэх нь мэдэгдэм нэмэгдэж, ийм үедээ хуульчдаасаа жийрхээд холгүй нутаглах хүүгийндээ очиж хононо. Тэрээр хүүтэй болно гэж зүтгэсээр дөрөв дэх царай муутай шар охиноо төрүүлээд байгаа хүү, бэр хоёртоо:
-Ээ дээ, хүүхдүүд минь. Наад хэдийгээ л хуульч болгочихвуузай хэмээн захиж, ганц лонх халаасан нэрмэл балгаад, суугаа чигтээ хурхирдаг болов.

29 comments:
Нээрээ л манайхаар дүүрэн нэг л их боловсролтой улс. Яваандаа нэг эмх журманд орох байгаа. Энэ нийгэм аяндаа хэн нь хэн бэ ялгаад өгөх байгаа
хэдэн муу эцэг эхээ сүртэй нэртэй дээд сургуулиудын нэрээр далайлган хуурч хамаг мөнгий нь авч идэж идэж ууж уучаад одоо ажилгүй хэвтэж байгаа энэ үй түмэн half urban half rural нөхдүүдийг яамаар ч юм дээ
Бум-Эрдэнэд:
Нээрээ зах зээл сургуулиудыг "журамлаад" өгөх биз дээ. Чанартай хэд нь үлдэх цаг ирэх болов уу. Одоо цагт арав төгссөн бүх хүүхэд дээд сургуульд элсчихэж байна шүү дээ.
Саруулд:
Нэгэнт л дээд сургууль төгсчихсөн болохоор "дүрдээ хэт итгэчихнэ". Зах зээл шалгаруулалтаа хийж "чи шавар зуур" гээд байгааг ойлгохгүй л, "би боловсролтой юм чинь шавар зуурахгүй" гээд хэвтээд байна даа.
Тэгж их хүний эрх гэсэн юмнууд юм бол эмээ, эх хоёроороо хоолоо бэлдүүлэлгүй тэгш эрхтэй байх хэрэгтэй шүү дээ.
Угаасаа одооноос хүүхдүүд их сургууль гэж загвардахаа больж байна лээ.
Хуучнаар Техник Мэргэжлийн Сургуулиуд (одооныхоор арай өөрөөр хэлээд байх шиг байсан) -ын үнэд орох цаг нь ирээд байна.
Баярсайханд:
Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/ гэдэг болсон. Эрэлт сайн байгаа. Дээд сургуульд 4 жил, хэдэн сая төгрөг үрээд ажилгүйчүүдийн эгнээг нэмснээс, МСҮТ-д хоёрхон жил, хэдэн зуун мянган төгрөг зарцуулж 300 мянган төгрөгийн цалинтай гагнуурчин болсон нь дээр гэдэг болж дээ. Хүмүүс ч энэ ялгааг ойлгож эхэлж байна.
neeren l huuchinii TMS uudiig demjih heregtei, bugd deed bolovsrltoi bolchihvol hen huuhduudiig min hardag tsetserlegiin bagsh hiij, hen uvdhud min suvilj, us min urgaval zasaad ugch, hereg tuvuguus hamgaalah yum bolj baina. Baga baihad barag l sar uliral bolgon mongol helnii hicheel deer "Mergejil buhen saihan" geel zohion bichleg bichuuldeg baij bilee. Uuniig l uhaaruulan, hun bolgoniig huuli, sanhuu ediin zasag ruu temuuluuleh bish, busad mergejiliig bas tugs tuguldur ezemshvel deed bolovsrolguigeer ch saihan ami zuuj bolhyg meduuleh yumsan. nudiig n olj bichij baina shuu, bayarlalaa, tany tsaashdiin uran buteel arvin baig.
Нээрэн тэгж хэлээд байсан шүү.
Зарим нь дээд боловсролоос илүү орлоготой байгаад байна гээч.
Жишээлбэл манай холын хамаатны эгч оёдолчны дамжаанд суугаад нэгэн нэртэй оёдлын салонд ажиллаж байгаад, саяхан бие даагаад гарчихсан байх юм. Тэгсэн сая хонхны баяраар ажил нь дийлдэхгүй болоод хоёр хүнийг гэрээгээр авч ажиллуулж, зарим дээлээ оёулсан гэнэ шүү.
Манай нэг дүү (бас нэг хамаатан) гайгүй газар жолоочоор ажилд орж. Тэгчихээд бас болоогүй дээд сургууль төгссөн, жолоочийг бодвол арай дээр албан тушаалтан миний цалинг голдог байна шд. Арга ч үгүй юм даа. Цалин нь минийхээс өндөр юм чинь. Тэгсэн миний уур ч хүрэх шиг, атаархах ч шиг хачин байдалд ордог байгаа. Мэдээж энэ байдлаа ил гаргаагүй л дээ.
