Monday, June 4, 2007

Хэвлэлийн эрх чөлөө

(шог өгүүллэг)
“Шуурхай” эхлэхэд ерөнхий редактор толгой сэгсрэн гасалж байснаа,
-Монголд хэвлэлийн эрх чөлөө тогтоод арван таван жил болж байна, гөлөг минь! гэж над руу хашгирлаа. Түүний араас редакцийнхан ухас ухасхийн босож миний нэвтрүүлгийг шүүрэн шанага болтол шүүмжиллээ. Эргэн тойронд буй шаар шавхрууг нохой мэт шиншилж олоод, түүнийг уудлан илчилж, жадны үзүүр шиг хурц нэвтрүүлэг хийхийг нийгэм шаардаж байгааг тэд надад ухааруулав. Хурлын төгсгөлд “ерөнхий” миний нүүр лүү чичилж байгаад:
-Чи энэ сурвалжлагч Балдууг хар! Яг чам шиг байхдаа төв хороог огцруулж явсан хүн. Ядахдаа түүний өлмийд хүрэх нэвтрүүлэг хийгээд орхи, гөлөг минь! гэж байна.
Долоо хоноод миний “Хөлдүү хорооллын хөх дууль” хэмээх асуудал хөндсөн нэвтрүүлэг цацагдлаа. Өглөө нь би ажилдаа ирэхдээ хөлөө газар хүргэсэнгүй. Сэтгэл өөдрөг гэдэг жигтэйхэн, нисчих гээд л. Бушуухан “шуурхай” нь эхлээсэй, намайг нэгэн дуугаар магтана даа гэхээс цаг явж өгдөггүй. Гэвч хурал эхлэхэд ерөнхий редактор:
-Чамд толгой гэж юм байна уу, гөлөг өө? гэж хашгирлаа. Нэвтрүүлэгтээ “огцорвол таарна” гээд аваад хаячихсан хотын даргаас бид цалингаа авдаг юм санж! “Хүү минь, шижигнүүлээд өгнө шүү дээ! Чамд чадал байна” хэмээн эртүүдийн хурлын дараа түүний хэлж байсан нь нүдэнд харагдаад, уйлмаар. Редакцийнхан тэр аяараа над руу заналтай гэгч нь харна. Балдуу ах намайг өмгөөлөх бололтой босч ирэхэд, би уярч, хамар шархирлаа. Тэгтэл,
-Манай хотын дарга уул нь “мужик” юм шүү дээ. Түүнийг арай дэндүү авлаа даа гээд тэр шогширч байна. Редакцийнхан ээлж дараалан босч миний нэвтрүүлгийг энэ удаа бүр юу ч үлдэхгүй болтол авлаа. Маргааш нь “сурвалжлагч нөхөр Хурцбаатар нь ажилдаа тэнцээгүй учир халсугай” гэсэн тушаалд ерөнхий редактор гарын үсэг зурах нь тэр.
Бага наснаасаа мөрөөдсөний эцэст хорин нэгхэн хоног хийж үзсэн сэтгүүлчийн ажил маань намайг галзууруулах дөхөв. Би хэдэн шөнө дараалан хар дарж зүүдэллээ. Балдуу ах миний зүүдэнд улаан дээлтэй чавганц болон орж ирж:
-Хэвлэлийн эрх чөлөө гэж мэдэх үү? гэж чанга чанга орилно. Бас ерөнхий редактор шулам эмгэнд хувилаад:
-Хүү минь, час хийсэн нэвтрүүлэг хий! Бид чамд найдаж байгаа шүү! аа-оо-уу-ауу… хэмээн муухай чарлана.
Миний бэлтгэсэн гайт нэвтрүүлгээс болж ерөнхий редактор хотын даргад дуудагдаж, дахин нэг бүдэрвэл суудлаасаа хусуулах сануулга авсан төдийгүй дээр доргүй яриа болж, хэл үг таталж, донсолж доргиж байлаа. Донсолгоо манай гэр бүл рүү ирэв. Төдөлгүй авгай ажилгүй болж, охин цэцэрлэгээсээ хасагдлаа. Аргагүй шүү дээ, авгай хотын тамгын газарт өрөө түрээслэн цайны газар ажиллуулж байсан юм. Харин намаржин хөөцөлдөж байж охиноо оруулсан цэцэрлэгийн эрхлэгч нь дулаан хангамжийн газрын даргын эхнэр юм санж. Яадгаа алдсан гурван амьтан уруу царайлж, гэртээ гиюүрч байтал ах орж ирлээ. Биднийг өрөвдөхөөр ирээгүй гэдэг нь түүний царайнаас илт.
-Муу ээжийн минь ТҮЦ-ийг буулгачихлаа. Чамаас болж байгаа юм хэмээн хашгирч, намайг хоёр сайн өшиглөөд, “Түй муу хэнхэг хог” гэж нулимаад хаалга саван гарав. Дараа нь хадам аав ирлээ. Уурласандаа нүүрний нь арьс чинэрч,
-Мунхаг амьтанд байр хөөцөлдөж, хотын даргаар гарын үсэг бараг л зуруулдгийн даваан дээр ингэж хэнхэглэдэг байна шүү. Заяа нь хаямар, насаараа айлын хармаа хэсмэр! гэж үглэнгээ эхнэрийн аягалж барьсан цайг миний нүүр рүү цацах нь уу гэлтэй далайснаа, буцаан шидээд гарч одлоо.
Тэр гайт явдлаас хойш аав ээж, ах дүүс, гэр бүлийнхэн маань амьтан хүнтэй хэл амаа ололцож, гэр орон, ахуй амьдралаа төвхнүүлэх гэсээр хэдэн жилийг авсан даа.
Би энэ жил Хурцбаатар нэрээ солиулж, Намуунбаатар болгосон. Өнөөх телевиздээ буцаж ороод, ажиллаж байна. “Хөлдүү хорооллын хөх дууль”-аа хийж, манаргаж явснаа бодвол “хэвлэлийн эрх чөлөө” гэдэг “нохой” үгний учрыг гадарлахтайгаа болжээ. Одоо би дулаан ашигласны төлбөрөө төлөөгүй эмээ нарыг чөлөөтэй шүүмжилж байгаа.

23 comments:

byambaa said...

yanaa. iim l aimaar helhee holbootoi bolchihson shuu dee manai mgl. hun tsoohon. hun bolgon biye biynee tanina.

hoorhii muu Hurtsbaatar...
dulaan ashiglachihaad toloogui emee nar shuumjuulj bgaa ni nudend haragdaad bnaa.

Anonymous said...

Даанч үнэн юм бичжээ. Иймэрхүү маягаар яваад байвал ямар элэнцэгнийх нь хэвлэлийн эрх чөлөө байхав. Нэг үеэ бодвол энэ тал дээр харьцангуй гайгүй болсон ч тэр нь улс төрөөс гадуур амьдралд л сайн хэрэгжээд байх шиг.

БЭ said...

yostoi nudend haragdaj baishd ter heden humuus n.

Javkhlan said...

Хэвлэлийн эрх чөлөө гэсэн гарчигийг хараад бас л нөгөө хэдэн сэтгүүлчидээ эрх чөлөөүй хэцүү ажилаж байна гэсэн юм бичсэн байна гэж бодсон харин яг эсрэгээрээ миний яг хүсэж байсан сэдвээр бичсэн байна. Хэвлэлийн эрх чөлөө гэж ярьдаг сэтгүүлчидийн маань дотор хэн нэгний дуу хоолойг бичих нь арай олон юм уу даа гэж би бодож явдаг юм.

Unknown said...

Тэр дулааны төлбөрөө төлөөгүй хөгшид нь аав, ээжийнх нь найз байвал яах вэ?

A.Амарсайхан said...