Одоо чинь дэлхийн хаа сайгүй сантехникч, сувилагч нар шиг эрэлт хэрэгцээтэй хүмүүс үгүй болсон гээд хаа сайгүй л шуугиж байна. ТИС-с гараад сантехникч болдог юм билүү...хэхэ...
Тэлмэнд:
Тийм дээ. Одоо барилга дээр ажиллаж байгаа сайн цутгагч дээд сургуулийн багшийн цалинг хоёр нугалж авч байна. Өчигдөр барилгын компанитай нэгэн найзтайгаа хууч хөөрч суулаа. Тэр манай ажилчдын дундаж цалин 300 000 төгрөг гэж ярьж байна шүү дээ. Гайгүй газар үсчин хийлээ гэхэд мөн л төдий хэмжээний орлоготой байдаг юм билээ. /Би байнга үсээ засуулдаг үсчингээсээ асуусан юм/
Баярсайханд:
Уур хүрэх ч энүүхэнд шүү. Яагаад гэвэл мэргэжлийн, маш сайн жолооч, оёдолчин, өрлөгчин хөдөлмөрийн зах зээл дээр илүү эрэлттэй байна шүү дээ. Тэгэхэд сэтгүүлч мэргэжилтэй баахан амьтан ажил хайгаад гүйлдэж байх юм.
Муланкад:
Зөв сонголт байна. Амжилт хүсье. Төрийн шагналт зохиолч Далхаагийн Норов ах гэхэд л Говь-Алтайд уурын зууханд галч хийж амьдралын гараагаа эхэлсэн байдаг юм шүү дээ.
wow. ih zov sedev hondson bna shuu.
za yaahav 4 jil suraad togsood zogsoj bval bas bolj bna. tegehgui dahiad tsaash ni magistar, doktor geed yavaad bgaa hun ih bolj bnaa. bas ter ni ih haltuurnii gej bgaa. tegeed 4 jiliig arai gej togsood za ashgui deed bolovsroltoi bolloo gej bodson chin ternii deer ni dahiad l baahan yum bgaad, bid terend ni chiregdeed bh yum. mgloor duuren doktoruud.
mergejliin surguulid orj oor mergejil ezemshdeg ch yum bil uu. yu deer ve odoonoos sudalnaa gesen.
Sedevee ch sain olohiin, bichihdee
ch garguun yum.
Tsaash zondoo bicheerei. ;)
Муланка, Бямбаа нартаа:
Яг жинхэнэ хуульч байж чадахаар, оюуны чадавхтай хүн хуульч болчихлоо гэхэд өөрийгөө аваад явчихна. Гэтэл одоо чинь хүн болгон л хуульч болох гээд зүтгэж байна шүү дээ. Хүний өмнөөс эгц харж байгаад нэг өгүүлбэр утга төгс, уялдаа холбоотой хэлчихэж чадахгүй хүнд хууль зүйн ухааны докторын диплом байгаад ч яах вэ?
Ах нь энэ өгүүллэгээрээ дээд боловсролыг гадуурхах гээгүй, дээд боловсрол эзэмших ёсгүй хүмүүс л улаан хавтас авчихаж байгаад эмзэглэсэн хэрэг. Миний хоёр дүү боловсролоо чулуу болгох хүмүүс гэдгээ бичиж байгаа зүйлээрээ харуулж чадаад байгаа шүү дээ. Тэгэхээр та хоёр үнээний дэлэн шувтрах бус боловсролоо чулуу болгох гэж зүтгэх нь бидэнд, цаашлаад нийгэмд хэрэгтэй.
Ганаад:
Энэ миний 2005 онд бичсэн өгүүллэг. Одоо ч хүний анхааралд байсаар байгаа сэдвээр бичигдсэн хэрэг л дээ. Гар хүрэх гэснээ, 2005 оныхоо байдлаараа, Өөхөнд хулдсан егөө номд орсон яг тэр чигээрээ та нарт очиг гэж бодлоо л доо.
Урам гэдэг мань мэтэд нь тэнгэрийн хишигтэй зүйрлэх зүйл байдаг. Ганаадаа баярлалаа. Уншигчийнхаа өгсөн энэ их энергийг зөв хүлээж авч хамраа сөхөж онгирч оодрохгүй байх нь л бидний буян мэдэх хэрэг.
Amraa ah yostoi guitsegdehgui bichhiimaa.Hurdanii mori shig l bna,hehe. Bi blogtoo HUis jeeendriin tuhai 1 yum bichsen, ta sanaa avjaagaad bas ng googoo yum bicheerei.
Энэ сэдвээр 3 онигоо ч гэмээр зүйл сонсоод инээж, бодож явсан юм байна.