Бямбаад:
Эмээ нарыг шүүмжлэхдээ бас учиртай шүүмжлэнэ шүү дээ. СХД-ийн 14 дүгээр хорооны өндөр настан Г гэхээс цаашгүй. Эвий муу Хурцбаатар...

Муланка, Тэлмэнд:
Бүх хэвлэл мэдээллийн байгууллагын ард нь аль нэг улс төрийн хүчин, бүлэг этгээд байдаг болчихоод байна.
Сонинууд тэр дундаа чөлөөт гэгддэг /шар сонин/ арай гайгүй эрх чөлөөтэй мэт харагддаг. Гэхдээ л ард нь нэг намын гишүүн "баагий" байж байдаг.

Жавхланд:
"Хэн мөнгөтэй нь хөгжмөө захиалдаг" гэсэн үг байдаг даа. /Гадаад л үг юмдаг/ Түүнтэй адилхан сэтгүүлчид маань мөнгөтэй, эрх мэдэлтэй ахын хүссэн нот-оор бишгүүрээ үлээж байна шүү дээ.

Баярсайханд:
Тэгвэл бүр өнгөрөө. Хадам ирээд л дахиад л сэнтэг хог гэж загнана. Ах нь ирж дахиад хоёр өшиглөнө.

Эцэст нь бүх хүмүүстээ хандаад хэлэх үг байна л даа. Бид ардчилал гээд л цээжээ дэлдээд хашгираад байдаг. Тэгтэл "Аав нь хүүгээ танихаа байсан цагт арын хаалга устана" гэсэн амьдралын үнэнээсээ хаашаа зугтаах вэ?

Ганхуяг said...

Unen yanztai. Amjilt huseye

Anonymous said...

Shagnal ugsund ih bayarlasan shuu.Tany ene uguulleg uneheer chas hiisen boljee. Bi ter hotyn darga deer Ulaan Hatsart dargyga bodoo tushiitel ineelee.

Chariote

A.Амарсайхан said...

Ганаад: Блог руу чинь орсон, фонт танихгуй байна лээ. Ханзаар юм бичсэн юм болов уу гэж бодсон. Баярлалаа, урам хайрласанд.

Чариоте-д: Зүгээр ээ. Чи чадлаараа авсан шүү дээ. Улаан хацартай дарга нь сайн уу? Сайн асарч тойлоорой, ханиад шуухнаа тусах вий.

Баасандаваагийн ДӨЛГӨӨН said...

Ай монголд хэцүү хэцүү. Зууны луйврыг хийсэн сурвалжлагчидыг таних уу та? Би нэгэнтэй уулзсан юм. Тэгсэн америк-т дүрвэж ирсэн байна лээ. Яасан гэсэн сурвалжлагч нөхрийг нь грашны нь гадаа зодоод алцан байгаам даа. Аюултай. Дахиж зууны луйвар шиг нэвтрүүлэг дахиж гарахгүй л дээ. Сургамж болсон. Сая тэр Бадрааг хутгалаад алчихсан. Одоо дахиж Бадраа шиг үнэнч зүтгэх хүн Санхүүгийн зохицуулах хороонд гарахгүй л дээ.Ёстой сургамж болсон.

Глобалчлагдаж байгаа нийгэмд бол эх орныхоо төлөө амиа өгөх хүн бараг л байхгүй болж байна даа. Харин эх орныхоо төлөө зүтгэх хүн бол байна. Даанч амиараа дэнчин тавихаар бол юу гэж Монгол буцахав дээ...

Beck said...

Монголд одоо сэтгүүлч нарыг алах нь л дутаж байгаа байхаа. Шоронд хорихын хориод авсан шт. Сэтгүүлч нар мань хэт худлаа юм бичихгүй үнэнийг бол зоригтой бичих хэрэгэй дээ.