1. Монголд хуульч таксины жолооч, эдийн засагч ТҮЦ-ний худалдагчтай өвөрмөгц газар.
2. Манайдаа л тэргүүний гэгдэх МСS ингэж "даварч" байна гэнээ: "Барууны оронд Магистрын зэрэг хамгаалсан хүнийг электроникийн дэлгүүрт худалдагчаар авна". - гэсэн зарыг намайг Монголд буцан ирдэг жилд тавьж байсан гэх, үеийнхээ залуустай уулзаж суухад сонссон юм.
3. Саяхан юм даа, ТВ-р диплом зардаг сүлжээг илрүүлсэн гэж байгаа. Бүх зүйл жин тан, бүртгэлтэй, аль ч сургуулийн. Жирийсэн А үнэлгээтэй ч байж болох. Ердөө л 1000$ бас 7 хоног шаардлагатай. Ер нь 4-8 жил зарж, 2 саяаас дээш төгрөгийн төлбөр + бусад зардлыг төлөх шаардлагагүй бусуу? Жаахан мөнгөтөй бол 10 жилээ төгсөнгүүтээ л бүх мэргэжилтэй гэгдэж, өнгө бүрийн "цаас"- тай болж чадах нь давгүй л сонсогдож байна.
"Catch me if you can" дээр гардаг, эмч, хуульч, нисгэгч гээд бүх л мэргэжилээр "цаас"-тай болоод ажилладаг. Харин хуульчийн зөвшөөрлийн шалгалтыг өөрөө бэлдэж байгаад өгч тэнцсэн амьд домог хүн байдаг даа. Вики-дээд үзээрэй ;) илүү дэлгэрэнгүй хайхад (http://en.wikipedia.org/wiki/Catch_me_if_you_can)
1. Үйлчлүүлэгчтэйгээ хуулийн дагуу харьцах гэж байгаа юм байна л даа. Нөгөөх нь бараг л мэргэжлийн ажил хийж буй бололтой. Тамхи, чихэрхэн ширхэглэх гэдэг ч үнэндээ хэцүү ажил байх.
2. Гагнуур, тугалга бариулж байгаад худалдан авагчийн нүдэн дээр ДЕЛЛ компьютерийг угсруулах гэж байгаа байхгүй юу.
3. Иймэрхүү нөхөд л Монголыг хөгжүүлэхгүй байгаа юм байна л даа. Уг нь арван жилийн сургуульд заадаг эрх зүй, мэдээлэл зүй, эдийн засаг г.м. хичээлүүд анхан шатны л мэдэгдэхүүн өгдөг биз дээ?
Neeren suuliin ued hetsuu bolj bnaa. bi ch bas 4 jil suraad l baisan yu sursan yum hetsuuhen l baina. Ene ni ch nadaas l bolson bh l da. Gehdee zugeer sonirhood unshsan nomnuud bolohoor arai iluu tolgoid yum uldeesen shig bh yum. Tegeheer manaihan aliwaa yumiig sain uchriig ni olood sudlay surya gesen humuus howor baina u da gej l bodogdoh yum. Dutuu hagas zah zuhaas ni unshsan bolchihood(barag zarim ni sonschihood) bi medne gej yarih ni elbeg boljee. Er ni bolowsrol(zaawal ih, deed surguulid surahguigeer ezemshij bolno. Gehdee bolowsrold bas etseg ehiin ugsun humuujil zereg olon zuil nuluuluud bh shig bnaa), medleg(yamar negen shatnii surguulid surch onoliig ni sudlah heregtei bh l da. Gehdee bas tuhain chigleliin nomiig sudlaad zaawal surguulid surah shaardlagui ezemshij bolno) ali aliniig ni hosluulaad yawah l heregtei baigaa yum.
Songoh bolomjiig olgohgui bga Gotov ... etseg ehed ch buruu bga bish u Zaaval deed surguulid or, tegehdee zaaval huulich, esvel ediin zasagch bol gej, tegehgui bol chi ^budaa aa^ ... gej surgaj bhad uur yaltai ch bile
Songoltig etseg eh hiij bn sh /ex: 199. ond ganzagin naimaa hiigchid odoo bayajij, ^gyalalzaj^, erelt ihtei bolson mungunii bulaaltsaldaan, margaanaas ashig hurtej bui huulich ireeduin amidraliin batalgaa yum sanagdah ni argagui ch yum u ke ke/ Songoltig uuruu hiigeegui zarim ni hucheer jaahan uragshilj baisnaa zamin dundaas hayadag, esvel ulgen salgan tugssun ner zuudeg, , , yum yum l bn do
Gehdee uurchlugduj bga ni unen shuu. Ireeduin mongol urs uursdiin songoltiig uhaalgaar hiih biz e
Sonirhdog zuildee l hun iluu amjilt gargadag
Yum buhen l hoyr taltai gej
Нанад:
Даалгаврыг хүлээн авлаа.
Гантулгад:
Хуулийн дээд боловсролтой хүнийг худалдагчаар авна гэсэн зар сонинуудаар их гардаг юм билээ. /Тоглоогүй шүү, зар үзээрэй/
Баярсайханд:
Одоо компаниуд ажилтан авахдаа хавтас шалгахгүйгээр шууд л шалгалт аваад, ажиллах чадвартай хүнээ авдаг болох байх аа. Сонины эрхлэгч нар хавтсыг нь бараг л сөхөж хардаггүй, хэд хоног яв, юу хийж чадахыг чинь харъя гэдэг юм билээ.
Цолмонд:
Манай зарим сургуулиуд хэтэрхий их академик тал руугаа хэлбийчихсэн байдаг. Сэтгүүлчдийг гэхэд л гараад ирэхээр нь дахиж сургах болдог гэж ХМ-ийн байгууллагынхан үглэдэг. Хэвлэлийн хүрээлэн харин дадлага давамгайлсан сургалт явуулж, оюутанд ажил дээр гараад юу хийх вэ түүнийг нь хийлгэх аргаар сургаж байна. /ТВ камер өгөөд л мэдээ хийгээд ир гээд явуулчихна. Хүрээд ирэхээр нь мэдээг нь бичүүлнэ, эвлүүлэг, уншилт гээд бүх юмыг өөрсдөөр нь хийлгэдэг/
Гутал хавчсан бүсгүйд:
Өөдрөг юм бичсэнтэй чинь санал нэг байна. Тооны хувьслаас чанарын хувьсалд хүрдэг хуультай. Энэ олон хүн дээд боловсролтой болоод байна аа гэдэг маань монголчуудын толгойн цэнэг сайжраад л байгаа хэрэг. Дээд боловсролтой хуульч такси барьж явааг хараад би нэг талаараа дэвшил гэж үздэг. /Зарим таксины жолооч нар их ухаантай юм ярьдаг шүү дээ/ Дэндэвийн Пүрэвдорж гуай дээд сургуультай. Тэр: "Би энэ олон хүүхдийг зохиолч болгох гээгүй. Эд бүгд зохиолч болж чадахгүй. Сайн уншигч болно" гэж хэлдэг.
Sain baina yy? Bi Gadaadad suugaa Mongolchuudiin web
hyydas www.orloo.com -n admin Taivan baina. Blog
bichdeg humuustei hamtran ajillah sanaltai baina.
Tiimees tantai maileer holbogdoh huseltei baigaa tul
biden luu service@orloo.com-oor mail bichij hayagaa
uldeevel talarhah baina.
Minii yahoo messenger tmt519
Hundetgesen B. Taivan
hey
ner tavij boldogguieee pass... bhgui
namaig ta ch tanij l baigaa bh daa, yagaav dee!!!!/? Zavkhan goliin ereg deer!!!!!!!!!!!!!???????????????
chi namaig tanisan uu????
nogoon baishin!!!???
dund taliin!!!???
hoid taliin orts!!!???
tanii e_mail hayag bhgui bna shd!!!
minii hugshin
-Bukh mergen
-Mori huchtei
-sur hurdan
-huushuur amttai baij saihan naadaarai! hugshin ruugee yarij bgaaraa! 1-3 missed call irsen baina bilee> sorry!!!
Анонимд:
Сайн уу миний хогшин. Танайхан сайн биз дээ?
Би нээрээ, гурав биш 4-5 удаа залгасан. Утсаа авахгүй болохоор чинь гомдоод л.., гэх үү дээ. Гомдоод байх ч юу байхав дээ, ажил ихтэй байхад нь таарч залгаад байгаа байлгүй дээ гэж бодоод л явж байна.
Хүмүүс тааралдахаараа чамайг надаас асуух юм. "Өө Болд сайн сайн, цаадах чинь хуучин ажлаа хийгээд л байж байгаа. Хааяа уулзаж л байна" гээд л хэнэг ч үгүй туучихдаг.
Энхээтэй хууч хөөрч нэг өдөр суусан. Чамайг л баахан ярилаа. Авгай хүүхэдтэйгээ Сансартаа аж төрөөд л байж байгаа юм билээ. Хөлнийх нь өвчин нэлээн даамжраад л байгаа бололтой.
2007 оны 1 сард блогтоо нийтэлсэн БОЛОХГҮЙ гээд өгүүллэг байгаа. Хоёр найзыгаа нэрээр чинь, багын дүрээр чинь оруулсан байгаа шүү, уншаарай. Одоо хийж байгаа ажлыг чинь л өөрчилж бичсэн болохоос.
Post a Comment