Nana said...

hahaha, Namuunbaatar bolj chadaagui l baina daa, hehe, neeree bi neg namuunbaatar baikh tuhai shulreghuu yum bichsiishtee, tand uzuulhiimsan.Nadryy mail-ee yavuularai, nana_mn78@yahoo.com shuu.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

За өөрийн чинь блогийг уншаад манай Байды , Гоош г.м томчуудынхаа араас гарч ирж байгаа авьяаслаг нэгэн юм боловуу хэмээн санаж асар их амжилт хүсмээр байна. Яг үнэндээ бол би саяхны товарищ учир бүгдийг нь харж амжжгүй л байна. Маш том урлан байна. Цаашдын юм бүхэнд чинь амжилт хүсье.
Тэгээд нэг асуулт байна.
Сэтгүүлч хүн яг ямар үед буруутдаг бол?

A.Амарсайхан said...

Дөлгөөнд:
Сурвалжлагчийг яг тэр нэвтрүүлгээс болж алсан эсэхийг баталж байж үүнийг яг тэгсэн гэж бичиж болно. Тэгтэл батлах гэдэг хэцүү. Монголын хуулинд мөрдөн байцаах ажиллагааг зөвхөн эрх бүхий байгууллага хийнэ гээд заачихсан. Сэтгүүлчид үүний мөрөөр эрэн сурвалжлага хийлээ гэхэд хууль бусаар хүнийг мөрдөн тагнасан гэсэн зүйл ангиар шийтгүүлэх болно. Монгол ардчилсан орон гэж цээжээ дэлддэг ч сэтгүүлчийн эрхийг хязгаарласан хуулийн заалтууд их олон байдаг юм ш дээ.

Бек-д:
Шоронд хоригдсон сэтгүүлчийг үндэсний баатар болгох шахсан. Тэгтэл сэтгүүлч мэргэжлийн ноцтой алдаа гаргасан юм шүү дээ. Нэг хүний амнаас сонссон мэдээллээ бусад эх сурвалжаар баталгаажуулалгүй нийтэлснээс болж нэг гэр бүлийн амьдрал тэр чигтээ сүйрсэн байдаг. Өөрийгөө СПИД-тэй гэж ташаа мэдээлэл сонинд гарсныг уншсан хүн сэтгэлийн хүнд дарамтад орж амиа егүүтгэсэн юм шүү дээ.
Энэ явдал сэтгүүлчдэд ч хар мөрөө үлдээсэн. Үүний дараа эрүүгийн хуулийн заалт чангарчихсан гэцгээдэг юм шүү дээ.

Бум-Эрдэнэд:
Сэтгүүлч сайн нотлоогүй /хэд хэд буюу дор хаяж хоёр эх сурвалжаар мэдээллийг батлах ёстой/ мэдээг хэвлэл мэдээллээр цацсан бол буруутдаг.
Гэхдээ ардчилал өндөр хөгжсөн оронд сэтгүүлчийг эрүүгийн хуулиар шийтгэдэггүй, иргэний шугамаар маргааныг нь шийддэг. Манайд тэгтэл сэтгүүлчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай хуулийн заалт байдаг. Иргэний шугамаар гэдэг маань зөвхөн мөнгөн төлбөр л ноогдуулна гэсэн үг.
Цаашлаад, хүнийг үндэслэлгүй гүтгэх, нэр төрийг нь гутаах гээд их олон юм бий. Энэ бүх алдааг Сэтгүүлчийн ёс зүйн кодоос уншиж болно. Мэйл хаягаа өгвөл явуулж болно.

Б.Єсєннэмэх said...

>>> huurhii mine uneng uguulsnii hariud uuriiguu orvongoor ni erguulchdeg xmmm! .,gehdee odoo bol buh zuil il tod baihad harin ch neg bicheed shuumjleed zuv buruug yalgaj salgaad zuulun hatuugaar ter deerh erhemuuded zarlaad baidag yum baigaaddee! Хэвлэлийн эрх чөлөө gej...

Anonymous said...

ta chin bas HH-d bagshilj bgaa yumuu. bi teriig chin togsson shde. tanai Tonshuuliin Ariunaa egch manai angi gej bgaa... bi sayhan blogtoi bolson battse.blogspot.com

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Надад ерөөсөө ойрхон таньдаг сэтгүүлч энэ тэр болон сэтгүүлчид өртсөн ойрхоны танил бас байдаггүй юм. Зүгээр сонин энэ тэр харж суухад энэ намайг гүтгэлээ ,би тэгээгүй энэ тэр гээд л хэнд нь үнэмших вэ гэмээр юмнууд их байх юм . Заримдаа ч аль аль талынх нь үнэ хүнд уншигч бидэнд уначих гээд байх шиг.Бодвол бид өөрстөө л ялгаж салгаж ойлгох ёстой юм болов уу гэж бодох , заримдаа би л ганцхан ойлгохгүй байгаа юм болов уу гээд л толгой эргэчих юм. Ер нь бол цаасан дээр байдаг л байх л даа .Миний хаяг t_bumerdene@yahoo.com

A.Амарсайхан said...

Өсөннэмэхэд:
Зарлаад өгөх гэсэн сайн санаат сэтгүүлчид олон л доо. Тэгэхдээ цаад тогтолцоо нь болохгүй байх шиг. Англи маягийн байдал буй болчихоод байгаа гэх үү дээ. /ХМХ-ийн ард заавал нууц ноёнтон сууж байдаг/

Батцэ-д:
Блогоор чинь орж үзлээ. Цаашдаа зочилж байх болно оо. Амжилт хүсье.

Бум-Эрдэнэд:
Чөлөөт хэвлэлүүд маань нэг хэсэг ул үндэсгүй баахан аваад, нэр хүндээ унагачихаад байна. "Өө сонин дээр байна уу, худлаа даа наадах чинь" гэдэг сэтгэлгээ тогтчихлоо. Одоо хичнээн үнэн юм бичээд ч хүн итгэхгүй болчихлоо. Муу нэрийг хусавч арилахгүй гэдэг дээ.

Anonymous said...

Уг нь сэтгүүлчид маань өөрснөө өөрснийгөө хамгаалж чаддаг бол ч.. Уг нь сэтгүүлчид өөрнийхөө олсон материал баталгаагаар ард түмнээрээ хамгаалуулаад явах ёстой байх.. Гэтэл одоо энэ бидний байж байгаа царайг дээ.. :( Жоохон ч гэсэн өөрчлөгдөөсэй! залбариахаас өөр юм хийж чадахгүй юм даа :(

A.Амарсайхан said...

Хүүд:
Залбирахаас өөр юм хийж байгаа. Сэтгүүлчдийн байгууллагууд цаад 76-д чинь ухуулж сэнхрүүлэх ажил их хийдэг. Гайгүй ХМ-ийг ойлгодог хэдэн гишүүн нийлээд мэдээлэл олж авах эрх чөлөөг баталгаажуулахаар хуулийн төсөл өргөн барьсан байгаа. Гэтэл амьдрал дээр байдал ямар байдгийг мэдэхгүй зарим нэгэн товарищ /З.Энхболд тэргүүтэй/ шал өөр юм яриад, тэр байгууллагын нууцын тухай хуулийг нь цэгцлээд юу нууц байх ёстойг заагаад өгчихье гэх ухааны юм яриад байна билээ.

Anonymous said...

Sain baina yy? Bi Gadaadad suugaa Mongolchuudiin web
hyydas www.orloo.com -n admin Taivan baina. Blog
bichdeg humuustei hamtran ajillah sanaltai baina.
Tiimees tantai maileer holbogdoh huseltei baigaa tul
biden luu service@orloo.com-oor mail bichij hayagaa
uldeevel talarhah baina.
Minii yahoo messenger tmt519
Hundetgesen B. Taivan

Chime said...

хэхэ... энэ өгүүллэгийг урьд нь уншиж байсан юм байнаа... зохиолч нь та байсан юм уу.... =)

Anonymous said...

minii hugshnii buyan hishig chini budaa shig usuhiin ulziitei saihan yeruuliig urgun devshuulie

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates